А.Цанжид: Төр гэдэг Монголын тусгаар тогтнол
Монгол Улсын Боловсролын сайд асан, улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор А.Цанжидтай уулзаж хөөрөлдлөө.
-Та одоо ямар ажил эрхэлж байна. Саяхан шинжлэх ухааны докторын зэрэг хамгааллаа гэв үү?
-Би ерөнхийдөө эрдэм номын ажил эрхэлж байна гэх үү дээ. “Монголын төрт ёс” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгааллаа. Орчин үед төрийн тухай асуудал их чухал болоод байгаа. Яагаад чухал вэ гэхээр нэг талаас төрийг бэхжүүлэх шаардлага их гарч байна. Дэлхий дахин даяаршиж байна. Дэлхийн янз бүрийн санхүү эдийн засгийн байгууллага ч гэдэг юм уу, эсвэл төрийн бус байгууллага, үндэстэн дамнасан корпорациуд зэрэг олон янзын байгууллагууд жижиг улсын төрд нөлөөлөх явдал үзэгдэх боллоо. Нөгөө талаас, манай улсад төрд ажиллаж байгаа улсын олиггүй байдлаас болон төрийн нэр хүнд унаж доройтож байна. Төр гэдэг үндсэндээ Монголын тусгаар тогтнол гэсэн үг. Аливаа улс газар нутагтай, ард түмэнтэй, төртэй байж байж тусгаар улс болно. Манайхан одоо энэ олиг муутай улсыг төр гэж бодчихоод цаана нь тусгаар тогтнол маань байгаа шүү гэдгийг ухамсарлахгүйгээр төрөө хэтэрхий муулах, үзэн ядах хандлага их гарч байна. Гадаад, дотоодын энэ хоёр хандлага манай улсын хувьд аюултай байж магадгүй юм. Тийм учраас төрийг бэхжүүлэх, төрийн ажлыг сайжруулах, төр ард түмний холбоог бэхжүүлэх, төр аливаа шийдвэрийг гаргахдаа ард түмний дуу хоолой, санаа бодлыг сонсдог болох талаас сүүлийн хориод жил судалгаа хийлээ.
-Молор-Эрдэнэ доктор зэрэг “Монгол ямар юмных нь төртэй байсан юм бэ” гэж үндэстнээ дооршаах хүмүүс олширсон. Гэтэл АНУ-ын эхний Ерөнхийлөгч нараас авахуулаад одоогийн Ерөнхийлөгч Д.Трамп хүртэл Чингис хаан болоод Монголын эзэнт гүрний төрийн бодлогыг судалж байдгаа илэрхийлсэн байдаг. Монгол төрт ёс гэж ер нь байв уу?
-Хүн хүний үзэл бодол өөр. Судлаач, эрдэмтэн улсын судалгааны чиг хандлага өөр өөр байдаг. Миний хувьд бол Монгол Улс бол нэн эртний төрийн уламжлалтай улс юм. Одоохондоо Хүннү монгол угсаатай байсан, монгол угсаатай биш түрэг угсаатай байсан гэж эрдэмтдийн дунд маргаан байдаг. Гэхдээ түүхэн баримт сэлтийг ажиглахад ямар ч байсан Хүннүгийн монгол, түрэг угсаатан холилдон аж төрж, Хүннүгийн харьяанд явж байсан юм шиг байдаг юм. Энэ нь тэр үеэс Монголд уламжилж ирсэн маш олон уламжлалаар батлагддаг. Мөн монгол, түрэг хоёр хэлний ойролцоо байдал үүнийг баталдаг. Монголчууд Хүннүгээс уламжлалтай гэж ярих юм бол энэ түүх үндсэндээ гурван мянган жилийг хамарч байгаа юм. Хятадын түүхч Сы Мя Цян “Модун шаньейн аав Түмэн хүртэл хүннүчүүд нэг үе доройтож, нэг үе сэхэж мянган жил болсон” гэж түүхийнхээ номонд бичсэн байдаг. Бид Модунь шаньей хаан суусан манай тооллын өмнөх 209 оноос эхэлж түүхэн тооллоо бичиж байгаа шүү дээ. Гэтэл Модунь шаньейн аав хүртэл мянган жил болсон гэж Хятадын эртний түүхч биччихсэн байна. Тиймээс бид түүхэн тооллоо сайтар судлан урагшлуулан гурван мянган жил болгох боломжтой. Тэгэхээр монголчууд төрт ёсны гурван мянган жилийн түүхэн уламжлалтай гэж хэлж болно. Магадгүй энэ түүхэн тоолол монгол, түрэг угсааны улс ээлжилж төр барьж байсан байж болно. Гэхдээ Төв Ази, Монголын нутаг дээр оршин тогтнож байсан нүүдэлчдийн улсуудын уламжлал нэг нь нөгөөдөө байнга уламжлагдаж байсан. Адгийн наад зах нь гэхэд аравтын системээр төр улсаа зохион байгуулдаг гэдэг ч юм уу, тэнгэр шүтлэгтэй байсан ч гэдэг юм уу. Энэ бүхэн залгамж холбоотой байсны гэрч. Түүхийн явцад түрэг угсаатан нь яагаад ч юм бэ баруун тийшээ шилжиж, нүүдэлчдийн гал голомтыг монгол угсааныхан сахьж үлдсэн байдаг. Тодруулж хэлэх нэг юм бол төрт ёс гэж юу юм бэ гэдэг асуудал байна.
