НӨАТ-ын буцаан олголтыг долоон хувь болгочихвол хэрэглэгчид их баярлах сан
-Дэлхийн олон улс орон НӨАТ-ын буцаан олголтын 10-25 хувийг олгодог-
НӨАТ-ын буцаан олголтыг долоон хувь болговол иргэд бидэнд их нэмэртэй гэсэн бяцхан өгүүлэл бичснийг олон хүн дэмжиж. Өнөөгийн бидний амьдралд яах аргагүй чухал зүйлийн нэг нь НӨАТ-ын буцаан олголт мөн л дөө. Ирж буй энэ долоо хоногт Татварын багц хуулийн талаар УИХ-аар хэлэлцэнэ. Тэр үед НӨАТ-ын буцаан олголтын хувийн талаар ч ярилцах нь тодорхой. УИХ-ын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт шинэ оны өмнө өргөн барьсан. УИХ-ын гишүүн Н.Оюундарь он гараад “Өдрийн сонин”-д ярилцлагаөгөхдөө “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Одооиргэд НӨАТ-ын хоёр хувийг буцааж авдаг. Дээрх хууль батлагдвал НӨАТ-ын буцаан олголтын хувь хоёр байсныг долоон хувь болж нэмэгдэнэ” гэсэн байсан.
УИХ, Засгийнгазраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үе шаттай, тодорхой арга хэмжээний нэг нь 2015 оны долдугаар сарын 01-ний өдөрбаталж, 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль. Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчдийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн таатай орчин бүрджээ. Манайд НӨАТ-ын буцаан олголт хоёр хувьтай байгаа. Тэрийгээ жилдээ нэг олгохдоо “Олгоно, олгохгүй” гэж бөөн юм болдог нь нууц биш.
УИХ-ын Хэвлэлийн албаны мэдээлэлд “Дэлхийн бусад орнуудад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээ өндөр байдаг аж. Тухайлбал, БНСУ-д үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буцаан олголт олгодог бол Швейцарьт 7.7, Японд найм, Люксембургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грект 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг улсад 25 хүртэлх хувийг буцаан олгодог” тухай албан ёсоор дурдаж. НӨАТ-ын буцаан олголт өнөөдрийнхтэй адил хоёрхон хувь биш байсан бол монголчууд байр, гудамжныхаа жижиг мухлаг дэлгүүр, захын лангуу, хүнсний ТҮЦ-үүдэд И-баримтаа хулхидуулж алдаад байхгүй. Бараа, үйлчилгээ, худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголт ядаж Н.Оюундарь гишүүний санаачилсан долоон хувьтай байхад л хүн бүхэн И-баримтаа нэхэж авдаг болчихно. Хэрвээ баримтаа заавал авдаг болчихвол татвараа нуудаг мөнөөх жижиглэнгийн амьжиргаатнууд посс машин авахаас аргагүй байдалд орно. Үүнийг албаны тайлан мэдээ ч нотолж байгаа.
Посс машин хэрэглэгчийн тоо 2016 онд 65.199, 2017 онд 88.010, 2018 онд 118.876 болж өсөн, мэдээллээ цахим төлбөрийн баримтын санд илгээж хэвшсэн нь үүнийг нотолно. “БНСУ-д үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буцаан олголт олгодог бол Швейцарьт 7.7, Японд найм, Люксембургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грект 23, Дани, Испани, Норвеги, Шведзэрэгулсад 25 хүртэлх хувийг буцаан олгодог” гээд уншихад мөн ч урамтай сайхан. Гэтэл манайх хоёрхон хувь шүү гэж бодохоор л гол зураад, гол горойгоод явчихдаг. “Дампуурлаа зарлан баларч байсан Грект хүртэл 23 хувийн буцаан олголт олгодог юм байна” гээд хүний л улс гүрэнтэй өөрийн улсаа харьцуулаад эхэлнэ. За тэр, Испани, Норвеги, Швед зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай барьцаад яах вэ гэж бодоход Япон, Солонгосын хэмжээнд долоо найман хувь болгоод нэмчихэд л тэнгэрийн умдаг атгасантай ялгаагүй болчихож байгаа юм даа. Гадаадын улс оронд зорчсон хүмүүс нисэх буудлаас нь НӨАТ-ын буцаан олголтоор өчнөөн төчнөөн юм авлаа гэсээр ирэх нь олонтаа. Хэрвээ тийм болчихвол сайхан л хэрэг.
