Монголд бусад орнуудаас 3-5 дахин өндөр үнээр эм борлуулж байна
Томуугийн улирал эхэлж, том жижиггүй л ханиад хатгаанд дарлуулчих гээд, настнуудынх хууч өвчин нь сэдэрч хөдлөөд л монголчууд бид хатуухан л байгалийн шалгаралттай тулгардаг. Бид эдгээр өвчлөлөөс сэргийлэхийн тулд ихэнх нь эм хэмээх ид шидэнд өөрсдийгөө даатгадаг ч, эмийн үнэ хэмээх “мангастай” нүүр тулан шогшрох нь шогширч Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан цөөн тооны эмийг авах гэж дараалал үүсгэн дажин болохоо шахдаг шүү дээ.
Ийм байдлыг хөнгөвчлөх зорилгоор Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газраас (ЭМДЕГ)-аас эм ханган нийлүүлэх байгууллагуудын оруулж ирж буй эмүүдийн гаалийн бичигтэй танилцаж, даатгалаар хөнгөлөлттэй олгогдох эмүүдийн дээд хягзгаарыг тогтоож өгсөн нь иргэдийнхээ нимгэн халаасанд яв цав нийцсэн ажил болсон боловч эмийн байгууллагууд эрх хүүхэд шиг урвалзаж, энэ шийдвэрээс эрс татгалзав. Үнэндээ эмийн компаниуд эдгээр эмийг оруулж ирээдиргэдээ огт бодохгүйгээр барахгүй, 20-30 хувь биш, бүүр 200-300 хувийн ашиг харж борлуулан “мөнгө цагаан нүд улаан” гэгчээр улайрдгийг ЭМДЕГ-аас тогтоогоод байхад л хэвлэлийн бага хурал зарлаж гүтгэлэг хийж байх жишээтэй. Мөнгөний төлөө ширэн нүүрлэнэ гэдэг л энэ байх.
Доод талын эмийн ашиг 90-100 хувь гэхээр тэдэн шиг амар хялбар бизнес хийж байгаа салбар одоогоор Монголд алга. Зөвхөн даатгалд хамрагддаг эмэнд нь л хязгаар тогтооход тэд ард түмнийхээ эсрэг мэдэгдэл хийж эхэллээ. Манай улсад хууль гууль болсны тод жишээ энэ. Тэгээд энэ эмийн компаниудад ашиглагддаг, худалдагддаг хүмүүс нь эрүүл мэндийн салбарын акулууд байгаад байдаг нь үнэхээр харамсалтай. Ноднин жилийн өдийд интерферон эмийг хориглосонтой холбоотойгоор АШУҮИС-ийн захирал асан Батбаатар багш тэргүүтэй нөлөө бүхий таван доктор цээжээрээ хамгаалж тангаргаа умартсан байдаг.
Гэтэл энэ жил “Монфа” компанийн захирал, эм зүйн шинжлэх ухааны доктор Д. Цэндээхүү эмийн дээд хягаарыг эсэргүүцэж “Ийм хямдхан зарах боломжгүй” хэмээн бусдыгаа төлөөлөн ээлжит гүтгэлэг хийж, хэвлэлийнхнийг цуглуулан гэмгүй царайлав. Доктор Д.Цэндээхүү нь ЭМЯ-ны дэргэдэх хүний эмийн зөвлөлд ажиллаж байсан бөгөөд тангаргаа умартан зөвхөн өөрсдийн эрх ашгаа бодон ард түмний эсрэг ийн мэдэгдэл хийлээ. Уг нь иргэдийнхээ талд л ажиллах хэмжээний албан тушаал хашиж байсан байдаг юм. Тангараг өргөснийг нь ч бодсон, хашиж байсан албыг нь ч бодсон ард олны төлөө дуугарах ёстой ийм хүмүүс нь хувийн бизнесээ өргөжүүлэх гэж, мөнгөө арвижуулах гэж сөрөг мэдээ тараагаад эхлэхээр яах вэ.
Энэ удаагийн даатгалаар олгогдох эмийн жагсаалтыг ДЭМБ-аас ирсэн зөвлөмжийн дагуу ЭМДЕГ санал гаргаж, үндэсний зөвлөлтэйгээ хамтран шийдвэрт хүрсэн бөгөөд мэдээж, салбарын Сайд нь баталгаажуулан гарын үсэг зурсан. Энэ шийдвэр нь халаас нимгэн иргэддээ хямд эм авах боломжийг нээж өгсөн зөв шийдвэр байлаа.
