Э.Содномпэлжээ: 2020 оны Токиогийн олимп дээр бүх хүчээ гаргана

М.Амаржаргал / Спорт

Казахстан улсын Нур-Султан хотноо долоодугаар сарын 11-21-ний өдрүүдэд пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн. Уг тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож алтан медаль хүртсэн. Тэрбээр 107 кг жинд 247 кг өргөж, хувийн болон дэлхийн дээд амжилтыг гурваар ахиулж, дэлхийн аваргын алтан медаль хүртсэн юм. Тэрбээр өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч Биеийн тамир спортын газарт Пауэрлифтингийн холбооны менежер, шүүгч Б.Энхбаярын хамт /2019.07.25/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

image

Пауэрлифтингийн холбооны менежер, шүүгч Б.Энхбаяр: Сая болж өнгөрсөн тэмцээн хоёр жилд нэг удаа болдог, олимпийн наадмын дараа ордог томоохон тэмцээний нэг. Энэ жил 77 орны 2700 тамирчин хүч үзлээ. Манай -107 кг жинд 20 орны 22 тамирчин оролцсон. А, Б, С гэсэн гурван хэсэгт хувааж оролцон. Энэ 22 тамирчнаас манай тамирчин хамгийн хүнд буюу 244 кг жин захиалж эхлүүлсэн. Харин сая Нурсултанд болсон тэмцээнд 3кг-аар ахиулж дэлхийн дээд амжилт тогтоон, алтан медаль хүртлээ. Өрсөлдөөн маш ширүүн байсан. Пилжээ бол Монгол улсын шигшээ багийн тамирчин. МУГТ, олимпийн медальтай хүн. Түүнийг Монголын Биеийн тамир спортын газар, шигшээ багаас зардлыг даадаг, бэлтгэл хангалтынх нь зардлыг гаргаж өгдөг. Тамирчин тэмцээнд яваад ирэхдээ ямар нэг байдлаар гэмтэж бэртсэн тохиолдолд мөн тухайн зардлуудыг шийдэж өгч байна. Ингэж байж л тамирчин маань амжилт гаргана, амжилт гаргахад нь дэм болдог" гэв.

image

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ: "Дэлхийн аваргад явах бэлтгэл сургуулилтын үеэр 252 кг байнга өргөж байсан. Сая тэмцээний үеэр 247 өргөж дэлхийн аварга боллоо. Тэмцээнүүд ойр ойрхон болж буй учир дунд нь 260 кг хоёр удаа өргөснөөс бусдаар 250 кг дээр тогтсон байсан. Энэ удаагийн дэлхийн аваргаар өргөж байсан жингээсээ багыг өргөсөн нь тактиктай холбоотой. 2020 оны Токиогийн олимп дээр бүх хүчээ гаргана. Энэ жилийн хувьд Монгол Улсад есдүгээр сард ААШТ болно. Мөн есдүгээр сарын 22-24-ний хооронд Испаний Мадрид хотод ахин нэг тэмцээнд оролцоно. Ирэх онд миний төлөвлөсөн хоёр тэмцээний бий. Нэг нь Английн Манчестер хотод Европын дэлхийн цомын аварга, дөрөвдүгээр сард Арабын нэгдсэн Эмират улсад мөн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болно. Үүнээс хойш тэмцээнд орохгүй байж байгаад наймдугаар сард Паралимпийн тэмцээндээ оролцоно" гэлээ.

Хэвлэлийн хурлын дараа түүнээс тодорхой хэдэн асуултад хариулт авлаа.

-Тэмцээний үеэр хүнд жинтэй штанг өргөхөд таны биед ямар өөрчлөлт гардаг вэ. Энэ үед шокноосоо хэрхэн гардаг вэ?

-Их хэцүү л дээ, сэтгэлзүй л өндөр байх ёстой. Хүнд жин авч байх үед мэдээж хамаг цус дээш хөөрч, нүүр рүү, нүд рүү чинэрдэг. Тэмцээн дууссаны дараа нүүр гараа угаах гээд толинд харахад нүүрэн дээгүүр улаан толбоо үүссэн, нүдний судас улаасан байх жишээтэй. Бэлтгэл сургуулилт хийж байхад ч нүдний судас хагарч нүднээс цус гарах тохиол бий. Энэ бол манай спортын төрөлд байдаг л зүйл.

