УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Төсөв багасахаар ипотекийн зээлд хамрагдах хүмүүсийн тоо буурна гэсэн шууд агуулгатай

Ц.Анударь / Эдийн засаг

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.

-Ипотекийн зээл ард иргэдэд амин чухал хэрэгтэй байдаг даа?

-Монгол Улсын төрөөс иргэдийнхээ ая тухтай амьдрахад дэмжлэг үзүүлэх нэг чухал асуудал бол орон сууцны хангамжийг дээшлүүлэх явдал. Дэлхийн улс орнууд орон сууцны хангамжийг дээшлүүлэхдээ ашиглаж байгаа нэг арга зүй бол ипотекийн зээл. Яагаад гэвэл иргэд шууд төлбөрөө хийгээд орон сууц худалдаж авах тийм эдийн засгийн суурь боломж олон түмэнд төдийлөн байхгүй байгаа. Тиймээс иргэддээ урт хугацааны зээлийн байдлаар орон сууц авах боломжийг олгож байгаа юм. Монгол Улсын Засгийн газар ипотекийн зээлийн хүүг хэд хэдэн удаа бууруулсан. Найман хувь байсан бол одоо зургаан хувь болчихсон байна. Энэ хөтөлбөр ард түмэн, залуучуудад хэрэгтэй юу гэвэл мэдээж маш их хэрэгтэй.

-Ипотекийн зээлийн энэ жилийн төсөв багасчихлаа. Ирэх оны төсөв мөн багасах уу?

-Ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлээд явах нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгтэй байгаа. Гэхдээ Монгол Улсын төсвийн хувьд ипотекийн зээлээс илүү цэцэрлэгийн хангамж, эмнэлгийн хүртээмж, чанар үйлчилгээг сайжруулах, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлж рүү шилжүүлэх зэрэг олон тулгамдсан асуудал байна. Ипотекийн зээлийг түр хугацаагаар хойш нь тавих саналыг Сангийн яамнаас оруулж ирсэн ч ихэнх гишүүд ипотекийн зээлийн хөтөлбөрт тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө тавих нь зүйтэй гэдэг саналыг өгсөн. Тэгэхээр би санхүүжилт эцсийн байдлаар хасагдаагүй харин тодорхой хэмжээний хөрөнгө нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

Ипотекийн зээлийг хөдөө, орон нутагт олгодог болох хэрэгтэй

-Энэ жилийн төсөвт 60 тэрбум төгрөг тусгасан гэсэн?

-Эдийн засгийн үзүүлэлт маань найман хувьд хүрчихлээ. Ийм тохиолдолд хэрвээ боломж, бололцоо байвал энэ хөтөлбөрөө саармагжуулахгүйгээр цаашид авч явах хэрэгтэй. Бас нэг санал гарч ирж байгаа юм. Тэр нь ипотекийг зөвхөн Улаанбаатар хотод олгох биш хөдөө орон нутагт олгох хэрэгтэй. Үнэхээр эрэлт хэрэгцээтэй байна. Яагаад гэвэл Улаанбаатар хотын нягтаршил их байгаа. Хөдөө орон нутагт мэргэжлээрээ ажиллах залуучуудад ипотекийн зээлд хамрагдах боломжийг нь олгох юм бол орон нутагтаа ажлын байраар хангагдаад, амьдрал ахуйгаа шийдээд явах боломж, бололцоо байна. Харамсалтай нь ийм боломж одоогоор байхгүй учраас Улаанбаатар луу ажлын байр хайгаад ирж байгаа юм. Тиймээс “Хөдөө, орон нутаг руу ипотекийг хуваарилаач ээ” гэдэг хүсэлтүүд их ирж байна. Хэрвээ тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилагдах юм бол түүнийгээ дотор нь дахин хуваарилаад орон нутгийг хамруулах чиглэл дээр анхаараасай.

-Нийгэмд залуу гэр бүл, орон сууцанд хамрагдахыг хүсэж байгаа хүмүүсийн эрэлт их байгаа шүү дээ. Арилжааны банкуудад зээлд хамрагдахыг хүссэн хүмүүсийн дугаар их байгаа. Төсөв нь бага болохоор энэ жилийн хувьд ипотекийн зээл хумигдчихаж байгаа юм биш үү?

-Ерөөсөө тийм. Төсөв багасна гэдэг нь ипотекийн зээлд хамрагдах хүмүүсийн тоо буурна гэсэн шууд агуулгатай. Тийм учраас бололцоо байвал тав, арван төгрөгөөр ч болтугай нэмэгдүүлэх тал дээр саналаа өгнө.