Гэвч юуны тулд тэд ханцуй дотроо ийнхүү наймаалцах болов? Хууль нь гууль болсон Монголд мөнгө хүүлэгч компаниуд ингэж л зоргоороо авирлаж, дур мэдэн үнээ нэмдэг, зарахгүй гэж хааж боодог болчихож. Өвчилсөн нэгнээ өвчнийг нь далимдуулж,өөрсдийн тогтоосон өндөр үнэтэй эмээрдарамтлан халаасыг нь хоосолдог иймэрхүү компаниуд үлэмж олширчээ. Иргэд нь олигтойхон эм битгий хэл, хоногийн хоолны махаа ч авч хүчрэхгүй байхад, эмийн компаниуд нь ийнхүү даварч байгааг юу гэж ойлговол зохилтой вэ. Бусад орнуудаас 3-5 дахин өндөр үнээр эмээ борлуулж байгаа тэд жинхэнэ мөнгө хүүлэгчид юм биш үү. Эднийг хэн зогсоож, хариуцлага тооцож, хяналт тавих вэ. Аль эсвэл, “Өвчин гэдэг хэлж ирэхгүй, хийсч ирдэг зүйл” болохоор хожим бидэнд хэрэг болно гээд мэдсэн ч мэдээгүй юм шиг суугаад өнгөрөх үү.
Сэтгэгдэл
zochin [66.181.161.123] 2019-12-12 14:22:11
Hunii niitlel huulj tavidag bas l shiruun tsaisan gar bn daa
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:51:03
Enkhbaatar Tumurbat [211.36.159.153] 2019-12-12 11:52:18
Энэ сайтын сэтгүүлч Н.Саранчимэг гэгч сэтгүүлч миний нийтлэлийг өөрийнхөө нэр дээр гаргаж байгаа нь тэгээд ариун явдал уу? Сэтгүүл зүй хүртэл булингартай ус шиг болчихож. Шал дургүй хүрчихлээ
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:51:03
Unetei baih ni argagui shuu dee [192.82.70.193] 2019-12-07 08:28:51
Gadnaas oruulj irehdee: darsan une + teeverleltiin huls + yanz buriin tatvaruud + ashig = mongold zarah une
Зочин [103.229.122.191] 2019-12-08 13:40:58
Төр өөрөө оруулж ирээд 5 дахин хямд зарах нь яасан юм бэ ? Сонгуулийн шоу эхлээд байна уу.
EMCH [66.181.185.163] 2019-12-05 09:24:16
emch nar em borluulagch bolson ni unekheer auyulatai,ted ubchtunuuddee MALIIN DOZoor em bichdeg
Зочин [202.70.37.2] 2019-12-05 06:23:41
Гальвус гэдэг сахарын эмийг НД ийн хөнгөлөлтөөр олгохоо зогсоочихож Даралтын эмийг хүртэл өгөхөө больж МАН татвараа нэмж өлсөөнө мөн эмээ өгөхгүй удахгүй Монголд амьд хүн үлдэхгүй нээ ӨЛСӨӨД ЭСВЭЛ ХАРВААД дуусахын байна даа. МАНынхаан Ард түмэн саналаа өгөхөд 6 сар үлдсэн гэдэгээ мартаагүй биз Гудамжинд лааз өшиглүүлээл өгий дөө
zochin [66.181.160.112] 2019-12-05 03:33:40
mahaid haramsaltai n himiin uildwer bhgui tiim bolhoor gadnaas emiin tuuhiin ediig ohdor uneer awch bn em uildwelel bol arhi talh geh met huns bish uchiraas uildweleliin ortog ondor baidag delhiin ali ch orond em gedeg ondor unetei baidag emhelgiin uilchilgee ch adilhan ortog ondor baidgiig mahaihan gadaadad yamar baidgiig meddeg bolson sh dee tegeed gaali tatwar shinjilgee geed ortog ih nemedded uuniig ard tumen oilgoh heregtei meregjiltenuud bas medeh estoi sh dee hudgiin us hurtel uhetei bolood bn sh dee
Зочин [119.40.99.30] 2019-12-05 01:26:58
Үнэтэй ч гэсэн хуурамч биш байгаасай даа. Хуурамч эм олон байх шиг ээ
зочин [202.179.27.98] 2019-12-04 23:17:34
Энэ эмя-нд ажилаа мэддэг хүн байна уу. хөнгөлөлттэй эмийг олох гэж жил гаруй мунгинаж байсан. Одоо нөгөө компьютор праграмм нь байнга гацаж эмч өвчтөн хоёрын дунд байнга хэрүүл тарьж эмч нарыг бухимдуулна. Хөнгөлөлттэй эмийн үнийг буруу бичиж эм тарааж байгаа аптекуудыг хохирооно. Бөөнийх нь үнийг мэдэхгүй аптекийг бөөний үнээс доогуур үнээр эмээ өг гэж шахна. Зөвшөөрөлөөрөө далимдуулан дармтална.
