Цэцийн Их суудлын хуралдаан УИХ-ын хүсэлтээр хойшлогдов

М.Амаржаргал / Хууль

Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон, мөн зардлын хэмжээг баталсан Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Их суудлын хуралдааныг Улсын Их Хурлын хүсэлтийн дагуу хойшлуулаа.

Уг хүсэлтэд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэж дуусах хүртэл уг хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн байна. Иймд Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх хуралдааны товыг дараа зарлахаар болжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.181] 2019-09-06 08:19:51

Энэ юу гэсэн уг вэ , УХ цэц УИХ - аас хараат байна гэсэн уг уу ?! Естой хэнээс ч хамаарахгуй хийх юм аа хийгээд л явж байх - зовхон дээр нь ХОХ ТЭНГЭР байдаг МОНЦГОР биш бил уу ...!!!!

Зочин [64.119.19.142] 2019-09-06 15:32:49

Энэ бол ҮХЦ нь УИХ-с хараат байна гэсэн үг биш, малаа... Хэргийн оролцогч хүсэлт гаргах эрхтэй байдаг юм. Энүүхэн хавиар бас попдоод л авах юмаа...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.