Социализмын үед коминтернийг сөрвөл толгойгүй болдог байсан, одоо ОУВСанг сөрвөл Mонгол “толгойгүй”

Л.Батцэнгэл / Эдийн засаг

Социализмын үед Монголын ард түмэн коминтерн гэдэг нэрийг хэлэхээс ч зүрхшээж байв. Монголыг удтал сонирхож, өнгөлзсөн коминтерн нөлөөгөө 1920-иод оны эхээр тогтоож, социализмыг задартал ноёрхохдоо бодлогыг нь сөрсөн, зөрсөн бүхний толгойг авч байлаа. Коминтернийн суурин төлөөлөгч Т.Рыскуловын анх 1924 оны арваннэгдүгээр сарын 2-нд нийслэл хүрээнд хүрэлцэн ирснээр энэ бүхэн албан ёсоор эхэлсэн. Мэдээж мөрдөгч Г.Ягода, П.Сорокин, И.Преобратенский, тагнуулч Г.Блюмкин, Х.Кнуков зэрэг олон арван залхаан цээрлүүлэгчид Т.Рыскуловыноос ч өмнө манайд ирж монгол аргаар Монголоо удирдах гэсэн хүмүүсийг устгаж коминтернийн оршин тогтнох үндэс суурийг бэлдээд байсан. Ийм аргаар нөлөөгөө нэгэнт тогтоосон коминтернийн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэх хэрээр монгол хөвгүүдийн цус урсаж, толгой хорогдсоор байсныг түүх гэрчилнэ. Коминтернийн бодлогыг жадлан эсэргүүцсэн хүмүүсийн толгойг, толгой дараалан авсан явдал Д.Бодоо, С.Данзан, Д.Чагдаржаваар үргэлжилж, цааш хэрхэн өрнөснийг архивт хадгалагдаж үлдсэн Монголын сэхээтнүүдийн хэлмэгдлийн урт баримт хэлээд өгдөг. Хүмүүсийг нь буудан хороож, Хүрээнийх нь нэрийг Улаанбаатар болгон өөрчилснөөс харахад Коминтерний суурин төлөөлөгч Т.Рыскуловын ямархан эрх хэмжээтэй туйлж байсан бэ гэдэг нь ил байна.

Монгол орон энэ эрх мэдлээс ангижраад, салж тусгаарлагдаад үндсэндээ 30 жил болсон байна. Гэхдээ нэг барын амнаас гараад нөгөө барын саварт орсон байдал ажиглагдаад удлаа. Өнөөдөр бид Олон улсын валютын сан, Дэлхийн банк гэдэг орчин цагийн коминтернийн мэдэлд бүрэн шилжин оржээ. Энэ рүү бид хэтэрхий арчаагүйдээ орсон. Өөр явах газар ч байгаагүй болов уу. Өмнөх болоод өнөөгийн коминтернийн бодлого, үйл ажиллагаа, эрхшээлдээ оруулах арга хэлбэр нь хоорондоо дэндүү адил. Орчин цагийн коминтернийнхэн нэг зууны өмнөхтэй адилаар хэцүү үед туслах, аврах нэрийн дор мөнгө өгсөөр монгол төр мэдэлгүй болж, улс орны бодлогыг гаднаас импортолж эхэлсэн. Харин одоо энэхүү орчин үеийн коминтернийн бодлогыг сөрж, үйл ажиллагаанаас нь зөрвөл яадаг бол гэсэн айдас Монголд хургаад эхэлсэн.

Одоогоос хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюу толгой ордын үйл ажиллагааг дээшлүүлэх, орлогыг холбогдох байгууллагуудад хуваарилахдаа Монголбанкаар дамжуулдаг болох” гэсэн санал гаргасан. Энэ нь тухайн үед олонхийн дэмжлэгийг хүлээсэн. Нэг хэсэгтээ л зуунд дуурсах шийдвэр гаргасан мэт “Ядаж ард түмнийхээ төлөө ганц шийдвэр гаргах ёстой гэж үзээд санал оруулсан. Яагаад Оюу толгойн мөнгө Монголбанкаар дамждаггүй юм гэдэгт гол учир бий. Миний саналыг манай намын дарга болоод бусад гишүүд маань ихэд дэмжсэн. Оюу толгойн хөрөнгийн хуваарилалтыг Монголбанкаар дамжуулбал эдийн засаг сайжирна. Ам.долларын үнэ тогтворжиж юм бүхэн сайн сайхан болно” хэмээн ярьж байв. Гэхдээ түүний хэлсэн үгийн цуурай арилж, шүлс нь хатаагүй шахам байхад ОУВС гэдийсэн. Тэд ямар хүчтэй, бусдад өөрсдийн бодлого, үйл хэргээ яаж тулган шаардаж чаддаг вэ гэдгээ харуулсан нь тэр. ОУВС-гийн шийдвэр гарсны дараа Ц.Даваасүрэн гишүүн “Бид нэг компаниас айдаг эдийн засагтай болж байна. Олон улсын валютын сан нэг компанийн эрх ашиг гэхээсээ илүү Монгол Улсын эрх ашгийг бодож байгаа бол эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан болох валютын нөөцийн хомсдолыг арилгахын тулд Монголын баялгийн орлогыг Монголоор дамжуулдаг байхыг зөвшөөрөх ёстой. Улс орныхоо эрх ашгийг худалдсан, тэд нартай холбогдсон нөхдүүдээр дамжуулж айлгаж шахаад байгаа байхгүй юу” гэх мэтээр орчин цагийн коминтерний бодлогоос зөрөх гэж оролдсон.

Социализмын үед байсан бол коминтернийн шийдвэрийг жадлан эсэргүүцсэн хүн бүр толгойгүй болдгийг хөгшчүүд мөн ч их ярьдаг байж. Харин хуучин цагийн Коминтерний суурин төлөөлөгч Т.Рыскуловын үйл хэргийг орчин цагт ОУВС-гийн суурин төлөөлөгчЖефф Готтлиб үргэлжлүүлээд байх шиг.Монгол улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээндээ “тэтгэврийн зээл тэглэх” зөвлөмж гаргаж, түүнийг нь УИХ-аар хэлэлцэж дэмжсэн. Монгол Улсын Засгийн газар 230 мянган ахмад настны тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төсөл санаачилсныг УИХ-аар баталсан. Тэтгэврийн зээлийг чөлөөлөхөд нийт 776 тэрбум төгрөг зарцуулах болж байгаа ба энэ асуудлаар Олон улсын валютын сангийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб “Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС -тай хийсэн гэрээгээ зөрчиж байна” хэмээн мэдээллээ.Тэтгэврийн зээлийг тэглэх нь маш зөв алхам байсныг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хуулийн төслийг гар өргөн баталсан төрийн түшээд баталж байгаа. Олон улсын валютын сантай гэрээ байгуулж, Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахад үүрэг гүйцэтгэснээрээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар л хариуцлагаа хүлээх учиртай биз. Түүнээс биш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын валютын сантай гэрээ хийгээгүй болохоор ард түмнийхээ эрх ашгийн төлөө сайн үйлийг санаачлах, зөвлөх эрхтэй. ОУВС-гийн үгэнд орж есөн ч төрлийн татвар нэмсэн нь ард иргэдийн аж төрөлд их дарамт нэмсэн. ОУВС-гийн үгээр яваад Монголын нийгмийн амьдрал сайхан болдог бол болохоор болсон. Харамсалтай нь Валютын сан амьдралгүй шийдвэр гаргадгаас Монгол Улс хохироод үлдэх магадлал тун ч өндөр юм.


Сэтгэгдэл

Зочин [202.70.34.70] 2020-01-16 03:56:41

Иш зайлуулдаа, энэ сэтгүүлчийн мэдлэг гэж хошног.

ene [124.158.126.6] 2020-01-15 02:14:04

ene neg erguu ats setguulch bainaa. bid nar kommunismd hucheer orson. tulgasan yum shuu. harin bid ouvs-aas guin baij zeel avsan. zeeliin geree gej baina. mungu taraahguee geed. bid nar jijig uls gedgee medreh heregtei. yaj ch bodson peediigeed gereegee zurchuud baihad hen durgui baihavdee. tegeed gereeg n zurchluu shuu geed baihad teriig n uuhshuuleed atsdaad baihiin.

Зочин [172.58.139.49] 2020-01-14 18:48:32

Hurelbaatar hulgaichiig buudaad hutgalaad alchihaach Mongol hatan zorigt hovguudee urvagchiig alah heregtei!