Зочин [202.9.46.98] 2019-12-04 15:53:29
Мөнгөгүй бол үх гэсэн үг юм байна
Элэгний өвчтөй хүн [66.181.161.124] 2019-12-04 14:32:04
Улаан үдэд 56000 гэдэг элэгний эм монос эмийн санд 120000 ямаруу!!!!
Үйлдвэрлэдэг, үйлдвэрлэдэггүйн үр дагавар. [202.131.225.53] 2019-12-05 02:28:47
Монгол тэр эмийг үйлдвэрлэдэггүй юм чинь аргагүй ш дээ. Орос үйлдвэрлээд 56,000, Монгол үйлдвэрлэдэггүй юм чинь 120,000. ҮйлдвэрлэдэгГҮЙН үр дагаврыг ойлгодоггүй юм уу, хаашаа юм бэ?
Зочиэ [202.55.188.85] 2019-12-04 10:18:14
E р нь дээд хүмүүсийн ярьсан хэлсэн ажил хэрэг болохгүй байна. Жилдээ нэг удаа код өгнө гэсэн амлалт хашаа алга болов .Сар бүр код авах гэж эмч дээр очёрлоно . Сшлжээ байхгүй маргааш ир нөгөөдөр ир гэж чирэгдүүлнэ. Одоо бүүр сүүлдээ нэг гэрийн хоёр хүнд нэг төрлийн 2 хүнд өгөхгүй гэ ярих боллоо. Сардаа хэдийд ч авч болно гэсэн яасан бэ эхний 1өдрийн үдээс өмнө өгөөд л мөнгө дууссан гэж настангуудын амыг таглаж байна. Эрхамүүдээ ажил өм хоёрын зөрүү арилгаач, ажлаа хийгээч.
ZiPD@ [153.207.237.199] 2019-12-04 10:06:46
Emiin business erhlegch, hangan niiluulegchid muu shulaachin, muljugchid muu teneg pizdakuudaa emiin unee buulga, hyamdruul lalariin, novshiin pizdakuudaa!!!!!.....
зочин [139.5.218.111] 2019-12-04 10:05:44
Хамгийн үнэт капитал бол хүн гэж ярьдаг байв. Одоо бол хамгийн үнэгүй нь болоод байна уу даа. Эмийг төрийн хяналтанд байлгаж байж сая "эрүүл монгол хүн " хөтөлбөр чинь жинхэнэ утгаараа хэрэгжих байх шүү. Эмийн үнийг хэт өндөрт гаргаад байгаа эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх төрд баймаар даа. Нэг өглөө босоход л гэгчээр үнээ хулгайгаар нэмчихсэн байх юм билээ.
Зочин [192.82.71.225] 2019-12-04 09:03:20
Моност монополь эрх өгсөн ЭМ- ийн сайд гэгч онголзож толгой хаялсан хэлгий авгайг зөв шүүмжилсэн шүү тэр Цэндээхүү чинь. Зөвхөн Моност өндөр үнээр зарах эрх өгнө гэдэг чинь авилга авсан гэсэн үг. МОНОСТ үйлдвэрлэсэн эм огт үйлчлэхгүй байгаа нь үнэн шүү.
Дарь [64.119.24.61] 2019-12-04 08:33:08
Зөв асуудал хөндсөн байна.
Зочин [66.181.161.6] 2019-12-04 07:48:05
Орсод тээр жил В.Путин ганц зарлиг гаргаад л бvхийл эмийг зохицуулсан дураараа эмний vнийг нэмхийг хориглосон шдээ!!!?? Манайд бол эсрэгээрээ хууль гаргаж бгаад нэмэх ээ л мэднэ!!!??
Buhimdal [202.9.40.40] 2019-12-04 05:58:39
Une nemej hyatadiin tuuhii hortoi edeer beltgej ard tumniig horduulan alah hyatadiin bodlogo yum bish uu!!!Uuniig tor zasag onzgoilon anhaarch hariuzlaga yarij hurdan zowoor shiideh heregtei yum bish uu!!!
