БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ба бусад

Ц.Анударь / Улстөр

Мэдээллийн тэнцвэртэй байх зарчмыг үндэслэн хоёр талын байр суурийг хавсарган хүргэв.

АСУУДАЛ-1: Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр холбоотой юу?

БАЙР СУУРЬ-1: Талийгаачийн хүү Б.Ганхөлөг болон өмгөөлөгч Ж.Батхуягийн мэдэгдэл

Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд таалал төгссөн билээ. Уг хэргийг одоогоор хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм. Энэ асуудлаар талийгаачийн гэр бүлийнхэн анх удаа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийв.

Өмгөөлөгч Ж.Батхуяг: “Шүүх эмнэлгийн шинжээчдийн багийн дүгнэлт гарсан. Дүгнэлтэд талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралт, ухархайн дээд ханын хугарал үүссэн гэж байгаа юм. Хүзүүний зүүн хажууд 7х0.5 сантиметрийн улайлт үүссэн гэсэн байна. Энэ бол боолтын улмаас үүсэж болдог улайлт. Хэвлэл мэдээллээр талийгаачийг өвчний улмаас ухаан алдаж, цус харвасан гэж мэдээлж байсан. Задлан шинжилгээний дүгнэлтээр өвчний улмаас цус харваагүй. Гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэсэн дүгнэлт гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтийн хувьд ийм байна. Дараа нь УИХ-ын нэр бүхий гишүүнээс үнэн худлыг шалгадаг багажаар тест авсан байна. Дүгнэлтээр асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэж гарсан байгаа юм.”

Хүү Г.Ганхөлөг “Найман сарын хугацаанд бид маш тэвчээртэй хүлээж, ажиглаж суулаа. Бид хүндхэн өдрүүдийг туулж байна. Өвөө, эмээ, ээж минь байна. Хамгийн хэцүү нь дөрвөн настай бага дүү маань хоол идэхгүй, ярихгүй хэцүү байдалтай байна. Найман сарын өмнө бидэнд маш том хар толбо үлдээсэн өдөр байлаа. Ийм өдөр болно гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Аав маань Төрийн ордонд Ажлын хэсгийн хуралтай гээд явсан. Төрийн тусгай хамгаалалттай газар руу өдрийн цагаар орсон. Буцаж гарч ирээгүй. Өндрөөс унасан л гээд байгаа юм. Энэ бол яалт ч үгүй гаднын нөлөөтэй. Баруун нүд нь хөхөрч хавдсан, хүзүү нь улайсан байдалтай байсан. Зүүн талаараа унасан гэсэн боловч унаагүй талын нүд нь хөхөрч хавдсан байна. Хүзүүний улайлт бол заамдалцсаны шинж шүү дээ. Бид ямар нийгэмд амьдарч байна вэ. Төр нийгмийн зүтгэлтэн, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хийж байсан хүн Төрийн ордонд нас барлаа” гэв.

БАЙР СУУРЬ-1: УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дээрх мэдэгдэлд дараах тайлбарыг хүргүүлэв

-ЦЕГ-ын дарга С.Баатаржав генералд гомдол гаргасан. Тус гомдолд 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний "Ноцтой мэдээ" сонинд "АПУ-гийн Г.Батхүүтэй ширүүн маргалдаж буй 13 секундын бичлэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шорон руу түлхэж мэдэх нь ээ" гэсэн нийтлэл тавигдсан. Миний зүгээс үнэнд үл нийцэх тус нийтлэлийг хэний захиалгаар бэлтгэсэн, ямар зорилгоор бэлтгэсэн зэрэгт анхаарлаа хандуулж, судалгаа хийсэн.

image

Энэ хугацаанд дараахь мэдээллүүдийг олов.

-2019 оны аравдугаар сард АПУ компанийн эздийн хамаарал бүхий этгээд Ж гэгч Н.Номтойбаярыг гүтгэх гэрч хайж байгаа, 2019 оны арваннэгдүгээр сарын эхээр иргэн Г түүний найз болох цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Г-ээр дамжуулан холбогдсон нэгэн хүнд АПУ-гийн П.Батсайханд тус болох хүнийг нэг тэрбум төгрөгөөр шагнана гэсэн.

-2019 оны арваннэгдүгээр сарын 24-нд АПУ компанид ажилладаг иргэн Я ньиргэн Б-тэй холбогдож “Н.Номтойбаярын эсрэг бидэнтэй хамтрах уу, хэрэв хамтарвал хилийн хоригийн асуудлыг цуцлуулж, гэрч хамгаалах хөтөлбөрт хамруулж болно шүү” гэсэн байна.