-Ихэвчлэн ямар тэмцээний үеэр ийм байдалд ордог вэ?

-Ихэвчлэн олон улсын тэмцээнүүд ийм байдалд орно. Учир нь өрсөлдөгчдөөсөө хүнд жинд орно, тэдэнтэй уралдана. Тэмцээний үеэр догдлох, сэтгэлзүйн хувьд арай өөр төлөвт очдог учир даралт хүртэл энгийн үеийнхээс өөрчлөгддөг, хэд дахин өндөр болдог.

-Энэ удаагийн тэмцээнд таны хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны тамирчин байв?

-Ираны тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Эхний захиалга дээр Ираны тамирчин Акбар 240 захиалж тооцуулсан. Харин манайх 247 захиалаад тооцуулчихсан. Тэгэхээр манайх яах аргагүй 7 кг илүү байна. Ираны тамирчин илүү шахаж байж л медалийн өнгө өөрчлөгдөнө. Яагаад гэхээр Иран надтай адилхан өргөсөн ч мөнгөн медаль хүртэнэ. Учир нь тэр тамирчин биеийн жингийн хувьд надаас хүнд. Адилхан өргөсөн хоёр хүний аль жин багатай нь ялдаг.

-Жингээс гадна сэтгэлзүйн тактик баримталж уран гоё ялсан тэмцээнээс ямар тэмцээн байна. Бидэнд дурсамжаасаа хуваалцахгүй юу?

Пауэрлифтингийн холбооны менежер, шүүгч Б.Энхбаяр: Индонезд болсон Азийн наадам. Бид хоёртой хамт Биеийн тамир спортын газрын н.Оюунбат хамт явсан. Оюунбат Пилжээгийн хажууд суугаад, би жингийн захиалга өгөхөөр явав. Пилжээ миний захиалсан жинг шууд л өргөчихдөг, өргө гэвэл л өргөчихдөг, эргэлзэх зүйлгүй. Бид 235 кг эхлээд захиалсан. Гэтэл Нямхүү /Монголын паралимпийн холбооны ерөнхийлөгч/ хүрч ирээд “Та хоёрын захиалга арай өндөр юм бишүү, хүмүүсийнх нь их бага байна, 225 кг зэргээр эхэлж байна шүү дээ” гэсэн. Бид хоёр нэгдүгээрт, жингийн массаар илүү байсан. Тэмцээний үеэр бид хоёр Монгол хоолоо л идээд, буудлаасаа7-8 хоног гараагүй. Монголоос авч очсон борц, шуузаараа хоолоо хийж идээд, хажуугаар нь жимс идээд буудалдаа бүгчихсэн. Ингээд жиндээ яг л тулчихсан, бяр илүү байгаа. Тийм ч учраас жингээ тултал өгсөн. Ингээд 235, 238, 239 гэх мэтээр тооцуулсаар явсан. Тэд ч хойноос их хөөсөн. Иран хоёр тамирчинтай ч арван хүний бүрэлдэхүүнтэй байсан бол бид хоёр хоёулхнаа л байлаа. Энэ тэмцээний үеэр их юм болсон. Бид хоёрыг захиалгаа өгөөд гарах гэтэл нэг Ираны тамирчин нарийн коридорт тэргэнцэртэйгээ хаагаад, худал үнэн юм яриад зогсчихсон. Гэтэл цаг яваад болдоггүй, гарахгүй бол цагаасаа хоцорчих гээд. Сүүлдээ тэргийг нь хажуу тийшээ болгож холдуулж, түлхэж байж гарч цаг дуусахаас 15 секундын өмнө штангаа түлхсэн. Тамирчид тэгж л шатаж байсан. Биднийг нервтүүлэх гэж тэдний хийсэн үйлдлүүд их байсан. Гэвч Пилжээгийн онцлог бол “шатдаггүй”. Гарч ирэхэд заавар өгөөд л хоёр чихнээс нь зулгааж хүч өгөөд гаргахад Пилжээ шууд л орон зайгаа мэдрээд явчихдаг.