Зочин [192.82.77.21] 2019-12-04 05:33:34
Эмийн импортыг төр өөртөө авах хэрэгтэй. Ядаж баталгаатай
иргэн [202.9.40.22] 2019-12-04 05:17:31
Ямар ч л байсан эмний үнэ хэт өндөр шүүдээ. Ханиад тусахад л эмчид үзүүлээд эм авахад 100000 гаруй төгрөг болдог. Та нар тооцоолоод үзээрэй. Антибиотек бус эм уугаад эдгэдэггүй. Хичнээн сироп энэ тэр уугаад яг хэвээрээ тэгээд хүчтэй антибиотекээр тариулж байж зүгээр болдог. Эм үнэтэй шүү. Сүүлийн үед Улаан-Үдэ, Эрээнээс очиж ханиадны эм авбал хямд бөгөөд эдгэх явц хурдан гэдэг болсон байна шүү. Дахин хэлэхэд Эм үнэтэй, тэгээд хамгийн ядуу орны Энэтхэг, Бангладеш гэх мэтийн эм авчрахыг яанаа. Итгэл найдвар байхгүй. Сайн лобораторийн хяналттай чанартай эм уумаар байдаг. Хурдан эдгэж байвал бас яахав эдгэхгүй тэгээд үнэтэй байхаар яах юм бэ. Хуурамч эм бас байх шиг байна гэж хардаад байгаа шүү.
шодрогос [122.201.24.36] 2019-12-04 05:17:14
нөгөө магнай ажиллаад бид мэддэг болсон шудрага өрсөлдөөнийг хянах газар байгаа юу айн.
хар масс [122.201.24.36] 2019-12-04 05:14:00
тэгээд эмч эм зүйч нэртэй шулаач наймаачидаа цэгцэлээч дээ.
Зочин [202.126.89.102] 2019-12-04 05:03:11
Гадаадаас ганц хоёрхон витамин, нэмэлт тэжээл ар гэрийнхэндээ явуулахаар хураагаад авчихдаг. Олигархуудын эмийн санд хуурамчууд нь хэд дахин өндөр үнээр зарагдаж л байдаг. Гаалийнханд битгий оруул, манай бизнесийг хамгаал гэж чиглэл, дарамт үзүүлдэг байх аа
Зочин [202.55.191.130] 2019-12-04 05:01:17
Yag iim tohioldold Tur zasag oroltsoh yostoi shuu dee. Uchir ni uvchluliig buuruulj chadahgui tul em zailshgui hereglene, Oruuulj irdeg dandaa huviihan. Huviihnii license iig avaad tur zasag uuruu em oruulj ireh heregtei shd ee.
ЗОЧИН [182.160.34.61] 2019-12-04 04:54:53
МАНАН ХӨНГӨЛӨЛТЭЙ ҮНЭЭР ЭМ ОЛГОДОГ ЖУРАМ ГАРГАЖ БИЗНЕС ХИЙЖ БАЙГАА НЬ ҮНЭН. МАНАН ӨӨРСӨДДӨӨ АШИГТАЙ ЮМАНД Л ХӨДӨЛДӨГ.
zochin [202.126.88.213] 2019-12-04 04:47:41
ЭМИЙН ЧАНАР МАШ МУУ БАЙНА.УУГААД ЭДГЭХГҮЙ ҮНЭТЭЙ ЭМ БИТГИЙ АВЦГАА..УРДААС МАШИН ДҮҮРЭН ХУУРАМЧ ЭМ ОРУУЛЖ ИРДЭГ ГЭСЭН..ЭМИЙН НАЙРЛАГА ХЭМЖЭЭГ НЬ БАГАСГААД ОРУУЛЖ ИРЭЭД 200 ДАХИН АШИГ ОЛДОГ.БИЗ.ЭМИЙН БИЗНЕСИЙГ ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН ЭРҮҮЛ МЭНДЭЭР ХОХИРЧ БАЙНА.ЭМ ОРУУЛЖ ИРДЭГ 2-3 ХАН КОМПАНИТАЙ БОЛГООД ТӨРИЙН ХЯНАЛТАД АВАХ ХЭРЭГТЭЙ
Зочин [202.131.249.67] 2019-12-04 04:42:50
ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЦАГ НЬ БОЛСООН. МАНАЙД ЭМИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ КОМПАНИУД ДЭЛХИЙН ХААНА Ч БАЙХГҮЙ ХЭД НУГАРСАН АШИГТАЙ БИЗНЕСИЙГ ХИЙЖ ӨВДӨЖ ЗОВСОН ИРГЭДЭЭ ДАРАМТАНД ОРУУЛЖ БАЙНА. ЗӨВХӨН НЭГ ЖИШЭЭ ДУРЬДАХАД ЭЛЭГНИЙ ӨВЧТЭЙ ХҮМҮҮС ГОЛЛОН ХЭРЭГЛЭДЭГ РЕАМБЕРИН ГЭДЭГ ДУСЛЫГ МАНАЙД 22-25 МЯНГААР ЗРЖ БАЙХАД ОХУ-Д ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭ НЬ ГЭХЭД 5000-6000 ТӨГРӨГ ОРЧИМ БАЙХ ЖИШЭЭТЭЙ. ИНГЭЖ Л БИЗНЕС ХИЙЖ БАЙНА. ӨНӨӨДӨР ИЙМ БИЗНЕС ӨӨР ХААНА Ч БАЙХГҮЙ. ТӨР ЗАСАГ ИРГЭДЭЭ БОДДОГ БОЛ ҮҮНИЙГ АНХААРАЛДАА АВЧ ТӨРИЙН ӨМЧИД КОМПАНИ БАЙГУУЛЖ ЭМИЙГ ЗӨВХӨН ТЭР КОМПАНИАР СТАНДАРТЫН ДАГУУ ТЭЭВЭРЛЭЖ ОРУУЛЖ ИРЖ ИРГЭДДЭЭ ТОДОРХОЙ ЗАРДЛАА НЭМЭЭД БОРЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. ЭМИЙН КОМПАНИУД ЭМИЙГ ЯГ СТАНДАРТЫН ДАГУУ ОРУУЛЖ ИРЖ БАЙНА УУ ГЭДЭГ Ч БАС ЭРГЭЛЗЭЭТЭЙ.