-Мөн уржигдар талийгаач Б-гийн ар гэрийн өмгөөлөгч Ж.Батхуяг гэх өмгөөлөгч мэдээлэл хийсэн. Эдгээрээс дүгнэж хэлэхэд талийгаач Б-гийн ар гэрийнхнээс намайг гүтгэхээс гадна онц хүнд гэмт хэрэгт алуурчин болгож яллах арга хэмжээг зохион байгуулалттай явуулжээ. Иймд энэ гомдлын дагуу би иргэн Г, Я, Б, Г гэх эзэн холбогдогчтой нэрсийг цагдаагийн байгууллагад тайлбар мэдүүлэг өгөхдөө өгнө.

Талийгаач Б-гийн ар гэрийнхнээс мэдээлэл өгөхдөө ноцтой хэд хэдэн зүйлсийг хэлсэн. Би дөрвөн өргөдлийг цагдаагийн байгууллагад өгч байгаа. Миний өөрийн санаачилгаар өгсөн полиграф тестийн дүгнэлтийг илт мушгиж гуйвуулсан. Талийгаачийн унасан газраар явж байсан уу гээд өчнөөн олон асуултад хариулт авдаг. Тэгэхэд миний хариулт 80-90 хувьтай үнэн гэж гарсан. Үхлийн шалтгааныг Тархины цус харвалт гээд тогтоочихсон байхад яагаад мушгин гуйвуулж байгаа юм бэ.

АСУУДАЛ-2: Цэнгээний газарт болсон зодооны бичлэг

БАЙР СУУРЬ-2: Зодооны асуудлаар дөрөөлөн түүнийг гэмтэн болгож харагдуулах гэв үү

Энэ талаар түүний хийсэн албан ёсны тайлбарыг хүргэе

-Юу болсныг та бүхэн тайлбарлалтгүй мэдэж байгаа. Гавлын яс хоёр газраа хугарсан, нэлээд хүнд бэртэл авсан. Гэхдээ түүн дээр өөрийгөө зөвтгөх гээд байх зүйл байхгүй. Энэ хүрээнд бусдад гомдоод байгаа зүйл байхгүй. Холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээхэд миний бие бэлэн. Залуу хүн бас алдсан байна. Би ч бас алдаа гаргалаа. Түүндээ хүлцэл өчье. Хэдийгээр твиттерээс жиргээ явуулсан ч өөрийнхөө биеэр хариуцлагатайгаар камерын өмнө ярих нь зүйн хэрэг. Энэ асуудлын хүрээнд хэн нэгэнд гомдож тунирхсан зүйл бол байхгүй.Би өөрийгөө буруутай гэж үзэж байна.

АСУУДАЛ-3: УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх

БАЙР СУУРЬ-3: ХБДХ: УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа

-УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг Төрийн ордонд хаалттай хэлэлцэж, улмаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Уг санал энэ сарын 15-ны өдөр УИХ-д ирсэн бөгөөд дэд хорооны гишүүдийн ирц бүрдэхийг хүлээн ийнхүү хойшлоод байсан юм. Ийнхүү 15 цаг 30 минутад эхэлсэн хуралдаан дөрвөн цаг үргэлжилсний эцэст гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргав. Одоо дэмжсэн саналыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж: "Прокурорын ирүүлсэн санал нууцын зэрэглэлтэй, мөрдөн байцаалтын нууцлалтай байгаа учраас бид хаалттай хуралдаж, шийдвэр гаргалаа. Н.Номтойбаярыг бүрэн эрхээ түдгэлзүүлээд нэрээ цэвэрлэх нь зүйтэй гэж үзлээ" гэлээ.

БАЙР СУУРЬ-3: Н.Номтойбаяр: Би хууль зөрчиж, гэмт үйлдэл гаргаагүй

-Бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудалд нэгдүгээрт, би өөрийнхөө гэм буруугүйг нотлоно. Би УИХ-ын дарга, гишүүдэд өөрийнхөө тайлбарыг хүргүүлсэн. Нэгэнт би хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл гаргаагүй хүн өөрөө санаачлагаараа бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэж байхгүй. Миний ганц л хүсч байгаа юм байгаа. Энэ бүх асуудлууд, нотлох баримтууд хэвлэлээр ил тод, нээлттэй л явмаар байгаа юм. Халдашгүй байдлын дэд хороо хуулийн хүрээнд нотлох баримт дээр тулгуурлах биш, улстөрийн шийдвэр гаргадаг юм байна. Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Одоо их хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:34