-Таныхаар төрт ёс гэж тэгээд юу болж таарав?
-Энд би шинжлэх ухааны тодорхойлолт хэлээд яахав. Төрт ёс гэдэг бол ард түмний уламжлал, ой санамжид байдаг тусгаар тогтнолын үзэл юм. Энэ тусгаар тогтнолоо хамгаалахын тулд төртэй байж, төр нь улс орноо хэрхэн авч явдаг байсан тухай ухаан юм. Юуны өмнө төрт ёстой байхын тулд тусгаар тогтносон байх хэрэгтэй. Төрөө сайн авч явдаг төр барих ухаантай байх ёстой. Захиргаа, эрх зүйн уламжлалтай байх ёстой. Төрт ёсоо тээж явдаг, төр барихуйн ухаанаа тээж явдаг төрийн түшмэд, зүтгэлтэнтэй байх учиртай. Тавдугаарт нь, аливаа төрд ёс, ёслол гэж байдаг. Ёс, ёслол бол төрт ёсны чухал төв хэсэг юм байгаа юм. Цаашилбал төрийн хэл, бичиг гэж байна. Энэ бүхэн нийлээд төрт ёсыг бүрдүүлдэг. Төрт ёстой, тусгаар улс байсан ард түмний уламжлал хадгалагдаж үеийн үед дамжиж явдаг. Ийм төрт ёстой байсан улс орон ямар нэгэн байдлаас болж төрийн тусгаар тогтнолоо алдсан ч эргүүлээд төрөө тогтоох магадлал маш өндөр. Яагаад гэвэл ард түмний санаанд тэр үзэл байнга оршдог. Өнөөгийн Израйль улс үүний нэг жишээ. Мянган жилийн өмнө төрт ёстой байсан ч сүүлдээ байхгүй болсон. Хорьдугаар зуунд эргүүлээд улсаа тогтоогоод хэл, бичгээ сэргээж, ард түмэндээ сурган, дэлхийгээр нэг тарчихсан еврей үндэстнээ цуглууллаа шүү дээ. Энэ бол төрт ёсны гайхамшиг юм даа.
-Та бол Монгол Улсын Засгийн газарт төрийн сайдын алба хашиж байсан хүн. Таны харьяалагддаг МАН одоо үнэмлэхүй олонхиор төр барьж байгаа. Олиггүй муу үйл хийж буй төрийн албан хаагчаас болж монгол төрийн нэр хүнд унаж, олон түмэн бүр үзэн ядах ч болж байна гэлээ, та. Ямар олиггүй ажил хийж байгаа нь ажиглагдаа юм?
-Орчин үед хүн сайн ч бай, муу ч бай хууль л байвал хуулийг дагаад бүх юм сайн сайхан болно гэсэн ойлголт байгаад байна л даа. Гэтэл Монголын төрт ёсны уламжлалд төрийн зүтгэлтэн, төрийн бодлоготон гэдгийг бага залуугаас нь эхэлж боловсруулдаг байлаа. Хүнийг ямар нэгэн бичиг үсэгтэй хүнд шавь оруулж, монгол бичгээ заалгаад, “Оюун түлхүүр” ч гэдэг юм уу Чингис хааны билиг сургаалтай бичиг зохиолыг уншуулаад, төр ийм байх ёстой, төрд алба хаших хүн ийм байх ёстой гэсэн итгэл үнэмшлийг тархи зүрхэнд нь суулгаад гаргадаг байж л дээ. Бидний одоогийн гол алдаа юу байна вэ гэхээр тийм уламжлал алдагдчихаж. Зүгээр л, дурын 76 хүн мөнгөтэй л бол сонгуулийн кампаниа хийгээд гараад ирдэг болчихлоо ш дээ. Гэтэл, төр-улсыг удирдана гэдэг чинь ялангуяа өнөөгийн нөхцөлд их нарийн. Монгол орноо бүхэлд нь харах билгийн мэлмийтэн байх хэрэгтэй. Тэрнээс гадна нийгмийн амьдралын олон талыг бүхэлд нь харах хэрэгтэй. Аливаа юмны уялдаа холбоог бүгдийг нь харах хэрэгтэй шүү дээ. Монгол орноо дэлхийн тавцан дээр тавьж харж үзэх хэрэгтэй. Уламжлалаа боддог, ирээдүй юу болох гэж байна гэж боддог хүн төрд хэрэгтэй.
-Ээ дээ, таны наад томьёололд багтах төрийн зүтгэлтэн ч үлгэр домогт үлдээ болов уу даа?
-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын талаар сүүлийн үед би их яриад байгаа л даа. Энийг өнөөгийн төр засаг нэг их тоохгүй л байх шиг байгаа юм.
-Хүн төрөлхтөн монголчууд биднийг, Монголын төр баригчдыг хүлээлгүйгээр аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд орохоос аргагүй болчихоод байна шүү дээ?
