Д.Дэлгэрням: Хүчирхэг багуудыг дараалан хожиж аваргын цомыг хүртсэн

Н.Алтанцэцэг / Спорт

БНСУ-ын Чежү хотод энэ сарын 5-6-нд зохиогдсон “3x3” сагсан бөмбөгийн Дэлхийн гранприд Монголын “Улаанбаатар ММС Энержи” баг түрүүлж, аваргын цомыг авсан. Манай баг тамирчид аваргын цом авсан Ази тивийн анхны баг болжээ. Мөн багийн ахлагч Д.Дэлгэрням “Most Valued Player” (MVP) буюу тэмцээний” Хамгийн үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарсан байна. Ингээд багийн ахлагч Д.Дэлгэрнямтай ярилцлаа.

-Дэлхийн гранприд түрүүлж аваргын цом авсан. Аль тоглолт чинь хамгийн хүнд байв?

-Монголын баг маань “3х3” сагсан бөмбөгийн төрөлд Азид чансаагаараа тэргүүлж байгаа. Мөн Европын хүчирхэг багуудтай тоглож олон улсад өндрөөр үнэлэгддэг гэж хэлж болно. Энэ удаагийн Дэлхийн гранприд гэхэд хэсгийн эхний тоглолтдоо АНУ-ын Нью-Йорк Харлем багт хожигдсон боловч араас нь БНСУ-ын Инжү, ОХУ-ын Нева, Сербийн алдарт “Земун”, Словенийн “Пиран” гэх хүчирхэг багуудыг дараалан хожиж аваргын цомыг хүртсэн.

-Энэ жилийн хувьд хичнээн тэмцээнд оролцов?

-Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос дэлхийн улс орнуудад Дэлхийн гранприйн тэмцээнийг зохион байгуулдаг. Манай багийн хувьд 19 гранприйн тэмцээнд оролцсон. Энэ оны хамгийн сүүлийн грапри тэмцээн БНСУ-ын Чежү хотноо болсон. Манайх бүтэн багаараа тоглож Дэлхийн гранприд түрүүлж, аваргын цомыг авсан. Бид 2017 оноос хойш гранприйн аварга болно гэж хүсч мөрөөдөж ирсэн. Энэ мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна. Манай багийн Г.Цэнгүүнбаяр багтаа эргэж ирсэн байгаа.

ОДООГИЙН БАЙДЛААР БИД ДЭЛХИЙН ТОП ДӨРӨВТ БАЙГАА

image

-Тоглолтын явцад хамгийн их оноо авч, хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон. Энэ талаар?

-Энэ жил арван тэмцээнд оролцсон. Би нэгдүгээр сараас эхэлж бэлтгэлээ хангасан. Мөн тэмцээнээс тэмцээний хороонд туршлагаа ахиулж явсаар байсан. Энэ сүүлийн тоглолтод өөрийгөө маш сайн дайчилж тоглосон. Земунтай өмнө нь бид хоёр удаа тоглож хожигдож байсан. Хожигдсон тоглолтоо үзэж маш их анализ дүгнэлт хийсэн. Мөн тоглохоос өмнө маш сайн тактик боловсруулсан. Тэр маань маш үр дүнтэй болсон. Земун дэлхийн топ аравт байдаг хүчирхэг баг.

-Одоо оролцох тэмцээн байгаа юу?

-Бид нарын хувьд дэлхийн грапри тэмцээнийг дуусгасан байгаа. Одоо Саудын Арабад болох тэмцээнд оролцоно.

-3x3 төрөл нь олимпийн төрөл болсон. Олимпод оролцох оноогоо цуглуулж байгаа юу?

- Олимпын оноо гэж байхгүй. Бид тэмцээнд оролцох болгондоо оноо цуглуулж явж байна. Одоогийн байдлаар бид дэлхийн топ дөрөвт байгаа. Энэ байраа 11 дүгээр сар хүртэл хадгалж чадвал олимпод орно.

2016 ОНООС ХОЙШ МАШ ИДЭВХТЭЙ ТОГЛОЖ БАЙНА

image

-Өрсөлдөгчөө хэр судалж байна?

-“3x3” төрөл youtube болон вэб сайтуудаар маш их цацагддаг. Тэр ч утгаараа бидний хувьд аль ч багтай тоглох болсон судалгаа хийн өмнөх тоглолтуудыг бичлэг болон тухайн өдрийн бичлэгийг шууд л интернэт ороод үзэх боломжтой. Өрсөлдөгч баг ямар тактик хийж байна, хамгаалах тоглогч хэр гэдгийг бичлэгээс харж байнга л судалгаа хийн тоглолтод ордог.

-Манай Улсын тухайд энэ төрөл хэзээнээс илүү эрчээ авч хөгжиж байгаа вэ?

-2016 онд бид анх Вьетнамын Ханой хотод болсон Азийн элсний наадамд мөнгөн медаль авснаар бидний “3x”3 тэмцээний гараа эхэлсэн. 2016 оноос хойш маш идэвхтэй тоглож байна.

-Бэлтгэл сургуулилалт хийх орчин, нөхцөл бололцоо хэр хангагдаж байна?

-Бэлтгэлээ бид өөрсдийнхөө түвшинд боломжийн хангаад явж байна. Спонсор байгууллагууд бидэнд бэлтгэл хийх бололцоог хангалттай гаргаж өгдөг учраас ур чадвар маань нэмэгдэж байгаа болов уу.

-Гадны улс оронд тэмцээнд оролцоход хүндрэл бэрхшээл хэр тулгарч байна вэ?

-Гадаадад олон улсын тэмцээнд оролцоход цагийн зөрүү их нөлөөлдөг. Орчин нөхцөл, цаг уурын байдал, идэж байгаа хоол хүнс бүхий л зүйлс өөрчлөгддөг. Тэр бүрд санаачилгатай байх хэрэгтэй. “3x3” төрөл нь долоо хоног бүр өөр тийшээ явдгаараа бусад спортын төрлөөс давуу талтай. Тамирчин хүнээс бүхий л зүйлсийг шаарддаг. Зөв шийдвэр гаргах ёстой, хурдан бодох, аливаа зүйлд хурдан дасах ёстой гэх мэт. Хамгийн чухал нь тэсвэр, тэвчээртэй байх ёстой.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:01

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:01

nyamaa [202.21.109.44] 2019-10-10 02:42:03

Amjilt

Зочин [211.36.145.196] 2019-10-09 11:50:09

Amjilt husie ! Olimpiin avarga bolohiig husie !

Зочин [64.119.23.189] 2019-10-09 09:06:37

Сайн шүү та нар

Өвгөн ах [202.9.42.53] 2019-10-09 09:04:30

Монголынхоо 3х3 сагсан бөмбөгийн багийн тоглохыг зурагтаар харсан. Манай залуус үнэхээр урамтай сайхан тоглосон шүү. Та нартаа Олимпод орж тоглон од болон гялалзахыг ерөөе!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.