Зочин [80.133.122.109] 2020-01-14 18:13:42

garchigiig n unshihad yu heleh geed baigaa n oilgochloo gehdee yamarch utgiin logic algaa 60onii undsen huuliar socialist niigem baiguulna gej todorhoilson bolhoos yun 20iod onii komintern ve ene setguulch nariig kurs damjaagaar belddeg boltsiiimuu amniihaa zorgoor dongodoh yumaa bas l

Зочин [182.160.38.250] 2020-01-14 15:30:38

ИНГЭЭД МЭДЭЭ.МН ГЭЭЧ БАТЦЭНГЭЛ ГЭЭЧ ЭРГҮҮ ХҮҮРИЙН БАЛГААР КОММУНИСТ САЙТ БОЛЖЭЭ.ХААНАХЫН ХОГООС ЭНЭ ХОГ ШААРЫГ УХАЖ ГАРГАЖ ИРЭВ.МАН-Ы ХОРЛОХ ГЭЭД НОВШНУУД МАНИУСЫГ ДАВХАР ХОРЛОЖ БАЙНА.

Зочин [192.82.67.118] 2020-01-14 15:14:01

Танай АНусууд тэр дунда Зи гөлчгийгөөс чинь болж МАНгарууд ОУВСийн барлаг нь болсон эргүү сэтгүүлч нэртэй Зи гийн боов хөхөгч минь

Ванг гэдэг хужаа нь байна аа [103.10.21.25] 2020-01-14 14:41:32

Коминтерн, Орос, Хятад, ОУВС байхгүй бол монголчууд хэн ч биш, тэд л монголчуудыг дуртай дургүй чирсээр өнөөг хүрсэн. Үнэндээ бол биеэ даагаад гурван хоног ч амьдарч чадахгүй арчаагүй ард түмэн. Хийж чадах юм юу ч байхгүй, оймс бандааж, утас зүүгээ ч хийж чадахгүй улс 21-р зууны босгыг давсан нь Орос, Хятад, коминтерн, ОУВС-ын гавьяа шүү. Энд сэтгэгдэлээ бичиж байгаа эргүүнүүд ядаж алдаагүй бичиж сурчихаад бусдыг шүүгээрэй. Тэнэг хүний ганц чадах юм нь шүүмжлэх байдаг юм. Өө, тийм. Нэг юм хэлэхээ мартах шахлаа. Би бол монгол хүн биш, зүгээр л монгол хэл сурчихсан хужаа шүү.

Зочин [59.153.112.76] 2020-01-14 12:57:05

Ene setguulch neeree amniihaa zorgoor burjee. Lalar chin eztoi ork setguulch yumdaa.

Зочин [150.129.142.134] 2020-01-14 12:23:51

МАН бишээ!!!! МАНАН шүү!!!!! Амлалтаа биелүүлэх гэж Женко гаргасан шүү дээ!!!!! Ямар мөнгөөр өр дарна гэлээ??? Харамсалтай нь Ард түмний өмчөөр алагчилаад дарчихлаа!!!!!! Зөв үү

Зочин [45.126.96.24] 2020-01-14 11:49:52

Хэнээс ч гуйхгүй амьдарчих янз бүрийн халамжаа зогсоо тэгээл болоо

yag zuv halamjiin bodlogoo zogsooj chaddagui yum gehed ,,, [64.119.23.19] 2020-01-15 00:20:37

halamjiin bodlogoos chin bolj uls oron ajil hiih sonirholgui zalhuu bolj muhuj bna shuudee.zogsooj chaddagui yumgehed ue shattaigaar buuruulaa.odoo ajil hiih hun oldohoo baisan shuu dee.sard heden kg guril budaa goimon mahaa unegui avdag gelee?horoonii ajiltan guud min sard heden urh yamar yamar halamjiin avdag yum be?

ллллл [103.26.195.248] 2020-01-14 12:19:08

Сангийн сайдаас Хотгор шанагын хулгайчийг зайлуулаа тэгээд л болоо.

Зочин [66.181.177.177] 2020-01-14 11:37:50

ЭДИЙН ЗАСАГ ХЯМРААД МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ГУЙЖ ГЭРЭЭ БАЙГУУЛАА БИЗ ДЭЭ. ОДОО НҮҮРСНИЙ ҮНЭ ЖААХАН ГАЙГҮЙ БАЙХ ҮЕД ИНГЭЖ НҮРЭЭ БУУРУУЛЖ ПОПОРЧ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ. ИРЭХ ЖИЛ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ ҮЕД ДАХИАД Л ГУЙГААД БОНД ЗАРЖ ӨРИЙГ ӨРӨӨР ХААНА Ш ДЭЭ. ТЭР ҮЕД ХУЛХИ МОНГОЛЫН БОНДЫГ АВАХ ХҮН ОЛДОХГҮЙ ХҮҮ НЬ СУГА ӨСНӨ Ш ДЭЭ. ОДОО ИНФЛЯЦ, ТӨГРӨГИЙН ХАНШИЙН УНАЛТ ЯВЖ ӨГНӨ ДӨӨ. ХаРИУЦЛАГЫГ НЬ ХҮРЭЛСҮХ, МАН Хүлээх ёстой БОЛОВЧ ЭЦСИЙН ДҮНДЭЭ АРД ТҮМЭН БҮГД ҮҮРНЭ. ИЙМ ЭРГҮҮ ПОП ЮМНУУДЫГ СОНГООД БАЙВАЛ МОНГОЛ ХЭЗЭЭ Ч ХӨГЖИХГҮЙ.

Зочин [202.179.24.215] 2020-01-14 11:36:14

Мөнгий нь авчихаад үүргээ хүлээхгүй. Энэ тэгээд коминтерн уу. Тэмээ ямаа шиг өөр юм.

Зочин [183.90.37.245] 2020-01-14 11:10:04

Kommentern bol daranguilagch, aluurchid, valyutyn san bol tuslamjiin baiguullaga. Medee gedeg site zugeer l uls turiin zorilgotoi hunii tolgoi ugaadag site shdee. Ezed n hariutslaga huleegui shd

Зочин [183.90.37.245] 2020-01-14 11:11:32

Yaduu ard tumniig turhirch amidralyg n ulam muutgah hereggui shdee. Amiig uuroor n horluulj bgaatai adil

Зочин [202.55.188.93] 2020-01-14 10:45:42

Коминтерны асуудлыг бид зүгээр л үеэ ѳнгѳрѳѳсѳн гээд түүхийн хог дээр хаячихаж арай болохгүй юм. Түүх гэдэг бол ѳѳрт таалагдсан зүйлийг ѳмчлѳн авч мандуулах, таалагдаагүй зүйлээ цааш гэж орхих явцуу үзлийн цуглуулга биш билээ. Түүх гэгч юу болсон, юу байсан, хэрхэн ѳрнѳсѳн, яаж ѳѳрчлѳгдсѳн гэдгийг баримтан дээр тулгуурлаж бүртгэдэг шинжлэх ухаан юм. Энд тухайн субьектын эрх ашиг, дуртай юу дургүй юу огт хамаагүй. Чингисийн тухай аваад үзэхэд түүхийн үүднээс Чингис хэн байх, хэний хамаатан байх тѳдий л сонин биш Еврази дахиныг дамнасан урт хугацааны үйл явцад тухайн этгээдээс үзүүлсэн нѳлѳѳ, үр дагаврын хувьд л тухайн субьект сонирхол татдаг. Монголчуудын хувьд түүнийг ѳргѳмжилж, бүгдийн дээр тавих нь ердѳѳ л тухайн үндэстний явцуу эрх ашиг тѳдий юм. Энэ явцуу үзлийг тахин шүтсэнээр бид ѳѳрсѳддѳѳ цалин тавих боломжгүй гэдгийг бид ѳдѳр тутмын амьдралдаа мэдрэхээрээ нэг болж байгаа санагдана. 19-р зууныг дамнасан Европ дахины аж үйлдвэрийн хувьсгалын эрин үед нийгмийн баялагийг тэгш хүртэ