-Тийм. Тэгэхэд манайхан “Хаа ч билээ” гээд бодоод байх шиг байна л даа. Өнгөрснөө эргээд харахад 1990 он, 1995 он гэхэд гар утас гэдэг юмыг бүгд л мэдэхгүй шахуу, ер байдаггүй л байлаа шүү дээ. Гэтэл, шинэ мянганы эхнээс гар утас гээч юм нэвтрээд одоо ямар болчихов. Хоёр настай хүүхэд хүртэл гар утсаар олон үйлдэл хийгээд зогсож байна шүү дээ. Тийм учраас дэлхийд яригдаад технологиуд манайд юу юугүй л нөмрөөд ороод ирнэ. Жишээ нь, манай мөнгө төгрөгтэй улсууд чинь робот хүүхэн авчраад буудлынхаа рецепшин дээр суулгана. Жолоочгүй машин авчраад явуулна. Дрон гээч юм амьдралд нэвтрээд ан агнахаас өгсүүлээд хонь хариулахад хүртэл ашиглаж байна. Технологи ингэж хүчтэй нэвтэрч орж ирнэ. Тийм учраас өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн зааг дээр сэтгэх хэрэгтэй гэдэг ийм зүйл байна. Энэ бүх орон зай, цаг хугацааны дотор улс орноо харж бодлого явуулах хэрэгтэй байгаа юм. Төрд бэлтгэгдээгүй хүмүүс ийм бодлого явуулж чадахгүй. Одоогийн УИХ дотор сууж байгаа улсын зарим нь бизнесийн ухаан сайтай байж болно, зарим нь компьютер техникийн мэдлэгтэй ч байж болно. Гэхдээ энэ мэдлэг төрийг барихад хангалтгүй. Хоёрдугаар шалтгаан юу байна гэхээр манай ерэн оны хувьсгал үе хоорондын хувьсгал болсон. Үе хоорондын тэмцэл маягийн юм болсон.
-За, тэр чинь юу гэсэн үг билээ?
-Наян ес, ерэн онд “Социализм ерөөсөө хэрэггүй, капитализмыг байгуулна” гэж ярьж байсан хүн байхгүй. Польш, Чехэд тийм бодолтой улс төрийн тэрс үзэлтэн гэж үздэг тийм улсууд байсан. Манайд нийгмийн өөрчлөлт болж эхлэхэд ард түмний дунд ч “Төр засгийн эрхийг залуучуудад нэг өгөөд үзье, ахмадууд нэг жолоо бариг” гэх мэтээр хөгшин, залуугийн ялгаа гарч эхэлсэн. Тэр үед “Ардын нам бол цагаан толгойтой даргатай, өөрөө хөгширсөн нам” гэх шүүмжлэл гарсан. Энэ нь манай намын сэтгэлзүйд их нөлөөлсөн. Тэгээд залуу хүнийг л нааш авчирч байвал бөөн бөөнөөр элсүүлж авдгаас тэдний шинж чанар нь ямар байна вэ, эрдэм мэдлэг нь ямар байна вэ тэр бүхнийг тоохоо байсан. Энэ үе хоорондын тэмцэл явсаар байгаад сүүлийн үед бүх зүйл дээр “Жараад оныхныг далаад оныхон хална, далаад оныхныг наяад оныхон хална” гэсэн давалгаанууд их явсан. Энэ бол улс орон даяар явсан давалгаа. Одоо та боловсролын системд ажиллаж байгаа улсуудыг хар. Асар туршлагатай том профессорууд жаран нас хүрсэн л бол хаягдаад тэтгэвэртээ гарсан. Эрүүл мэндийн салбар мөн адилхан давалгаалсан. Энэ юу болов гэхээр улсын хэмжээнд хашир туршлагатай мэргэжилтнүүд нийгмийг удирдах идэвхтэй хэсгээс хасагдаж, дандаа туршлага муутай, зарим талаар муугаар хэлэх юм бол шунал нь дарагдаагүй хүмүүс улс орон даяар гарч ирсэн. Тийм учраас төр ээлжилж барьдаг хоёр намынхан ялгаагүй гэж яриад байна шүү дээ. Арга ч байхгүй. Яагаад гэвэл энэ хоёр намын залуучуудыг чинь хоёр өөр хашаанд хашиж байгаад хүмүүжүүлээгүй шүү дээ. Нэг л юманд, Монголын нийгэмд байж байсан. Тийм учраас адилхан зан чанартай. Үүнээс болж л манай оронд системийн гажуудал үүсчихээд байна. Энэ болгоныг “Танай нам тийм, манай нам ийм” ч гэдэг юм уу “Энэ нам нь дээр, тэр нам нь дээр” гэдэг байдлаар биш нэлээд ул суурьтай судалж, эрдэмтдээ оролцуулж байж засвар хийхгүй бол болохгүй болчихоод байгаа юм. Ер нь манайханд юмыг өнгөцхөн бодоод буруутгадаг тал их байна. Жишээ нь, боловсролын систем муу байна, дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүд юу ч чадахгүй байна гэдэг.
-Гадаадад боловсрол эзэмшвэл мундаг л гэдэг болж дээ?
