Хөдөлмөрийн баатар Р.Раш: Би ясны төмөр замчин хүн

Л.Батцэнгэл / Нүүр

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин, Монгол-Оросын хүндэт төмөр замчин, УИХ-ын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд асан Раднаабазарын Раштай уулзаж хөөрөлдлөө.

Мэдэж гийгүүлэх нь бага ч гэсэн дуулсан сонссон нь байлгүй яахав дээ, энэ муу зэгэл толгойд

-Та сайхан өвөлжөөд, одоо сайхан хаваржих гэж байна уу. Та ямар алба хашиж байна даа?

-Сайхан өвөлжиж байна. Би төмөр замдаа хоол хороож байгаа хэвээрээ. УБТЗ-ын даргын зөвлөх гэдэг ажлыг залгуулж байгаа.

-Төмөр замтайгаа насаараа холбогдож ажиллаж, амьдарлаа даа, Та?

-Энэ миний хувь заяа юм шиг байгаа юм. Аав минь намайг тэр үеийн ЗХУ-ын (хуучин нэрээр Ленинград) одоогийн Санкт-Петербург хотын Төмөр замын дээд сургуульд сурахаар мордоход “Миний хүү хазаарынхаа жолоог аваад яваарай” гэхэд чемодандаа хийгээд явж байсан. Сургуулиа төгсөөд ирсний дараа ээж маань тэмээний тэнжээ татлаганы сур өгсөн юм байгаа юм.

-Учиртай л эд байж дээ?

-Тэр бол тээвэрчин хүнд ачаа нь тэгшхэн яваарай гэсэн билэгдэл байсан байлгүй дээ. Би ясны төмөр замчин хүн л дээ. Улстөрд яахав, найман жил болсон. Тэглээ ч гэсэн би төмөр замаа л санаж явсан.

-УБТЗ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Орос-Монголын хамтарсан төмөр замын байгууллагад өрнөж буй шинэ ажил юу байна?

-“Улаанбаатар төмөр зам” гэдэг байгууллага чинь Монгол-Оросын хамтарсан хамгийн ууган байгууллага шүү дээ. Энэ байгууллага 1949 онд эхэлж гэрээ нь хийгдээд 1950 онд “505” гэж ярьдаг, Власовын арми ч гэж хэлэлцдэг хүмүүс барьж бүтээж төмөр зам шилжиж ирсэн юм. Тэрнээс хойш Монгол-Зөвлөлтийн, одоо бол Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлиг гэж явж байгаа. Анх хоёр улсын хамтарсан байгууллага гэж төрсөн, одоо бол үндсэндээ ганцаараа хоёр улсын эдийн засгийн харилцааг тодорхойлж үлдэж байх шив дээ. Даргын зөвлөх энэ тэр бол яахав дээ, шинэ удирдлагын дотоод хэрэгт тэгтлээ ороод байхгүй. “Тэрийг нь тэгэхгүй байна” гэж долоовор хуруугаараа чичээд байдаггүй. Ерөнхий чиг шугам, замынхаа аж ахуйг сайн анхаармаар байна гэж хэлнэ. Төмөр зам маань жар гаруй хувь нь бетон дэртэй болсон. Дөч орчим хувь нь модон дэр хэвээрээ байна. Их засвартаа голлон анхаарах хэрэгтэй. Вагоны аж ахуй маань нэлээд суларлаа. Тэр жил Японы зээл тусламжаар нэлээд сайн сэргэлт авсан. Бид ч Зүүнхараагийнхаа үйлдвэрийг чамгүй анхаарч ирсэн. Аливаа юм чинь цаг цагаараа шүү дээ. Тэр болохоор ерээд он, 2000 оны эхээр хийгдсэн ажлууд юм. Вагоны дугуй их элэгдэж байна. Тиймээс Зүүнхараагийнхаа үйлдвэрийн төсөл энэ тэрийг түргэтгэх талын юмыг ярина даа. Төмөр замын дагуух удирдлагын автомат хэрэгслийн шинэ төсөл хэрэгжиж дууссан. Үүнийг түргэн гартаа оруулахгүй бол аюулгүй байдал гэдэг төмөр замын хамгийн чухал юм байдаг.

image

-Хамтрагч орос нөхөд чинь таны үгийг авна биз?

