Төгөлдөр хуурч С.Саянцэцэгт Соёлын элчийн гэрчилгээ гардууллаа

М.Амаржаргал / Энтертайнмент

Төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч Сангидоржийн Саянцэцэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр /2019.09.10/ гардуулан өглөө. Уг гэрчилгээг олгосноор С.Саянцэцэг Монгол Улсаа хилийн чанадад сурталчлах, соёл урлаг түүхийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллах юм.

Гоцлон тоглооч, төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг нь Москва хотын Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн дэргэдэх хөгжмийн дунд сургууль, Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерватори төгссөн. Испанийн Мадрид хот дахь Хааны Консерваторид профессор Гиермо Гонзалестай Испани, Франц хөгжмөөр мэргэжил дээшлүүлсэн. Тэрбээр гоцлон тоглоочоор олон төрлийн урсгал, чиглэлд өөрийгөө сорьж, уран бүтээлээ баяжуулсаар өдгөө олон орны томоохон нэр бүхий концертийн танхимуудад дэлхийн сонгодог бүтээлээс гадна, хөгжмийн зохиолчид болох аав, дүү нарынхаа бүтээлүүдээс толилуулж байгаа, Монголын ховор авьяастай уран бүтээлч юм.

image


Сэтгэгдэл

misha [139.5.219.38] 2019-09-11 00:58:16

Gavyat tsolig ni ogoh boloogui yum boluu

ard [103.57.95.185] 2019-09-11 00:04:33

sain xvnii vr.svvt gvvnii unaga daa.

Зочин [64.119.26.69] 2019-09-10 12:27:12

Хөгшин ё гэсэн тун аятайхан хүүхэн шүү.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.