-Гадаадын улс оронд нэг жилийн сургалтын төлбөр гучин мянган америк доллар, эмнэлэг, урлагаар явбал дал наян мянган ам.доллар байна. Манайд сургалтын төлбөр ямар байгаа билээ. Тийм мөнгөөр багш нар нь боловсроод, маш их тоног төхөөрөмж авч тавиад дэлхийн хэмжээний мэргэжилтэн бэлдэнэ гэж байхгүй. Боловсролын салбарын хэрэглэгч нь эдийн засаг, үйлдвэрлэл. Манай эдийн засаг, үйлдвэрлэлийн салбар их сайн дэлхийн хэмжээний мэргэжилтэн шингээх чадвар алга. Тэр тоног төхөөрөмж үйлдвэрлэл нь байхгүй. Манайд Японы хэмжээний мэргэжилтэн бэлдлээ гэхэд энэ мэргэжилтэн гадагшаа л явахаас дотооддоо хэрэглээ байхгүй гэсэн үг. Тиймээс эдийн засаг, үйлдвэрлэл маань боловсролтойгоо маш их уялдаатай байх ёстой. МУИС төгссөн инженер Японд очиж ажиллан компьютер хийгээд тэрийг нь дөрвөн мянган ам.доллараар зарж эхэллээ гэж хэдэн жилийн ярьж байсан. Манайд тэр компьютерийг хийгээд дэлхийд юм уу, зах зээлд хийх боломж байсан бол тэр хүн эндээ хийж болно оо доо. Энэ бүхнийг бодож тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй байна. Ард түмэн үндэсний ухаарлаа дээшлүүлэх учиртай. Манайд бүтээгч сайхан залуус бий. Биеийн тамирын тэмцээнээс гадаадаас арав хориор нь медаль аваад ирж байна. Гэтэл олон улсын онгоцонд хүний юм хулгайлдаг хэсэг ч байх жишээтэй. Тиймээс хүний хүмүүжлээс эхлээд нийтийн соёлыг өөд нь татах, төрийн албан хаагчдыг бэлддэг тогтолцоог сайн болгох шаардлага байна.
-Төрийн албан хаагч гэхээр л нам нам дагасан цүнх баригчид болчихоод байдаг гэмтэй дээ?
-Би залуусыг нам намаа дагасан цүнх баригчид гэж хэлэхгүй. Ер нь жаахан хувийн холбоо л үйлчлээд байна уу гэж би ажигладаг. Нам солигдсоны дараа өөрийнхөө намын хүнийг ч гэсэн төрийн албанаас халаад хаячихаж байгаа юм. Энэ юуг хэлээд байна гэхээр намын холбоо биш өөр л холбоо байгаагийн шинж. Одоо системийн гажуудлаас гадна соёл иргэншлийн хямрал болж байна. Монголчууд бид нүүдэлч, малч нийгэмд өсөж бойжсон. Хөдөө, хот гэдэг өөр өөр орчин. Хөдөөний малчин хүн нийслэлд ирээд дэлгүүрт орох бололцоогүй болчихлоо. Бүх дэлгүүр англи хаяг тавьчихсан. Энэ чинь соёл иргэншлийн хямрал явж байгаа юм. Үүний цаана сэтгэлгээний хямрал өрнөж байгаа. Хэл, сэтгэхүй хоёр нэг гэдэг биз дээ. Монголд өмнө нь Хичээнгүй сайд Цэрэндорж, АИХ-ын дарга Ж.Самбуу гуай гэсэн сүрхий сургууль төгсөөгүй мөртлөө улсын удирдагч байж чадсан улс олон бий. Энэ маань тухайн үеийн боловсролыг эзэмшсэнээс гадна юмны учирт нэвтэрч орж чаддаг монголчуудын гайхамшигт ухаан байна. Одоо ийм чадвартай хүмүүс цөөрч байж магадгүй. Яагаад гэвэл хүн өөрөө юм бодохоо байгаад бусдыг хуулаад эхлэхээр л болохоо байж байгаа нь тэр. Үүнийг учиртай ойлгох хэрэгтэй. Ерөөсөө гадаадаас юм авахгүй гэж байгаа юм биш. Гадаад сурах бичигт биччихсэн зүйл байна. Энийг шууд авч болохгүй. Сурах бичигт ингээд биччихэж, энийг яаж хэрэглэвэл Монголд тохирох юм гэж бодвол өөрийн толгой болно. Монголчууд юмыг их өөрийн болгож байсан арга-билэг, авах гээхийн ухаантай улс байсан.
-Авах гээхийн ухааны жишээ дурдвал олон байна уу?
-Монголчууд өвөл болохоор махаа, дулааны улиралд цагаан идээгээ иддэг байсан. Энэ нь ухаандаа ходоод гэдсийг цэвэрлэж амрааж байсан. Гэтэл өнөөдөр өвөл зунгүй, жилийн дөрвөн улиралд махан идээ хэрэглэж, өдөртөө гурван ч удаа хоол иддэг болсноос гуч гарав уу, үгүй юу цондойсон гүзээтэй залуус олширлоо. Ингэхтэй зэрэг элэг, ходоодны өвчтэй болохоос өөр арга алга. Таргалсанаас болж чихрийн шижин, зүрх, судасны өвчин тусахаас ч өөр арга алга. Тиймээс юмыг системээр нь бодож, нэвтрүүлнэ гэдэг маш чухал. Монголчууд аливаа зүйлд тэгтлээ туйлширдаггүй байж. Их Монгол Улсын үед төрийн хэрэгт маш буурьтай ханддаг байсан байгаа юм. Мөнх хаан пап ламын элчтэй уулзаад захианы хариуг өгөхдөө орчуулгаа өгүүлбэр өгүүлбэрээр тулган хэдэнтээ нягталж байж өгсөн байдаг. Чингай сайд “Энэ захиа буруу болоод санаа нь өөрчлөгдөөд явчихвал та нарын энэ хол газар зорьж ирсний хэрэг байхгүй болно” гэсэн байдаг. Одооны төрийн албан бичгийг аваад үзэхээр найруулга муутай, агуулга нь ойлгомжгүй, зөв бичгийн дүрмийн алдаа ихтэй байна. Төрийн ажилд маш нягт нямбай хандах ёстой. “Би бол төрийн хүн” гэсэн сэтгэл маш их хэрэгтэй. Төрийн хүний үйл ажиллагааг зохицуулдаг ёс зүйн дүрэм хэрэгтэй. Төрийн хүн үйл ажиллагаандаа хэрэглэдэг эрдэм ном хэрэгтэй. Ийм гурван зүйлийг цогцлоож байж төрд гаргадаг тогтолцоог бий болгохгүй бол өнөөгийн нийгэм маань улам дордоод байна уу гэхээс дээрдэхгүй.