-Оросууддаа ч үгээ хэлнэ. Төмөр замд дарга шүү өчнөөн жил “буг” болж байсан хүн чинь Оросуудад хэлэх юмаа би хэлэлгүй яахав дээ. “Шинэ төсөл хэрэгжүүлчихээд “Хугацаа нь дуусчихлаа” гээд мордоод явчихгүй юм байгаа биз дээ” гэдгийг шууд ярина. Оросын талаас ирсэн томоохон амьтадтай манай албадын дарга нар намайг уулзуулах гэж их ярина. Тэр нь яах вэ гэхээр зэрэг би ямар тэднээс чинь айж эмээнэ гэж ямар юм байх вэ. Хэлдэг үгээ чөлөөтэй хэлнэ. “Та нарын явуулсан юм чинь чанарын хувьд ингэж байна. Шаардлага хангахгүй байна” гэсэн юмыг илэн далангүй улалзахгүй хэлнэ шүү дээ. Энэ л манай Монгол үндэстний эрх ашиг юм чинь. Бүхэлдээ төмөр замын хэвийн жигд үйл ажиллагаа хангагдаж улс, хувийн хэвшил, Монгол Улсын эдийн засгийн төлөө үүрэгт ажлаа чанартай, үнэнчээр гүйцэтгэхэд л бид үүрэг гүйцэтгэх ёстой шүү дээ. Тэр монгол, орос байх ер огт хамаа байхгүй, ерөөсөө л “Улаанбаатар төмөр зам” гэсэн байдлаар ханддаг даа. Оросууддаа “Дээр үед ийм байсан юм шүү” гэж шууд хэлнээ. Юмыг зөв талаас шүүмжлэлтэй хандаад хэлэхэд “Чи цаашаа” гэх хүн нэг ч байхгүй. Оросууд чинь их ухаантай улсууд шүү дээ. Бодлогын шинж чанартай “Тарифтаа өөрчлөлт оруулъя” гэж өөрт санагдсан зүйлсээ ярина л даа. Энэ чинь одоо тэгээд юу ч гэх юм бэ дээ, дандаа өргөн дардан замаар явахгүй шүү дээ. Мэдэж гийгүүлэх нь бага ч гэсэн дуулсан сонссон нь байлгүй яахав дээ, энэ муу зэгэл толгойд.

Битүүний өдөр хотны хойт толгой дээрээ буу тавьж муу юмыг зайлуулдаг байсан

-Цагаан сар болж байна. Төр засгаас цагаан сараа амар амгалан хөл багатайхан тэмдэглэе гэж байна. Таны багад цагаан сарыг ямаршуухан байдалтай өнгөрөөдөг байв. Маршалыг бурхан болоход цагаан сараа нэг өнжсөн гэдэг бил үү?

-Тавин хоёр оны цагаан сарын битүүний өдөр БНМАУ-ын маршал Х.Чойбалсан Москвад насан өөд болсон шүү дээ. Тэгэхэд айл амьтан чинь идээ цагаагаа тавьчихсан байсан. Тэрийг бас хориглож шинэлээгүй гэдэг юм. Би тэр үед төрөө ч үгүй байсан үе. Би чинь тавин гурван оны хүн. Цагаан сар чинь “Малчдын баяр” гэж хумигдмал байсан шүү дээ. Би чинь төмөр замд ажиллаж байгаад ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид яваад төгсөж ирээд МАХН-ын Төв хороонд төмөр зам, нисэхийг хариуцан ажиллаж байсан. Би хадмындаа суудаг байлаа. Нөгөөдүүл маань идээ цагаагаа бэлдчихлээ гэхэд энд оройн зургаан цагаас лекцтэй гээд хүлээлгэнэ. Тэр лекцэнд орохгүй бүртгэнэ. Хатуу байсан. Сэхээтнүүд золгоно, шинэлнэ. Нэлээд хязгаарлагдмал байсан. Тэр цаг үед монгол үндэсний талын юманд интернационольч байдлаар жаахан тиймэрхүү ханддаг байсан л даа. Хэт үндсэрхэг байх хэцүү, хэт интернацианольчлагдах бас хэцүү байсан. Ер нь юманд голтой л хандаж байх хэрэгтэй байлаа. Гэхдээ би Цэдэнбал даргын үеийг, Самбуу даргын үеийг муулах эрх байхгүй. Онцгой баян хүн байгаагүй, барлаг ядуу бас байгаагүй тийм л тэгш нийгэмд бид явж ирсэн шүү дээ.

-Та Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул хүн. Танай нутагт цагаан сарыг яаж тэмдэглэдэг байв?