Э.Содномпилжээ: Дурсамжтай тэмцээнүүдээс хоёр дахь нь энэ Казакстаны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Бас л нэлээд дайн боллоо.

Пауэрлифтингийн холбооны менежер, шүүгч Б.Энхбаяр: Пэлжээгийн хажууд шилдэг найман тамирчин сүүлийн оролт дээр орсон. Тэгэхэд Пэлжээгийн хажууд Ираны гуравт ордог нөхрийн бандан байрласан. Орилж хашхирч Пэлжээг “шатаах” зорилготой байсан нь илт байлаа. Харин өмнө ярьсан Ираны тамирчин Акбар холхон, чимээгүйхэн, ганцаараа өргөсөөр дээшилж байгаа юм. Тэдний бодлого ийм л байсан. Бид хоёр дагаад шатчихвал шатчихаар л байсан. Гэвч маш сайн төвлөрч, хоёр дахь өргөлтөөсөө л эргээд тэднийг “шатааж” эхэлж байгаа юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:54

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:54

Зочин [172.58.139.113] 2019-07-28 01:54:15

muuhai aashtai pizda bgaam daa

zochin [112.72.11.116] 2019-07-26 01:33:31

Jinhene Chingesiin baatar baina. Zaluuchuud ene zaluu shig zorilgotoi amidar. Ihenh zaluuchuud erch huchtei nasaa ems huuhen arhi tamhind zartsuulj avgai huuhdee daguulj delguur horshoo hesej gereesee garahgui gedsee ileed hevtej baidgaa jargal gej boddog bolohoor tsagaasaa ert hugshirch zaluugaaraa horvoog orhij baina.

Зочин [202.21.108.97] 2019-07-25 18:06:30

ene bas tgej bgad sagsuu huvi hun muutai nuhur bna le

Зочин [172.58.136.75] 2019-07-27 01:48:20

bagshiigaa haraaj zagnaj bgaad l uhuulsen hun eej n gej heruuliin buzar bdiim

Зочин [172.58.201.254] 2019-07-25 15:12:24

Нууцаа яагаад хэлээд байгаа юм, цаадуул чинь сонсчихлоо!

Зочин [202.179.27.39] 2019-07-25 07:48:01

yu ch gesen ugiin. dugai olimpod beldej baigaad alt avahaa bod. olimpiin alt avchihval mongolchuud gazar yavuulahgui shuu. yaponuudaas ulger duurailal avaachee. dugai urdahaa hii. bitgii ongirood bai.

Монгол зодоон [202.55.191.194] 2019-07-25 07:23:36

Энэ бүх ялалтууд нь холбооны тэргүүн Тугаа ахын маань гавьяа юм шүү

Зочин [202.55.191.194] 2019-07-25 07:03:40

Бахархмаар сайхан ялалтуудын тухай сонсох ямар сайхан юм бэ

Moнгол [202.55.191.194] 2019-07-25 06:59:25

Миний монгол эрчүүдийн хийморь өөдөө байх болтугай

Зочин [103.212.116.76] 2019-07-25 06:51:40

Мундаг байна нядлаад өгчээ мундаг мундаг баяр хүргэе

Зочин [103.229.121.165] 2019-07-25 06:47:32

ХӨӨЦӨЛДӨЖ ТОДОРХОЙЛОХ ГАЗРУУД НЬ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ ОЛГУУЛААЧ

[202.131.227.178] 2019-07-25 06:21:10

допингоо л сайн ууж бай.: хүчээ гаргаад ч яахав. бүгд хүчээ гаргаж байгаа

Зочин [103.229.121.109] 2019-07-25 06:06:37

amjilt husie manai uls toruud hogjln berhsheeltei ylgavarlaad bn

Зочин [103.229.176.130] 2019-07-25 06:03:05

GOOD ! Амжилт хүсье :)


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.