Ардын багш С.Дулам цахим орчинд монгол хэлээрээ зөв бичихийг уриаллаа

Л.Батцэнгэл / Боловсрол

Олон улсын эх хэлний өдөр өнөөдөр тохиож байна. Их зохиолч Д.Нацагдорж

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл

Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон мөн хэмээн дуулсан бол билгүүн номч Бямбын Ринчен

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бүр яруу баялгийг тань гайхан биширч

Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу, би

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь хэмээн эх хэлэндээ бишрэн сүсэлсэн нь юутай гайхамшигтай.

Энэ өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний номын сангийн захирал, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, Болор цом наадмын хошой тэргүүн шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо Монгол үндэстний оршин байхуйн язгуур үндэс, амин сүнс нь монгол хэл билээ. Үндсэн язгуур эх хэлтэй, өөрийн гэсэн эрх чөлөөтэй бид монголчууд. Монгол хүн гэдгийг минь монгол яруу хэл минь гэрчилнэ. Монгол эхийн бүүвэйн дуутай монгол орон мөнх оршиг” мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Монгол Улсын ардын багш, шинжлэх ухааны гавьяат ажилтан, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Сэндэнжавын Дулам багштан “Бидний үндэсний үнэт зүйлийн амин сүнс нь эх болсон монгол хэл минь билээ. Сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт нээлтийн ачаар монгол хэл маань одоогоос 1600 жилийн өмнөөс бичгийн хэл байсан нь батлагдаж, монгол хэл бол ойрх үеийн зохиомол хэл юм шиг цуурхдаг хоосон цуурай замхарлаа. Монгол хэлний зөв бичих дүрмийг журамласан толиор цэгцэлж, бичлэгийн алдаа мадаг цэгцрэх тийшээ хандлаа. Одоо бидний дараагийн чухал зорилт бол цахим орчинд монгол хэлээрээ зөв бичих асуудал юм. Иймд сайхан монгол хэлээ хайрлан хамгаалахын нэгэн чухал үндэс нь цахим орчинд тунгалагшуулах ажил юм. Эртний их түүх соёлт, үндэсний ухамсар төгөлдөр монголчууд аа, олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан цахим орчинд эх хэлээрээ зөв бичиж дадахыг уриалж байна” гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:36:09

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:36:09

zochib [202.126.89.36] 2020-09-07 06:47:08

Юуны түрүүнд энэ тархи толгой эргүүлж алах гэж байгаа юм шиг, эрүүл хүн зохиосон гэхэд бэрх дүрэм эгэ тэрээ эргэж хараа!!! Балархай эгшиг, Заримдаг гийгүүлэгч нь дотороо Гээгдэнэ,Гээгдэхгүй 2 янзаар орно. Ч гэх шиг.Дүрмийн гажилт ч гэх шиг.Наадахаа зүгээр л тэнэг хүн харсан ч ойлгохоор болгоод өгөөч дээ.Яг ярьдаг шигээ л бичмээр бна,эсвэл бичсэн шигээ ярьмаар бна,

Зочин [103.26.193.248] 2020-05-13 16:26:04

Журамласан толь ч гэх шиг. Чоймаа багшийн номыг хцлгайлчихаад нэрийг нь ч дурдахгүй гомдоосон хог шаарнууд шүү дээ. Тэгээд засаж байгаа нь гэж цул алдаа л нэмсэн байна лээ. Харин ч цэгцлэх биш замруулсан. Ер нь толь бичиг хийх нь үндэсний зөвлөл биш, хэл зохиолын хүрээлэн шүү! Хуулиараа!!!

Зочин [202.126.88.196] 2020-05-06 14:25:36

Шүүмжилсэн сэтгэгдэл бичиж байгаа ХҮМҮҮСЭЭ!!! Өөрсдөө зөв бичиж чадахгүй байж ЗӨВ БИЧИХ (олон хүн алдаатай болон товчилсон харагдлаа) талаар нэг их ухаантай хүн шиг бичихээ больцгооё ТЭГЭХ ҮҮ?!