Зочин [202.55.188.93] 2020-01-14 13:50:27

эх тухай асуудал харьцангуй олон хүний анхаарлыг татсан сэдэв болж ирсэн ба үүний талаар маш олон эрдэмтэд бүтээлээ туурвиж, олон олон хѳдѳлгѳѳн, жагсаал цуглаан тэр ч бүү хэл хувьсгалт тэмцэл хүртэл ѳрнѳх болжээ. Энэ дагуу боловсруулагдсан үзэл онолуудын хамгийн сонирхол татаж асан нь ангигүй нийгмийн талаарх үзэл баримтлал байв. 19-р зууны Европ дахины нийгмийн түгээмэл зураг нь колоничлол, боолчлол дээр суурилсан аж үйлдвэр, тэдгээрийн эздийн дарлан мѳлжих байдал бѳгѳѳд хѳрѳнгѳтѳн эздийн хүсэл таалал, тэдгээрийн нийтлэг эрх ашигийн тулд нийгмийн хууль зүй ёсоор үйлчилж байж. Арай дэвшингүй боолын нийгмийн хэлбэр болох феодалын нийгэм буюу хамжлага бүхий хѳрѳнгѳлѳг давхрааны эзэрхэн захирах ёсоор улласан тухайн үеийн Европын хѳрѳнгѳтний эгнээ улам бүр хүч түрсээр нэг талаасаа монарх засаглалын маш том ар тал эсвэл түүний эрх ашигт хѳндѳлсѳхүйц хэмжээний үлэмж хүчийг олсон байв. Гэтэл нѳгѳѳ талд хѳрѳнгѳт эзэнд зүтгэх үүрэгтэй боловч ѳѳрийн гэх хѳрѳнгѳ үгүй зѳвхѳн эзэндээ ѳѳрийн хүчийг зориулсаны тѳлѳѳ идэх хоол ѳмсѳх зүүх орох оронгоор хангагдах тэрчлэн харъяатын асуудлаа шийдүүлж буй пролетари анги хүрээ хязгаараа тэлсээр байв. Энэ ялдар сануулахад 19-р зуун гэдэг бол эсгий туургатан нүүдэлчдийн хувьд манжийн хараанд ч гэлээ морио унаж модоо тохож тав гурван малаа адгуулан бор гэдсээ тэжээх үндсэн үүргээсээ зарим үед хальж морь уралдуулж бѳх барилдуулж эзэн ноёнтойгоо хүртэл ѳрсѳлдѳх хэмжээний язгуур угсаагүй ардууд түгээмэл үзэгдэх болсон үе гэсэн үг. Энэ ард гэгч болвоос эзэн ноёнд хүчээ ѳгч ѳдѳр тутмын амьдралд нь туслан зүтгэснээр идэх цагаа, уух шѳлѳѳр шагнуулж буй хамжлагаас арай ѳѳр байгааг тухайлж байгаа биддээ. Гэхдээ энэ хамжлагыг ч тэр эсвэл тэр харц ардыг ч тэр ѳгүүлэн буй пролетари ангитай жиших аргагүй. Нүүдэлчний хамжлага, харц ард бол зѳвхѳн аж тѳрѳх үндсэн хэрэгцээг бие даан шийдвэрлэх хэмжээний зорилгыг агуулж байхад пролетари анги бол бүхэл бүтэн нийгмийн үйлдвэрлэлд гар бие оролцохоор барахгүй үйлдвэрийн технлоги, ашиг олох механизмыг ч сурах боломжтой ажилчин ангитай ойролцоо юм. Тэдэнд ганцхан эзэн эрх л байхгүй. Гэтэл нүүдэлчин ард эрх байгаад юу үйлдвэрлэж, нийгмийн харилцаанд хэрхэн оролцож, байр сууриа хамгаалах эсэх тухайгаа огтхон ч ойлгохгүй тийм эрх ашиг огт үүсэхгүй байгаа нь тухайн нийгмийн онцлог, хүмүүсийн аж тѳрѳх нийтлэг хэв ёсны онцлогоос болж байгаа хэрэг болов уу. Хэрэглээ ойролцоо боловч бүхэл бүтэн нийгмийн хэлбэр, түвшингээр монголын тухайн үеийн феодал ёс Европын хѳрѳнгѳтний нийгмээс тѳдий хэмжээгээр дорой буурай байсан хэрэг байх. Ийнхүү пролетаричууд ѳсѳн нэмэгдэхийн хэрээр тэдний хүсэл эрмэлзэл бүх нийгмийг хамарсан давалгаа болж хувьсгалын салхийг хүсэмжлэх болсон энэ үед бүх Европ даяар нийгмийн болон улс тѳрийн томоохон ѳѳрчлѳлт хѳдѳлгѳѳнүүд тохиож байсан ба тохиох үндсэн нѳхцлүүд бүрдэв. Анхандаа нийгмийн баялагаас хүртэж байгаа хувиа нэмэгдүүлэх пролетари ангийн нийтлэг ашиг сонирхол нь нийгэм халагдах улс тѳрийн томоохон ѳѳрчлѳлт ѳрнѳх явцуудыг нѳхцѳлдүүлжээ. Энэ дагуу эрдэмтэн сэтгэгчид ч бас зүгээр байсангүй ѳѳрсдийн үзэл онолыг уралдуулж байв. Тэдгээр онолуудын нэг нь комунист үзэл юм. Хѳрѳнгѳтний нийгэм нэг талаас пролетари анги нѳгѳѳ талаас тэдний эздээс бүрдэж байв. Тэгвэл дарлагч анги буюу хѳрѳнгѳтѳн эздийн давхаргыг байхгүй болгочихвол юу болох бол? Комунизм чухам үүнийг сурталдаж байв. Гэхдээ энд ярьж байгаа комунизм, хѳрѳнгѳтѳн гэх ойлголтууд хожмын нүүдэлч монголчуудын нийгэмд ѳрнѳсѳн ойлголтуудаас үнэн хэрэг дээрээ ѳдѳр шѳнѳ шиг ялгаатай огт хавьтахгүй зүйлс гэдгийг сануулах юун. Тэгэхээр юу үйлдвэрлэх, яаж хийхээ мэдэж байгаа пролетари ангид нийгийн баялагийг хуваарилах бүх эрхийг шилжүүлэх комунист үзэл баримтлал нь анхандаа бол зѳвхѳн эдийн засгийн харилцааг зохицуулах үүднээс тавигдаж асан болохыг энд анзаарч болно. Ийм үзэл санааг тууштай хѳгжүүлэгч Маркс хэмээх герман философич эр яв явсаар ѳѳрийн энэхүү үзэл онол нь ангигүй нийгэм буюу комунизмыг цогцлоон бүх дэлхий даяараа хил хязгааргүй, анги давхаргагүй болж нэг улс мэтээр бүх хүн тѳрѳлхтѳн зэрэгцэн орших тухай айлдсан юм. Уг нь бодоход Марксын айлдсан комунизм бол ѳнѳѳгийн дэлхийн голбалчлалын нэг тал нь мѳн шиг байгаа юм. Гэвч энэ үзэл онол нь нийгмийн баялаг хэрхэн бүрэлддэг суурь нѳхцѳл, түүнийг хуварилах механизмыг буруу тайлбарласанаасаа болж бүрхэгдэн маш утопи шинж чанартай болсоныг бусад дэвшилтэт үзэлт эрдэмтэн сэтгэгчид шүүмжилж байв. Марксынхаар бол эзэндээ нэргүй зарцлагдаж буй пролетари адаглаад хѳлс хүчээ үнэлж зохих ёсны цалин авах ба үүнийхээ дүнд хѳрѳнгѳжин энэ байдал нь нийгмийг хамарч улмаар бүх дэлхийд жишиг болох ёстой. Тэр цагт хѳрѳнгѳтѳн эзэд хэрэггүй болох бѳгѳѳд ажилчин анги нийгмийн бүхий л хэрэгцээг системтэйгээр үйлдвэрлэж бараагаа солилцож нийгэм журмаар зэрэгцэн амьдрах юм. Гэвч энэ нийгэм журмаар зэрэгцэн амьдрах ёс буюу социализм гэгч хэрхэн оршин тогтнохыг механизмын үүднээс бодитоор бүрэн тайлбарласангүй. Тэр ч байтугай социализмын эцэст бүрэлдэн тогтох комунимзмд засаглал хэрхэн явагдах, эдийн засгийн харилцааг юу зохицуулахыг тодорхойгүй үлдээсэн. Энэ бол нэг талдаа маш их гэгээлэг сайхан боловч нѳгѳѳ талдаа маш гэнэн биелэх боломжгүй зүйл болохыг харин хожмын монголчууд бид 20-р зуунд бие дээрээ туршсан. Марксизмыг талархагч хүмүүс комунист үзлийг дэвэргэн бүх дэлхийн үзэл баримтлал болгохоор зориг шулуудан уухайлж байв. Мэдээж Европ даяар энэ утопи үзлийг дэмжигч эрдэмтэн, сэтгэгчид тэр ч байтугай язгууртан хѳрѳнгѳтнүүд үлэмж байсан. Гэхдээ үүсэн бий болсон үзэл онол гэдэг бол зүгээр нэг голын хийтэй хүмүүсийн урдаа барьж гүйсэн туг биш байдаг. Энэ нь цаанаа зорилготой тодорхой тѳлѳвлѳгѳѳтэйгѳѳр захиалж хийгдсэн байх магадлал маш ѳндѳр. Аливаа шашин, бүх нийтийг хамарсан үзэл онол ихэвчлэн олон нийтийг дагуулан чиглүүлэхэд ашиглагдах нь түгээмэл. Европт дэлгэрсэн комунист үзлийн цаана угтаа бол коночилогч орнуудын дэлхийг дахин хуваах хүчний харьцааг ѳѳрчлѳх гэсэн геополитикийн бодлого хѳвѳрч байсан байж болно. Энэ үүднээс утопи ч гэсэн шинэ тулгар комунист үзэл эрчээ аван Европын хүчирхэг орнуудын хэмжээнд дэмжлэг авч үүнд бусад улс орнуудыг нэгэтгэх кампанит ажил ѳрнѳж байж. Энэ дагуу Олон улс дахины буюу Интернационал гэх хѳдѳлгѳѳн үүсч хамгийн анхных нь 1860-аад онд Олон улсын Ажилчин хүмүүсийн холбоо нэртэйгээр байгуулагдаж байж. Харин энэ хѳдѳлгѳѳний гурав дахь давалгааг Ленин гэгч орос эр эхлүүлж байгаагаа зарласан ба гишүүдээр нь Зху, Тувагийн Бнау, Монгол элсэв. Ерѳнхийдѳѳ Интернационалуудын гол зорилго нь комунист үзлийг бүх дэлхийд түгээж мѳнѳѳхѳн хил хязгааргүй, харилцан ялгаваргүй нэгдмэл нэг улсыг дэлхийд цогцлоох явдал. Лениний хувьд ч бас л ийм. Комунизмыг олон улс, бүх дэлхий даяар ѳрнүүлэх. Энэ үүднээс тухайн үүсгэн бий болгосон байгууллагаа Коминтерн буюу Коммунистический Интернационал гэж нэрийдэв. Гэвч үнэн хэрэгтээ Лениний явуулж буй ажиллагаа засгийн эрхийг хууль бусаар булаахад чиглэгдэж улмаар Оросын хамжлагууд, тариачдыг эздээс нь чѳлѳѳлѳх нэрийн дор хувьсгалт тэмцэлд босгон ѳѳрийн зорилгоо гүйцэлдүүлэв. Яг үнэндээ тэрээр засгийн эрхийг авсаны дараа ярьж хэлж, тариачин хамжлага нарт амлаж байснаа бүрэн зѳрчиж ямар ч үнээр хамаагүй засаглалыг булаан гартаа авч цааш хэрэгжүүлэхдээ цуст яргалал тероризмыг явуулан улаан үзлээ орон даяар тулган хүлээлгэж байв. Бүх улс орон даяар айдас хүйдэс ноёрхож, засаглалын шинэ дэглэмд хүчээр даган амьдрахаас ѳѳр аргагүй болов. Хаант засгийг түлхэн унагаснаар үүссэн пролетари ангийн эрх ашиг дээр тогтсон гэх Зху нь нь мѳнѳѳхѳн Коминтерн гэгч байгууллагын номлол, удирдлагаар эх орондоо социализмыг түгээн дэлгэрүүлж улмаар комунизмд дэвшин орохын тѳлѳѳ бүх хүчээ дайчлан зүтгэх ёстой болов. Яг үнэндээ Марксын үзэлд дурьдсан пролетари анги гэгч нь ч бас Оросын тариачин хамжлага ардтай дүйхгүй байлаа. Ленин болон түүний тойрон хүрээлэгчид засгийн эрхийг авахын тулд ард олныг хууран дагуулсан бѳгѳѳд эргээд тэднийг засаглахдаа хайр найргүй хүч хэрэглэн айдсын үндсэн дээр захирч байв. Мѳн мѳнѳѳхѳн тѳгс тѳгѳлдѳр бус комунизм гэх үзлээ юугаа ч ойлгохгүй ардуудад ягштал цээжлүүлэхээ мартсангүй. Нэгэнт үзэл санаа тодорхойгүй юм чинь алив хүнийг соён гэгээрүүлэх гэж байхгүй. Тиймээс мѳнѳѳхѳн мухар сохор үзэл ердѳѳ л энгийн иргэдийн амны уншлага, тарни тѳдий үүрэг гүйцэтгэж, харин адгууслаг зѳнгѳѳрѳѳ жирийн иргэд амьд үлдэх, тэсэж гарахын тулд хүн чанараа худалдах хэмжээний муухай сурталд шинээр суралцан комунизмын ээдрээтэй шатаар амь тэмцэн харайлгах болжээ. Үзэл онол юу гэж байх хамаагүй, тѳр, нам засаг, бодлого тодорхойлогчид юу айлдсаныг тоть шиг давтан зѳвхѳн тэдний таалалд нийцүүлэхийн тулд бүхнийг хийж байв. Комунист онол энэ хавьцаа очоод дууссангүй. Цааш улсын хэргээс халин олон улсад үйл ажиллагаагаа ѳргѳжүүлэв. Алс дорнод тийш Коминтерны хийсэн нүүдэлд нүүдэлчин монгол олзлогдсон. Коминтерн олон улсад идэвхтэй ажиллаж байсан боловч дэлхийн 2-р дайны босгон дээр ирээд хамрах хүрээ нь хязгаарлагдав. Мѳнѳѳхѳн геополитик, их гүрнүүдийн чиг хандлага аажимдаа зѳрчилд орж Коминтернын хамрах хүрээг хязгаарласан хэрэг. Анхандаа энэ ариун үйлсийн дор Зху-тай нэгдмэл байр суурьтай байж, эвсэл холбоо болон дэмжиж байсан баруун Европын тэргүүлэх гүрэн Англи, мѳн Ану-тай Сталины Зху эрх ашигийн хувьд зѳрчилдѳн нѳгѳѳдүүл нь ч комунизмыг амьдралд хэрэгжих боломжгүй утопи үзэл гэдгийг нь нотолсноор Сталин тэднээс зай барих болов. Үүгээр зогсохгүй коминтернын түгээж буй комунист үзлийг тодорхой нэг хүрээ хязгаарын дотор идэвхтэй явуулах буюу тусгаарлах үзлийг баримталж эхэлсэнээр дэлхий дахин хүйтэн дайны босгон дээр ирсэн юм. Харин Коминтерн гэгч байгууллагын олон улсад явуулах үйл ажиллагааг 1943 оноос хязгаарлан цаашид Зху тѳвтэй комунист үзэл баримтлалын давалгаа болгон ѳѳрчилж нѳлѳѳний улс орнууддаа уг үзэл дээр суурилсан харгис дэглэм, хүчирхийллийн бодлогоо тулгах болсон билээ.

