Монгол Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд

Ц.Анударь / Нүүр

2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 08.10 цагийн байдлаар Хятадын 31 мужид шинэ “коронавирус”-ний халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 75528-д хүрээд байна. Биеийн байдал хүнд 11741, нас барсан 1870, бүрэн эдгэсэн 12561, сэжигтэй тохиолдол 6242 байна. БНХАУ-ын Хонконг 60, Макао 10, Тайвань 20, нийт 90 тохиолдол байна. Халдвар авсан байж болзошгүй 560,901 хүн ажиглалтанд байсан бөгөөд 419,349 иргэн халвдаргүй болох нь тогтоогдож, 141,552 хүн эмнэлэгийн хяналтанд байна. Дэлхийн хэмжээнд нийт 73328 тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэсэн 12677, нас барсан 1873 хүн байна.

Япон Улсад хоёрдугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн байдлаар халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 66-д хүрээд байгаа бол “Diamond Princess” Хөлөг онгоцонд халдвар авсан тохиолдол 454-д хүрээд байна.

Шинэ төрлийн коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын нислэгийн компаниуд БНХАУ руу үйлдэх нислэгээ цуцлах, тоог нь цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

1. АНУ-ын United Airlines компани хоёрдугаар сарын 6-наас гуравдугаар сарын 28-ныг хүртэл Бээжин, Шанхай, Чэнду, Хонг Конгийн чиглэлийн бүх нислэгээ, American Airlines компани 1 сарын 31-нээс 3 сарын 28-ныг хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ, "Delta Airlines" компани хоёрдугаар сарын 6-наас дөрөвдүгээр сарын 30 хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ тус тус түр зогсоогоод байна. Иймээс Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд БНСУ-ын Сөүл хотын Инчеон, Японы Токио хотын Нарита, ОХУ-ын Москва хотын Шереметьево, ХБНГУ-ын Берлин хотын Тегель, БНТУ-ын Истанбул хотын Ататюркийн олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин эх орондоо зорчихыг зөвлөж байна.

2. Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани 3 дугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 2 сарын 6, 13-нд Бээжингийн чиглэлд, 2 сарын 10, 15-нд Хонгконгийн чиглэлд тус тус нислэг үйлдэх бөгөөд Бээжин, Хонг Конгийн чиглэлийн бусад бүх нислэгээ цуцлаад байна.

3. Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн 2 дугаар сарын 23, 3 дугаар сарын 1, 8, 15, 22-ны бүх Ням гаригийн нислэгээ цуцлаад байна.

4. ОХУ-ын Москва хотын Шереметьево онгоцны буудлын F терминалд 1 сарын 31-нээс 3 сарын 31-нийг хүртэл хөл хорио тогтоосон тул МИАТ-ын нислэг Е терминалд бууж, нисэх болсон. Иймд Москва хотоор дамжин нисэх зорчигчид нислэг хоорондын цаг болон нисэх буудалд очих цагаа сайтар тооцоолно уу.

5. Коронавирусний тархалтын байдлаас хамааран олон улсын нисэх онгоцны буудлууд нислэгийн хуваарь, нисэх/буух терминал, онгоцонд суух гарцыг тухай бүр өөрчлөн зохицуулалт хийж байгаа тул иргэн Та аялалд гарахаасаа өмнө нислэгийн мэдээллээ сайтар шалгана уу.

Эх сурвалж: Embassy of Mongolia in Tokyo


Сэтгэгдэл

And [66.181.161.1] 2020-02-23 14:48:14

Gadnii bukh nislegee zogsoogoichee. Heden hun amtai geed haahgui bgaa iin. Gadnaas irj bgaa bukh khumuus no toi shu

Баагий [202.9.40.161] 2020-02-22 00:07:51

Одоо солонгос улсаас ирж байгаа нислэгээ багасгахгүй бол болохоо байлаа шүү

Зочин [23.105.110.226] 2020-02-21 11:50:18

НИЙТ МОНГОЛЧУУДЫНХАА ТӨЛӨӨ СОЛОНГОСООС ИРЭХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООГООЧ ЭЭ.

Hulan [153.135.59.64] 2020-02-19 22:35:34

Ene vneen tokyo giin nisleg 23niih tsutslagdsan bnlee shvv

Zochin [103.57.93.81] 2020-02-18 23:08:46

Hil haasan ged bsn hudlaa ymuu hileer zondoo hvmvvs orj garch bn haasan bol bvr haaj boldgvimuu teged yagad sejigtei hvniig Hytadin tal yagad gargaad bgm Hytad hilee haagaagvi bgmuu ted tegeed haluuntai hvniig Mongolruu oruulaad bgmuu neg halduar aubal bid tsoohvvlee uls balarna ene baidlaar bual delhii deer 35,0 say hvn ami nasaa aldah magadlaltai bn gej Delhiin EM baiguullaga helsen gee bizde iim hetsvv ved bvgd mash hicheej seremjtei bh ni zou

Зочин [203.91.115.48] 2020-02-19 17:42:59

Amia bodson durakaa ... uls ni irgenee avah uuregtei. Manai uls hilee haasan bolovch Mgl ulsiin irgen irvel zaaval avah yostoi ... ovchtei irvel tusgaarlaal avah yostoi .... yah gej tusgaar uls gej bgaad teriig burduuleh irgen gej bgan? Ovchtei irgenee hayadag, ovchingui bol avdag tiim uls haa ch bdaggui yum.

Pee [202.55.191.130] 2020-02-18 17:24:14

Oros yuchivdee surgaar ni l manaihiig hamgiin tsaana avaachaad tsulchihdug

Zochin [202.126.89.18] 2020-02-18 22:38:24

Nislegee zogosoo been haldvar orlogoo bodood ard tvmenee bod vhehee hvrvel ta nar hamgiin tvrvvnd tusna MIAT bolier

иргэн [66.249.82.168] 2020-02-18 17:02:33

БЭЭЖИН ГОНКОНГИЙН НИСЛЭГЭЭ ЗОГСООГООЧЭЭ.ЯАСАН УЛС ЭХ ОРНОО БОДДОГҮЙ ШУНАЛТАЙ ХҮМҮҮС ВЭ?

Зочин [192.82.67.81] 2020-02-18 19:45:40

Zogsoosin geed bgn bishuu oilgoj unshaach dongio min

ЭСЯ-наас тавьсан мэдээлэд итгэж болох уу? [202.131.225.53] 2020-02-18 16:20:07

Энэ мэдээллийг тэгээд албан ёсных гэж үзэх үү? Токио дахь ЭСЯ-ны л мэдээ байна. Иймэрхүү агуулгатай мэдээллийг Иргэний нисэхийн Ерөнхий газар, эсхүл МИАТ тавих ёстой юм биш үү??? Тэгээд энэ мэдээлэлд 100 хувь итгэж болох уу?

Зочин [216.15.52.250] 2020-02-19 08:20:57

Миат өөрсдөө албан ёсны мэдээллээ өгөх хэрэгтэй юм байна.Бас гадаадаас буцах билетийн хугацаа нислэг үйлдэхгүй хугацаатай тохирч байвал яаж зохицуулах талаар мэдээллээ өгөх хэрэгтэй юм байна.

Зочин [202.179.31.52] 2020-02-18 19:08:43

Зөв асуулт байна.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.