зочиг [64.119.17.115] 2020-05-06 07:13:21

Монгол хэл модон хэл болж бгаа нь vнэн. Хийх ажилгvй хамгаалах сэдэвгvй болсон юмнууд худлаа дvрэм зохиож солиорсоор байдагт л учир бгаа юм. Бид одооны дvрмийг мэдэхгvй, хvvхдvvд бид зерчилдеед бхад ийм юм яриад яахав дээ.Чаддаг чаддагаа дагавал барж.

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:50:21

Зочин [202.126.89.54] 2020-05-14 04:57:36

Багшийгаа дэмжиж байна. Эх хэлээрээ алдаагүй бичиж сурцгаая.

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:50:21

иргэн [103.10.22.118] 2020-03-23 09:47:39

зөв шүү дээ монгол хүн монголоороо зөв алдаагүй бичиж сурах хэрэгтэй цахим орчинд бол бүр хэцүү өрөвдөлтөй ч юм шиг манай зарим хүмүүс хүн зөв ярьсанч шүүмжлэх донтой болжээ

иргэн [202.179.31.29] 2020-03-08 02:48:26

Үсгийн алдаа гэхээсээ Үгийн алдаа л хэцүү байна шүү. Хэдхэн жилийн дараа өмнөх үеийнхээ ном, зохиолыг "Нууц товчоо"-г орчин цагийн Монгол хэлэнд хөрүүлсэнтэй адил тухайн үеийнх нь Монголоо алдсан хэлэнд хөрвүүлэх хэмжээнд очих байх аа.

Зочин [202.9.40.24] 2020-03-07 12:26:20

Яг зөв, Үг үсгийн аллаатай мэдээ нийтлэл, сэтгэгдэл бүрийг устгаад байя. Бичиг үсэгт тайлагдаагүй байж цахимаар оролдлэ хэрэггүй.

Бас зочин [64.119.26.144] 2020-03-08 01:07:50

Зөв шүү. Гэвч таны өгүүлбэрт хоёр алдаа байна. Яаруу бичсэн бололтой. ;-)

zochin [202.126.88.196] 2020-03-03 12:23:34

yg zuw

Балдоо [103.229.121.15] 2020-03-02 06:44:51

Одоо журмалчих. Мэдэв үү. Яаж. Үгийн алдаатай сэтгэгдэл болгоныг устгаад бай. Хачин, харь хэлээр биш хэлгий хэлээр бичээд бичээд. Тэгээд ичихгүй юм...

Зочин [66.181.161.34] 2020-03-02 12:56:51

Зөвөө

MGL иргэн [202.131.227.51] 2020-03-02 00:39:46

ёстой дэмжиж бн уу, би өөрөө аль болох үг усэг утга найруулгад хянаж бж пост сэтгэгдэл оруулахыг хичээдэг,

Зочин [139.5.216.56] 2020-03-01 13:01:42

Medee.mn ooroo aldaatai bichsen bna shu dee

Зочин [103.212.118.90] 2020-02-29 09:24:02

Латин крил хосолсон бичигтэн болох

Зочин [43.242.242.211] 2020-02-29 06:47:07

Surgaltandaa anhaar zaawar zuwlguu sain ug hudlaa l ingmeer bna tgmeer bna ghin

Зочин [202.9.46.49] 2020-02-29 11:10:20

ядаж эсэргүүцлээ кириллээр биччих л дээ Чи Монгол хүн юм байгаа биздээ

Зочин [202.131.231.26] 2020-02-29 08:38:32

Манай улс төрчид тэр бүү хэл МҮОНТ -хэн хүртэл монголоороо хэлж болох үгийг гадгаадаар яришдээ тэгээд бас монгол улсаа хэлээ аврая гэнэ

Хишигсүрэн [122.201.22.164] 2020-02-29 04:23:46

Өвчинтэй тулгарахаараа эх орон минь өөр хэлээр яриад түгдрэхлээрээ эх хэлээр юу гэдэг билээ гэдэг юм биш үү

Bi [66.181.181.195] 2020-02-28 15:43:51

Оноосон нэр том үсгээр эхэлдэг. Өөрсдөөсөө эхлээл зөв бичээд сурчих хэрэгтэй байх.

