Улаанбаатар, Дарханы чиглэлийн замд чулуу үсрэх эрсдэлтэйг анхааруулж байна
Өвлийн улирал эхэлж, зам барилгын ажлын технологийн хугацаа дуусгаж байгаатай холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны зам барилгын улирал эхлэх хүртэл|түр хугацаагаар үндсэн замаар нээж байгаа юм.
Иймд тээврийн хөдөлгөөнд оролцогч, жолооч нарт дараах зөвлөмжийг мөрдөн замын хөдөлгөөнд оролцохыг албаны эх сурвалжаас хүргэж байна.
-Замын хөдөлгөөний дүрэм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэмдгийн заалтыг чандлан мөрдөж, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцох,
-Хуучин замын хучилтыг хуулж, шинээр хучилт хийгээгүй хэсэгт шороон далангаар зорчиж байгаагаас үзэгдэх орчин хязгаарлагдах, чулуу үсрэх эрсдэлтэй тул заасан хурдны хязгаарыг зөрчихгүй, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх,
-Хөдөлгөөн түр нээж байгаа авто замын шинээр хийгдэж буй хэсэг нь өмнөх замаасаа илүү өндөр, өргөн далантай хучилтгүй байгаа мөн даваануудын хучилтгүй байгаа хэсэгт цас орсон үед хальтиргаа гулгаа үүсэх тул хурдаа тохируулах,
-Хуучин хучилттай авто замын ус өнгөрөх хоолойнуудыг шинэчилж байгаатай холбоотойгоор зарим хэсэгт шинээр тавигдсан хоолойн түвшин өндөр байгаа тул уг замаар зорчихдоо хурдаа тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу?
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:01
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:00
Зочин [66.181.161.49] 2019-11-03 05:29:11
Үнэхээр анхаармаар юм билээ шүү.Өчигдөр яваад ирсэн ... Тоосонд урд машин харагдахгүй , чулуу үсрээд зарим газар их асуудалтай байсан.Жолооч нараа анхаараарай.
Зочин [202.21.108.88] 2019-11-02 12:32:03
ах нь барагдуулж чаднаа
Больж үз [220.195.67.237] 2019-11-02 10:18:44
Яамны сайд нь огцормоор юм. Юу ярьж байлаа энэ ондоо нэг урсгалыг нь сайхан нээгээд өгнө гэж. Аваар гарч хүн нас барвал яах юм. Анхааруулсан гээд болоо юу. Хийж чадахгүй бол огцор. Хүрэлсүх сайд энэ мэт ажил хийж, удирдаж чадахгүй танхимын гишүүн сайддаа арга хэмжээ аваасай билээ. Арай дэндүү юм биш үү. Ард иргэдээ боддоггүй.
Зорчигч [202.179.31.91] 2019-11-02 09:50:09
Салхиний шилээ чулуунд хагалуулсан. Хэн хохиролыг нь барагдуулах юм бэ
Зочин [202.9.44.180] 2019-11-03 01:30:27
Би хагалаагүй шүү
зочин [202.9.44.231] 2019-11-02 13:10:02
хохь чинь
Зочин [202.21.108.88] 2019-11-02 12:32:19
Би