-Цагаан сар гэдэг чинь монгол үндэстний үндэсний их баяр ёслолын өдөр. Тэр өдрийн тэнгэрийг ажиж, тэр өдрийн хийх үйлээс жилийг даадаг гэж ярьдаг. Тэнгэр хүртэл хөв хөх цэлмэг биш армаг тармаг үүлтэй байвал бороо хур элбэгтэй жил болох нь ээ гэж ярьдаг. Тэр хэмжээгээрээ таван хошуу мал тарайн бэлчсэн тийм л сайхан дэлгэр зун болж, ёстой нөгөө нэг хөөрүүлсэн сүүний шаргалтсан өрөм шиг налгар намар айсаж, тэр хэрээрээ өнтэй сайхан өвөл болно шүү дээ. Хавар чинь цагаан сар өнгөрүүт шинийн арван тавнаас эхлээд тэнгэр налайгаад төлийн дуу хангинаж эхэлдэг. Ийм сэтгэлд хоногшсон сайхан бэлгэшээл цагаан сараас эхэлдэг л дээ. Их ёс дүрэмтэй. Бага байхад чинь шинийн 29-нд их цэвэрлэгээ хийнэ. Гэр бараагаа цэвэрлэнэ. Бурхан тахилаа цэвэрлэнэ, өрнө, тавина. Шинэ дээлээ өмсөцгөөнө. Битүүнийг оройг би санадаг юм. Би тэгэхэд нэлээд том болчихсон байж л дээ. Ухаан нь хотны хойд толгой дээрээ бууддаг байсан.

-Өө, яаж байгаа юм бол оо?

-Тэр нь муу юмыг л хөөн зайлуулж байгаа хэрэг л дээ. Аав маань надаар буудуулахдаа “Миний хүү мөрөндөө сайн тулж буудаарай. Тэгэхгүй бол том бууны тийрэлтээр эгэм хугардаг гэж ярьдаг юм шүү” гэж байсан үг нь хүртэл одоо чихэнд сонсогдох шиг болох юм. Хүүхэд байхад чинь цагаан сар гэж халуун намраар шахуу л эхэлж ярина даа. “Загал морио унана. Дэлийг нь сайхан засна. Айл хэсэж гарна. Цагаан сараар шинийн нэгний өглөө тэрүүгээр явна, тэдний тэднийхээр бууна. Шинийн хоёронд тэднийд очно” гэдэг байлаа. Тэгээд даварга тохоод, чихэр боов, ёотон цуглуулна. Зарим айл нэг төгрөг өгнө. Зарим айлууд гурван төгрөг өгнө. Тэр чинь сурагч хүнд мундаг их бэлэг болдог байсан. Би санадаг юм, тэр чинь одоо хэдэн он ч болж таарч байна. Жаран дөрвөн оны юм бол уу даа, цагаан сараар ер гаруй төгрөг цуглуулчихсан их л баян хүн сургуульдаа хөдөө гэрээсээ буцаж ирж байсан. Ер нь цагаан сар сайхан баяр л даа.

-Аргагүй л монгол үндэсний баяр шүү?

-Юм болгон налгар, горимтой. Муу үг хэлж болохгүй. Хэрүүл, хараал хийж болохгүй. Хэрвээ муу үг хэлбэл тэр жилдээ үйлс тийм маягаар байх жишээтэй. Заримдаа бол эм уухыг хүртэл тэвчиж хориглодог байсан юм шүү дээ. Хэрвээ эм уувал эмнэлгээс салахгүй ч гэх юм уу, тийм маягтай. Бүх юм л яг л нэг тийм хуучны тэр сайхан номоор болдог байсан. Монгол үндэсний зан үйлд сургадаг баяр. Одоогийн энэ мөнгө бариад золгодог чинь лав л манай баруун урагшаа зүгт байгаагүй юм шүү дээ.

-Мөнгө барих ч монгол ёсонд байгаагүй байх аа?

-Байхгүй. Томчууд бол зүгээр сайхан золгоно. Бүүр хүндтэй, багш шавийн барилдлагатай ч гэх юм уу, хамгийн ахмад хүндээ хадаг барьж, үзэм боож өгнө. Түүнээс залуучууд нь золгож үнсүүлээд, ууж идээд элбэг дэлбэг сайхан зочлуулаад гарна. Хүүхдүүд харин хувиа авна. Мөнгө барих хотоос гарсан л бол уу. Тэр нь ч одоо амьдрал ямар билээ, хөгшчүүлд амьдрал ахуйд нь дэм болоод явдаг шахуу болчихож байх шив дээ. Түрүүн өвчний тухай асуусан.