rrttttty [202.126.89.199] 2020-01-14 10:23:39

battylga byryy zuil hiisen tetgeweree jigd nemj ogoh bsan. or teglej darantaas garahguiee. byryy setgej byryy zamaar yragshlaj ba. neg saya togrognii unet tsaas geh shig. songyyli yalbal ogno gej baritsaa bolgoj bgaa wum shig. yalagdwal ogch chadajgui ee. humuusiin hoorond taltsyylsan zuilee bolimoor wum. enhbold sonin medegdel hiisen ba.hariytslaga yariwal 2 nam 2yylaa byryyg ni uurne.eneter gej baihguiee.

zochin [202.9.47.4] 2020-01-14 09:16:12

sots iin khuchind l tusgaar togtnoj khun am ussun . tuukhee ch zuv medekhgui sarmagchin.

БҮҮ ДЭМИЙР [119.40.103.37] 2020-01-14 08:13:03

ЮУ МЭДДЭГ ГЭЖ ИНГЭЖ ХУДЛАА МЭДЭМХИЙРЧ КОМИНТЕРН БИЧДЭГ ЮМ БЭ. ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ. ЭНЭ ӨНГӨРСӨН БАЛАРСАН КОМИНТЕРН. УХААНД НЬ УХНА ҮХСЭН ГЭДЭГ ШИГ. МУУ САЙН ХЭЛСЭН Ч ОДОО ТЭГЭЭД ӨӨР АРГА БАЙХГҮЙ Ш ДЭЭ. ХУДЛАА ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ МАГТАХ, ХАМГААЛАХ ГЭСЭН ПЯЛДАГА ЮМАА БОЛИО. ТИЙМ СҮРХИЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЮМ БОЛ ЭНЭ АВИЛГАЧ, ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИДАА БАРЬЖ ХУЛГАЙЛЖ АВЧ ИДСЭН УУСАН НУУСАН ГАДАГШ НЬ ГАРГАСНЫГ НЬ БҮГДИЙГ НЬ ОЛЖ ИРЭЭД ЭНЭ ӨРНҮҮДЭЭСЭЭ САЛ Л ДАА. ТИЙМ ЮМАА БИЧИХГҮЙ ҮХСЭН ХАТСАНЫХ НЬ КОМИНТЕРН. ТЭР ҮЕД ХАЖУУД НЬ БАЙСАН ЮМ ШИГ ХУДАЛ ҮНЭН ЮМ БУРАХАА БОЛЬ. ХАМГИЙН ТҮРҮҮНД ЧИ ӨӨРӨӨ БУУДУУЛЖ ДҮҮЖЛҮҮЛЭХ БАЙСАН ШҮҮ. ЮМАА МЭДЭЖ МЭДЭРЧ ДЭМИЙР.