Зочин [202.179.25.184] 2020-02-23 07:03:03

болжийшдээ

Уулын өвгөн Батжаргал [66.181.161.44] 2020-03-03 02:36:45

Болж байна шүү дээ гэж таны бичсэнийг таалаа.

Зочин [202.131.239.170] 2020-02-23 19:42:54

болж байна шүү дээ

Зочин [64.119.16.252] 2020-02-23 05:16:01

Таны хэлж буйг мэдэхгүй хүн байхгүй. Байсхийгээд сүрхий амьтан болж харагдах нэг өвчин чинь хөдлөө юу? Хамгийн гол нь хүний үнэргүй чанарыг чинь мэддэг олон хүмүүс дургүй нь хүрч, танихгүй хүмүүсийг яаж мэхэлж буйд чинь харуусаж байна. Зарим хүмүүс үнэхээр тэсэхгүй болж байгаа шүү. Эсвэл идээ бээрийг чинь уудлаад өгөх үү? Олон хүнийг гомдоосныг чинь дэлгээд өгөх үү?

Д.Батсүрэн [192.82.70.88] 2020-02-29 01:14:47

Маш чухал санаа г үнэхээр дэмжээрэй.

Зочин [66.181.161.93] 2020-02-26 13:47:33

энэ юу хуцаад байгаа новш вэ? Өөр хоорондынхоо юмыг өөрсдөө л шийд! Олон нийтийн хэрэгслээр ингэж солиорох чинь олигтой хүний авир биш шүү!

Зочин [202.126.89.83] 2020-02-22 07:52:14

МОНГОЛ ХЭЛЭЭР АЛДААТАЙ БИЧДЭГ ХҮМҮҮСИЙН СЭТГЭГДЭЛ, ӨӨРӨӨ ЮУ Ч ҮГҮЙ БАЙЖ БУСДЫГ ШҮҮМЖИЛЖ ДОРОМЖИЛСОН БИЧВЭРИЙГ НИЙТЭЛДЭГГҮЙ ПРОГРАММ БАЙВАЛ САЙХНАА.ТЭДНИЙ БИЧЛЭГҮҮД НЬ ИНЭЭДТЭЙ ГЭЖ...

Зочин [202.126.89.96] 2020-02-22 07:31:54

Үнэсний хэл мартаж болшгүй соёл.Маш зөв бичих хэгтэй.

Зочин [64.119.26.144] 2020-03-08 01:10:48

Үндэсний, Хэрэгтэй. ;-)

Зочин [202.131.239.170] 2020-02-23 19:43:25

үндэсний

Зочин [103.229.122.75] 2020-02-21 16:45:32

Монгол хэлний багш нар гэж сөнөчихсөн хэдэн годилууд байнаа?! Тэр бэлдсэн төгсгөсөн шавь нарийн байж байгааг!! Бичгийн хэв,дүрмийн алдаа,найруулга гэж авах юм байхгүй!? Нэг өргөдөл,хүсэлт биччихэж чадахгүй утга авцалдаа байхгүй,тэр чигээрээ зөв бичгийн алдаа!!! За тэгээд монголоор гадаад хүн яриад бөйгаа юмуу,эсвэл гадаадаар нэг ядарсан монгол ярих гээд байгаа юмуу авах юм байхгүй?! Хэлд орохдоо хэлж сурсан хэдэн дультраа үг болох гоё,аймаар,аягүй,тээ гээд л монгол хэл нь дуусна дөө!! Ядахдаа энэ 4 үг хэрэглэхийг 10-өөс дээш насныханд оригломоор ! Ёстой хөөрхийлөлттэй сонсогдохыг нь яана!! За тэр зүйр цэцэн үг,хэлц үг гээд сайхан монгол хэлээр ярьж байгаа энгийн битгий хэл монгол хэлний эрдэмтэн нь ч алгаа?! Ёр нь сөнөх тал руугаа явж байх шиг!! Дулам мэтийн нохдуудын үед монгол хэл ингэж л хөгжиж сөнөж байх шив дээ?! Улсын хайр халамж,хоолыг нь их л цусалсан даа?! Даанч олигтой юм юуч хийсэнгүй ээ!? Энэ телевизийн хэдэн арын хаалганы хөтлөгч,сурвалжлагч нарын ярьж хэлж байгаа та нэг с

