АНУ-ын ХААЯ-тай хамтран ажиллахаа илэрхийллээ

Ц.Анударь / Улстөр

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле АНУ-ын Вашингтон хотноо тус улсын ХААЯ-ны төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзлээ нотолж, салбарын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, нээлттэй санал солилцов. Дэд сайд Ж.Сауле “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хуульд Монгол Улс чухал ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглээд, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хөгжүүлэхийг уриаллаа.

“Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хууль нь Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн харилцааг харилцан ашигтай байдлын үндсэн дээр өргөжүүлж, хөрөнгө оруулалтын боломжуудыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааны шинэ салбар, чиглэлийг нэвтрүүлэх, техник туслалцаа авах, хүний нөөцийг чадавхжуулах зорилготойг тэрээр онцлов. Цаашид Монгол Улс стратегийн түнш гуравдагч хөрш АНУ-тай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлж, хамтран ажиллахаа дэд сайд Ж.Сауле илэрхийлэв. Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле 2 дугаар сарын 10-14-нд АНУ-д айлчилж, Вашингтон хотод болсон "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа, Монгол Улсыг сурталчилсан өдөрлөгийн нээлтэд оролцсон юм. Дэлхийн банкны байранд болсон "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаанд манай улсын 40 орчим ААН, бизнес эрхлэгч нар оролцож, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн, гоо сайхан, бэлэг дурсгал, үндэсний хувцас эдлэлээ толилуулсан юм.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:50:13

EU3F8Z http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:39:52

xr6S21 http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [203.91.116.119] 2020-02-19 04:15:40

Энэ нэг муухай ааштай хасаг авгай одоо мэргэжлийн залуу хүмүүст зайгаа тавьж өгмөөр юм. Энэ авгайнХАА-н салбаот хийж гийгүүлсэн зүйл гэж юу байдгийн.

Zochin [172.58.43.177] 2020-02-18 23:41:29

Pizdaaaaa mongol toriin joloog bitgii iim yumnuudaar bariulj baigaachee lalariin hulgaichuud hasag ruu saihan mongol toriin gadaad bodlogiin nuutsiin zeregleliin medeelel damjuulj baina ekhneesee hasagtaa ochood tsol gunshin avaad tendee ajillaad ehelsen shuu dee pizdaaaaa

Pissoff [172.58.139.92] 2020-02-18 17:43:54

Hamtran ajillana cj geh shig , zugeer guilag guih gej l ochij bgaa shdee. Iluu or taviad l nogoo tavisan oroo oorsdoo saihan tosol nereer huvaaj avaad l hamtran ajillaga duusaa

Pablo [202.9.46.93] 2020-02-18 16:35:08

World is hard.But no one want to bad things.Winner takes it all.

Зочин [192.82.71.193] 2020-02-18 12:14:54

Тeхник тоног төхөөрөмж нь чухал юм даа.Хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд байлгаж болно.

Иргэн [202.9.46.134] 2020-02-18 09:09:53

Генийн өөрчлөлттэй хортой тариа ногоогоор ард түмнийг хордуулах нь дээ

Болд [67.181.242.30] 2020-02-18 15:23:28

Угаасаа хордоод дуусаж байгаа юм


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.