Зочин [203.91.119.58] 2020-01-14 07:30:57

Дээр доргүй санхүүгийн сахилга бат байхгүй олсон жаахнаа сонгуулийн популист амлалтад өгчихдөг улс ингээд заалгаад сууж байхаас өөр яадаг юм.

Зочин [202.55.188.93] 2020-01-14 06:41:01

Үндэслэл муутай бичихдээ жаахан болгоомжилмоор байна. Харьцуулалт ямар ч авцалдаагүй болжээ. 1-рт коминтерн гэх комунистуудын толгой байгууллага 1932 оныг хүртэл монгол бодлогоо шууд тулгах байдлаар явуулсан. Түүнээс хойш зѳвхѳн Зху-н бодлого дангаар хэрэгжсэн ба түүнийг дампуурахад хамтдаа хумигдсан. Гэвч ѳнѳѳдѳр Москва энэхүү бодлогын үргэлжлэлийг баримтлан Улаанбаатарт ѳѳрсдийн нѳлѳѳг сэргээхээр хүч тавин ажиллаж байгаа билээ. Гагцхүү энэ бодлогод нь тусласанаар ѳѳртѳѳ ашиг хонжоо хайх, улсынхаа эрх ашигийн эсрэг илтэд хүч тавин зүтгэх болсон манай ерѳнхийлѳгч гэх мэтийн зарим инстүүцийн зүгээс явуулж буй хорлон сүйтгэх операциуд нь манай улсын эдийн засагт хүндхэн дарамт болж байгааг дурьдах юун. Оху болон Зху-н Улаанбаатарт баримталдаг бодлого нь Монгол улсыг гадны улс орнуудаас халхавчлах жийргэвч бүс байлгах сонирхолтой бѳгѳѳд энэ санаагаа хэрэгжүүлэх нэг тодорхой нѳхцѳл нь Монгол 3-дагч хѳршүүдийн харилцаанаас таслагдаж зѳвхѳн хѳрш орнуудын тухайлан хэлбэл Оху-н шууд хамаарал д

