Заавал сануулга авч байж хөдлөх ёстой юу?

Н.Саранчимэг / Эдийн засаг

Манай улс Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсон нь нэгэнт тодорхой болсон. Энэ нь эдийн засагчдаас эхлээд улс төрчдийг ер нь нийгмийг хоёр талцуулсан үзэгдэл болж, түүнийг тойрсон үйл явдал ид өрнөж байна. Зариммэргэжлийн хүмүүс нь “Саарал жагсаалт”-д орсноор гадаадын хөрөнгө оруулалт буурч, гадаадад аялахдаа бэлэн ам.доллар авч явахаас аргагүй болно. Тэгэхээр ам.долларын ханш өснө, эдийн засаг царцана” хэмээн үзэж байхад нөгөө хэсэг нь “Биднийг сэрээх хонхны дуу боллоо. Өгсөн даалгаврыг нь сайн биелүүлэх хэрэгтэй” гэж байх жишээтэй. Хамгийн үнэн зүйл юу вэ гэхээр хяналт тавьсан “Саарал жагсаалт”-аас гарахын тулд ФАТФ-аас Монгол Улсад даалгасан нэмэлт ажлын төлөвлөгөөг богино хугацаанд хэрэгжүүлж үр дүн гаргах хэрэгтэй. Зүгээр нэг хэрэгжүүлж байгаа дүр үзүүлэх бус тодорхой үр дүн гаргах нь чухал. Үр дүнд хүрч байж л сая жагсаалтаас гарах эсэх асуудал яригдаж, дараачийн алхам хийгдэнэ. Хэдийгээр Монгол Улсыг ФАТФ-ын хяналтад оруулсан ч, Монгол Улсын эсрэг чиглэсэн ямар нэгэн эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ байхгүй, эрчимтэй хөндлөнгийн хяналт шаардахгүй, бусад улс орнуудаас шахалт үзүүлэх асуудал байхгүй гэнэ. Манай улс ФАТФ-ын 40 үзүүлэлтээс дөрөвт нь унаж, Саарал жагсаалт руу гулссан. Харин өвдөг сөхөрсөн дөрвөн үзүүлэлтэд голлох үүрэгтэй салбар хариуцсан сайд нар нь хяналтын жагсаалтад хэрхэн хандаж байгаа нь анхаарал татна.

Салбар хариуцсан сайдууд юу гэж хэлэв?

ОУВС-гийн анхааруулгыг онцгойлон анхаарч хэрэгжүүлсэн атлаа арилжааны банкны активыг зузаатгасан 500 тэрбум төгрөгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй таг гацсан санхүүгийн салбарыг толгойлогч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Буруу бодлого, үйлдэл Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсан. Буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч, алдаагаа засаагүй. Хамгийн том нөлөө үзүүлсэн нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн дархлаа нэмэгдэж, валютын нөөц өссөн” гэсэн байх юм. Эдийн засгийн дархлаа нэмэгдэж, валют өссөн юм бол бид яагаад хяналтын жагсаалтад орж байгаа юм бэ. Тэгж их дархлаатай болсон байхад Ерөнхий сайд яагаад “Богино хугацааны төлөвлөгөө гаргаж, идэвх, санаачилгатай ажиллахыг” даалгасан юм бол.“Гэхдээ одоо сандарч, ханш хөөргөх шаардлагагүй” гээд Ч.Хүрэлбаатар сайд өөрөө яагаад сандраад хэлчихэв.

Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж“Хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сарын 11-нд Азийн хамтарсан бүлгийн даргаас надад захидал ирсэн. Энэ захидалд Монгол Улсыг эрчимтэй хяналтад байлгахаа зогсоож өргөтгөсөн хяналтад байлгах төлөвт орууллаа гэсэн байсан. Хяналтын зэрэглэл жаахан зөөлөрч байна гэсэн үг. Яригдаж байгаа зүйл дотор мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна, хөрөнгө хураагдахгүй байна гэдэг хуультай холбоотой хоёр асуудал бий. Энэ хоёроос Мөнгө угаахтай тэмцэх тухай шинэ хуулийг сая баталсан. Терроризмтэй холбогдуулж гадаадаас ажиллах хүч авах асуудал мөн үүн дотор орсон байгаа.Ирэх арваннэгдүгээр сард гадаадаас манайд ирж ажиллаж байгаа 2000 гаруй хүний асуудал шийдэгдэнэ. Ингэснээр ФАТФ-аас тавьж байгаа дөрвөн шаардлагын хоёр нь үндсэндээ шийдэгдэнэ гэсэн үг” гэжээ. Тэгвэл заавал сануулга авч байж хөдлөх ёстой байсан хэрэг үү гээд асуучихья. Дэлхийн хэмжээнд зарлагдаж байж, олны өмнө донгодуулж байж ажиллах тийм таашаалтай зүйл мөн үү. Үүгээр ч зогсохгүй, дээрх хоёр сайд маань “Бид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. ФАТФ-ын дараагийн хурлаар гарчих байх”, “Саарал жагсаалтаас ойрын хугацаанд гарах боломжтой” хэмээн дуу дуугаа авалцаад мэдэгдэх нь тэр.

Эдийн засагчид юу хэлэв?

Эдийн засагчид бас талцаад, мэтгэлцээд эхэлсэн. Эдийн засагч Д.Жаргалсайхан“Саарал жагсаалтад орчихвол гадаадын банкууд Монголын арилжааны банкуудын харилцах дансыг царцааж,монголчуудын төлбөрийн карт гадаадад ажиллахгүй болно.Гадагшаа валют бэлнээр авч явахаас өөр сонголтгүй болно.Бэлэн валютын хэрэгцээ огцом өссөнөөр төгрөгийн ханш унаж,доллар 7000 давна” гэж жиргэсэн бол Ерөнхий сайд асан С.Баяр: “Паник дэгдвэл бид бүгд л хохирно. Ийм үед муу ёрлож огт хэрэггүй. Таны үгийг үнэний туйл гэж хүлээж авдаг хүн цөөнгүй ш дээ” гэсэн хариу барьсан байх юм. Эдийн засагчийн жиргээг үзсэн Монголбанкны ерөнхийлөгч асанЖ.Үнэнбат “Та ингэж доошоо орох хэрэггүй” гэж зөвлөсөн нь ч харагдана. Харин УИХ-ын гишүүн асанД.Энхбат “Саарал жагсаалтын асуудал Монголд дотооддоо ямар ч хяналтгүй болсны, өөрөөр хэлбэл, сөрөг хүчин байж чадах нам, иргэний нийгэм огт байхгүй байгаагийн үр дагавар. Хоёр туйл байж цахилгаан үүсдэг. Сөрөг хүчингүй, хяналтгүй бол ардчилал мөн ажиллахгүй. Гоё тунхаглал, цаас болж унтарна” гэж сэтгэгдэл үлдээжээ.

Эдийн засагч Б.Жаргалсайхан “Саарал жагсаалтад орсноор том толгойлохоо боль гэсэн сануулга өгч байгаа юм.Манайхныг олон улсын хөгжлийн жишгийг дага.Олон улсын дүрэм журмыг хатуу чанга мөрд. Тэгэхгүй бол Зимбабе шиг болдог юм шүү гэж анхааруулга өгч байгаа хэрэг. Хэрвээ Зимбабе болъё гэж бодож байгаа бол ингээд том толгойлоод дур зоргоороо аашлаад яв гэсэн л сануулга” гэж хатуухан үг унагасан.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Уг нь саарал жагсаалтын гадна үлдэх найдлага харагдаж байсан. Харамсалтай нь бидний хоёр жилийн хугацаанд хийсэн хүчин чармайлт талаар боллоо. Ерөнхийдөө төрийн тогтолцооны хувьд алдсанаас болж саарал жагсаалтад орлоо. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлын хүрээнд тодорхой хэмжээнд чармайлт гаргаж байгаа боловч тэр нь хангалттай биш байна гэдгийг FATF дэлхий нийтэд зарлалаа” гэсэн бол УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл “Саарал жагсаалтад орсноор макро эдийн засгийн суурь нөхцөлүүд, бизнесийн орчин үүн дотроо хөрөнгө оруулалтад нөлөөлөхгүй. Хөрөнгө оруулагчид тухайн улсыг саарал жагсаалтад орсон байна уу гэхээсээ илүүтэй, засаглал нь тогтвортой юу, хөрөнгө оруулахад миний өмчийг хамгаалах эрхзүйн орчин нь хэр сайн байна вэ, гуравт хөрөнгө оруулагчдыг урамшуулсан эрхзүй, эдийн засгийн тогтолцоотой байна уу гэдгийг харж хөрөнгө оруулах эсэхээ шийддэг” гэсэн тайлбарыг хийжээ.