-Та төрийн сайд болтлоо ямар шатаар өгсөв?
-Би дээд сургууль төгсөөд Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт нэг жил инженерээр ажилласан. Дараа нь Эрчим хүчний үйлдвэрт зургаан жил даргаар ажилласан. Намын дээд сургуульд явж хоёр жил болж төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн. Эрдэм шинжилгээний ажилтан, их сургуульд багш, УИХ-ын дарга Н.Багабандийн зөвлөх зэргийн алба хашиж байгаад 2000 онд Боловсролын сайд болсон. Хөдөөний ажил хүнд их туршлага болдог. Аймгийн төлөөлөгчөөр хөдөө их ажилласаан. Төлийн штабт дөчин таван хоног явна. Тавдугаар сард мал тооллогоор, наадам өнгөрөөгөөд хадлангийн бэлтгэл, сүү-тосны төлөвлөгөө шалгах, наймдугаар сард өвөлжилтийн бэлтгэл хангах гээд үнэхээр их ажил оволзсон үед ажиллаж явлаа. Инээдэмтэй нь эцэггүй хүүхдийн эцэг тогтоох ажлаар хүртэл явж л байлаа. Амьдралын маш олон салбарт ингэж хутгалдаж туршлага судалсан маань надад их хэрэг болсон л гэж боддог доо.
Сэтгэгдэл
zwtdslnllw [123.110.189.93] 2024-06-24 19:42:59
Мэдээ.МН zwtdslnllw http://www.g52kqk48g66m87oy119mx3o8z5l7j7zbs.org/ [url=http://www.g52kqk48g66m87oy119mx3o8z5l7j7zbs.org/]uzwtdslnllw[/url] <a href="http://www.g52kqk48g66m87oy119mx3o8z5l7j7zbs.org/">azwtdslnllw</a>
tqwxefzcx [222.241.154.185] 2021-11-05 05:48:52
Мэдээ.МН <a href="http://www.g83vb07tn7krb3ska02r33w3j3p5035gs.org/">atqwxefzcx</a> tqwxefzcx http://www.g83vb07tn7krb3ska02r33w3j3p5035gs.org/ [url=http://www.g83vb07tn7krb3ska02r33w3j3p5035gs.org/]utqwxefzcx[/url]
ClarkWew [149.202.89.55] 2021-03-01 21:42:02
m9a5h sdaxu <a href=https://bloggeneric.com/#>t7jp</a>
ClarkWew [149.202.89.55] 2021-03-01 15:24:56
0ozd9 yynf2 <a href=https://bloggeneric.com/#>0gwq</a>
xfmhtlxkoe [84.241.4.18] 2020-11-04 09:59:23
Мэдээ.МН <a href="http://www.g2d13b2y2emq97bsm018h05ehrf28j26s.org/">axfmhtlxkoe</a> xfmhtlxkoe http://www.g2d13b2y2emq97bsm018h05ehrf28j26s.org/ [url=http://www.g2d13b2y2emq97bsm018h05ehrf28j26s.org/]uxfmhtlxkoe[/url]
tnvqjnvivj [124.94.25.53] 2020-08-27 00:44:59
Мэдээ.МН <a href="http://www.ggv0o8wz73oa37977b1to671rx875snls.org/">atnvqjnvivj</a> tnvqjnvivj http://www.ggv0o8wz73oa37977b1to671rx875snls.org/ [url=http://www.ggv0o8wz73oa37977b1to671rx875snls.org/]utnvqjnvivj[/url]
balenciaga shoes [27.153.203.157] 2020-02-18 21:19:07
Thanks a lot for giving everyone a very wonderful possiblity to read articles and blog posts from this site. It can be very terrific and as well , full of a great time for me personally and my office acquaintances to search your website a minimum of three times in one week to study the latest guides you have got. And definitely, I'm just usually motivated with the excellent suggestions served by you. Selected 4 facts on this page are ultimately the most impressive we have all had. [url=http://www.balenciaga-sneakers.us.com]balenciaga shoes[/url]
jordan shoes [27.153.203.157] 2020-02-14 20:54:38
I just wanted to develop a small message to appreciate you for these unique strategies you are giving at this site. My time-consuming internet look up has at the end of the day been honored with good concept to share with my close friends. I would repeat that many of us visitors actually are undeniably blessed to dwell in a fabulous network with many marvellous individuals with beneficial methods. I feel quite grateful to have come across your entire website page and look forward to so many more pleasurable times reading here. Thank you once more for a lot of things. [url=http://www.jordan13.us.com]jordan shoes[/url]
supreme clothing [27.153.202.117] 2020-02-09 20:16:56
I would like to show my thanks to this writer just for rescuing me from this type of situation. Right after looking out throughout the internet and getting proposals which were not helpful, I assumed my life was well over. Living minus the answers to the difficulties you've solved by way of your entire blog post is a serious case, as well as the ones which may have badly affected my career if I had not come across your blog. Your personal capability and kindness in dealing with the whole lot was important. I don't know what I would have done if I had not discovered such a point like this. I can at this point look ahead to my future. Thank you very much for this expert and result oriented guide. I will not hesitate to refer your web site to any person who would like guidance on this issue. [url=http://www.supremeclothings.us.com]supreme clothing[/url]
michael kors handbags [110.89.40.138] 2020-02-05 23:19:23
I would like to show my respect for your kind-heartedness in support of folks that really need help on your study. Your personal dedication to getting the message along had been definitely significant and has always enabled guys and women just like me to arrive at their goals. Your new useful tips and hints signifies a lot to me and substantially more to my fellow workers. Regards; from everyone of us. [url=http://www.michael-kors-handbags.com.co]michael kors handbags[/url]
timberland outlet [110.89.40.138] 2020-02-02 04:21:40
I have to express my appreciation to the writer just for bailing me out of this problem. After surfing around through the internet and getting solutions that were not helpful, I assumed my life was well over. Living without the presence of solutions to the problems you've fixed all through your entire guideline is a serious case, as well as the ones which might have adversely damaged my career if I hadn't discovered your blog. Your personal training and kindness in taking care of all things was invaluable. I don't know what I would've done if I had not come across such a subject like this. I can also at this time relish my future. Thanks very much for the specialized and amazing guide. I won't think twice to suggest the website to any individual who needs to have care on this area. [url=http://www.outlettimberland.us.org]timberland outlet[/url]