Зочин [202.55.188.93] 2020-01-14 07:47:23

ор оршин тогтнох явдал билээ. Геополитикийн ийм бодлого нь Монголыг бүс нутагт ганцаардуулж улмаар Оху мэтийн хѳрш орны бодлогыг аялдан дагаж түүнээс гүн хамааралтай байснаар Монгол улс дуулгавартай жийргэвч бүсийн үүргээ найдвартай биелүүлэх юм. Жийргэвч бүс гэдэг нь юуны урьд эрхшээгч орны найдвартай хамгаалалт, гадны аюулаас зѳѳлѳвчлѳх жийргэвч болж ѳгѳхѳѳс гадна Оху-н зүгээс гадны орнуудтай дайтах үед дайны үндсэн фронтод шилжих нѳѳцийн үүрэг гүйцэтгэнэ. Энэ үүднээсээ манай Улаанбаатар Оху-тай дайсагнасан гадны улсуудын овоо хараанд орох магадлал маш ѳндѳр болно гэсэн үг. Ийм овоо хараанд манай улс олон удаа орж байсан ба бодит байдал болон хэрэгжсэн нь Халхын голын тулалдаан буюу Номонханы хилийн тулгаралт юм. Энэ хилийн будлианаар Монгол улс үлэмж хохиролтой үлдсэн ба ялангуяа Халхын голын зүүн эргийн үлэмж хэмжээний газрыг харьд алдсан билээ. Мѳн үүнээс гадна Зху-н цэргийн бааз орон болохоо хүчээр хүлээн зѳвшѳѳрч 80-аад оныг хүртэл энэ үүргийг гүйцэтгэсэн. Гэтэл энэ нь олон улсын гэрээ конвенцийг шууд зѳрчиж, нэг орон нѳгѳѳгѳѳ хүчээр дарангуйлсан, эрх чѳлѳѳ тусгаар бѳгѳѳд халдашгүй байдалд нь бүдээлгээр халдсан явдлын тод жишээ болсон билээ. Үүнийгээ Москва ах дүү социалист орнуудын зүгээс үзүүлж буй халамж, дэмжлэг гэх байдлаар олон улсад тайлбарладаг ба мѳн үүнийхээ хариуд Монгол мэтийн буурай оронд үлэмж хэмжээний бүтээн байгуулалт, эдийн засгийн дэмжлэг үзүүлж байгаагаар халхавчилдаг байв. Гэвч энэхүү ахан дүүсэг дэмжлэг гэгч нь 91 оны байдлаар 9,6 тэрбум шилжих рубль буюу ам долларын ѳр болон жийргэвч орны нуруун дээр буусан билээ. Доминант орны хувьд жийргэвч бүсийн гадаад харилцааг бүрэн хянахаас гадна тухайн улсын эдийн засгийг бүрэн хамаарч адаглаад бид гадны улсад ѳѳрсдийн баялаг болох малын шим, ноос ноолуур, газрын хэвлийн баялагаа ѳѳрийн тааваар худалдах ямар ч боломжгүй болж зѳвхѳн Зху-с тулгасан дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин доогуур үнээр баялагаа Орос руу хүчээр урсгаж байв. Энэ мэтээр нэг хонь гэхэд шил архины үнээс доогуур үнэлэгдэн хилээр амьдаараа гарч, Англи улсаас манай ноолуурыг кг тутамд нь 100-аад ам доллараар үнэлэн санал тавьсан байхад Зху чүү ай 20 гаруй рублиэр дээрэмдэн авдаг байжээ. Мѳн Эрдэнэтийн зэсийн баяжмалыг дэлхийн зах зээлийн жишиг үнээс үлэмж доогуур үнэлэн авч байсанаас энэ үйлдвэр байгуулагдсан эхний 20 жил дотор ямар ч ашиг татвар гэх дорвитой орлого орж ирэхгүй зѳвхѳн ѳртгѳѳ нѳхѳх зардалд хамаг ѳгѳѳж нь урсаж байв. Ийм улаан цагаан дээрмийг ѳнѳѳгийн Оюутолгойтой жиших ямар ч боломжгүй юм. Бид энэхүү дурьдсан эдийн засгийн хохирлоо ѳнѳѳдѳр Москвагаас нэхэмжлэхэд хамгийн багадаа 50-70 тэрбум ам доллар болно. Бид Москвад эдийн засаг, зах зээл, тусгаар байдлаараа бүрэн хамаарч байснаас гадна тѳр засаг, улсын бодлогын түвшинд бас 100 хувь базуулж байлаа. Үүнийгээ дагаад иргэний эрх чѳлѳѳ, үг санагаа илэрхийлэх явдал 100 хувь хаалттай байсан. Адаглаад тѳрийн удирдагч нь хүртэл Москвагаас бэлтгэгдсэн дуулгавартай нэгэн байж хувь заяаныхаа ханийг ч ѳѳрѳѳ сонгох эрхгүй бусдын эрхэнд тарчилж байв. Ийм нѳхцѳлд эрх нь зѳрчигдсѳн иргэд, үндэстний үзэлт улс тѳрч, нийгмийн идэвхтнүүдийн амьдралаараа хохирсон байдал, цус нулимс, эд хѳрѳнгѳ сэтгэл санааны хохирлыг авч хэлэлцэх боломж бий юү? Чухам коминтерний нѳлѳѳгѳѳр амиа алдсан 30-50 мянган хилмэгдэгчдийн хохирол, түүнээс хойш зху-бодлогоор хилмэгдсэн, Чойбалсан, Цэдэнбал нарын гардан явуулсан тарчилгалт, хяхан хавчилтын золиос болсон үй олны хохирлыг бодитоор үнэлэх бололцоо бий юү? Угтаа бол энэ нь шал ѳѳр зүйл юм шүү дээ. Ѳнѳѳ цагт хүртэл Москва Путины бараг шууд оролцоогоор урьдын энэхүү бузар нѳлѳѳгѳѳ сэргээн хүрээг нь тэлэхээр Зүүн Ази дахь Монголын байдал руу онцгой ихээр санаа тавьж байна. Үүний хамгийн гол шалтгаан нь мѳнѳѳхѳн жийргэвч бүсийн асуудал байх бѳгѳѳд удаах том ашиг сонирхол бол Хятадын зах зээл рүү гарахад хѳндѳгдѳж буй Монголын нѳлѳѳг бууруулах явдал юм. Оху-н эдийн засаг асар уналттай элгээрээ хэвтсэн байх бѳгѳѳд тэдэнд үлдсэн ганц аврал бол ѳѳрийн орны газрын хэвлийн баялагийг гадаад оронд экспортлох явдал. Баруун талаасаа шахагдсан тус орны уналттай эдийн засгийг аврах том гарц бол ѳнѳѳдѳртѳѳ Бнхау л байна. Тэд ч энэ талаар олон гол тѳслүүдийг хэлэлцэж эхлүүлээд байгаа билээ. Харин үүний замд саад тээг бологч гол орон бол ѳнѳѳдѳртѳѳ Монгол. Монголын говь дахь олон тѳрѳлт баялаг нь ойрын хэдэн жилдээ Бнхау-н импортын багагүй хэсгийг хангах стратегийн найдвартай гол нѳѳц болж байгааг энд дурьдах юун. Адаглаад энд зардлыг маш ихээр хэмнэх боломж бий. Газрын ойр олборлолтын таатай нѳхцлүүд гээд. Ганцхан энэ байдал нь мѳнѳѳхѳн Москвагийн ойрын эрх ашигт учирч буй хамгийн том саад тээг гэж хэлж болно. Мѳнѳѳхѳн урьдын ядуу буурай, гарын дор, базуулахдаа ч дуртай социалист ахан дүүсэг ёсны тахимдуу дүү нь ѳнѳѳдѳр гол ѳрсѳлдѳгч нь болохоор барахгүй урдаас цод цод хийдэг шижээргүй хѳрш болж ирсэн нь юуны түрүүнд Москвагийн зэвүүг хүргэжээ. Энэ байдлыг эмх цэгцэнд оруулах анхны алхамыг Улаанбаатарт тѳвлѳрсѳн 3-дагч орнуудын хѳрѳнгѳ оруулалтуудыг хүчээр хумих бодлого гэж Москва үзсэн ба үүнийгээ ч 2010-аад оноос шат дараатай хэрэгжүүлсээр ѳнѳѳдѳр бараг Рио Тинтогоос бусдыг нь шахаад гаргачихлаа. Үүндээ тэд хуучин шинэ олон аргыг хослуулан ашигласан бѳгѳѳд монголын улс тѳрчдийг заваан операцидаа татан оролцуулж нэгнийг нѳгѳѳгѳѳр зайлуулах гаршсан аргаа сурамгай гэгч хэрэглэв. Ѳнѳѳдѳр Путины хамгийн дуулгавартай зарцаар манай улсын ерѳнхийлѳгч тодорсон нь түүний улс тѳрд гарсан үеэс хэрэгжүүлсэн үйлдэл бүрээс нь тод харагдана. Хамгийн сүүлд түүний гаргасан зээл тэглэх санаачлага ч эцсийн эцэст ирэх сонгуульд зориулсан Москва маягийн пи арын хамгийн эхний нүүдэл байхаас зайлахгүй. Нэг зүйлийг сануулая. Доминант орны хувьд Москвагийн Улаанбаатарт явуулж буй бодлого маш эрээ цээргүй, улсын шууд эрх ашигийг хохироосон, маш бүдээлэг болхи, хорлонтой байдаг нь түүхэн баримтуудаас тодорхой харагдана. Ийм бодлогыг аялдан дагахын үндэс нь иргэд маш мунхаг, урьдын нийгмээс үлдсэн сэтгэлгээг ягштал баримтлагч, ѳѳрийн эрх ашигийг илэрхийлж чадахгүй аймхай хулчгар байх явдал. Ийм сургуулийг комунист системд Москва Монголын нийгмийн сэтгэлгээнд хангалттай суулгаж ѳгсѳн. Монголчуудын хамгийн нэн тэргүүний сул тал бол аймхай хулчгар байдал. Бид эргэлзээ тѳрѳх бүрд орос ах нар хэмээн бѳгсѳѳ хавчин залбирдаг. 2-рт Оувс-н зүгээс монголтой харилцахдаа баримталж буй бодлого бол дээр дурьдсанаас тэс ѳѳр зүйл билээ. Бидэнд бусдаар асуудлаа шийдүүлж байснаас ѳѳрсдѳѳ засаглаж байсан туршлага ховор. Иймийн тул бид хамгийн наад зах нь тусгаар улсын нэн тэргүүний үзүүлэлт болсон тѳсвѳѳ ѳѳрсдѳѳ баталж түүнийг захиран зарцуулах чадвар хомс билээ. Бид үрэхийг л мэдэхээс ѳсгѳж арвижуулах хэмнэхийг мэдэхгүй. Манж, Оросуудын нѳлѳѳгѳѳр хамаг юмаа бэлдүүлсээр байгаад бид ѳѳрсдийн толгойгоор бодох асар дургүй болсон. Дэлхийн сангийн хѳтѳлбѳрт хамрагаана гэдэг бол асар олхиогүй зүйл. Гэвч бид ѳѳрсдийгѳѳ хянаж захирч чадахгүй байгаагаас ийнхүү гадны байгууллагыг царайчлахаас ѳѳр аргагүй болдог. Энэ хѳтѳлбѳрийн үндсэн зарчим бол бид юуны түрүүнд бусдаас мѳнгѳ зээлж байгаад оршино. Бид зээлж байгаа юм шүү. Тэгэхгүй бол тѳсѳв тасарч наад зах нь бид ѳрѳѳ тѳлж чадахгүй болох гээд байна. Ѳрѳѳ тѳлж чадахгүй бол бид улсаараа дампуурна. За даа дампуурал гэгч юу болохыг жирийн монгол хүнд тусд нь бүхэл бүтэн хичээл бэлдэж танилцуулахаас наашгүй болов уу. Ингээд бид бусдаас мѳнгѳ зээлэхээр бидний яадгийг мэдэх тэр донор маань бидний нѳхцѳлд тохируулж зээлсэн мѳнгийг хэрхэн зарцуулах хѳтѳлбѳр буюу програм бэлдэж ѳгч байгаа юм. Энэ дагуу нь тэр мѳнгийг зарцуулж байж л бид ч хүнд байдлаас гарч тэдгээр донорууд ч мѳнгѳѳ эргүүлж авах юм. Зарчим ердѳѳ л энэ. Юун коминтерн, юун Оху, юун Москвагийн бодлого байгаа биз дээ? Харьцуулах арга байна уу? Шал ѳѳр зүйлс байгаа биз дээ? Хүний мѳнгийг зээлж авчихаад хүндрэлтэй байдлаасаа гарахын тулд амин чухал зарлагуудыг түр хааж дараагийн алхамд шилжих байтал бид тэр зээлсэн мѳнгѳѳрѳѳ авгай хүүхдээ тансаглуулж гарынхаа салаагаар цацсанаас ялгаагүй увайгүйтэж байгаа биз дээ? Тэгээд тэр гѳлѳг Энхболд шиг үг хэлээд сууж байх ямрав дээ? Оувс-н хѳтѳлбѳрт хамрагдаж зээл авахын тулд бид тэгнэ ингэнэ, одоо мѳнгийг гарынхаа салаагаар цацахгүй гэж амлалт үүрэг авч байж л бадар барьдаг. Гэтэл хамтран ажиллагчийн хувиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй дураараа загнаад байдаг түнш хэнтэй адилхан бэ? Надад байхгүй юмыг бусдаас хуураад юмуу дээрэмдээд авч болно гэсэн ѳвѳг дээдсийн маань зарчим л яваад байна аа даа? Манай ѳвѳг дээдсийг дэлхий дахин агуу хүчирхэг гэхээсээ илүү дээрэмчин, харгис гэдгээр нь санаж үлдсэнийг бид бодит байдал дээр тун саяхан Ираны зүгээс илэрхийлж байгаагаар харж болно. Факт гэж үүнийг л хэлдэг юм.