СУГАРБАТ [66.181.169.70] 2019-12-04 04:25:48
ЮМ Л БОЛВОЛ ЭНЭ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫГ БУРУУТГАЖ ТААШАА МЭДЭЭЛЭЛ БИЧИХЭЭ БОЛИЛДОО. ЭМИЙН ҮНЭ ӨНДӨР БАЙГАА ҮНЭН. ЭНЭ ҮНЭ АСУУДАЛД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ХЯНАЛТ ТАВЬДАГ БАЙГУУЛЛАГА БИШ. ЖООХОН ЮМ УНШИЖ СУДЛААД ТЭГЭЭД НИЙТЛЭЛЭЭ БИЧИЖ БАЙЛДАА6
Шинэ эм угийн ҮНЭТЭЙ байдаг. [202.131.225.53] 2019-12-04 04:02:22
Ер нь шинэ үеийн сайн эм дэлхийн хаана ч ҮНЭТЭЙ байдаг юм. Харин үнэтэй эмийг ЯДУУ ДОРОЙ хүнд хэрхэн ашиглуулах вэ, үүнийг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдгийг нийгэм буюу улс шийднэ. Харин хуучин үеийн, хэрэглээд хэвшсэн эмүүдийг хямдруулж бага үнээр нийтэд зарахыг ЗАХ ЗЭЭЛИЙН АРГААР л зохицуулдаг байхдаа.
s [103.14.36.18] 2019-12-06 02:33:59
мэргэжлийн хяналтын ажилтан та ажлаа хийнэ үү
зочин [202.126.88.51] 2019-12-04 03:58:16
Монголд хамгийн ашигтай бизнес эмийн бизнес болоод байгааг дарга нар хожуу л ухаарч байна даа Улаан үдэд 7500 төгрөгний үнэтэй эм манайд 45000 төгрөг болж байгаа Ард түмэн мэднэ дээ Визгүй болж хүн болгон очиж үзсэн байх Дэндүү шулаач нар аптек эрхэлдэг байх Хүний өвчин зовлон дээр ажиллаж байгаа учир хоол болохгүй хор болох байхдаа
Аптекаа цөөлөхлээр мэргэжилтнүүдийг нь яах юм бэ? [202.131.225.53] 2019-12-04 03:51:56
Үй олон эмч, эмийн мэргэжилтэн дотоодын их сургуульд бэлтгэж гаргадаг. Тэр хэд нь Монголын зах зээлд багтахгүй, тэгсэн мөртлөө гадаадад мэргэжлээрээ ажиллах боломжгүй байдаг. Тэгэхлээр дотооддоо гадаад эм авчирч Монголынхоо хүн амыг "шулж амьдрах"-аас өөр сонголт тэдэнд байдаггүй. Үйл олон аптекийн эмийн "мэргэжилтэн" байна, тэд ч гэсэн амьдрах хэрэгтэй ш дээ.
Эм зүйчээр өөр юү хийлгэх үү? [202.131.225.53] 2019-12-05 02:22:47
Мөнгөө төлж дипломтой болсон ЭМ ЗҮЙЧ тэгээд дэлгүүрийн худалдагч, барилгачин, жолооч, цэвэрлэгч болох уу? Ягшдээ!