Н.Баяртсайхан, С.Даваасүрэн хоёроор “туг тахиад” өнгөрөх үү?

Саарал жагсаалтын дуулиантай зэрэгцээд буруутай эздийг хайх операци идэвхжиж байна. Албан тушаалтнуудын холбогдсон гэмт хэргүүд ч дахин сөхөгдөж нэг тийш болох шинжтэй. Ер нь бол хэнээс болоод “Саарал жагсаалт”-д орчихов гээд буруутай эздийг нь хайгаад байгаа юм уу, буруутгаж болох хүмүүсийг онилоод байгаа юм уу, бүү мэд. Өчигдөр л гэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нартай уулзаж ярилцсаны дараа "Монголын эдийн засаг, банк санхүүгийн салбарт өсөлттэй, дэвшилт гарсан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн. Гэхдээ бид саарал жагсаалтад орсон. Хариуцлага алдсан, улс орны өмнө тулгамдсан асуудал үүссэн учраас Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн. Энэ юу гэсэн үг вэ. Тэр хоёроор туг тахиад өнгөрөх хэрэг үү. Саарал жагсаалт руу түлхсэн нөхөд хариуцлагаас мултрах уу. Үнэндээ ниргэсэн хойно нь хашгирах гээч л энэ байх.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:04

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:04

сүнс [182.160.40.0] 2019-10-27 00:07:42

монгол банкны бүх удирдлага огцорооооооо

Зочин [103.10.23.118] 2019-10-25 14:19:07

Үүний хариуцлагыг хүлээх Улс төрийн хүчэн ба Тодорхой хүмүүс заавал байх ёстой үүнийг ил болгохыг шаардаж тэмцэх хэрэгтэй Ард түмэн минь

Zochin [182.160.37.88] 2019-10-24 11:03:15

Neg bodliin zugeer. Deedchuul hamaagui duraaraa zagnaj chadahgui bolj bgaa yu. Ard tumen bidend mungu bh bish. Tiim ch ih nuluuluhguie.

zochn [202.126.88.71] 2019-10-24 10:47:17

deer bgaa hulgaichuudaa tsooloocheee

zochin [202.126.88.71] 2019-10-24 10:46:14

manangiin hulgaich naraa shalgaachee novshnuud

Зочин [202.179.25.49] 2019-10-24 10:00:52

МАН угаасаа мөнгө угаадаг нам. Санхүүг нь үзвэл ээ бурхан минь юу байгаа бол. Эрдэнэтийг идэх биш бүр ууж байгаа. Хятадаас бас баахан мөнгө энэ нам руу цутгадаг юм шиг байгаа юм. Шилэн дансаа бүр мөрдөхөө больсон. Бүр улаан цагаандаа гарсан. Ер нь саарал болсон гол шалтгаан бол энэ МАН гэх гэмт хэргийн бүлэглэл төрийн эрхийг авсанд байгаа юм шд.

Зочин [202.55.188.39] 2019-10-24 15:47:25

Тиймээ.МАН ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛ МӨН.НИЙСЛЭЛ,АЙМАГ,СУМ БҮХ ТҮВШИНД ХЯНАЛТГҮЙ ЗАЛГИЖ байна.Аудит хахуулиа аваад нам дардаг.АТГ хүч нь хүрэхгүй.Сөрж тэмцэгчид байхгүй.Улс орон эзэнгүй юм шиг.

