Парисын цагдаа дөрвөн цагдаагийн аминд хүрчээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Парис хотын цагдаагийн газарт ажилладаг эрэгтэй хамт ажилладаг дөрвөн цагдааг хутгалж, амийг нь бүрэлгэсэн хэрэг өчигдөр гарсан байна. Нотр Дамын сүмтэй нэг гудамжинд оршдог, XIX зуунд баригдсан цагдаагийн газрын төв байранд уг хэрэг гарчээ. Цагдаа нар алуурчныг тэр дор нь буудаж хөнөөсөн байна. 45 настай халдлага үйлдэгч нь 2003 оноос хойш цагдаагийн байгууллагад ажилласан, ямар нэг хэрэг зөрчил гаргаж байгаагүйг Францын дотоод хэргийн сайд Кристоф Кастанер мэдээлжээ.

Аллагын зорилго тодорхойгүй байгаа ч террорист үйлдэл биш гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна. Хохирогч болсон дөрвөн цагдаагийн гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлсэнээр алуурчин нь өөрийн шууд удирдлагатай маргаан зөрчилтэй байсан гэнэ. Энэ хэрэг гарахаас нэг өдрийн өмнө Парисын төвд цагдаа нар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахдаа урт цагаар бага цалинтай ажилладаг, мэргэжил нэгтнүүдийнх нь дунд амиа хорлох явдал нэмэгдсэн зэрэг асуудлуудыг тавьж, засгийн газраас албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулахыг шаардаж байв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.