Ирак дахь Америкийн цэргүүдийн байгууламж пуужингийн цохилтод өртжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Америкийн цэргүүдийн байрлаж буй цэргийн бааз пуужингийн цохилтод өртлөө гэж Иракийн Батлан хамгаалахын яам мэдээлсэн байна.

Ираны Зэвсэгт хүчний командлагч АНУ-ын агаарын цохилтын улмаас амиа алдсаны хариу хэмээн үзэж буй уг пуужингийн цохилтын улмаас Иракийн дөрвөн цэрэг шархаджээ. Батлан хамгаалах яамны мэдээлснээр, өнгөрсөн ням гарагт “Аль-Балад” агаарын цэргийн баазад найман пуужин унасан аж.

Энэ сарын эхээр Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Аль-Кудс” тусгай анги нэгтгэлийн командлагч Касем Сулеймани АНУ-ын дроны цохилтын улмаас амиа алдсанаас хойш Ирантай холбоотой босогчид хариу барина гэдгээ мэдэгдээд байжээ.

Өнгөрсөн лхагва гарагт Техран Ирак дахь Америкийн цэргүүдийн байрладаг цэргийн хоёр байгууламжийг онилон пуужин харвасан юм. Мөн тухайн өдрийн орой АНУ-ын Элчин сайдын яам байрладаг Багдад хотын Ногоон бүсэд пуужингууд унасан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.144] 2020-01-13 05:31:22

dahaid buudsan yum uu eswel medee.mn ii neg gar tsaraad sharaa tailj yawsaar say orj iree yu

Haha [203.91.115.50] 2020-01-13 04:35:24

Bi odoo dahiad uu gej bodod unshlaa shd

Зочин [122.201.31.226] 2020-01-13 02:56:28

Тун боловсролгуй , мэдээлэлгуй , хариуцлагагуй , болхи баримжаагуй сайт ...

зочин [202.9.46.124] 2020-01-13 02:19:48

хэзээний юм бичиж байгаа юм бол доо. дэлхий нийтээрээ breaking news болсон тэр дуулианы тухай юм байх даа

Зочин [202.179.31.18] 2020-01-13 01:56:04

танай сайт үнэн бүтэхгүйэээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.