Хэрэглэгчид нэг зүйлийг ихээхэн хүсэмжилж буй нь анзаарагдлаа. Тэр нь юу вэ гэвэл “Азын сугалаагаа болиод арван хувиа л олгооч” гэсэн санал. Сугалаа дагасан нугалаа ч их гарах болсон нь нууц биш. Саяхан гэхэд өндөр тоотой сугалаа хожсон нөхдүүд хуугаараа Нийгмийн даатгалын ажилтнууд байсан нь цахимаар өчнөөн зураг хөрөгтэйгөө гарсныг олон түмэн мэдэж л байгаа байх. Тэгэхээр НӨАТ-ын буцаан олголтын сугалаанд хүмүүс тэр бүрий итгэхээ байчихсан. Иргэдэд сугалаанаас илүү буцаан олголтын хувь нэмэгдэх л сонин байгаа. Бидэнд арваа байг гэхэд адаглаад арван хувиа өгчихөд л амьдралд өчнөөн нэмэр болно. Иргэдийн ирүүлсэн захидлаас харахад одоогийн олгож буй буцаан олголтын хувь ч хоёр хувьдаа хүрдэггүй, бодоод үзэхэд 1.8 хувь байна гэж байгаа. Дээр нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оны өмнө “НӨАТ-ын буцаан олголтыг нэмнэ гэдэг сонгуулийн өмнөх шоу. Би л лав энэ суудалд байхдаа НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхгүй” гэж ард түмэнд салаавч үзүүлсэн. УИХ-ын чуулганаар хэлэлцээд долоо ч юм уу, арван хувиа олгохоор шийдвэрлэчихвэл сайдын “салаавч” ч ёстой яршиг л болох байлгүй дээ.
Сэтгэгдэл
ojmfezkzz [113.4.118.94] 2023-08-10 08:59:24
Мэдээ.МН ojmfezkzz http://www.g4z6xr8lh7jn1j2u1ytb8s074r79d061s.org/ <a href="http://www.g4z6xr8lh7jn1j2u1ytb8s074r79d061s.org/">aojmfezkzz</a> [url=http://www.g4z6xr8lh7jn1j2u1ytb8s074r79d061s.org/]uojmfezkzz[/url]
zfiwssihi [113.227.203.6] 2022-09-26 20:35:56
Мэдээ.МН zfiwssihi http://www.gi8urpjk6590tg7g4s1wqt94i4954k79s.org/ [url=http://www.gi8urpjk6590tg7g4s1wqt94i4954k79s.org/]uzfiwssihi[/url] <a href="http://www.gi8urpjk6590tg7g4s1wqt94i4954k79s.org/">azfiwssihi</a>
lqsldttjl [180.109.146.22] 2022-06-30 21:15:33
Мэдээ.МН <a href="http://www.gd25d84kuri98e98m0k6bs8z1bb7430js.org/">alqsldttjl</a> [url=http://www.gd25d84kuri98e98m0k6bs8z1bb7430js.org/]ulqsldttjl[/url] lqsldttjl http://www.gd25d84kuri98e98m0k6bs8z1bb7430js.org/
Abrttib [195.2.67.223] 2022-03-15 07:20:27
<a href="https://t.me/filmfilmfilmes/12">Гонка</a>
Abrttib [195.2.67.223] 2022-03-11 15:52:01
http://bit.ly/legenda-destan-vse-serii
Aberttib [195.2.67.223] 2022-03-05 02:41:06
скільки може тривати війна в україні <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">скільки ще буде тривати війна в україні</a> коли закінчиться війна
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:10:57
nIIR4M http://pills2sale.com/ levitra nizagara
лх.... [64.119.24.13] 2020-01-08 12:16:22
Олны хүч,оломгүй далай гэдэг энэ болой?????
Горилогч [64.119.24.13] 2020-01-08 12:14:07
Батцэнгэл,Оюундарь шиг монголчуудын тарчиг амьралыг өөд татах талаар арга сүвэгчилж,мэдлэг оюун ухаанаа зориулж явдаг сэхээтнүүд,их хурлын гишүүд олон байгаасай гэж ерөөе. Нарантуул,хархорин эмээлт захууд,хурдан морь,бөхийн цолны хандив,2000 гаруй худалдааны цэгүүд рүү цалин,тэтгэврийн дийлэнх нөт-гүй урсан орж байгаа шүү дээ.
