Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, наадамчин олныг баясгалаа

Aдмин / Спорт

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хязаалан болон шүдлэн морьдын уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болж байна.

Дөнгөж сая хязаалан насны морьд барианд орж ирлээ. Энэ насанд газар газрын 267 хурдан хязаалан шандсаа сорьсоноос түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Д.Даяндэмидийн хонгор үрээ хурдалж түмэн олноо баясгалаа. Энэ хонгор үрээ нь Тод манлай уяач Д.Даваахүүгийн алдарт “Наран” хонгор азарганы төл. Өмнө нь том наадамд уралдаж байгаагүй аж. Харин аман хүзүүнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат уяач Г.Болдбаатар хүрэн хязаалан хурдаллаа.

Харин айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн, айргийн дөрөвт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын цавьдар, айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр тус тус орлоо. Өнгөрсөн жилийн наадамд Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд хурдалж байсан билээ.

Б.БАТЦЭЦЭГ


Сэтгэгдэл

Зочин [64.119.20.18] 2019-07-11 00:49:35

Өчигдөр морь харж сэтгэлээ баясгаллаа.маш сайхан байлаа.гэхдээ арай дэлгэрэнгүй бичсэнгүй..барианы ойрхон нэг хүрэн үрээ тасархай хол орж ирсэнээ бүдэрч унасан босохгох гэж нэлээд удсан бөгөад арын морьд барианд ойртож байх үед босгож давхин 3-4 байранд орно билээ.барианы орчим 200-300 метрийн зайнд тэр морь хүү хоёр үнэхээр авхаалжтай байсан шүү.

haha [185.39.141.189] 2019-07-10 09:34:49

dayan demdiin hongor vr ni mori bolchihsiim uu ?? kk

Надмид [203.91.115.41] 2019-07-10 08:45:13

илүү үгс бичээд хэрэггүй? Анхаар?Хөвсгөлөөс түрүүллээ? Уяачдад болон унасан хүүхэд Баяр хүргэе?

Зочин [103.212.117.229] 2019-07-10 12:59:40

Harin tiim unsan huuhded bayr hurgii

Зочин [202.126.89.36] 2019-07-10 08:25:00

тэр аймгийн тийм уяачын ийм зүсний адууг ийм настай тийм нэртэй хүүхэд унан хурдлуулж түрүү аман хүзүү айргийн тавд ийм зайтай тийм хурдтай ар араасаа ирлээ....г м задалж бичээчээ

зочин [202.131.229.246] 2019-07-10 06:58:45

БУРМАА Болочулуун яасан гэж асуугаагүй шүү уих бодохгүй ганц өдөр болмоор байна шүү

zochin [202.126.89.66] 2019-07-10 05:26:25

garaanaas garaad urdaa gishgvvlehgvi bsaar tvrvvllee vneheer hurdan

багы [66.181.161.88] 2019-07-10 05:05:50

Наадам болж байхад уих-гишүүн энтр гэж далдаганахаа аядаж үз.

Зочин [103.212.117.229] 2019-07-10 12:57:10

Harin tiim uysan mori n hurdan unsan huuhed n eruul esen mend irj baiwal bolloodoo

Баяр хүргэе ! Хонгор хүрээд [150.129.140.180] 2019-07-10 03:47:41

БАЯР ХҮРГЭЁ!!! ХОНГОР ХҮРЭЭ ХҮЧТЭЙ БНА ХУРДТАЙ БНА ХОНГОР ХҮРЭЭД БАЯР ХҮРГЭЁ ХҮРЭЭН ХҮЧ !!!


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.