УИХ СЕХ-ны гишүүнээр Г.Байгалмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, О.Амгаланбаатар, Б.Ганбат нарыг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжив. Монгол Улсын Ерөнхийлөгч Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа Гочоосүрэнгийн Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа Эрдэнэбилэгийн Батболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгосныг дэмжлээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Дугардоржийн Баяндүүрэн, Одонмажигийн Амгаланбаатар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгосныг мөн дэмжлээ. Нэр дэвшигч Б.Ганбатыг улируулан томилов.
Сэтгэгдэл
Зочин [103.212.117.150] 2020-01-08 11:33:42
Oron toonu gishuun ni hen hen yum be.