Хойд Солонгост БНХАУ-ын дарга Ши Жиньпин айлчлахаар болжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хойд Солонгост зургаадугаар сарын 20-ноос эхлэн хоёр өдрийн айлчлал хийхээр болсон тухай тус улсын төв мэдээний агентлаг мэдээлжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар Солонгосын хойгт тулгараад буй асуудлын талаар хэлэлцэх төлөвтэй байна.

2012 онд төрийн эрхэнд гарсан БНХАУ-ын дарга Ши Жиньпин сүүлийн 14 жилийн хугацаанд анх удаа Хойд Солонгост айчлах гэж буй нь энэ юм. Уг айлчлал Японд зохион байгуулах “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаас нэг долоо хоногийн өмнө болно. “Их 20”-ийн уулзалтын үеэр Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж болзошгүй байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадад дөрвөн удаа айлчилж байсан. Харин БНХАУ-ын дарга асан Ху Жиньтао Пёньянд 2005 онд айлчилснаас хойш ямар ч Хятадын төрийн тэргүүн Хойд Солонгосыг зориогүй юм.

Өнгөрсөн хугацаанд БНХАУ, Хойд Солонгосын харилцаа шинэ түвшинд хүрч, чухал харилцан зөвшилцөлд хүрснийг CCTV телевиз онцолжээ.

Мөн энэхүү айлчлал Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад хувь нэмэр оруулна хэмээн найдаж байгаа тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлжээ.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

micjpntvsv [95.211.230.211] 2020-07-28 13:37:27

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

mbnnejfzkd [95.211.230.211] 2020-07-28 13:37:26

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

zochin [185.39.141.4] 2019-06-18 06:36:55

utasaa zarah ni uu ??


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.