Элчин сайд Канад улсын Саскатчеван, Манитоба мужуудад ажиллав

Aдмин / Гадаад мэдээ

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд тус улсын Саскатчеван болон Манитоба мужуудад 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд ажиллав. Элчин сайд Саскатчеван мужийн Амбан захирагч Расселл Мирасти болон Мужийн Ассамблейн дарга Марк Дочерти нарт бараалхаж, Мужийн Ассамблейн хуралдаанд хүндэт зочноор оролцов.

Тэрээр мөн Саскатчеван мужийн Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд, Хөдөө аж ахуйн дэд сайд, Саскатчеван мужийн Худалдаа, экспортын түншлэл байгууллагын ерөнхийлөгч нартай тус тус уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монголын түүх, эдийн засгийн хөгжлийн талаар Режайнагийн Их Сургуульд илтгэл тавив.

Манитоба мужид айлчлахдаа Элчин сайд Я.Ариунболд мужийн Боловсролын сайд, Байгаль орчны сайд, Хөдөө аж ахуйн сайд болон Спорт, соёл, уламжлалын сайд нартай тус тус уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Элчин сайд мөн Виннипег хотын захирагч Брайн Боумантай уулзав. Албаны уулзалтаар яригдсан асуудлуудыг судлах, хэрэгжүүлэх чиглэлээр Элчин сайд яам үргэлжлүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:20

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:20


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.