Зочин [122.201.24.36] 2019-12-04 05:18:26
өөр юм л хийдэг байхдаа
Зочин [202.9.46.127] 2019-12-04 03:39:31
Өвчин тусвал үхэхээс өөр арга зам ч бага үлдээд байна шүү. Сарангэрэл сайдаа. Эмиын үнэ өндөрөөс гадна хувийн эмнэлгүүдийн үнэ ч тэнгэрт хадсан шүү дээ...
Batbayar [202.126.88.153] 2019-12-04 03:31:59
Ene unen shuu. Arai denduu uneer borluulj bgaa shuu. Eniig shalgaach de.
Etseg ehdee [73.247.96.242] 2019-12-04 03:01:08
Etseg ehdee yavuulsan vitaminiig hurtel huraaj avch baigaa sh dee. Henii tushaal yum buu med. iim l enerehgui uls orond shulaachdaar udirduulj amidarsan bolj baina daa. Amisgaanuud. Heleh muu ug ch oldohgui yum
иргэн [66.181.189.94] 2019-12-04 03:00:01
Эм арай л их үнэтэй бна.ширхэгээр сандарсан үед эм байхгүй!!!!!!хүнд үйлчилж чадахгүй эмийн сангуудийг цэгцэлвэл таарна.ёстой үйлчилгээ *00*шүү!!!!!"!хүнд өвчтэй ард түмэнээ л өрөвдах юм!!!!"!""!
Зочин [66.181.181.86] 2019-12-04 02:52:46
Монос гэж хэт их баяжиж бн. Хүрэлбаатар нь МАН д Эрдэнэчимэг нь АН д байдаг, манан шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хандив Баттулгад 1 тэрбум төг, М.Энхболдод 2 тэрбум хандивлаж бсан
Ksa [139.5.219.146] 2019-12-04 02:46:48
ОИГАРХИ ГЭДЭГ ҮГНИЙ ЖИНХЭНЭ ТОДОРХОЙЛОЛТ БОЛ ТӨР ЗАСАГТ НӨЛӨӨЛЖ ХУВИЙН БИЗНЕСИЙН ЭРХ АШГИЙГ ХАНГУУЛСАН ХУУЛЬ, ТОГТООЛ, ШИЙДВЭР ГАРГУУЛАХ ЯВДАЛ ЮМ. ЭРДЭНЭЧИМЭГ- МОНОС БОЛ СОНГОДОГ БЭЛЭН ЖИШЭЭ. 1. ДААТГАЛААР ЭМ ОЛГОДОГ БОЛСОН. 2. ЭМИЙН ҮНИЙГ ДУРААРАА ТОГТООДОГ. 3. ИМПОРТООР АВДАГ ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ ЭМ, БОДИСЫГ ХҮЧЭЭР ХОРИГЛУУЛЖ ӨӨРСДИЙН ЧАНАРГҮЙ ЭМ, БОДИСЫГ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛДЭГ 4. ЭМИЙН ҮЙЛДВЭРҮҮД НЬ АРИУН ЦЭВРИЙН НААД ЗАХЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ 5. ЭМНЭЛЭГҮҮДЭД ЗӨВХӨН МОНОСЫН ЭМ, ТАРИАГ ХЭРЭГЛЭДЭГ БОЛСОН 6. ШИНЭЭР ЭМ, ТАРИА ЗОХИОН БҮТЭЭДЭГ НЬ СЭЖИГТЭЙ. ЭДНИЙХ СҮҮЛИЙН ҮЕИЙН ӨНДӨР ХӨГЖСӨН ЛАБОРАТОРИГҮЙ. ХЭДЭН БОДИС ХООРОНД НЬ ХОЛИОД Л НЭР ӨГӨӨД ГАРГАДАГ. ЖИШЭЭ НЬ: МОНГОЛЧУУД ОЛОН ЖИЛ ХЭРЭГЛЭЖ ДАДСАН ФУРАЦИЛИНИЙГ ХОРИГЛУУЛЖ БАЙГААД ТИМАДИН ГЭДЭГ ХУДАЛ БОДИС ГАРГАСАН. МОНОСЫГ ЯАГААД ИНГЭЖ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ГАРГАВ? ЭРДЭНЭЧИМЭГ ТӨРИЙН ОРДОНД ЯАЛАА!!!
Arai l bn shuu emiin sangiinhaan [103.229.123.196] 2019-12-04 02:39:33
Daatgalaar ogdog emendee hyazgaarlalt hiicheed 2-3 honog ogson bolood duusdag. Unetei zarahaaraa bolood bdag. Ard tumnee bish ashig hardag shulaach nar bolson sh dee ene aptekuud. Uun deer l toriin hyanalt bhgui bn daa. Ed bol mash ih ashig hiij bgaa shuu. Gar biee hodolgohgui mongo olj bgaa l salbar daa. Said ni uun deer anhaaraach
Зочин [202.126.89.160] 2019-12-04 02:17:04
Эмний үнэ өндөр байгаагийн хамгийн гол шалтгаан нь Монос компани байгаа даа.