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:34

Зочин [103.229.123.104] 2020-01-28 11:33:13

Аа мэдэргүй. Хүний амь эрсдсэн нь хаоамсалтай. Гэтэл энэ хүн өөрийгөө буруугүй гээд бдаг, . Арай ч бас хүн алахдаа хүрээгүй байлтай. Гэхдээ шүүх хууль цагдаа мөрдөгч., тагнуул гээд бүх л шатандаа ялзарсан үед хүн хэлмэгдүүлэхгүй гэсэн баталгаа алга. Чимгээ Содномдаржаа шиг болох ч юм билүү?? Ийм бохир хуулийн байгууллагатай үед эргэлзээтэй л асуудал . Нотмой нь арай нөгөадүүлээсээ дээр сэтгэдэг , бас чадвартай учир тэмцээд бна уу даа. Нөгөө 2 бол хөөохий шорондоо л бж бна . Хшн гэдэг яасан ч бөх вм бэ дээ. Тэр 2 өрөвдмөөр амьтсыг шооронгоос гаргах хангалттай л баримт бна шд . Хууль шүүх ийм л бгаа бхгүй юу!!!! Хэцүү ч хорвоо юм доо!!!!!

Зочин [64.119.22.181] 2020-01-27 15:35:50

Buzar argaar munguu mongoloos suilsan hunii har murtei huu dee

Зочин [64.53.234.130] 2020-01-27 14:08:57

Zugataad haachidgiin amerikuud dor ni huniad Mongold hurguulchine

hyniig gyjir gytgelegeer hynii ami nasnii telee zytgyyleh gej baigaa bol byryy syy!!! [148.60.92.227] 2020-01-27 13:27:29

Nomtoibayart hamaagyi yumaar holboj baij ylas toriin sinjtei bolood yabchihbyy?...enderees ynasan hyn chini hyren tolbo bitgii hel yum bolno biz dee:eer bas olon gemtliin yildluud garah biz!syyh emneleg gyai ch emneleg gyai bolson yum bilee dee!!hen negend yilchildeg deggyihen emneleg syy!yynd bid iteghed berh baina;Harin Nomtoibayaraar hynii ami nasnii telee zytgyyleh gej baigaa bol ardyyd bid dyygai syyj chadahgyi syy!

Зочин [64.53.234.130] 2020-01-27 13:59:21

Aluurching aluurchin gehgui yu gehiin odoo shorondoo orog

Зочин [202.9.46.187] 2020-01-27 11:37:37

Prokuror yalt ch baihgui barimt uzuulj tegeegui bol Nyamka undes muutai geed dairah baisan.13 sekundiin bichleg baij boloh yum.

Зочин [202.126.89.54] 2020-01-27 10:21:34

Negen tsagt Genkogiin huug alna gej ailgasniihaa goriig l amsaj yavaa zaluu shuu dee

ЗОЧИН [124.158.95.14] 2020-01-27 08:40:35

АЛУУРЧИН НОМТОЙБАЯР ХЭРГЭЭ ХҮЛЭЭ. ЯМАР ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСААР НААДДАГ ЮМ???ХҮҮ НЬ ХҮРТЭЛ ЗАГВАР ӨМСӨГЧИЙН АМЬ НАСТАЙ ХОЛБОГДДОГ, ЯАЧИХСАН ХҮМҮҮС ГЭХЭЭРЭЭ ДАНДАА ХҮН АМИНЫ ХЭРЭГТЭЙ ХОЛБОГДДОГ БАЙНАА??? АЛУУРЧИД ЮМАА

Зочин [103.57.92.49] 2020-01-27 15:12:22

Худал цуу яриа. Чамд хөдлөхгүй нотлох баримт байхгүй. Хүн гүтгэж яахав дээ.

Зочин [64.53.234.130] 2020-01-27 14:00:57

Aluurchinguud

hynii yl sagaisan byzar Mongolchyyd! [148.60.92.227] 2020-01-27 13:30:50

za hyz geleg ee!!cham sig geleg hynii ami nas neheh yy?hybian hichee!

zochin [202.126.88.155] 2020-01-27 09:57:10

Hvmvvs mini negniigee hazaisan deer n bvv tvlh huulihyanaltiinhan uchir zvig n olno biz neg heseg m.enhboldoos muu hvn mongold bhgvi um shig l bsan odoo nomtoibaur hamgion muu jvn bolj bna

Зочин [64.119.17.179] 2020-01-27 06:42:01

Ene zaluug zohion baiguulaltai buruutgaj, deeremdej bba

Зочин [64.53.234.130] 2020-01-27 14:01:53

Shorond hataaj shond olgoh heregtei!