Зочин [122.201.31.141] 2019-10-24 08:10:41

Хулгайлсан луйвардсан 33 их наяд төгрөгөө ялгүй болгохын тулд Ил тод байдлын тухай гэгч хууль өөрсөддөө зориулж гаргасан АНус-ын дээрэмчдийг яах юм бэ, Монголчууд аа?!?. Энэ арай хэтэрч байгаа юм биш үү?! Дэлхийн улс орнууд үүнийг гайхаад бүр цөхрөөд Саарал жагсаалт гэгчид орууллаа шүү дээ. Монголчууд өөрсдөө яах ч үгүй гөлийгөөд л... Луйварчиддаа хайртай юм байх даа!

Guilga [66.181.161.120] 2019-10-24 07:28:14

Mangar huuruud albaar oruulsan gene lee

Зочин [172.58.203.142] 2019-10-24 06:47:37

Юм хийхгүй хоосон онолдож, яаж хулгай хийхэв гэж өдөр , шөнөгүй бодоод бай. Өдөр өдрөөр өнгө нь хувирч бараан саарал, хар саарал болно доо. Ард түмэн л зовно. Баян хулгайч нарт падлий байхгүй юм хойно доо.

1 төгрөг мөнгө бүрийг бүртгэлтэй хяналттай болгох [66.181.177.16] 2019-10-24 06:02:38

Гаднаас бүртгэлгүй орж ирж авлига ил тод бус наймаанд явж буй угаагдаж байгаа мөнгөний урсгалыг хэзээ хэн бүртгэж санхүүгийн ил тод байдал хуулийн дагуу болгох юм бол.

Зочин [122.201.31.141] 2019-10-24 05:37:48

За хулгайлсан, луйвардсан мөнгөө гарга, та нарт ял оноохгүй гэхээр 33 их наяд төгрөг гаргаад ирснийг юу гэж ойлгох вэ???!!! Монголчууд аа, ийм юм гэж байж болох уу?! Хулгайлж луйвардсан мөнгөө ялгүй болгохын тулд өөрсөддөө зориулж хууль гаргацгааж байхыг Монголчууд Та бүхэн хүлцэнгүйгээр дагаад байцгааж байх уу???? !!!!!!

Зочин [103.10.23.118] 2019-10-25 14:23:30

Ерөнхийлөгчөө Овот шааруудын мөнгийг хураана гэсэн амлалтаан биеэлүүл Цөмийг нь баривчлаж шоронд хориж Мөнгийг нь Монгол авчир Хэргээн хүлээхгүй бол Эхнэр үр хүүхэд ах дүүсий нь бөх хөрөнгийг нь хураа Өөрийг нь насаар нь Шоронд хорих ял өг

Зочин [182.160.35.129] 2019-10-24 04:53:16

Өршөалийн хужль гэгчээр 33 их наядын идсэн уусныг өршөөсөн гэсэн үү. Тэр мэр нөлөөлөө биз. Тэдний хэргийг сэргээгээд улсаа ч хохиролгүй болгож, эдийн засагтаа ч нэмэр оруулаач

Зочин [103.212.117.102] 2019-10-24 22:40:45

Бүү үзэгд. Ямар их мөнгө хулгайлж террорист бүлгийг санхүүжүүлэв дээ.

Жагсаалтаас гарна гэдэгт итгэхгүй байна. [202.131.225.53] 2019-10-24 04:08:12

Сануулга авсан ч хөдлөхгүйдээ. Бүгдээрээ нэг нь нөгөөгөөсөө хамаарсан сүлжээнд орчихсон юм чинь хэн нь хэнийгээ гэх вэ дээ? Иймд Сонгол Улс "саарал жагсаалтаас" хэдийд ч гарахгүй. Иймд тайван байж үз, хоосон зүйлд битгий найд.