adidas stan smith shoes [120.33.194.155] 2020-01-29 22:00:25
I wish to express my love for your kind-heartedness giving support to men and women who must have help on in this theme. Your special commitment to getting the solution all through was exceedingly advantageous and have regularly permitted folks just like me to get to their objectives. Your own invaluable recommendations indicates this much a person like me and somewhat more to my fellow workers. Warm regards; from all of us. [url=http://www.adidasstansmith.us.com]adidas stan smith shoes[/url]
nmd [120.33.194.155] 2020-01-26 12:27:00
I'm just writing to make you understand what a amazing discovery my cousin's daughter developed visiting your webblog. She even learned lots of pieces, including how it is like to possess an amazing giving nature to get folks easily master various grueling issues. You undoubtedly did more than visitors' desires. Thank you for supplying such interesting, healthy, educational and in addition fun guidance on that topic to Emily. [url=http://www.adidasnmds.us.com]nmd[/url]
nike cortez men [120.33.194.155] 2020-01-24 02:50:39
Needed to compose you a very little observation so as to say thanks over again on your wonderful secrets you've shown here. It has been simply remarkably generous with people like you to allow easily what exactly some people could possibly have distributed for an ebook to make some money for their own end, even more so considering the fact that you might have done it if you ever desired. These thoughts as well worked to provide a good way to recognize that someone else have the same dreams just as my personal own to know the truth great deal more around this matter. I believe there are millions of more fun instances in the future for many who scan through your site. [url=http://www.nikecortez.us.com]nike cortez men[/url]
michael kors uk [27.153.203.118] 2020-01-18 11:19:42
I'm also writing to let you know of the extraordinary encounter my friend's child developed studying your web page. She figured out several issues, which include what it is like to have an ideal coaching nature to make the others with ease know precisely several hard to do subject matter. You truly surpassed my expectations. Many thanks for showing these warm and helpful, healthy, edifying and as well as easy tips on the topic to Ethel. [url=http://www.michael-kors-handbags.org.uk]michael kors uk[/url]
supreme [120.33.194.134] 2020-01-15 07:28:18
I am writing to let you understand of the really good experience our daughter enjoyed checking your site. She realized many details, not to mention what it's like to possess a wonderful teaching heart to make certain people smoothly learn about chosen complicated subject matter. You really did more than my desires. Thank you for producing the great, healthy, revealing and even fun tips about your topic to Emily. [url=http://www.supreme-clothing.us.com]supreme[/url]
nike kyrie 6 [110.89.40.60] 2020-01-11 21:55:22
I must show my gratitude for your generosity for those individuals that really need assistance with the content. Your personal dedication to passing the message up and down turned out to be quite significant and have really encouraged some individuals much like me to realize their endeavors. Your new useful instruction denotes a whole lot to me and further more to my office colleagues. Thank you; from all of us. [url=http://www.kyrie6shoes.us]nike kyrie 6[/url]
birkin bag [110.89.40.60] 2020-01-08 09:51:52
I needed to put you a little bit of word to thank you once again over the pretty tips you've provided on this page. It has been certainly particularly generous of people like you to supply freely precisely what a lot of people could possibly have sold for an electronic book to generate some dough for themselves, most importantly considering that you might well have done it if you desired. The guidelines in addition acted to become a fantastic way to recognize that someone else have similar desire just like my own to know more when considering this issue. I think there are a lot more pleasurable opportunities in the future for those who scan your website. [url=http://www.hermes-birkin.us.com]birkin bag[/url]
longchamp handbags [27.153.183.167] 2020-01-04 22:39:10
I happen to be commenting to let you understand what a amazing discovery my friend's princess undergone checking your web site. She discovered many issues, including what it's like to have an amazing helping character to get other folks easily comprehend a number of advanced issues. You really exceeded my expected results. Many thanks for producing these essential, trusted, informative and even cool tips about your topic to Janet. [url=http://www.longchampshandbags.us]longchamp handbags[/url]
michael kors outlet [27.153.183.167] 2020-01-01 09:27:06
I wish to show my appreciation to you for rescuing me from this type of issue. Just after checking throughout the internet and getting solutions which were not beneficial, I thought my life was well over. Being alive without the answers to the issues you've resolved all through the short post is a critical case, as well as ones which could have in a wrong way affected my entire career if I had not discovered your web site. The competence and kindness in touching every part was helpful. I don't know what I would have done if I had not come upon such a stuff like this. I'm able to now look forward to my future. Thanks for your time so much for your specialized and amazing help. I will not think twice to recommend your site to any person who will need care on this issue. [url=http://www.michaelkors-outletfactory.us.org]michael kors outlet[/url]