Зочин [202.55.180.186] 2020-01-27 06:01:00

zochin ter hunii uheld gadnii noloo bol zalishgui bii shdee hen n be gedegiig l oloh todorhoi um bish uu

Зочин [103.229.121.17] 2020-01-27 05:55:15

өөрөө батхүүгиин хэрэгт хүү нь чаминэрдэны хэрэгт холбоотой

Зочин [202.126.88.58] 2020-01-27 11:08:24

Үнэн

Зочин [64.119.27.111] 2020-01-27 05:34:10

ЖДҮ, ХАЛАМЖИЙН САН МЭТЙГ ЦӨЛМӨСӨН ХУЛГАЙЧДАА МАН ЯАГААД ТҮДГЭЛЗҮҮЛДЭГГҮЙ БИЛЭЭ ААН

Зочин [64.53.234.130] 2020-01-27 14:02:49

Aluurchdaasaa ehelj baina orkoo

монгол [202.179.10.58] 2020-01-27 05:17:05

НОМТОЙ ГЭЖ НЭГ СУМТАЙ НӨХӨР БНАА ӨӨРИЙГӨӨЛ БАРЬЖ ӨГӨӨД БАЙХ ЮМ .ЧИНИЙ НЭРИЙГ ОГТ ДУРДААГҮЙ Л БАЙНА Ш ДЭЭ

hezee ch Mongol hyn bye byeniihee myyg yzeh gedeggyisen dee!! [148.60.92.227] 2020-01-27 13:29:33

za ta nar hybian hichee!heterhii hynii myyg yzeh gebel eersdeen yund ch orj boldog yum syy!yheryyd ee!!

Зочин [202.126.88.58] 2020-01-27 11:09:24

Харин тийм хулгайч л хулгайчыг бариарай гэж орилдог

mu [64.119.27.111] 2020-01-27 05:32:10

ondoroos unasan xun gemtexgui yax uom. zaaval xun gutgex xeregguidee. notstoi asuultad xariulaxad xunii setgel sanaa tevdsen baixiig uguisgexgui, zaaval taivan baix albagui. nomtoibayar arai gegeen tsagaa odor xun alaxgui. morooroo uxexgui tsus xarvaad uxee biz mash buduun chixeldsen mehchiisen gaxai l baisan shuudee

Зочин [192.82.69.118] 2020-01-27 05:05:52

Хүнийг хэлмэгдүүлэх бий дээ, улс төр үнэхээр бохир юм бна.

зочин [202.179.24.103] 2020-01-27 05:39:39

Энэ үйл явдал дээрээс зохион байгуулж буй арга хэмжээ шиг харагдаад байна даа? Эцсийн үр дүн тэгж л гарах болов уу?

Зочин [202.9.46.250] 2020-01-27 04:31:57

Хэрвээ Номт Батхүүг цааш харуулсан бол түүнд БААТАР ЦОЛ ӨГ

Зочин [203.98.76.251] 2020-01-27 04:09:06

yagaad gantshan Nomtruu dairaad bgaa yum bee

Зочин [66.181.161.68] 2020-01-27 09:09:37

Алуурчин болохоор нь.

Зочин [103.26.194.102] 2020-01-27 04:40:24

yagaad rebel heregt holbootoi uchir .

Зочин [192.82.67.216] 2020-01-27 03:25:04

.Эр алдана Эрэг нурна. БАЙДАГ Л ЗҮЙЛ. ГЭХДЭЭ БАХАРХАХ ЗҮЙЛ Ч БИШ. ЗОРИГТОЙ САЙН ЗАЛУУ. МӨНГӨ ХӨРӨНГӨ ЭЦГИЙН ШУНАЛ , ИХ ЗАН ХҮҮХДЭД УЛАМЖЛАГДААД БАЙГААГ ХӨРӨНГӨТӨЙ ЭЦЭГ ЭХҮҮД МЭДДЭГГҮЙ. ЭНЭ Л ХҮҮХДҮҮДИЙГ АЛЖ БАЙНА ДАА. НАС АХИАД ИРЭХЭЭР ИЙМ ЗАЛУУСЫГ ЯЛАНГУЯА ОХИД СҮНЖИДМАА дууг дуулах байхаа ЭНЭ Л ҮНЭН ШҮҮ

Зочин [64.53.234.130] 2020-01-27 14:05:46

Hed aldah, heden hun alah estoi ve erguutsen malaa

Зочин [202.126.88.58] 2020-01-27 11:10:44

Том алдаа хүн алах бол санаатай ч санаандгүй ч

зочин [64.119.18.190] 2020-01-27 03:19:04

Мөрдөн ,байцаалтын нууцийг юу гэж дэлгэх вэ. Энэ хүний яриад байгаа мөрдөн шалгаад гарсан дүгнэлт өөр гарахыг үгүйсгэхгүй. УИХ-ын гишүүдээс өөр хүн цохих хүн байхгүй байх аа. Сэжиг байгаад шалгая гэхээр гишүүн байж шалгуулна гээд байдаг сонин. Баримт бүрдүүлнэ гэж нилээн хугацаанд юм хийсэн. Шинжээчид буруу гаргадаг л юм байна лээ.