Зочин [103.26.194.178] 2020-01-14 06:53:46

коминтерн гэж яг юу юм бэ ойлгохгүй байна коминуст гэсэн үгүү

зочин [66.181.177.221] 2020-01-14 06:38:27

МАН сайн байсан үе бий. 1921 оноос Монгол улсыг өдий зэргийн Тусгаар тогтносон улс болгосон нь ч үнэн. Гэхдээ одоо түүхийн хамгийн муу удирдлага, бүрэлдэхүүнтэй үе дээрээ явж байна даа.

Зочин [202.179.24.215] 2020-01-14 05:49:47

ОУВС-г хулхидсан байна. Тэгж болохгүй гэж бодож байна. Мөнгийг нь авчихаад гэрээгээ зөрчсөн гэсэн үг шт. Уурлах нь аргагүй. Олон улсад нэр хүндээ алдах бас нэг шалтгаан мөн. Сэтгүүлч яаж коминтернтэй зүйрлэж чадав. Гайхаад баршгүй. Уг нь бол биднийг гэгээрүүлж байх ёстой хүмүүс.

Зочин [202.179.31.38] 2020-01-14 05:37:31

ОУВСангийнхан альч улсад эдийн засгийн зөв гольдирлоор улс орноо авч яв гэдэг шаардлага тавьдаг мэргэжил,арга зүй,эдийн засгийн туслалцаа үзүүлдэг байгууллага,тэднийг Монголчууд бид эдийн засгаа унагачихаад өөрсдөө гуйж зээл авсан болохоос тэд сайн дураараа ирээгүй.Гар гэвэл гэрээгээ цуцлаад гараад явчихна,харин нөгөө Монгол чинь шавартайгаа зууралдаад хоцроно шүү дээ.Ингээд Монгол орон хүнд байдалд орно,юун ахмадын зээл тэглэх тэтгэвэр тавьж чадахгүйд хүрнэ шүү дээ.Үүний хариуцлагыг ҮАБЗөвлөлийн 3 хүн хариуцах хэрэгтэй,гаргасан хуулиа яаралтай эргэж хар,өөр зөв гарц байхгүй.Зи.хуцаж бай,Хүрэлбаатар өөрөө дур мэдэн түүнд ороогүй түүнд оруулах эх үүсвэрийг чи байх хугацаандаа тавьсан нөгөө сайхан хөтөлбөрүүдээрээ өр тавиа биз дээ.Өөрсдөө хариуцлагаа хүлээ,битгии дандаа өс санаж хорчин зан гаргаж бай,Баттулгын бөгс бүү долоо.

Зочин [182.160.34.197] 2020-01-14 05:31:39

ардчилалыг устга. авилгачдыг дүүжилж хүзүүтэй болго

kub [202.126.89.213] 2020-01-14 04:34:30

uilchilj baigaa olon ulsyn gereetei gants shiidver uyalduulj chadakhgui etgeeduud uursdiiguu tur zasag udirdaad baina geed baikh yum

Зочин [192.82.71.64] 2020-01-14 05:11:22

сангийн сайд гэж Чммэдийн нэг шүлс нь завжаараа савирсан хөгийн гар миний унаж өссөн газар шороо болох Бөхмөрөнгийн Хотгор шанагын маань стратегийн ордыг 2 ахтайгаа хулгайлж идёихээд хэдэн тэтгэврийн хөгшний өр тэглэхийг эсэргүүцээд яахавдээ. утаагаар далиумдуулж бас баахан тэрбум төгрөг идсэн л юм гэнэлэй. Ханаж цадддаггүй хулгайч байна хл даа.суугаа үзэж орчлонгоос цаг бусаар зайлаасай. хөгшин эхгүй хулгайч юм байлгүйдээ энэ

Зочин [14.146.95.175] 2020-01-14 04:20:10

garchignaasaa ehleed l haa hamaagui yumtai zuirleh yuma? Jaahan barimjaa, logic alga u? Ter mongo zeeleh asuudliig comminterntei zuilreed baih daa yah ve de, erguu bolovsrolgui niigmiin shaar setguulch min? neg ni nogoo mongo zeeleed, yag yaj hereglehiig ni zaasan, ter mongiig oorsdoo guij zeelsen bolohoos bish hucheer karmaand chin chiheegui bizde? Haritsuulah yumaa olvoo erguu dagz

Зочин [103.26.194.178] 2020-01-14 07:00:34

дээр үед арван жилээ онц сайн дүнтэй төгссөн хүүхдүүд муис ийн сэтгүүлзүйд сурдаг байлаа одоо бол мөнгөйтэй хүний амны салиа нь арилаагүй бацаанууд сэтгүүлч гээл хэхэхэ тэр ч яахав ийм хүмүүс эмч л битгий болоосой бурхан минь

Зочин [202.179.24.215] 2020-01-14 05:17:55

Харин тиймээ. Эргүү сэтгүүлч нар олон болсон байна шүү.

Irgen [202.9.46.167] 2020-01-14 03:46:35

ОУВС-тай ХАМТРААД ӨСӨЖ ӨНДИЙСӨН УЛС ГЭЖ БАЙДАГГҮЙ

Зочин [66.181.161.92] 2020-01-14 03:24:28

hediig tuluh uu tanai sited d kkkk

Зочин [192.82.76.197] 2020-01-14 03:08:42

Хятадын колон байвал дээр.

zika [202.55.188.83] 2020-01-14 03:04:42

ene duhaaraa hardag beltreg zika giin sait ym aa da ynz ni. ene beltreg jonhuu 2 mongoliig mini ch mun ch samarch bn da ......deer ni pop hurandaa huk tolgoigui zandan 2 niileed

Зочин [14.146.95.175] 2020-01-14 04:21:59

medee.mn hemeeh nertei, beltregiin uurend tavtai moril kkk odoo l medej bgmu?

Зочин [43.242.243.153] 2020-01-14 02:57:37

medeemn zika 2 mongolchuudiig teneg gej boddog uu? haaya gants neg orohoor ulam l ilt tolgoi ugaasan medee oruuldag bolj. 2016 oniih shig mongoliig elgeer ni hevtuuleed dampuurliin irmegt avaachij, tsalingaa ch tavij ugj chadahgui bolgood orhihod chin daraagiin humuus argaa baraad dahiad l valyutiin sangaas tuslamj husne. ter uyed uuduus salaavch ugvul yana

medee.mn-д [103.80.211.111] 2020-01-14 02:24:07

ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА ГЭЖ БАЙХ ЁСТОЙ. БҮХНИЙГ УЛС ТӨРЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ.

Зочин [103.57.94.167] 2020-01-14 02:19:48

76 амьдралтай шийдвэр гаргадаг нь алив.

Зочин [103.57.94.167] 2020-01-14 02:18:49

Дотроосоо лаларуудаа зайлуулаач.

Зочин [103.57.94.167] 2020-01-14 02:17:46

Зүгээрдээ. Хэдэн авилагач, сорон мөлжигч одоогийн Засаг дарга нар шиг юмнууд үхээ л биз.

багы [103.57.94.167] 2020-01-14 02:15:01

Авилагчийг сөрвөл амьдралгүй.

Зочин [195.46.106.44] 2020-01-14 02:04:23

1921 онд бид хэн байсан юм бэ. Үхэх сэхэхийн даваан дээр амь наана там цаана хоногоо хүлээгээд хэвтэж байхад чинь хэн босгож өнөөдөр хүний дайтай хүн болчихоод 100 жил өдий зэрэгтэй яваад ирсэн юм шиг ярьж хүмүүсийг толгой эргүүлдэгээ боливол таарна.Ард түмэн улс орныг жинхэнэ аврагч чинь МАН шүү. Түүхийн явцад гарсан тэр алдаа оноог чинь харин тусгаар тогтнолын үнэ цэн гээд байгаа юм. Гэхдээ тэтгэвэр тэглэдэг хамгийн буруу. АН ын ацан шалаанд МАН гэнэгүй орлоо доо.