louboutin shoes [27.153.182.97] 2019-12-28 22:02:48
Thanks so much for giving everyone an extraordinarily memorable possiblity to read from here. It really is so nice plus stuffed with a good time for me and my office co-workers to visit your web site at the least three times every week to study the new items you have got. And lastly, I am also certainly motivated concerning the spectacular suggestions served by you. Selected 1 ideas in this article are truly the most impressive I've ever had. [url=http://www.louboutinshoes.uk]louboutin shoes[/url]
adidas superstars [27.153.182.97] 2019-12-24 05:08:18
My spouse and i ended up being very happy when Peter managed to finish off his investigation through the entire ideas he came across in your web site. It is now and again perplexing just to choose to be freely giving steps other people may have been selling. And now we see we've got the website owner to thank for this. All the illustrations you have made, the straightforward blog menu, the relationships you will make it possible to foster - it's got mostly remarkable, and it's really helping our son in addition to the family understand the matter is cool, and that's especially mandatory. Thanks for all! [url=http://www.adidassuperstar.us.com]adidas superstars[/url]
golden goose sale [27.153.181.185] 2019-12-20 02:57:52
I am just writing to let you be aware of of the amazing experience my cousin's daughter experienced going through your web site. She learned lots of details, which included what it's like to have an amazing giving mood to get men and women easily know several very confusing subject areas. You truly surpassed visitors' expected results. Thanks for presenting those invaluable, dependable, informative and in addition cool tips on your topic to Sandra. [url=http://www.golden-goose.us.com]golden goose sale[/url]
chrome hearts [27.153.181.185] 2019-12-15 09:42:31
Thanks so much for providing individuals with a very special chance to read from this blog. It is always so terrific plus full of a great time for me and my office acquaintances to visit your web site a minimum of thrice in one week to see the fresh secrets you will have. And definitely, I am certainly satisfied for the incredible solutions you give. Certain 1 facts in this posting are unquestionably the most impressive I've ever had. [url=http://www.chromehearts.com.co]chrome hearts[/url]
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:17
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:17
balenciaga [27.153.181.31] 2019-12-05 20:32:52
There are some interesting closing dates on this article however I don抰 know if I see all of them middle to heart. There's some validity but I will take hold opinion till I look into it further. Good article , thanks and we would like more! Added to FeedBurner as effectively <a href="http://www.balenciaga-shoes.us" >balenciaga</a> [url=http://www.balenciaga-shoes.us]balenciaga[/url]
hermes birkin [117.26.241.88] 2019-12-02 23:39:28
You made some decent factors there. I appeared on the web for the difficulty and found most individuals will associate with together with your website. <a href="http://www.hermes-birkin.us.com" >hermes birkin</a> [url=http://www.hermes-birkin.us.com]hermes birkin[/url]
off white hoodie [117.26.241.88] 2019-11-30 04:34:39
It's best to take part in a contest for top-of-the-line blogs on the web. I will advocate this website! <a href="http://www.offwhitehoodie.us.com" >off white hoodie</a> [url=http://www.offwhitehoodie.us.com]off white hoodie[/url]
yeezy boost [27.153.202.192] 2019-11-27 09:35:48
I'm usually to running a blog and i really respect your content. The article has really peaks my interest. I'm going to bookmark your site and preserve checking for new information. <a href="http://www.yeezyboost.com.co" >yeezy boost</a> [url=http://www.yeezyboost.com.co]yeezy boost[/url]
nike air max [27.153.202.192] 2019-11-24 11:39:16
An fascinating dialogue is worth comment. I believe that it's best to write extra on this subject, it may not be a taboo topic but usually people are not enough to talk on such topics. To the next. Cheers <a href="http://www.nikeairmax2019.com" >nike air max</a> [url=http://www.nikeairmax2019.com]nike air max[/url]
nike air max 270 [27.153.202.192] 2019-11-21 07:21:23
After I originally commented I clicked the -Notify me when new feedback are added- checkbox and now every time a comment is added I get four emails with the identical comment. Is there any manner you possibly can remove me from that service? Thanks! <a href="http://www.nike270.us" >nike air max 270</a> [url=http://www.nike270.us]nike air max 270[/url]
hermes handbags [117.26.240.101] 2019-11-18 05:33:25
There may be noticeably a bundle to know about this. I assume you made certain nice factors in features also. <a href="http://www.hermes-handbags.us.com" >hermes handbags</a> [url=http://www.hermes-handbags.us.com]hermes handbags[/url]
louboutin shoes [117.26.240.101] 2019-11-14 22:09:08
very good submit, i definitely love this web site, keep on it <a href="http://www.louboutinshoes.co.uk" >louboutin shoes</a> [url=http://www.louboutinshoes.co.uk]louboutin shoes[/url]
Зочин [66.181.186.249] 2019-10-29 08:52:09
Түрэг л гэх юм хүннүү л гэх юм .Бас Кидан л гэнэ Сянби л гэнэ .Монгол нь тэгээд хаана нь байнаа. Монголын Тулгар төрийн 2200 - хэд ч билээ жилийн ой гээд байгаа нь зөв юмуу. Сүүлрүүгээ ч гэсэн Юан л гэнэ,Алтан орд л гэнэ ...Ёстой бүү мэдээ. Түрэг гэдэг нь Түрк юмуу?