-Ипотекийн зээлийн шинэ журамд “Зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байна” гээд заачихсан байсан. Ингэхээр зээл олголтын хэмжээ багасна гэсэн үг үү?

-Хоёр өнцөг байж болно. Нэгдүгээрт, орлого өндөртэй,зээлээ төлж чадах хүн энэ зээлийг авна гэдэг агуулга харагдах юм. Хоёрдугаарт, нэгэнтээ зээл олгосон ч урт хугацаатай олгож байгаа тохиолдолд аль болох тухайн сарын үндсэн орлого нь амьдрал ахуйд нь хэрэгцээтэй байдлаар үлдээсэй гэж бодох ёстой. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 700 мянган төгрөгийн цалин авдаг иргэн байлаа гэхэд 50 хувь нь буюу 350 мянган төгрөгөө зээлдээ өгчихөөд үлдсэнээр нь сарын турш амьдралаа авч явах хэрэг гарч байна гэж бодьё. Иймд өндөр дарамт үүсгэхгүйгээр аль болох сард төлөх төлбөр нь бага байгаасай гэдгийг иргэдийн зүгээс хүсэж байгаа. Тэгэхээр энэ журамд өөрчлөлт хийх талаас анхаарч, судлах хэрэгтэй.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:30

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:30

Зочин [202.9.44.138] 2019-11-12 10:17:44

аймшгийн хулгайч авгай

Uurlagch [43.228.130.233] 2019-11-12 06:10:33

zeel 6% bolson geed yu hutsaad bna teneg avgai chin.

Гайхагч [103.229.120.90] 2019-11-12 11:22:24

Хаана 6 % байна ???

zochin [185.39.141.45] 2019-11-11 12:48:59

vnen buzartai nulildsan tochig shig jinger .. bvv vzegd

Зочин [64.119.22.9] 2019-11-11 17:06:01

сүхбаатар дүүрэгийн мѳнгѳ идэж арай салж яамны сайдн мѳнгѳний хэрэгт ороолцолдож салсан.одоо юуны мѳнгѳ идэхээр сонгуульд нэр дэвшнэ гэж хэрэлдэж явна.хэрүүлч хүн их хэрэггүй гэдгийг мэддэг болсон шүү.болиорой

Зээлтэй иргэн [150.129.141.10] 2019-11-11 12:36:37

Ипотек 8 хувь болсон юм уу, хэзээ вэ? 6 хувь болсон гэдгийг яагаад нуугаад байгаа юм бэ. Хурдан очиж 6 хувьд оруулах хэрэгтэй юм байна. Нийтэд зарлахгүйгээр өөрсдийнхөө зээлийг бууруулаад яваа юм биш биз. Арай худлаа яриагүй гэж найдъя. Одоо ч улс төрчдөд итгэх болсон цаг шүү

Зочин [112.72.9.38] 2019-11-11 08:56:56

Үнэхээр 2020 оны төсөв толгой томтой хол чөргөр хэсэг бүлэг хүний эрх ашигт зохицуулсан төсөв болсон. Ипотекийн зээлээ явуулж байж утаанаас салах бодлог чинь хэрэгжинэ. Сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хувийн хэвшил 4-5 хүнийг ажлын байраар ханган 600 төгрөгт түрээс цалингаа шийдээд явж байсныг төсөвт томоохон дарамт болохоор 1600-2400 төгрөг болгож тогооч нарыг нь төсвөөс цалинжуулах болж байгаа нь олон жижиг ААН нэгж үүдээ барьж олон хүн ажилгүй болж, улсын хэмжээнд маш их зардал гаргах сөрөг үр дагавар нь давамгайлсан хэдэн төрийн албан хаагчийг тэтгэсэн төсөв болж байна. 2020 онд иргэд ААН нэгжид маш хүнд жил болох нь ойлгомжтой байна.

Зочин [66.181.184.44] 2019-11-11 06:32:19

Энүүнд ипотек ямар хамаа байнаа, нөхөр хүүхэд ач зээтэйгээ паразитлах аргаа л бодож суувал болоо бишүү. Шал дургүй хүрчихлээ

цо авгай [202.9.44.138] 2019-11-12 10:19:41

Шорондоо яаж амьдрахаа тооцож суусан нь дээр. Яг Баянсэлэнгэ шиг ээ

Зочин [172.58.142.130] 2019-11-11 13:18:00

Odoo shorongoo bodson ni deer

зочин [66.181.166.196] 2019-11-11 04:26:04

Ард түмэн тэнэг биш ээ, энэ Цогзальмааг дахиад сонгож тэнэгтэхгүй байлгүй дээ, сонгууль дөхөхөөр нахьчих санаатай худлаа поопорч байгаа царай нь энэ юм биз дээ

зочин [64.119.18.154] 2019-11-11 03:13:44

Ийм худлаа ярьдаг пополист авгай нарын үйл явдалаас болж эмэгтэйчүүд их хуралд сонгогдох нь багасаад байна аа. Дүгнэлт хийгээрэй. Арчаагүй худалч, үр дүн гаргадаггүй.

