Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21 албан тушаалтныг АТГ шалгаж байна

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нарийвчлан хянан шалгадаг бөгөөд 2019 он гарсаар 305 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгаж шийдвэрлэсэн байна.

Үүнээс 20 гаруй хувийг нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр, үлдсэн хувийг нь төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгажээ. Шалгалтаар зөрчил гаргасан, орлого хөрөнгөө худал мэдүүлсэн нийт 37 албан тушаалтанд сануулах, цалин бууруулах, нийтийн албанаас халах хүртэлх сахилгын арга хэмжээ тооцуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлснээс найман албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлүүлсэн байна.

Хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж нотолж чадаагүй нэр бүхий 21 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр тус газрын холбогдох хэлтэст шалгуулахаар шилжүүлснээс ТӨХК-ийн удирдах албан тушаалтан 2, яамны газар, хэлтсийн дарга 2 болон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар зэрэг албан тушаалтнууд байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.114] 2019-11-24 06:50:45

Ниргэсэн хойно хашгирав гэгч болж байна

Zochin [110.49.7.2] 2019-11-22 07:44:06

Hentii garaltai baagiinuud bas bna shuu

Өүъ [203.91.115.50] 2019-11-21 16:07:46

ОНЦГОЙН БАДРАЛ АРИУНБУЯН ГЭХ 2 ГЁНЁРАЛ УХААНТАЙ АВИЛГАЧИД БНА

zochin [218.202.73.74] 2019-11-21 14:59:01

genet bayajsan ikh khurliin gishyydee shiideech

Өвөрхангай [66.181.176.237] 2019-11-21 14:51:09

Өвөрхангай аймгийн Удирдлага сумдын засаг дарга нар Хэлтэс албадуудын дарга нарыг шалгах хэрэгтэй шүү нүдэн дээр л баяжаад байгаа шүү Аймгийн засаг дарга Гочоогийн Ганболд гэж хүн газрын наймаагаар баяжиж байгаа хүн дээ найз нөхөд нь хүртэл ямар нэг байгуулагын дарга болцон Өвөрхангай аймаг Г.Ганболд гэдэг хүний хувийн компани шиг байгаа шүү

Irgen [58.182.212.233] 2019-11-21 11:28:03

Gent bayajihaar gedsend haltai gedeg ug baidag . Odooch gent l bayajaad guzee suugaad yazartalaa taraglaad yahchgui ymaa.

зочин [122.201.21.230] 2019-11-21 10:33:42

Үнэтэй сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн эх эцгийг шалга их юм гарна тэр мөнгийг нь нийтийн тээвэрт зориул.

zochin [103.26.193.224] 2019-11-21 09:30:00

darhanii dulaanii stantsiin dargiig shalgaachee

Zochin [202.126.88.211] 2019-11-21 09:03:49

Suhbaatariin Batbold terguuntei toroos torson terbumtanguud yu gej tailbarladag yum boloo ard tumend haruulah heregtei bn ter ih horongoo unendee sonin bgaa yumda

Зочин [66.181.176.16] 2019-11-22 01:49:09

Их хурлын гишүүн Сү.Батболд өөрийн ухаан хөдөлмөрөөрөө хөрөнгөжсөн байхаа. Ганзагын наймаанаас эхэлж ухаан , хөдөлмөрөө шингээсэн хөрөнгөтнүүдэд атаархах хэрэггүй тэд олон хүнийг тэжээж байгаа шүү. Ер нь бизнес эрхлэгчдээ дэмжиж үндэсний хөрөнгөтөнүүд өсөж дэвших нь дэлхий нийтийн жишиг.

Зочин [203.91.115.53] 2019-11-21 08:36:35

Хөвсгөл аймагт байгаа шалгаж өгнө үү.

Ггг [192.82.75.113] 2019-11-21 08:20:58

Говь-Алтайд бас гэнэт баяжигсад байна аа... Шалгаач

Ггг [192.82.75.113] 2019-11-21 08:21:59

Төрийн албанд ажиллаж байгаа нөхдүүд шүү

Зочин [202.21.127.226] 2019-11-21 08:17:46

Ховд аймагт маш их байгаа үүнийг бас шалгах хэрэгтэй дутуу шалгаж байна анхаарах цаг болсон шүү


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.