Монопольчилсон гэх үндэслэлээр Facebook болон Google компанийг шалгаж эхэлжээ
Их Британи улс цахим орчны зар сурталчилгааны зах зээлийг монопольчилсон гэх үндэслэлээр Facebook болон Google компаниудыг шалгаж эхэллээ.
Тус улсын шударга өрсөлдөөнийг хариуцсан агентлагийн мэдээлж байгаагаар энэхүү хоёр компанийн үйл ажиллагаа хэрэглэгчийн эрх ашгийг хөндөж байгаа эсэхийг шалгалтаар илрүүлэх юм байна. Google болон Facebook компаниуд Их Британид нэвтэрч буй дижитал зар сурталчилгааны 61 хувийг эзэлдэг ажээ.
Сэтгэгдэл