иргэн [103.11.195.34] 2019-10-29 08:48:17
Докторын ажлын үнэр, чансаа бага л юм ярьждээ. Хоцрогдоо байлгүйдээ.
zochin [202.21.127.164] 2019-10-29 04:35:21
Said baihdaa hulgai hiisen MUIS-iin gjiin 3 davhar barilgaa turd butsaaj ug
зочин [66.181.169.116] 2019-10-29 04:10:07
Сайхан нийтлэл болсон байна. Аргагүй төрийн хүн байсан шүү, төрт ёсны талаарх энэхүү асуудлыг унших хэрэгтэй
Зочин [195.46.106.44] 2019-10-29 03:17:17
Хоосон толгойнуудыг яанаа. Яаж амьдралыг барна даа.
Зочин [103.229.122.128] 2019-10-29 01:07:56
Нээрэн Цанжидын уед Билэгтээр зуучлуулаад Багабанди , Энхбаяр хоероос Говьалтайнхан подхийтлээ гавьяат мавьяат болцгоосондоо Цанжидад баярлах естой юм шуу , торийн сайн удирдагч ....
Зочин [202.179.31.63] 2019-10-28 23:32:04
ээш энэ мэтээс үг сонсоод хэзээ яаж хэн гэгээрч хаарах вэ
Zochin [103.229.122.168] 2019-10-28 12:13:50
Tsanjid said baihdaa avilgal avgaihaa ner deer avch ih tsadsan hun. Ene sedeveeree zereg hamgaalbal hicheel zaaval chadah avilgalch daa
зочин [150.129.143.111] 2019-10-28 10:47:39
Эрдэм номтой хүний үг ч сонсохоо ойлгохоо байсан ийм л зэрлэгшиж байгаа цаг үе юм даа?
zochin [185.39.141.92] 2019-10-28 10:01:56
tur zasag gedeg bol ... hulgaich nymdorj 28 jil deerzm shahaa shaaj zulbasga hvvhdee turd shaaj gadslahiig ..mongol tur genee
зояин [66.181.182.184] 2019-10-28 09:43:06
ЦАНЖИДАА !! ХЭНЧ САЙХАН ДОНГОСЧ ЧАДНА. ГАХЦХҮҮ ҮР ДҮН БАЙХГҮЙ БН. ТӨРД БАЙГАА ХҮМҮҮС БҮГД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД , БОХИР АРГААР БАЯЖАГСАД БОЛСОН ... ГАРЧЧИГИЙ НЬ ХАРААД УНШИХЫГ ХҮССЭНҮЙ .ЯАГААД ГАВАЛ ЭНЭ НӨХӨР МЭТИЙН ЦАГААН СОЛИОТНУУДЫН ДОНГОСОХ НЬ ХЭНДЧ СОНИН БИШ. ИЙМ ЮМНУУД ЦАЙСАН ХУЛГАЙЧУУДААС ЦААШГҮЙ, ИЧГҮҮРГҮЙ ШААРНУУД......
Зочин [59.153.87.160] 2019-10-28 15:32:55
Би ч бас уншихыг хүссэнгүй.Бас л нэг өрөөсөн дугуй байсан ш дээ.Бас баахан цол гуншин гусчихжээ
Dgui [66.181.180.240] 2019-10-28 09:40:16
Сайхан ярилцлага байна аа. Болж л байна.
ShU-nii doktor [195.220.58.236] 2019-10-28 09:29:56
odoo akademich boloh geed uzne biz dee
Mongol hyn taiban yabah argagyi bolloo!!! [148.60.92.227] 2019-10-28 09:21:53
Tysgaar togtnoloon aldaad bna?....yah yostoi be?Merged ee!!!ernees ikhe yum ygyi?...EEE Byrhan mini?Mongol hyn bol yntaj ch chadahaargyi bolloo!!!!