би [192.82.77.157] 2020-01-07 09:20:44
хэрвээ сугалаагаа болиод бидний хүслээр боллоо гэвэл бас хэн нэг нь гарч ирээд л хэл ам болоод л тэтгэвэр тэглэсэн шиг л хэл ам болноо.Бид чинь хэзээч ойлгодоггүй Монголчууд шүү дээ.
hand [64.119.25.190] 2020-01-07 06:30:26
suglaa mash hudlaa zugeer l 10 huwibolgo
Dulmaa [66.181.189.179] 2020-01-06 16:46:11
Bolj bn sugalaa hereggvi
худалдан авагч [103.26.194.148] 2020-01-06 12:18:51
ИХ ХУРЛААР ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦЭЭД 7% БОЛГООД СУГАЛААГАА БОЛЬЧИХ ТЭГЭЭД Л БОЛОО БИШ ҮҮ
Зочин [202.179.24.157] 2020-01-06 10:43:41
Ter suglaagaa boliod butsaan olgoltoo nemel dee
zochin [202.126.88.159] 2020-01-06 09:27:08
2% geed baigaa chin 1.8% baigaa shuu.
Зочин [66.181.182.174] 2020-01-06 10:46:19
Гадаад худалдааг хэт дэмжсэн бодлогоор явуж ирсэн гайгаар татвараас зугтах компани маш их байгаагаас болж бидний баримтыг ашиглан иллэж байна. Гэтэл яагаад бидний өчүүхэн хөдөлмөрийн ачаар нийт татвар өсчихсөн байхад ямар нэгэн байдлаар буцаан олголтыг нэмэгдүүлэхгүй байна вэ. Нэмэгдэх тусам ард иргэд урам орж, татвар гадаад худалдааны алдагдалыг сайжруулах эерэг үр дагавар бүүр их өсөх жамтай шүү.
pочин [66.181.184.224] 2020-01-06 08:19:51
Үгүй ядахдаа тэр сугалаа гэж чирэгдэл гаргаж байгаа зардлаа буцаах хувьдаа оруулал даа тэнэг Засгийн ноёдоо
Зочин [64.119.20.55] 2020-01-06 06:05:55
энэ жил их өр төлнө .хажуугаар нь хорлох гээл ядаад байна уу
Зочин [202.21.124.132] 2020-01-06 05:50:58
Хамгийн гол нь сангийн яамныхан яаж баярлахыг нь хэлээд өгөөч.
Иргэн [202.126.88.68] 2020-01-06 05:43:33
Ядаж 10% буцааж өгөх ёстой !!!
Энхмөнх [150.129.142.222] 2020-01-06 05:23:25
Гуцна биз. Биднээс 3,4н жил хулгайлж цусаллаа. Одоо 10%иа өг. Үлдсэн 3н хувиар та нарын өрийг, ну а г бид тэжээхүү гамшигуудаа
Зочин [202.21.109.89] 2020-01-06 05:27:38
Та ядаж ганц үг зөв бичиж чаддаг болсоныхоо дараа харааж байгаач
зочин [66.181.161.122] 2020-01-06 04:40:48
10% өгдөг болчвол хүмүүс баримтгүй газараас юм худалдаж авахгүй шдээ. Нөат өгдөггүй газарууд аяндаа өгдөг болно харин ч улсад ашигтай юм биш үү. 10% авмааар бнааа
Зочин [66.181.160.38] 2020-01-06 04:25:13
sugalaa gej luivaraa bolij ard tumendee yadaj 5 huvi bolgoh heregtei 7 bol buur sain
unshigch [192.82.67.251] 2020-01-06 04:21:52
butsaan olgoltiig nemj bolnoo. gehdee zaaval 7 yumuu arav bidh ue shattaigaar, ene jil 4% bolgood 2 jiliin daraa 6% dahaiad 2 jiliin daraa 8% daraa ni dahiad 2 jiliin daraa 10% bolgovol ediin zasagt uchrah daramt bagasna. ogt nemehgui guldiij bsnaas deer. er ni manai ene huuli sanaachlagch nar, hotiin udirdlaga buh yumiig iim extrim mayagaar amidralgui shiidver gargadgaas bolj ajil ni yavahgui tatvar tulugchid byeluulehgui huleej avahgui bgaa yum. jishee ni teevriin heregsliin zam ashiglasnii tatvar 5 dahin nemj bhaar, 100% iar jiliin zaitai nemehed dorhnoo zorisondoo hurne. aliv yumiig haana horino gej bhaar ue shattai nemj, ali ali taldaa hohirol achaalal bagatai hiij surahgui yum daa. jil bolgon uchnuun oluulaa gadaad yavj turshlaga sudlah nereer mungu urne. tegeed sain yum surchbireed uursdiin ontslogt tohiruulj hereglej bgaa ni ogt alga. makhan tolgoinuud
Зочин [202.9.46.157] 2020-01-06 03:42:27
tatvar nereer 2 huviasaa avaad 1.8 huvi ugdug ym bilee. yadaj tatvaraa avad 5 huvi bolgoh heregtei shdee, uls tgj ih goroogood bgan bol. tim bizdee. dunduur ni tatl daa malnuud. ard tvmniihaa dandaa esreg ajillana, mongoliin tur gj.
