Цаг агаарын мэдрэмжтэй ухаалаг зүтгүүрүүдтэй болжээ

Л.Батцэнгэл / Эдийн засаг

“Улаанбаатар төмөр зам” ХНН өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн хэрэгцээг тасралтгүй найдвартай хангах зорилгоор ОХУ-аас найман ширхэг шинэ зүтгүүр худалдан авлаа. Уг зүтгүүрүүд өнөө өглөө хойт хилээр орж ирсэн байна. Эдгээр найман шинэ зүтгүүрийн 7 нь гол замын 2ТЭ25КМ, 1 нь сэлгээний ТЭМ-18ДМ маркийн зүтгүүр юм. УБТЗ-ын тээврийн хэмжээ сүүлийн гурван жил тасралтгүй эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн жил 28,1 сая тонн ачаа тээвэрлэж өөрийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлаас давсан амжилт үзүүлсэн юм. Цаашдаа ч төмөр замаар тээвэрлэх экспорт, импорт болон дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа учраас УБТЗ өөрийн хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлж, суурь бүтцээ шинэчлэх ажлын хүрээнд ОХУ-ын Брянскийн зүтгүүрийн заводод үйлдвэрлэсэн эдгээр найман шинэ зүтгүүрийг авч байгаа юм.

Байгаль-Амарын төмөр зам дээр цаг агаарын хүнд нөхцөлд туршсан цельсийн -50,+50 градуст ажиллах чадвартай, гол замын зүтгүүрүүд нь монгол орны нөхцөлд тохирсон, ашиглалтын явцад техникийн хэвийн байдлаа хянах автомат хяналтын системтэй, ухаалаг төрлийн зүтгүүр гэж зүтгүүрийн мэргэжилтнүүд тооцож байна. Эдгээр зүтгүүрийг худалдан авснаар өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад бодит үр дүнгээ өгнө гэж үзэж байна. Төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэж, УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний парк хүрэлцэхгүй байгаагаас УБТЗ үйлчлүүлэгчдийн захиалгыг бүрэн дүүрэн хангахад хүндрэлтэй байгаа юм. УБТЗ 2018 онд энэ төрлийн 3 шинэ зүтгүүр худалдан авч байсан юм. УБТЗ-ын зүтгүүрийн парк өнөөдөр 120 гаруй зүтгүүртэй аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.54] 2020-07-27 04:02:03

Дэлхий нийтээр евро 4 стандартын зүттүүрийг ашиглаж байна. Оросууд 2010 онд евро 2 стандартыг ашиглаж эхэлсэнээ зарласан. Энэ зүтгүүр орчин үеийн стандартад нийцэх үү

Зочин [192.82.78.102] 2020-07-12 19:16:33

Галт тэргийг эхлээд хүнд араагаар хөдөлгөөд дараа нь араанд шилжүүлэх нь зөв.

Зочин [192.82.78.102] 2020-07-12 19:15:22

Америк зүтгүүр гэж байхгүй. Орчин үеийн зүтгүүр гэж бий.

Зочин [59.153.113.129] 2020-03-14 08:49:58

2м62ум -ыг оросууд монголын цаг агаарт тохируулж хийсэн 2м62ум- ын сүүлийн үеийн ухаалаг зүтгүүр оросд явж байна монголын цаг агаарт тохирдог юм болвуу

Зочин [64.119.27.157] 2020-02-20 07:56:34

2М62ум -тай төстэй дуутай төстэй хийцтэй зүтгүүрүүдийг монголд

Зочин [66.181.179.98] 2020-01-16 12:31:54

Оросд анхны 3 секцтэй зүтгүүр үйлдвэрлэж байна

Зочин [103.57.93.70] 2020-01-13 17:08:20

Анх төмөр зам тавьж байхад сайншандаас трассаа алдчихсан гэж ярьдаг юм билээ

Зочин [150.129.143.217] 2020-01-10 05:11:22

орсод аль ч чиглэлд давхар вагон туршилтаар явж байгаа

Зочин [192.82.77.80] 2020-01-09 13:04:59

Сэлгээний дов дээр вагон хувиарлахдаа цагаан хоолойгоор зарлахгүйгээр холбогч номер хараад вагоноо салгадаг болооч

Зочин [192.82.77.80] 2020-01-09 13:03:09

Зүтгүүр хүрэлцээгүй үед зүтгүүр эргүүлэх төхөөрөмж

Зочин [192.82.77.80] 2020-01-09 13:02:17

Нэг зүтгүүр чирэхээр вагоныг хоёр зүтгүүр чирдэгийг болиул

Зочин [192.82.77.80] 2020-01-09 13:01:17

Үндсэн өртөө болгонд зүтгүүр эргүүлэх төхөөрөмж

Зочин [192.82.77.80] 2020-01-09 13:00:26

Давхар ачилгат цахилгаан зүтгүүр

Зочин [192.82.77.80] 2020-01-09 12:59:44

Танайд хоноё нэвтрүүлгээр 1 км замд вагон 25 төгрөгийн өртгөөр

Зочин [192.82.77.80] 2020-01-09 12:58:53

Убтз вагоны паркаа шинэчлэхэд зорчигчын тариф хямд байгаа учраас шинэчилж чадахгүй байгаа юм

Зочин [192.82.77.80] 2020-01-09 12:57:01

Монголд давхар вагон туршилтаар явуул

Зочин [192.82.77.80] 2020-01-09 12:56:15

2м62-ын сүүлийн үеийн ухаалаг зүтгүүрийг оруулж ир 2м62 анхнаасаа монголд зориулж хийсэн

Зочин [192.82.77.80] 2020-01-09 12:55:00

Туслах зүтгүүр оруул түлхэгч биш

Зочин [66.181.184.61] 2020-01-09 11:18:55

Sain medee bolhoor yamar post bhgui. Sonin ulsuud shuu mongolchuud


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.