Зочин [202.126.89.54] 2020-05-14 04:58:58

Ядаж өөрөа алдаагүй бич л дээ

Зочин [64.119.27.42] 2020-03-16 04:11:06

Монгол хэлний багш нарын буруу гэж юу байхав дээ Буруу л заав гэж хүлээж авч сурч байгаа нөхдүүд л асуудалтай шүү дээ Ном уншдаггүй залхуу байсных

Зочин [64.119.26.144] 2020-03-08 01:12:00

Таны бичсэнд ч олон алдаа байна. Засаарай

Зочин [103.229.123.144] 2020-02-21 14:24:16

Монгол бичиг илүү чухал. Экспортлоогүй төрөлх бичиг учир

Jargal [37.171.212.116] 2020-03-01 09:26:36

Ёстой ёстой

Зочин [202.9.46.105] 2020-02-22 05:48:56

Zov

Зочин [202.126.88.231] 2020-02-21 12:00:48

Монгол хэлний багш нар, эрдэмтэд eр нь уйгаржин бичиг рүү шилжинэ гэж байхаар ядаж кирилл үсгээр дүрмийн алдаагүй, зөв сайхан найруулан бичиж сургахад ажлаа чиглүүлмээр байна. Хэрэв эх хэлээ төгс сайн эзэмшиж чадвал харь хэлийг сайн сурч, эх хэл рүүгээ гадаад хэлнээс, эх хэлнээсээ гадаад хэл рүү оновчтой сайн орчуулдаг болно. Эх хэлээ сайн сургахгүй бол google translete шиг модон орчуулга хийдэг хүмүүс олширно.

Уулын өвгөн Батжаргал [66.181.161.44] 2020-03-03 02:49:09

Үнэн.90-д оны үед монгол бичгээр бага ангид заалгасан хүүхдийн кириллээр бичсэн зүйлийг уншаад мэл гайхаж цэл хөхөрч байсан ядахад тэр хүүхдийн эх нь хэл уран зохиолын багш байсан шүү.энэ нь боловсролын тогтолцоогоор тоглож байгаа ардчилсан нийгмийн өөрчлөн байгуулалтын үр дүн ингэж монгол үндэстнийг устган үгүй хийх үйлдэл газар авсан гэдэгт эргэлзэх хэрэггүй

Зочин [202.55.188.84] 2020-02-25 01:04:19

Яг үнэн!

Зочин [66.181.161.107] 2020-02-21 12:49:02

Тийм шүү

Зочин [202.126.88.231] 2020-02-21 11:51:45

Энэ маш зөв санал байна. Эх хэлний боловсролд анхаарах цаг болсон. EБС-ийн монгол хэлний сургалт социализмын үeийнхээс муудсан, монгол хэлний зөв бичих дүрэмийг эрдэмтэд нь их өөрчилж байна. Залуус сошиалд алдаатай бичихэд хүргээд байгаа зүйл нь эх хэлний дүрэм, найруулан бичих суурь боловсролыг нь муу олгосонтой холбоотой. Товчлол, маазарч бичих энэ тэр нь их алдаатай байгаа харагдах юм. Монгол хэлний эрдэмтэд зөв бичих тал дээр хүүхэд залуусын дунд олон сонирхолтой ажил, тв нэвтрүүлгүүд санаачилбал сайн сан.

