Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага Турк улсад ажлын айлчлал хийв

Aдмин / Нүүр

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд Анкара хотноо ажиллалаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Турк Улсын Ойн ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт талууд гарын үсэг зурж, Туркийн ой, хээрийн түймрээс сэрэмжлэх удирдлагын төвтэй танилцаж, гал сөнөөгчдийн хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг “Киванч” компанийн үйл ажиллагаатай танилцав. Талууд түймрээс сэрэмжлэх, унтраах чиглэлээр боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх талаар цаашид хамтран ажиллахаар тохиролцов. Туркийн Ойн ерөнхий газар нь ой хээрийн түймэртэй тэмцэх болон мод үржүүлэх асуудлыг хариуцдаг Засгийн газрын агентлаг юм.

Айлчлалын үеэр Монголын төлөөлөгчдийг Туркийн дотоод хэргийн яамны дэд сайд Исмайл Чатаклы хүлээн авч уулзав.

Мөн БНТУ-ын Гамшгийн удирдлагын газрын дарга, доктор Мехмет Гүллүолутай уулзаж, гамшгаас сэрэмжлэх хамтын ажиллагааны хүрээнд газар хөдлөлтөөс сэрэмжлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, энэхүү чиглэлээр Туркийн хэрэглэж буй тэргүүний техник, технологийг судлах, нэвтрүүлэх талаар цаашид ярилцахаар тохиров. Турк нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг, хүчтэй газар хөдлөлтөд нэг биш удаа нэрвэгдэж байсан бөгөөд газар хөдлөлтөөс сэрэмжлэх чичирхийллийн 1100 гаруй станцыг нутаг даяараа байршуулсан, энэхүү салбарт үлэмж туршлага хуримтлуулсан улс юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:07:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:07:44


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.