Зочин [192.82.68.192] 2020-01-06 03:37:15
Sugalaa gedeg luivaraa boliod humuustee uguh ni zuvshdee ard tumniihee mungiig shulaad surchihsan tur tiim yum hiihguie yaj shulahuu l gedeg argaa olno
Иргэн [64.119.20.241] 2020-01-06 03:17:37
Сугалаагаа болих хэрэгтэй. Түүнийгээ буцаан олголт болго
иргэн [66.181.187.133] 2020-01-06 03:01:59
Сугалаа ГЭДЭГ БАЛАЙ ЮМАА ЯДАЖ БОЛЬЧИХ. Ядаж Сугалааны МӨНГӨӨ БУЦААГААД болгочих.
иргэн [66.181.187.133] 2020-01-06 03:01:00
2008 ОНД ЧЕХ УЛСАД ҮНИЙН ДҮНГИЙН 20 ХУВИЙГ БУЦААН ОЛГОЖ БАЙСАН Ш ДЭЭ.
Зочин [103.229.121.86] 2020-01-06 02:49:08
тэгвэл дамбуурна
Zochin [202.131.243.190] 2020-01-06 02:43:32
Mongol ulsiin hemjeend uil ajillagaa yavuulj bgaa buhii l tor bolon huviin hevshliin AAN-uud, belen baraa zardag languunuud bugd NOAT-iin barimt ogdog boloh estoi. Odoogoor yalanguya baraan zahiin languunuud i barimt ogohgui bgaad MXEG hyanltaa saijruulan barimt ogdoggui AAN languunuudiin uil ajilgaag zogsooh hurtel arga hemjee avah ni zov sh dee. Neg heseg ni zavshij taarahgui. bas hunsnii zahiin languunuud hurtel.
Зочин [103.10.21.49] 2020-01-06 01:47:26
бүх бараа тааваар дахиад л үнэ нэмэгдэх бус уу
Зочин [202.179.25.127] 2020-01-06 01:23:43
Сугалаагаа болиод буцаан олголтоо нэмж өгөх хэрэгтэй өчнөөн төгрөгөөр хувцас авлаа гэхэд нөт өгөхгүй газар зөндөө байна шүү дээ тэр бүхнийг ил болгох үйлчлүүлэгчийн үүрэг болговол улсын төсөвт их нэмэр болно
Зочин [64.119.24.108] 2020-01-06 01:19:41
СУГАЛАА ГЭДЭГ ЛУЙВАРАА ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.
Батзориг [202.126.88.191] 2020-01-06 01:09:05
Энэ сэдвийг хөндөж байгаа нь жоохон ч гэсэн нэг алхам. Дэмжиж байна! Бас нэг асуудал бол бүх нийтээрээ, НӨАТ төлөгч болох хэрэгтэй. НӨАТ бол анх татвар гэдэг утгаараа биш, зохицуулагч үүрэгтэй түр хураамж гэдэг сонгомол, бусад оронд хэрэглэгддэг ойлголтоор гарч трсэн. Та борлуулалтаасаа НӨАТ төлөөд , худалдан авалтаасаа суутгуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн эргэлтийг хянах систем юм. Гэтэл цөөн хэд нь төлөөд, буцаан авч чаддаггүй, ихэнх нь төлдөггүй ойлгомжгүй систем болсон. Одоо зоригтой ӨӨРЧИЛ!