Зочин [59.153.112.114] 2019-11-11 02:50:59

Цогзолмаа гишүүнээ, ипотекийн 6 хувийн зээлийн талаар тайлбар хийнэ үү

Иргэн [122.201.31.84] 2019-11-11 13:10:53

Хэзээ 6 хувь болчихсон юм бэ? Харин хуучилж байгаад ..... ярина гэдэг нь болчихов уу? Санал нэг байна тайлбарлаж өгнө үү та?

ЗОЧИН [49.0.135.63] 2019-11-11 02:25:04

ӨГӨХ МӨНГӨНИЙ ХЭМЖЭЭ БАГА БОЛОХООР МЭДЭЭЖ АВАХ ХҮНИЙ ТОО БАГА БОЛОХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ЭНЭ БАЛАЙ АВГАЙ НЭЭЛТ ХИЙСЭН ЮМ ШИГ БАЛАЙРАХ ЮМ АА. МАН Ы ХУЛГАЙЧУУД ӨДӨР БҮР НЭГ БАЛАЙ ЮМ ХЭЛЖ МОНГОЛЧУУДЫГ АЛМАЙРУУЛДАГ БАЙСАН БОЛ ТЭНЭГЛЭЛ НЬ ДЭНДЭЖ ГАДНЫХНЫГ ГАЙХШРУУЛДАГ БОЛСОН. ЭНЭ "НАМЫГ" БҮРМӨСӨН АРЧИХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ХАМГИЙН ТЭНЭГҮҮДИЙН ҮҮР УУРХАЙ БОЛЖ ДЭЭ.

Зочин [172.58.142.130] 2019-11-11 13:18:50

Enendee bol neelt

Зочин [66.181.182.112] 2019-11-11 01:20:32

ФСДАКУУДАА ИЙМ МАЛ ШИГ ЛЛАРЫН ЧАВГАНЦУУДЫГ БИТГИЙ СОНГОЖ УЗЭЭРЭЙ. ЯМАР Ч МЭДЛЭГ МЭРГЭЖИЛ БАЙХГУЙ БГАА БЗДЭ. ЯРЬЖ БАЙГААГ НЬ ХАРААЧ УНШААЧ

эдийн засагч [150.129.143.57] 2019-11-11 01:08:07

ЭНЭ ОЛОН ЯАМ АГЕНТЛАГИЙН ЗАРДЛЫГ ХАСВАЛ МӨН Ч ИХ МӨНГӨ ХЭМНЭГДЭНЭ ДЭЭ. ЭНЭ АВГАЙ ТЭНЭГТЭЖ БАЙНА.

иргэн [202.131.225.197] 2019-11-11 00:58:56

энэ гишүүн авгай хэпэн хувиар ипотекийн зээл өгдөгийг ч мэддэггүй юм байна. тэгээд ч тэр зээл олдохоо больсон

ИРГЭН [202.180.220.172] 2019-11-11 00:47:38

ТЭГЭЭД ТЭР ОБШОРТ БАЙГАА МӨНГӨӨ ОРУУЛЖ ИРЭЭД САНХҮҮЖҮҮЛЭХ ТАЛААР ДУУГАРЧ БОЛДОГГҮЙ ЮМУУ. ХУДЛАА НЭГ ИХ ЖҮЖИГ ТАВИАД ХИЙ ХООСОН ЯРЬЦГААХ ЮМ ХӨЛДҮҮ НӨХДҮҮД

Зочин [103.10.22.49] 2019-11-11 10:45:02

тиймээ ардууд обшорыг хүлээж байгаа шүү хэзээ энэ дансыг ил болгож буцааж монголдоо авч ирэхийг.

Зочин [223.72.81.168] 2019-11-11 00:41:47

unen yarij bn. bodit baidal bol uneheer iim,

Бухимдагч [64.119.17.249] 2019-11-11 00:15:33

Ипотекийн зээл 6%болчихсон юмуу? 8%авсан хүмүүсийнх буурна гэсэн үг үү. Цогзолмаа бас л худлаа ярьж бнуу


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.