Зочин [139.5.218.63] 2020-01-14 02:01:44

Одоо ингэж доромжилхоо больчих мэдээ.мн ийнхээн , тусламж хэрэгтэй болчоод валютын сангаас аврал эрдэг биз дээ , тэгээд нөгөө өөх өгсөн хүнтэй өглөө үдэшгүй заргалдана гэж энэ дээ , дараа нь мөнгө хэрэгтэй болхоороо лалар царайлаад гуйна даа пяздаанууд

Зочин [14.146.95.175] 2020-01-14 04:22:40

eniig mongol ulamjlal gedeg yum, archaad archaad alga bolohgui mah tsusnii zan shuu de

Зочин [49.0.170.94] 2020-01-14 01:56:47

Zika-g xamgaalj bval yiu ch bichsen xamaagui gej boddog site yim aa.

unen [66.181.166.253] 2020-01-14 02:00:41

unen

H [202.126.89.43] 2020-01-14 01:50:40

Medee chini Zikagiinkh bizdee! Jinkhene komintern chini garaagyi kharin Mongol deeremchdiig elsyylchikheed bodlogoo yavuulaad baij bna! IMF bol bid l defolt bolokh ged ssndraad guigaad l orson. Mongo ogson gazar chini mongoo Balai khulgaich naraar taraalgakhiig bodokhgyi bizdee! Songuulias omno Khar jagsaaltand ornodoo! Ter yed ene tom tom yariad bgaa Zika metiin khurvasnuud khaana baikh bol?

temuujin [202.9.40.16] 2020-01-14 01:41:34

30-40 онд коминтерн монголд хүчээр орж ирсэн, харин ОУВС монголд хүчээр зээл өгсөн юм байхгүй, хаа хамаагүй юмыг хольж хутгаж хуцахаа больж үз, мал сэтгүүлч. Өөрсдөө зээл авалгүй аятайхан амьдарч чадахгүй, ямар ч хэрэггүй юманд мөнгөө зарчихаад, дампуурах болохоороо авраарай туслаарай гэж гүйцгээчихээд, татаад босгоод ирэхээр нь нүүр рүү нь нулимаж байгаа хүмүүсийг буцааж түлхэж хаячихаад л яваад өгнө биз дээ. Монголчуудыг ямар ч ааш аяг гаргаж байсан тэжээх үүрэг хүлээсэн улс орон, байгууллага гэж байдаггүй л байх. Хүнээр тэжээлгэсээр байгаад эд нар ингэж байх ёстой гэсэн тэнэг бодол нь одоо бүр үзэл санаа болж төлөвшлөө, яана аа.

Зочин [66.181.161.1] 2020-01-14 01:36:59

Odii zeregtei yavaa ni ene sangiin l tus baihdaa. Or tavij zeel teglej baigaa ni harin ch yaltai zuil bh shu

Зочин [103.229.120.244] 2020-01-14 01:30:20

АН ы томилсон Монгол банкны захирал Золжаргал Валютын Санг хоож явуулаад юу болсоныг бид харсаан Баахан монго хэвлэж тогрогийн ханшийг унагаж бондын монгийг бага хуутэйгээр оорийн намын кампаниуддаа олигархуудын кампаниудад олгосон Цалин тэтгээр ч огт нэмээгуй Ядуурал тэр уеэс маш их нэмэгдсэн

Зочин [119.40.98.177] 2020-01-14 01:26:40

Хэн бичсэн юм болдоо нэрээ тавихаас юундаа айдаг байна коминтерн ОУВС 2-г адилтгах гэж оролдож комментерн бол засгийн эрх барьж дураараа дургиж байсан байгууллага ОУВСанг МАНгарууд л олж ирсэн болхоос өөрсдөө хүчээр орж ирээгүй энэ 2-н хооронд тэнгэр газар шиг ялгаа бий хэрэв хүсвэл өнөөдөрч ОУВС-нг хөөгөөд гаргаж болно харин коминтернийг бол 70 жилийн дараа арай гэж гаргасан

Зочин [202.126.89.90] 2020-01-14 01:35:52

нүдээ нээгээд унш. Л.Батцэнгэл гэсэн байна. ОУВСан манайд яаж тус болсын. 76Н идсэг мѳнгиыг л татвар нэмэх аргаар л олохыг зѳвлѳсѳн.

Зочин [122.201.21.202] 2020-01-14 01:22:15

Яасан овоо угаадсандаа цадсан гөлөг вэ? Өнгөрсөн рүү гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна гэдэг байх аа, би тэр яриад байгаа соц нийгэмд чинь ажиллаж, хөдөлмөрлөж байсан ард түмний нэг нь байна, ичих нүүрээ хаанаа гээсийм? Алдаа, оноо аль алин л байсан байх, гэхдээ ганц үнэн Нь та нарт ард иргэдээ гэх чинь сэтгэл, үнэнч шударга зангийн өчүүхэн ч үнэр нь ч алга даа, үе үеийн төр засаг хэмээн цээжээ дэлдэгчдийн буруу, ард түмнн буруугүй, буруу байнаа гэж хэлээд байхад сонсоогүй мангуунуудын буруу, тэгээд ч гэрээ бол гэрээ, гэрээ байгуулсан бол гэрээ зөрчсөн төр засгийн огтоно та нарын буруу

Зочин [64.119.16.129] 2020-01-14 01:10:55

Зээл чөлөөлнө гэдэг бол яах аргагүй буруу. Буруу буруудаа бүр балайрсан дампуурч байгаагийн тов тод илрэл гэдэг нь гадаадынханд бүү хэл Монголчууд бидэнд ч тодорхой шдээ. Одоо юун саарал жагсаалтаас гарах вэ бүр хар жагсаалт руу бүүр пад хар жагсаалт руу өөрсдөө төр засаг маань сайн дураараа орлоо доо.

Зочин [182.160.34.197] 2020-01-14 01:07:34

ТАРВАГАДОРЖИЙН САЙТ ШҮҮ. НААНА НЬ ТАРВАГА СУДЛААЧ МЯГМАРСҮРЭН ГЭЖ ХАЛЗАН БААС БАЙДАГ. ЦААНА НЬ АТИГАР ТАРВАГАДОРЖ .

Зочин [182.160.34.197] 2020-01-14 01:04:08

АРДЧИЛАЛЫН ГЭХ ХУЛХИ 30 ЖИЛД АРДЧИЛСАН ҮХЭЭРҮҮД МӨНГӨ ХӨРӨНГӨ БАЯЛГИЙГ АРД ТҮМНЭЭС БУЛААН ЦӨЛМӨЖ ИДДЭГ БОЛЖ.

Зочин [202.126.88.132] 2020-01-14 01:04:06

Яасан хөгийн юм бичдэг сурвалжлагч вэ????

Pee [202.55.191.130] 2020-01-14 01:00:29

UIH bolon zasgiin gazar tengert tulsan teneglelee bolih heregtei, tegeed l boloo, yurdoo l ter! end valutiin san hamaagui, hyatad oros ch hamaagui! yurdoo dotood populizm aa l shiidchih!

Иргэн [66.181.161.44] 2020-01-14 00:42:47

Буруу мэдээ Соц үед коментерэий дарамтаар харинОУВС гбид гуйсан Болье гэвэл тэд тэгээ л гэнэ Бизэнд улсаа улс шиг жамёсны хөгжлөөр нь ухаант урагштайхүн төрөлхтний жишгээр хөгжүүлээд явах чадал алга

Зочин [202.179.24.151] 2020-01-14 00:35:11

Баттулгын вэбсайт ингэж нийгмийн толгойг угаахаа болих хэрэгтэй

Зочин [203.91.119.66] 2020-01-14 00:26:10

хэт нэг талыг барьж бичжээ. сайн төлсөн байна

Зочин [64.119.24.224] 2020-01-14 00:17:35

Монгол Улсын Засгийн газар байгуулаад УИХ баталсан гэрээний үүргээ биелүүлэх нь зүйтэй бус уу, Ямар хүчээр гарын үсэг зуруулчихсан уу, Манай еранхий алагч УИХ,Засгийн газрыг бус мань мэтийг цаад утгаараа эдийн засгийн хувьд алах нь дээ, Хэлсэндээ хүрдэггүй залилан хийдэг хүнтэй хэн ч дахиж харьцдаггүй биз дээ. Тэгээд цаашлаад хууль шүүх, бүр цаашлаад шорон оронд хийдэг шүү дээ. Хайран байна.

Зочин [66.181.176.25] 2020-01-14 00:08:14

Төрийн мангуунуудаа, та нарын гаргасан шийдвэр дэндүү тэнэг, нөгөө яриад байдаг тэг эрх, тэгш зарчмыг илт зөрчсөн хэсэг бүлэг хүний хувийн эрх ашгийг хамгаалсан, сонгуулийн илт сурталчилгаа болсон шийдвэр болохоор эсэргүүцээд байна, ойлгож байна уу, санаа нь сайхан болохоос хийж хэрэгжүүлэх гэсэн арга механизм чинь буруу байна аа, та нар хүч түрээд батласан биз дээ, тэгээд ч гэрээ бол гэрээ байдаг юм, зөрчсөн л бол зөрчсөн тал буруу хүлээх болно, ялангуяа төрийн хэдэн авилгач мангуунууд та нар, битгий энхийн цагаан тагтаа болох гээд бай, та нар гэрээ байгуулсан гарах хохиролыг та нар хүлээнэ, та нар бүгд шорон руугаа зайл


67 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
67 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.