Эм ханган нийлүүлэх байгууллагууд амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодис 2-4 сарын нөөцтэй байсан боловч бүгд дуусчээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Онцгой комиссын гишүүн, Шуурхай ажлын хэсгийн дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөллийн хамт өнөөдөр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, зарим эм ханган нийлүүлэх байгууллагын дарга, захирал нартай уулзалт зохион байгууллаа.

Энэ хүрээнд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодис болон бусад эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, хэрэгцээ шаардлага, хүртээмжийн талаар мэдээлэл авч, цаашид авах арга хэмжээний талаар ярилцав.

Ихэнх эм ханган нийлүүлэх байгууллагууд амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодисын 2-4 сарын нөөцтэй байсан боловч бүгд дуусчээ. Иймээс дахин хангалт хийхээр холбогдох байгууллагуудад нь захиалга өгснөөс гадна халдваргүйжүүлэгч бодис, дархлаа дэмжих эм, цайны хангалтыг сайжруулахаар 2-3 ээлж гарган ажиллаж байгаа талаар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням, “Монос Улаанбаатар” ХХК-ийн захирал Л.Алтанцогт нар танилцууллаа. Мөн дотооддоо амны хаалт үйлдвэрлэж байгаа “Мөнхийн тун” ХХК-ийн хувьд ээлжээ нэмж, өдөрт 30-35 мянган ширхэгийг үйлдвэрлэн худалдаанд гаргаж буйгаа танилцуулж мэдээлэл өглөө.

Уулзалтаар нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудаар зарагдаж байгаа амны хаалт, ариутгалын бодисын нөөц, хомсдол, үнийн хөөрөгдлийн талаар ярилцаж, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоон дээр 95155201 дугаарын утас ажиллуулж, иргэдээс ирж буй гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэхээр боллоо. Мөн Эрүүл мэндийн яамнаас эм, халдваргүйжүүлэгч бодис үйлдвэрлэхэд шаардлагатай бодисын нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх, импортын зөвшөөрлийг богино хугацаанд олгох зэргээр дэмжлэг үзүүлж байгаа талаар мэдээлж, нийгмийн хариуцлагын үүднээс бүх хүчээ дайчлан ажиллахаар болсноо илэрхийлсэн байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:59

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:59

зочин [103.80.210.150] 2020-01-28 02:30:14

эх орны дайны үед бээлий, мал төллөхөд нэмнээ оедог байсан одоо маск оеоод индүүдээд нийлүүлэхийг зохион байгуулах хэрэгтэй

Зочин [103.57.92.49] 2020-01-27 16:02:01

Оросоос худалдан авалт хий. Одооноос эхлээд хятадын хилийг хаа. Хятадад байгаа монголчуудыг нэг хүн оруулж болохгүй. Бид зөвхөн оросын хилээр худалдааг хий.

Зочин [66.181.189.30] 2020-01-27 14:49:07

Орсон бүх эмийн сан маск гар ариутгагч байхгүй гэнэ

Зочин [103.57.92.49] 2020-01-27 14:26:49

Маскны үйлдвэр ажиллуулах аваас сайхан хятад уруу хэдэн зуун саяаар нь зарна. Хажуугаар нь монголын зах зээлээ хангах юм.

Зочин [202.9.46.197] 2020-01-27 12:55:16

Маскаа марол хэд давхарлан өөрсдөө хийгээд угааж индүүдэж ашиглаад болж л байсан юм даа. Одоо ч бэлэн юм байнга шаардах болж дээ..

Зочин [66.181.178.73] 2020-01-27 12:03:42

Маскын хангалт, зарагдаж байгаа үнэнд анхаараач, ямар үнэгүй авья гэж байгаа биш үнээр нь зараач гэж байна, чоно борооноор гэдэг шиг жаахан сиймхий гарвал дамлачих юм аа, би Солонгост SARS гарахад тэр эмнэлэгт байсан, их л зохион байгуулалт сайтай ойр хавийн эмнэлэг, байгууллагуудад ороход маск, гар ариутгагч яаж хэрэглэхийг заагаад хүн болгонд маск зүүлгээд, гарыг нь ариутгуулаад, сүм буяны байгууллагууд нь гудамжинд маск, гар ариутгагч үнэгүй тараагаад ард иргэд нь дуулгавартай бүгд маск зүүгээд, гараа ариутгаад л, дэлгүүрт орж гарахад гар ариутгагч үүдэнд нь бэлэн байгаад л байдаг байсан даа

Ахмад [103.10.21.40] 2020-01-27 11:47:53

Маск нарлаг дэнжийн аптект 2500 гээд цөөхөн үлдсэн гэв Тавин усын ар богд салбар 3500 гээд дууссан гэв Яасан шуналтай үнэтэй зардаг хүмүүс вэ ЭМЯам маскны үнийг тогтоох хэрэгтэй байна Өвчнийг мөнгө гэж хардаг хүмүүст хүн чанар өрөвдөх сэтгэл гэж байхгүй

зочин [103.10.22.80] 2020-01-27 11:25:01

эм хангамжийн байгууллага ТҮЦ -л гэсэн үг тэд эмнэлгийн туслах хэрэгслийг борлуулалтыг тооцож нийлүүлэлт нөөцөө хийнэ зарагдахгүй зүйл мөнгөө түгжихгүй .өнөөдөр дэлгүүрт маск асуусан хүнд худалдагч урт цагааны орчмын эм ханган нийлүүлхээр яваад маск олсонгүй гэж байсан . аптек маскаа үнэ 2 нугалан зарж байна. энэ нь монгол хүмүүсийн нийгмийн өмнө хариуцах хариуцлага сул шунал ихийг харууллаа.

Иргэн [150.129.141.183] 2020-01-27 11:03:31

Ямар юмны 2 сарын нөөц вэ. 2цагийн нөөц байсан байх. 3сая шахуу хүнийг 2 цагт нэг маск солино гэвэл өдөрт хэд гэсэн тоо гарах бол .


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.