иргэн [103.11.195.34] 2019-10-24 03:59:11

Монгол банкны ерөнхийлөгч арай өөр хүн хий ажил. Хаана, юуг,яаж хэлэхээ мэддэг. Дээд зэргийн улс төрч, макро эдийн засгийн сайн онолч, сэтгэл зүйн хэв шинж нэн тогтвортой, алсын хараатай, ухаан нас жигдэрс, хий хуу нь арилсан, ойворгон, сагсуу зангүй, ам чангатай хүн байх ёстой. Гэтэл бид Монгол банкиндаа, ер нь бүх албан тушаалд хэн тохирохыг боддоггүй шан харамжийн зарчмаар томилгоо хийдгээс Монгол нурж байнааа ДАРГА НАРАА, УХААРАГТУН, СЭРЭГТҮН

Зочин [202.55.188.39] 2019-10-24 15:51:19

Асуудал МОНГОЛ БАНКНЫ ДАРГАД БАЙГАА ЮМ БИШ.ХУУЛЬ ЗҮЙН СИСТЕМ АЖИЛЛАХГҮЙ БАЙНА.

Монголхүү [122.201.31.141] 2019-10-24 03:19:27

Саарал жагсаалтанд орсон гол учир шалтгааныг, Оффошорын мөнгийг хураахгүй байгаа, авилгаар авсан, луйвраар олсон хөрөнгийг хураахгүй байгаа, дээрэмчин луйварчиддаа хариуцлага тооцохгүй байгаа гэлээ. Төрийн толгойд эдгээр дээрэмчин луйварчид өөрсдаө нилээд нь байсаар байгаа, мөн тэдний төлөөлөгчид гар хөл бологчид нь байгаа, шүүх, прокурор, атг, аудит, цагдаад тэдний төлөөлөгчид тавиулууд байсаар байгаа цагт саарал жагсаалтаас гарахгүй байхаа. Эцсийн эцэст АНус-ын луйварчдын үйл ажиллагааны үр дагавар юм даа.

Гадны тоглоомын улс [202.9.44.235] 2019-10-24 01:11:59

Доллорын эздийн 1990 оноос Монголд эхлүүлсэн эдийн засгийн алуурын төлөвлөгөө нь амжилттай хэрэгжиж байгаагын бодит жишээ энэ л дээ. Тэд зориудаар санхүүгийн дампуурсан болон хариуцлага хүлээдэггүй төрийн тогтолцоог буй болгож, өнгө мөнгө, шунал, тачаал, эрх мэдлийг үнэт зүйлээ болгосон, мэдлэг, ур чадвар, ёс зүйгүй, хүний мөс чанаргүй, зөвхөн нам, дарга хоёрыг шүтдэг, эх оронч биш, хулгайч, луйварчин, худалч, авилгач хүмүүсийг төрд үүрлүүлж, хооронд нь талцуулж, шудрага бус байдал, тэгш бус байдлыг туйлд нь хүргэж, эцэст нь баялагийг нь цөлмөж, улс орныг дампууруулах зорилготой, Тэдгээр алуурчдын гар хөл бологсод нь өнгөрсөн 30 жилд Монгол улсыг 30 тербум доллорын өрөнд унагаж өгсөн, өөрсдөө хагартлаа баяжсан Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд, яам, агентлаг, үйлдвэрийн газрын дарга байсан, одоо байгаа 600 гаруй этгээдүүд юм. Тэдгээр этгээдүүдээр тэр өрийг төлүүл. Ядуу иргэд та бид, бидний үр хүүхэд энэ өрийг төлөх ёсгүй шүү. Сэрцгээ. Ухаарцгаа. Дэлхийн дахин хуваирлалтын үйл явц эхлэх нь байна шүү.

зочин [202.131.229.246] 2019-10-24 01:08:48

монголыг дээрэмддэг хулгайлдаг улсууд дээр байгааг дэлхий мэддэг болсон

Зочин [66.181.188.228] 2019-10-24 01:00:44

Саарал жагсаалт гээд “туйлшраад” эхэллээ! Зарим нэгнийх нь хувьд “анхаарал сарниулах“ гэсэн башир арга байх! Үндсэн хуулиа яахын; улс төрийн зөв тогтолцоо үгүйлэгдэж байна! Зүгээр л хүн бүр хариуцсан ажлаа элдэв авлигад автахгүй хариуцлагатай хийгээд хуулиа баримтлаад явчих асуудал!


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.