Зочин [192.82.69.18] 2019-12-04 02:12:21
em bol aimaar unetei.gadaadad b.gaa unees 5 dahin ih unetei.sarangerel avgai yu ch medehgui.mongold uvchlul ihtei bolohoor tom biznes.
Зочин [103.80.211.111] 2019-12-04 02:02:17
МОНОС ЗАЙЛ
zochin [66.181.161.69] 2019-12-04 02:06:51
Zugeer l hen ni unen yarij baigaag shuuhdelceed unen munuu ol!!!
Зочин [103.80.211.111] 2019-12-04 02:01:10
ШИВШИГ
Irgen [202.9.40.29] 2019-12-04 01:56:36
MGL uls arhinii delguur .emiin sangaa tseehen bolgood standart.hynaltaa saijruulaachee.Monosiin emiin chanar muu.une endet Ursooson bol zugeer ymarch uilchilgeegui.une ender avah shaardlagagui.Emiin uildvert hatuu hynslt tavih heregtei.
ҮНЭНИЙГ ХАЙГЧ [183.81.171.2] 2019-12-04 01:54:59
17С-18 ДАХИН НУГАЛЖ ЗАРДАГ ҮЕ САЯХАН ХҮРТЭЛ БАЙСАН ЮМ ЗАРИМ НЬ Ч БАЙГАА БАЙХ.. АПТЕК ЭМИЙН СҮЛЖЭЭ ЯГ НОТАРИАТЧИН ШИГ МАНДАН БАЯЖИЖ БАЙГАА БИЗНЕС ШҮҮ ДЭЭ ОДОО Л МЭДЭЖ БАЙГАА ЮМ УУ??? ХУВЬД ГАРСАН ДААТГАЛУУД АУИДИТЧИН ГЭЭД ЦУВАРЧ ӨГНӨ ДӨӨ ҮНЭ ӨРТӨГ НЬ ХӨГЖИЛТЭЙ УЛСУУДЫН ҮНЭ Л ГЭСЭН ҮГ__ ТЭД ЯДУУ ИРГЭДЭЭ ШУЛЖ МӨЛЖИЖ АМЬДАРДАГ ЮМ
zochin [202.55.188.86] 2019-12-04 01:37:21
Elegnii uvchlul hort havdar gamshig bolson ni emiin salbariig huvichilsantai holbootoi. Em nertei himiin horoor ard irgedee horduulj ashig oldog shunaliin dev buzar EMY nd uurelsnees suulin 30 jild eruul Mongol hun barag baihgui bolson. Huviin biznes erheldeg hun ashgiin tuluu ajillaj taarna. Said Sarangereliin tuslah Boloroo gegch nuhur emiin sanguudaas hahuuli avch baisan geed horigdoj baisan. Odoo tag chig bolsniig bodohod irgeded iluu uneer zarj olson mungunuusuu MAN AN nd handiv ugdug baisantai holbootoi huuliar hamgaaluulj baigaa. Ardchilal gej iim l soliorson hargis niigem baina daa.
зочин [122.201.21.91] 2019-12-04 01:34:27
Үнэхээр эмийн үнийг хяная гэж бодож байгаа бол төр онцгой монопол эрх өөртөө олгож эмийн импортыг төр өөрөө авч эм ханган нийлүүлэх газар өгч байдаг журам тогтоомоор байгаа юм.Өнөөдөр эм төдийгүй эмнэлгийн газрууд ч ард түмнээ шулж байгаа.Улсын нэртэй эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх боломжгүй.Хувийн эмнэлэгт очихоор зүгээр л шулчихна.Жишээ нь ХАН УУЛ дүүрэгт байрлах Интермед эмнэлэгт нэг жижигхэн мэс засал хийлгээд 3 хоноод гарахад 4,0 сая төгрөг авч байх жишээтэй.Монголчууд эийнхээ үнийг дийлэхгүй байгаад л үхэж дуусах байх
ыа [103.11.195.34] 2019-12-04 01:22:21
Эмийн зах зээлийг Монос мэт хэдхэн хүн атгаж байдаг. Маш их мөнгө эргэлддэг. Ноолуураас том. Монголчуудын өвчин дээр тоглосон хараа хяналтгүй хэдэн хүн байна. Гадна эмийн түүхийн эдийн худалдаанаас хамгийн хямд материал оруулж ирж энд найруулж савлаад л хэд дахин өндөр үнээр зардаг. Яам, мэргэжлийн хяналт, зөвшөөрөл өгч байгаа гээд бүгд холбоотой. Хянадаг газар байхгүй.