зочин [202.9.46.42] 2020-01-27 02:07:34

АЛЬ ХЭДИЙНЭЭ ГАРААД ЯВЧИХСАН БАЙГАА МЭДЭЖ ЦӨХӨХ ЮМГҮЙ.

Зочин [202.9.46.119] 2020-01-27 01:40:53

Huuliiihan baritcgui ym hiihgui shuu dee eertjin ylanguya shalguuljhad yagaad surjigneed bsg ym be duu hiigeeguil ym bol yawal gej de shalgaad buruu zewiijin heleed egne chi eeriigee shuugeed baih ymaa

иргэн [192.82.66.151] 2020-01-27 00:52:28

Харин энэ улстөрийн хэрэгт гүтгэж байгаа нөхдүүд өөрсдөө жинхэнэ дээлээ нөмөрч булайгаа дэлгэх байлгүй дээ.Номтойбаяр одоо та нарт та нарыг хахуулсдан нөхдүүдэд буруутан юм шиг харагдах нь зөв.Учир нь та нар бүгд энэ хүнрүү нэгэн зэрэг нэг командаар дайрч байгаа бүх эрх мэдэлтэн бүх хуулийнхан.Үнэн өнөөдөр ялдаггүй юм гэхэд удахгүй худал гүтгэгчидын маск хуулагдаж гишүүн гялтагнаад л гараад ирэх нь тодорхой.Баярлах болоогүй барын бамбар гэж өөрсдийгөө дүвийлгээд байгаа ноходууд.

Зочин [103.57.92.49] 2020-01-27 15:15:53

Өмгөөлөх эрхийг нь эдлүүлэх хэрэгтэй. Гадаадын тагнуулууд дунд нь хутгалдаж ирсэн Монголын түүх.

Зочин [66.181.161.68] 2020-01-27 09:11:01

Хол очиж бөгсийг долоо.

ЗОЧИН [202.179.25.246] 2020-01-27 03:40:29

ЯГ ҮНЭН

Zochin [103.10.22.175] 2020-01-27 02:30:57

Yg unen

ХАН [66.181.167.143] 2020-01-27 02:29:28

Номтойбаяр гэмгүй хүн мөн үү. Хувь хүний эго гэж зүйл байна. Мунзуй хочин Нямдорж шоронд орохоосоо өмнө хэлсэн зүйлийг би лав худлаа гэж бодохгүй байна

Зочин [66.181.161.98] 2020-01-27 00:49:58

Ene lalar hun altsiin bishuu yagaad sandraad bnaa

Зочин [64.119.20.18] 2020-01-27 00:19:38

Алдана даа , алдана ...

Зочин [103.111.68.3] 2020-01-27 00:12:53

ОДОО ХИЛИЙН ХОРИО ЯАРАЛТАЙ ТАВИХГҮЙ БОЛ АХИАД Л АЛДЧИХААД АРААС НЬ ГАСЛАВ. 170 САЯ $ ГАДАШ ГАРГАЖ НҮХЭЭ УХСАН ШҮҮ ТАХАЛТАЙ МӨНДӨЛНҮҮД.

зочин [103.57.94.160] 2020-01-27 02:05:14

ХА ХА ХА. НОМТОЙБАЯР БОЛ САЙХАН БИЛЭГ БИШ. БИТГИЙ АЙ. НОМТОЙБАЯР ХЭНЭЭС Ч АЙХГҮЙ ХЭНЭЭС Ч ЗУГАТАХГҮЙ ТҮҮНД ЗУГАТАХ ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ, МУЛГУУ МИНЬ

unen [202.9.40.117] 2020-01-26 23:58:34

notoi nosttoi

Дорж [103.212.119.162] 2020-01-27 04:57:48

Төрийн түшээ хүн арай хүн алаагүй байх бие биенээ битгий муулаач хуулиа жаахан ч болов хүлээгээч ард түмэн минь

зочин [202.179.25.246] 2020-01-27 03:41:52

тэр хүн зугтаах хүн биш. учир начир мэдэхгүй хүмүүс их байнаа тун харамсмаар


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.