Коронавирусын тархалт маш хурдацтай байгаа нь санаа зовох асуудал юм

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

Хятадын Ухань хотоос анх дэлгэрсэн коронавирусийн төрлийн 2019-nCoV халдварын тархалт маш хурдацтай нэмэгдэж байгаа юм байна. Өчигдрийн байдлаар халдвар авагсдын тоо 634, нас барагсдын тоо 17 байсан бол нэг шөнийн дотор дахин 200 хүнд халдварлаж, нас барагсдын тоо 25 болжээ. Мөн Өмнөд Солонгос, Японд тус бүр нэг хүн нэмж халдвар авсан нь тогтоогдсон байна. Хятад улсад коронавирусын 634 тохиолдол илэрсэн байсан гэсэн мэдээлэл байсан ч хамгийн сүүлийн мэдээллээр энэ тоо 830 болж, нас барагсад 25-д хүрсэн харамсалтай мэдээ байна.

Англид анхны тохиолдол бүртгэгдлээ

Хятадаас Их Британид ирсэн 14 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулахад тэдний нэгнээс нь Коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Англи дахь тус вирусийн халдварын эхний тохиолдол бүртгэгджээ. Сингапурт ч мөн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай хэвлэлүүд хэдийнэ мэдээлсэн. Түүнчлэн Вьетнамд зорчиж байсан хоёр иргэний нэгнээс Коронавирус илэрснийг тус улсын Эрүүл мэндийн яам зарлаад байгаа. Мөн Саудын Арабын Жедда хот дахь Энэтхэгийн консулын газрын сувилагчаас коронавирус вирус илэрснийг Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн. Энэ мэтчилэнгээр коронавирусын тархалт маш хурдацтай байгаа нь дэлхий дахины санаа зовох асуудал болоод байна.

ДЭМБ 10 хоногийн ажиглалт хийхээр болжээ

BBC-гийн мэдээлснээр “ДЭМБ-ын Аюулгүйн зөвлөл хоёр дахь удаагаа яаралтай хуралдаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид тархалтыг хэрхэн багасгах арга замын талаар зөвлөлджээ. Хятад улсын зүгээс халдварт өвчний тархалтыг хумих, багасгах чиглэлээр эрчимтэй арга хэмжээ авч байгаа, мөн халдварын тархалт яг ямар хэлбэрээр, хэрхэн дамжиж байгаа талаар мэргэжилтнүүдийн санал зөрүүтэй, дахин судалж тодруулах асуудлууд байгаа учир ДЭМБ 10 хоногийн дараа дахин хуралдаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэхээр тогтсон байна”.

Коронавирус өндөр хэмд тэсвэргүй гэнэ

БНХАУ-ын халдварт өвчнийг оношлох, эмчлэх лабораторийн захирал Ли Ланжуан тэргүүтэй зургаан судлаач Коронавирус нь 57-гоос дээш хэмд тэсвэргүй бөгөөд ийм нөхцөлд 30 минутын дотор устдаг болохыг тогтоожээ.Мөн эфир, 75 хувийн этилийн спирт, хлор агуулсан ариутгагч ба пероксицетик хүчил зэрэг холимог нь вирусийг устгахад маш үр дүнтэй болох нь тогтоогджээ.

Хятадын засаг захиргаа тэмдэглэлт баяруудыг цуцлав

Бээжингийн засаг захиргаа цагаан сар зэрэг томоохон тэмдэглэлт баяруудаа цуцлав. Сүм хийдэд олноор цуглахыг хориглож, шинэ киноны нээлтүүд хойшлогдож, алдарт “Хуучин хот”-ыг олон нийтэд хаалттай болгов.Хонг Конг олон улсын карнивал наадам болон жил бүр зохион байгуулдаг хөлбөмбөгийн тэмцээнээ цуцаллаа.Мөн Хубэй дахь 20 сая хүнд хөл хорио тогтоож онгоц, машин зэрэг ямар ч тээврийн хэрэгслээр Уханиас гаргахыг хориглосон. Кафе, кино театр болон үзэсгэлэнгүүд үүдээ барив.

БНХАУ-ын өвчний шинжээч мэргэжилтнүүд тус вирус нь далайн бүтээгдэхүүний захад хууль бусаар зэрлэг амьтан худалдаалснаас үүдсэн байх магадлалтай хэмээн үзэж байгаа юм байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:09

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:09

baagii [202.55.188.93] 2020-01-25 02:22:08

Мсүтийн оюутан бид нарийг адил тэгш амараач өгөлдөө бид нар чинь бас хүн шдээ сургууль эдэр явахад олон хүүхэдүүд байгаа учираас тэр вирус эдэрээс чинь хол баймаарл бна шдэ сонгууль гэж явна та нар харжил байя

zochin [202.9.46.8] 2020-01-24 07:27:38

etiliin spirtend ustaj b.gaa ni unen bol arkhi baga zereg tatakh kheregtei uym b.na.

Зочин [64.119.23.161] 2020-01-24 05:44:50

Монгол улсын дотор халдвар орж ирэхгүй зүгээр өнгөрөөсэй.

Зочин [203.91.115.55] 2020-01-24 04:26:51

цагаан сарын баярыг цуцалъя.

Eh oron [202.126.89.33] 2020-01-24 03:45:11

Yagaad iim hudlaa medeelel tabidag ymbe hytad uls ter ayaaraa zagaan saraa temdegleh geed boon ym boloj bain shvv dee onoodor bitvvn gesen

Зочин [202.9.46.230] 2020-01-24 03:39:38

Хятад улс ард түмнийхээ эрүүл мэнд амь насыг бодож энэ жилийн цагаан сарын баяраа цуцалсан байна. Монгол ч гэсэн энэ жилийн цагаан сарын баяраа цуцлах ёстой.

Зочин [66.181.187.236] 2020-01-26 00:24:33

Тэнэг юмнууд цуцлахгүйээ найр наадам хийх дуртай монголчууд нэгнийхээрээ хэсэж идэж уух гээд байж ядна.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.