Зочин [202.126.88.156] 2020-02-28 13:24:57

ДҮРМИЙН

Зочин [202.126.89.42] 2020-02-25 09:02:13

Зочин [148.60.92.227] 2020-02-21 09:31:57

chahim orchind bid men ch ikhe chyyrch bna daa!!!!yum l bol syymjileh zygeer neg ydaa engerch boldoggyi boljee!ene bol ebchin tamini ee!!!jaahan taibsirch hynii yg ab?....bid yunii tyld amidarch baigaa bilee!bysadiig myylahiin telee buluu?gedegeen saitar sanazgaa l daa!!!

Зочин [66.181.161.94] 2020-02-21 08:56:40

Эх хэлээрээ алдаа мадаггүй, гаргацтай сайхан бичэцгээж бай хүмүүсээ. Эрдэм ном эндээс л эхэлнэ. Угтаа бол хүн бүхэн санасан бүхнээ уудалж болох цахим орчны энэ сайхан талбарыг хэрүүлийг үгээр буртагламааргүй л байгаа. Үйлийн үр болдоггүй л юм байхдаа.

Зочин [192.82.74.45] 2020-02-22 00:02:17

Зочин [202.55.188.33] 2020-02-21 08:51:02

uulaasaa erxem bagsh ta xel shinejleliin onoliig zurchsunbaisaar baij ex xelend zasvar oruulsan ex xelend yer zasvar xiideggui amnai uls 92 xuvi zuv bichigten uls bsaniig erxem xar bagsh ta ugui xiisen xar nugelten shuu!!!! odo yana xuuchin xevend oruul!! xar nugl8iin chin gaigaar zuv buru bichej bga ter dee ix surguuliinbagsh nar gd bgaa maa zailaarai!!!

Монголчууд [59.153.84.126] 2020-02-21 07:53:56

Судлаачид л хэрэглэх хэрэгтэй. Аливаа зүйл ухрахаараа бурууддагийг ойлгох хэрэгтэй. Монгол хэлийг баллаж байгаа улсууд чинь залуучууд биш. Монгол хэлний гэж өөрсдийгөө өргөмжилсэн эрдэмтэн нэр зүүж бичгийн дүрмээ өдөр бүр өөрчилж хоорондоо хэрэлдсэн Хэл судлалаар хоолоо олж идэж байгаа та нар шүү. Одоо болих хэрэгтэй. Хуучин Монгол бичгээ та нар судал даа. Бусад нь одоогийнхоо бичиг үсгээр явцгаая

зочин [202.126.88.231] 2020-02-21 12:03:09

Зөв зөв

Зө, зө [176.218.153.137] 2020-02-21 06:33:21

С. Дулам багш минь дээ.Их Нацагдорж, Ре багш, түүний шавь тэмээчин Галсан абугай байсаар атал нэг боловсролгүй шахуу хэн ч биш хүүхнээс иш татаад л юу болоо вэ? Арай ч дээ, айн

Монгол [103.212.116.95] 2020-02-21 06:07:54

Энэ хүн насаараа л монгол хэл гэж ярьж хоолоо олж идсэн. Яг бодит зүйл юу хийвээ. Залуудаа эрдэмтэд дагаж жаахан гүйсэн юу ч хийгээгүй. Өтөл насандаа өөнтгөлж суусаар юу ч хийсэнгүй. Бас Өнөрбаян гэгч нэг өрөөсөн дугуйтай

Зочин [202.126.89.54] 2020-05-14 05:03:39

Хүн муулах өвчин туссан юм уу,хэн юу бүтээснийг нь мэдэхгүй байж, бүтээлүүдтэй нь танилцаагүй атлаа энэ 2 багшийн талаар ингэж бичиж яасан ч болохгүй шүү.

