Өнөөдөр болон маргааш “Улаанбаатарын үдэш”-тэй

Д.Тулга / Энтертайнмент

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу өнөөдөр маргааш Төв талбайд “Улаанбаатарын үдэш” тоглолт болно. Өмнө нь нэг л өдөр тоглодог байсан бол энэ жил хоёр өдөр тоглохоор болжээ. Учир нь энэ жил Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жил тохиож байгаа учраас хотын иргэддээ хоёр өдөр урлагийн тоглолт сонирхуулахаар шийдсэн аж. Мөн энэ үдэш БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас нийслэл хотын түүхт 380 жилийн ойд бэлэг барьж, Пёнчаны олимпийн наадмын хөтөлбөрт багтаж байсан лазер шоу үзүүлбэрийг сонирхуулж, 100 гаруй дрон ниснэ. Наадмын өдрүүдэд буюу энэ сарын 13-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа сонгодог урлагийн гала тоглолт болно. Энэ жил поп опера тоглолтыг үзэгчдэдээ зориулан хийж, энэ урлагийн төлөөлөл болсон “Увертюра”, “Ньюнс” хамтлагаас гадна Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга, Э.Анхбаяр нар уран бүтээлийн дээжээсээ олны хүртээл болгох аж.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:16:38

SZMLng http://pills2sale.com/ levitra nizagara


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.