Цагаан ордны хатагтайтай саарал жагсаалтаас гарах талаар зөвлөлджээ
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуцсан Тэргүүн захирал хатагтай А.Хүүкэртэй уулзаж, Монгол Улсад айлчлахыг урив. Хоёр тал Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д, АНУ-ын Батлан хамгаалахын сайд М.Эспер, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон нарын Монголд хийсэн айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэлээ.
Талууд Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, хоёр орны хооронд байгуулсан Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг батлуулах, Монголыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар ярилцсан юм. Америкийн талаас хоёр улсын худалдааны харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл
Зочин [202.179.31.85] 2020-01-10 07:27:28
Саарал цагсаалтанд орохыг ганц Америк шийддэг юм биш,тэгээд ч тэтгэврийн зээл тэглэнэ гэж "ухаантай" 3 удирдагчид шийдсэн болохоор бүүрч гарна гэж зүүдлэхийнч хэрэггүй болж байна шүү дээ.Энэ Монгол банкны Ерөнхийлөгч,Сангийн сайд гээд энэ асуудлаа хариуцдаг нөхөд яагаад энэ 3-т ойлгуулж чаддаггүй юм гэхэд ард түмэндээ учирлаж яагаад болохгүй байгаа юм бэ? Сандал,ширээгээ,албан тушаалаа хамгаалж үлдэх нь ард түмний нийтлэг эрх ашгаас илүүл юм байх даа....,албан тушаалаа гэж Монголын улс төрчдийн толгойн өвчин,улс эх орон 3-4-р зэргийн асуудал болж улс төрч Зориг агсны хэлсэн үг сүнстэйгээ хамт агаарт л хөвж явна даа.Хэзээ энэ хүний хэлсэн үг Монголын хөрснөө буух бол?????
Зочин [202.9.46.146] 2020-01-10 11:48:39
Америк шдээ ямар ч тэнэг хүн ойлгоно. Орос Хятадын эсрэг зогссонгүй гэж л оруулсан шдээ.
АНУ-гаас болж саарал жагсаалтад орчихоод. [202.131.225.53] 2020-01-10 07:07:37
Монголыг саарал жагсаалтад оруулсан улс чинь АНУ өөрөө ш дээ. Элдэв шалгуур үзүүлэлт, болзлуудыг хэн зохиосон гэж бодож байна? Америкчууд л баргийг нь тогтоож батлуулсан байгаа.
f [202.9.46.142] 2020-01-10 06:33:14
ene awgail shiideh vvvv