Гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Ц.Анударь / Эдийн засаг

Монгол Улсын гадаад худалдааны ашиг 2019 оны эхний 11 сард 1.5 тэрбум долларт хүрч өсжээ. Гадаад худалдааны ашиг ийнхүү нэмэгдсэн нь гадаад валютын албан нөөц (ГВАН) хуримтлагдахад эерэгээр нөлөөлж, 2019 оны 11 дүгээр сарын байдлаар гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларт хүрээд байна.

ГВАН түүхэн дээд хэмжээнд хүрэхэд Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийн хүрээнд донор байгууллагуудаас Монгол Улсад 200 сая ам.долларын санхүүжилтийг олгосон нь мөн нөлөөлжээ. Тодруулбал, 2019 оны 12 дугаар сард АХБ 100 сая ам.доллар, 2020 оны 1 дүгээр сарын 3, 6-ны өдрүүдэд Дэлхийн банк 100 сая ам.долларын санхүүжилт олгоод байгаа юм.

ГВАН өсч байгаа нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг хадгалах, дунд хугацаанд төлөгдөхөөр хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг амжилттай шийдвэрлэхэд болон Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтвортой хадгалагдах, өсөхөд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Монголбанк цаашид үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэлээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.162] 2020-01-12 00:27:43

Ард иргэдийг тэнэг гэж боддог юм байхдаа . Тэр их ѳр доллорын ханш ѳдрѳѳс ѳдѳрт ѳсѳѳд байгааг хүн бүр харж байдгийг хэн ч мэддэггүй гэж боддог юм байх даа . Манайд ѳдѳр тутамд мэдэгдэж байгаа юмаар хүртэл хуурах юм . Бүүр ийм худалч болчихдог юм байх даа .

Зочин [150.129.142.119] 2020-01-09 04:48:16

Лаларууд минь сүүлийн 3 н жилийн хугацаанд ханш дэлхийд хамгийн их суларч 1980 аас 37% алдаж Одоо 2745 хүрлээ, Бид ямар мулгуу муу удирлагтай азгүй хүмүүс вэ

asgaad bai [202.9.40.46] 2020-01-09 04:41:58

tsatsaad tsatsaad bai MAH ideed bai ideed bai namiin gishyydeee

Ххх [202.126.88.51] 2020-01-09 04:31:33

Том тэнэгт тийм бол интэрвейнц хийгээд ханшаа буулгаач МАНгаруудаа

зочин [103.26.195.223] 2020-01-09 03:25:50

Баярсайханыг ажил өгч байхад л 4 тэрбум гэж ярьж байсан ноён доллар 2736 болоод төг ханш өдөр бүр сулраад байдаг. Японй самурай бондын хүү ханшнаас болж бараг 1 дахин өслөө сайн юм уу.

Зочин [122.201.24.178] 2020-01-09 02:58:33

сайн биз дээ.өрөө төлнө гээ биз дээ

зочин [202.131.229.246] 2020-01-09 02:56:14

су Батболдын үед монголд юу байна мөнгө байна мөнгөө юунд зарцуулхаа мэдэхгүй голланд өвчин тусчихлаа гээд зарлаад байлаа Батболд өөрөө монгол хөгжлийн гараан дээр байгаа хурдан морь гэх мэт хашиграв ард түмэнд түй ч наалдаагүй адаг сүүлд нь хамгийн тэнэг хулгайчаараа дэлхийд тэргүүлсэн гуйлагчин улс болж хоцров

Zochin [66.181.167.74] 2020-01-09 02:46:41

4.2 terbum dollar gej medeeleed bsan sanagdah um. Er ni nootsloh ni zov l doo. Ireh onoos ehleed ikh olon tolboruud hiigdene.

Башийлгачих юм байна л дөө. Сонгулийн панаалаар. [202.131.225.53] 2020-01-09 02:42:41

2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө Монголд чухамхүү бүх валютын нөөц үүсч, түүнийгээ чухамхүү юүнд зарцуулахаа мэдэхээ больчихоод байгаа. Кх! Түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрчихээд л одоо тун удахгүй бидэнд зориулж зарцуулж эхлэх юм байх аа. Энэ Засгийн газар ч биднийг 2020 онд БАШИЙЛГАЧИХ юм байх өө, та минь ээ.

Зочин [202.179.31.104] 2020-01-09 02:37:30

Азийн бар болохоор болчихлоо.Монголд мөнгө л байна.Харин мөнгөө юунд зарцуулахаа л мэдэхгүй байна.Ахмадуудынхаа өрийг тэглэe бүх хүүхдүүдэд хүүхдийн мөнгө өгөe.Бас цалингаа ч нэмэe.Өөр мөнгөө тараачих санаа оноо байна уу .туслаарай таминээ.УИХ

Зочин [202.131.233.10] 2020-01-09 02:28:56

Шал худлаа ОУВСанд толгойгой мэдүүлсэн банкны мэдэгдэл байна

Зочин [122.201.21.160] 2020-01-09 02:25:20

тэгвэл доллар юань өсөөд байгааг юу гэж тайлбарлах вэ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.