Зочин [103.26.193.248] 2020-05-13 16:27:38

Яг үнэн

Хэлгий [202.9.40.15] 2020-02-28 12:16:09

Үнэн шүү

Зочин [59.153.115.177] 2020-02-21 08:28:43

Unen shuu

Specs [202.126.89.136] 2020-02-21 05:47:57

Дэлхийд гуравхан сая хүн ярьдаг оюуны болон сэтгэл зүй, шинжлэх ухааныг илэрхийлэх чадваргүй хэлийг хаясан нь дээр. Харамсах юмгүй. Би хүүхэдтэйгээ монголоор ярьдаггүй. Хэл бол оюун ухаан сэтгэхүйтэй нягт холбоотой учир багаас нь хоёр хэл холих хэрэггүй. Хамгийн сайн гэж бодсон хэлээ хүүхэддээ сургах нь зөв

Зочин [202.126.88.196] 2020-05-06 14:40:14

Битгий донгос! Тэр тусмаа эх хэлээ,эх бичгээ байгаагаар нь авч үлдэж байж Монгол гэдэг улсыг авч үлдэнэ.Ямар ухаан муутай юм бичдэг хүн бэ? ТА

зочин [202.9.46.123] 2020-02-29 12:58:00

Арай ч дээ. Танд өвөг дээдэс, үр хүүхдүүдийн тань өмнөөс харамсахын ихээр харамсаж байна шүү

Зочин [66.181.161.93] 2020-02-26 13:57:07

Чи монгол хэлээ мэдэхгүй юм чинь яаж сэтгэл зүй шинжлэх ухааныг илэрхийлэх вэ хүний оронцог сүүдэргүй сүг сүнсгүй үхдэлээ айн!?

Зочин [202.9.46.105] 2020-02-22 06:02:32

Odoohondo hari heleer huuhde zaaj surgaad bolj bna gej sanagdaj bga ch tsaashid suuri eh helgui bh ni tuhain huuhdiin setgehuin hogjild noloolohgui gedegt ta itgeltei bna u

Зочин [202.9.46.105] 2020-02-22 05:54:07

Hehe, yu helne ve

Зочин [182.160.2.161] 2020-02-21 17:00:54

Битгий Монголд буцаж ирээрэй

Зочин [202.9.46.8] 2020-02-21 08:30:11

Та монголоор ярьдаггүй, үзэн яддаг юм бол тэр шүтээд байгаа аль нэг гадаад хэлээрээ энд бичвэл ямар вэ?

Зочин [150.129.142.161] 2020-02-21 08:11:22

Бага тэнэглэ Чи ѳѳрѳѳ Монголоос зайл

Зочин [192.82.71.21] 2020-02-21 05:41:59

Багшийн хөгжлийн ордонд ажилладаг монгол хэлний багш Цасанчимэг гэдэг хүн монгол хэлэнд өргөн цар хүрээтэй биш сүүлийн үеийн урилга заллага эсвэл харьцааний хүндэтгэлийн бус шинжийг харуулдаг.

кккк [103.26.195.49] 2020-05-14 15:54:45

харьцааний гэж бичихгүй ээ найз минь кккк

Зочин [66.181.161.67] 2020-02-21 07:24:39

Тиймүү. Харуулж чадах болов уу? Би лав итгэж чадахгүй байна.

