Э.Оюунболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх эсэх нь маргааш тодорхой болно

М.Амаржаргал / Спорт

Энэ жилийн наадам буюу Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрсэн гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Наадамд түрүүлсэн бөхөөс хориотой дөрвөн төрлийн бодис илэрсэн талаарх ноцтой мэдээллийг Үндэсний бөхийн салбар хороо зарласан. Тиймээс уг асуудлаар түүний цолыг хураах эсэх асуудал яригдаж эхэлсэн юм.

Харин аварга Э.Оюунболд допинг хэрэглээгүй хэмээн тайлбар хийсэн ч Б сорьцоо шинжлүүлээгүй байдаг. Э.Оюунболд гүтгэсэн хэмээн мэдэгдэл хийж улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Үндэсний бөхийн салбар хорооны эсрэг нэхэмжлэл гаргаад байгаа. Тэрбээр, нэхэмжлэлдээ допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан Үндэсний бөхийн салбар хороог үгүйсгэж, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй уг гомдлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх долоо хоногийн дотор хэрхэхээ шийдвэрлэх юм. Харин уг асуудлаар тэрээр өнгөрсөн долоо хоногт Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан аж. Нэхэмжлэлийг шүүх хүлээж авч хэлэлцэх эсэх асуудал хуулийн хугацаа нь долоо хоног байдаг бөгөөд маргааш хэрэг үүсэх эсэх нь Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар тодорхой болох аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.55] 2019-09-07 12:46:21

Цолыг нь хураа

Зочин [202.126.89.102] 2019-09-07 06:34:46

Төрийн наадмыг завхаруулсандаа төрөөсөө, ард түмнээсээ уучлалт гуйгаад хариуцлагаа хүлээ. Залуу хүнд дахиад зөндөө боломж байгаа шүү дээ.

zochin [112.72.11.119] 2019-09-07 02:58:21

ER NI GANC BOH CH BISH BUSAD SALBARIIN GAVYAT ARDIIN JUJIGCHIN GEH MET ARD TUMNII HAIRIIG DAAHGUI OLNII OMNO MANLAILJ CHADAHGUI BAIGAA HUMUUSIIN COL HERGEMIIG HURAAJ BAIMAAR UMAA

Зочин [202.179.26.151] 2019-09-06 17:12:01

Энэ мангар бөх болиосой,ард түмнийг тэнэг гэж бодож байгаа юм байхдаа.

Irgen [139.5.218.63] 2019-09-06 11:11:32

Huuli jurmin daguu shiideh ni zuv, nuguu hamaalaad baidag nuhduud yaasan, uur niguu nisehiin niitlel deer yum bicheed suuj bnuu.

Зочин [182.160.32.61] 2019-09-06 06:24:39

Энэ шившиг болиосой

Bolor [110.70.58.159] 2019-09-06 04:32:01

Mahan tolgoi zail

Зочин [83.23.240.89] 2019-09-06 04:32:00

Uneheer teneg jum aa


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.