Зочин [103.57.95.24] 2019-12-04 00:58:08
aptekuudd emnii vne gj bhgui hvnee harj bgaa l vnee hlen yostoi dampuu yamar geechiin zah zeeliin huuli vilchileed bnaa tenger gazar shig yalgaatai ijilhen emvvd
zochin [202.131.246.74] 2019-12-04 00:56:23
ta gadaad uls orond ochood em hudaldaj avaad uzeerei. manaihaas 3 - 5 dahin haymd bdag shu. ene bol unen. Em uildverlegch niiluulegch baiduullaguudad adistachlal yavuulah tsag bolson2. hereggui negniig ni zah zeelees zailuulah heregtei.
зочин [139.5.218.111] 2019-12-04 10:07:59
Тэр гадаадын олон оронд чинь жоргүй бол өгдөггүй гээ биз дээ
Зочин [87.88.187.83] 2019-12-04 00:45:38
Em uraasaa unetei shd malnuudaa
zochin [202.131.246.74] 2019-12-04 00:58:17
end bga 1ts mal bol chi bnada. naad tarhia tsenegle.
юу [66.181.161.69] 2019-12-04 00:38:01
монос компани дархан эрхтэй бүх эмнүүдийн үнийг зохиодог. Өөрсдийн хийдэг болоод гаднаас оруулж ирдэг эмнүүдээ дээд цэгт нь хүртэл тулгаж өндөр үнээр зараад бусад компаниуудын эмнүүдийг болохоор оруулж ирсэн үэнээс доогуур зарах гэх мэтийн бузар аргуудыг хэрэглэдэг юм шүү ардуудаа. наад шуналын тавнууд чинь одоо сэтгүүлчдыг аль хэдийн худалдаж авчихсан байгаа худлаа гэвэл та нар сэгүүлчдээс асуугаарай. Тэгээд бүх компаниудыг дампууруулчихаад ганцаараа үлдээд эмний үнийг тэнгэрт гаргаад өөрсдөө арабын султан шиг амьдрах бий вий. харж л бай. жижиг ядарсан компаниудын үйлээ үзэж хөдөлмөрөө зарцуулсан бүх ажлыг мөнгөөр цохиод булаагаад авчихдаг. ерн есөн шид нь бүрдсэн луйварчид байгаа юм
Оюун [202.9.40.33] 2019-12-04 00:31:02
Эм ханган нийлүүлэгч нэртэй шулаач нар ханаж цадахаа байсан.Ард түмнээ шулахаа боль
Зочин [202.9.40.33] 2019-12-04 00:28:54
Эм ханган нийлүүлэгч нэртэй шулаач нар шүү дээ.Ард түмнээ шулахаа боль
Иргэн [66.181.188.116] 2019-12-04 00:24:23
Худал хуурамч мэдээлэл цацсан этгээдийг тодруулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй шүү.
Зочин [150.129.143.26] 2019-12-04 00:23:47
Эмийн сангуудад ижил орноос ижил эмийг ханган нийлүүлэгчээс аваад Монос хамгийн дээд үнийн хязгаарт тулган нэмж э30-аад мянган төгрөгийн илүү зөрүүтэй зардаг. Энэ бол монополь мөн. Бусад нь арай багаар зардаг ч мөн 20- иос дээш мянган төгрөгөөр өгдөг нь бас л өвчгөөр хийж буй бизнес. Иймд орж ирсэн эмийг ханган нийлүүлэгч 5, жижиглэн зарагчид 3 хувийн нэмэгдлээс илүү гаргахгүй байхаар журамлах нь зүйтэй
zochin [202.131.246.74] 2019-12-04 00:57:24
demjij bna.
enh [66.181.182.16] 2019-12-03 23:52:34
emnii une tengert unen shulaachid arai denduu
Зочин [103.212.119.152] 2019-12-03 23:35:55
Оросоос задгай мөнгөөр толгойны эм авч байхад манайд хэдэн мянгаар авдаг.Эмийн компанихан бүгд валютаар цалинждаг
Зочин [202.9.46.0] 2019-12-04 01:11:01
Оросоос эм авахад 3-5 дахин хямд байдаг юм билээ. Тэгээд нэг эм бүх газарт ижил үнэтэй манаыд бол дуртай үнээ хэлдэг ялангуяа зах газарт эм бол зүгээр нэг бараа бишдээ
Жаргал [66.181.161.104] 2019-12-04 00:14:38
Мэдмээр юм байна. Шунал ихдээд шулам болноо гэж...