Зочин [150.129.140.164] 2020-02-21 05:04:32

Mongol helnii bagsh, baga angiin bagsh naraa mash sain beldej gargaach ee... er ni bagsh nar shunaltai bolson bnaa.... aav eejuudees avah l grdeg boljee

Зочин [59.153.112.237] 2020-02-21 05:01:17

Буурал эрдэмтэн минь залуучууд тоохгүй таны үгэнд орохоосоо өнгөрсөн. Ийм залуу үеийг бэлтгэсэн танай үеийнхний буруу, эцэг эхчүүд, сургуулийн буруу

Зочин [202.126.89.174] 2020-02-21 04:57:17

Чадку мэдкү болку гэсэн үгнүүд олширлоо

Зочин [202.126.89.91] 2020-02-21 04:38:17

ТӨРӨЛХ ХЭЛЭЭРЭЭ БИЧИЖ ЧАДАХГҮЙ, ӨМНӨӨС НЬ ИЧИЖ ҮХМЭЭР ТОМ ТОМ ШҮҮМЖ БИЧИХИЙГ НЬ ЯАНАА. НЭГ Л ИХ БИЕ БИЕНЭЭ ҮЗЭН ЯДСАН , ӨӨРСДӨӨ БОЛОХООР ХООСОН ТОЛГОЙНУУД. ЯДУУ ЯДУУГИЙН ДОТРООС ХАМГИЙН АЮУЛТАЙ НЬ ОЮУНЫ ЯДУУРАЛ БАЙДАГ.

Зочин [192.82.67.116] 2020-02-21 04:15:06

Яг үнэндээ мартчихдаг юм байна лээ

Зочин [202.179.31.82] 2020-02-21 04:13:49

энкбаярыг дагаж далдайгаад ховдын ногоон бямкааг дуурайж уйлаад мөн ч хөглүүлсэн эрдэмтэн шүү

Хайдо [106.73.196.161] 2020-02-23 06:51:59

Сэтгэгдэлийг монголоор бичдэг болмоор байна.Одоо бичиж буй латин ч биш,англи ч биш бас монголтойгоо хольсон сэтгэгдэл их болжээ.Энэ нь эцэстээ монгол хэлийг юуч өиш болгож байгааг улсаас анхаарч

цэцэг [103.57.92.99] 2020-02-21 03:59:07

бичигийн хэл, ярианы хэл хоёр өөр .цахим орчинд ярианы хэлээр бичээд байгаа юм .мөн албаны хэл энгийн хэл гээд монгол хэлний тансаг уужим хэлнийхээ хэрэглээг зөв хэрэглэж байх нь чухал юм .

Зочин [202.21.108.57] 2020-02-21 03:55:39

Маш зөв. Хараад байхад бодовсролтой хүмүүс л крилл үсгээр бичээд байгаа юм даа.

Одон [202.21.108.157] 2020-02-21 03:50:41

Тиймээ та яг зөв санамж айлдлаа.

Зочин [103.9.90.130] 2020-02-21 03:48:55

монголоор буруу бичвэл цахим орчинд орж болдоггүй " хаалт" программ хэрэгжүүлбэл ямар вэ.

лшга [103.229.121.15] 2020-03-02 06:47:07

Зөв

Зочин [202.9.46.90] 2020-02-21 12:02:25

Энэ саналыг хэрэгжүүлээд үзэх юмсан.

Зочин [202.126.89.171] 2020-02-21 05:58:00

naad Sanaa chini zuv sanagdaj baina

Zochin [202.126.89.208] 2020-02-21 04:01:17

Ok

Зочин [192.82.68.55] 2020-02-21 03:53:44

yes

Зочин [64.119.17.53] 2020-02-21 03:42:50

Хэлхийхэн уг нь арай эрт ингэж дугарах байсан юм Гэхдээ оройтсон ч гэсэн яахав.Энэ цахим орчин гэдэгт үг буруу бичихийн хажуугаар. дэндүү бүдүүлэг үг хэллэг маш их байх юм.Үүнийг дариу журмалмаар байна.Тийм бүдүүлэг хэллэгтэй сэтгэгдэл мэтийг гаргамааргүй баына.

Балдоо [103.229.121.15] 2020-03-02 06:46:27

Чи өөрөө бас буруу биччихжээ... Тэгэхээр яана аа.

Зочин [172.58.204.158] 2020-02-21 05:44:34

Зөвдөө.


91 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
91 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.