-Тэгсээн. Энэ жилийн цагаан сарыг өргөн тэмдэглэхийг хориглолоо гэж асуусан?

-Тэрэнд одоо хариулъя. Бид чинь төрийн зохицуулалттай ардчилсан нийгмийг байгуулж байгаа улс. Үндсэн хуулиар тийм. Тэгэхээр төрийнхөө үг шийдвэрийг, ялангуяа энэ эрсдэл ихтэй, өвчин зовлон гэдэг хэлж ирэхгүй хийсэж ирдэг ийм үед дагах л учиртай. Энэ бол төр төмбөгөр эрэмбээрээ явна шүү дээ. Ёс ёмбогор гэдэг хүний өөрийн сэтгэлийн асуудал. Төрөөс хэлж байгаа тэр үгээ дагана. Гэхдээ өөрийнхөө хүрээнд тэр ёслолуудаа үйлдэж л таараа шүү дээ. Гэрийн эзэгтэй цайгаа чанана. Цайныхаа дээжийг тэнгэр бурхандаа өргөнө. Бурхан шүтээнтэй айл бол түүндээ өргөнө. Гэрийн эзэн ууцаа талладаг барьдаг тэр ёсууд чинь битүүнээс эхлээд ямар нэгэн хэмжээнд байж л таарна л даа.

-Тантай золгох үр, ач, шавь, дүү нар олон байдаг байлгүй?

-Миний нэг эгч хөдөө Эрдэнэдалайд бий. Ах дүү нар дотроо дээрээсээ хоёрдахь гэчихээр чинь дандаа миний дүү нар, үр хүүхэд, ач, зээ, зээнцэр болоод явчихна. Доод талыг нь одоо тоолоод ч барахгүй. Нэр усыг нь заримыг нь мэдэх ч үгүй.

-Сайхан өнөр өтгөн л болж байгаа юм байна даа?

-Ер нь манайхан нэлээд өнөр айл л даа, дээр үеэсээ.

Орон нутгийн удирдлагын эрх мэдэл дээшиллээ гээд улсын эрх ашгийг хөсөрдүүлж болохгүй

-“Үндсэн хууль”-аа өнгөрөгч онд өөрчиллөө. Та төрийн түшээ байсан хүний хувьд тогтож анзаарсан зүйл заалтууд байсан л байлгүй?

-“Үндсэн хууль”-ийн “Дордуулсан долоон зүйл” гээд яриад байсан. Тэрнээсээ зарим нэгийг нь өөрчиллөө. Засгийн газрын эрх мэдлийг, Ерөнхий сайдын эрх мэдлийг дээшлүүлсэн. Бусад орнуудад тиймэрхүү юм зөндөө байдаг л даа. “Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай хууль” гэж өмнө нь намайг Их хуралд байхад гарсан юм л даа. Тэр журмаа ерөнхийдөө сахиад ерөнхий зарчим, араг яс бол хэвээрээ бусад өөрчлөлтүүдийг нэлээд хийлээ. Ялангуяа эрх мэдлийн хуваарилалт дээр эргэж харъя, хугацааны хувьд ухаан нь нааш цаашаа болгох юмнууд байна гээд зарчмын шинж чанартай зүйлүүд нэлээд орсоон. Ерэн хоёр оны Үндсэн хуулийн үндсэн зарчим яг хэвээрээ шүү дээ. Зарим нэг сонгогдох хугацааг өөрчилсөн. Тухайлбал, Улсын Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр биш зургаан жилээр болгосон байх жишээтэй. Орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэлээд өргөж өглөө. Тэгэхдээ манай улс чинь нэгдмэл улс. Түүнээс биш тэр орон нутгийн эрх мэдэл гэдэг чинь нөгөөдүүл нь “Манай орон нутгийн эрх мэдэлтэй. Бид орон нутгаа өөрсдөө мэднэ. Тэр улс ямар хамаа байдаг юм” гэх байдал гаргаж болохгүй. Монгол Улс маань нэг л улс, нэг л үндэстэн.

Цанын холбооны ерөнхийлөгчийн хувиар тамирчдаа дагуулан

дөрвөн олимпт оролцсон

-Монголын цанын холбоог тэргүүлж Сочийн цагаан олимпод хүртэл очиж явсан даа, та?

-Бас л төмөр замын буян даа. Хэдэн онд сон билээ дээ, цанынхан арга хэмжээгээ зохион байгуулах болоод над дээр орж ирээд бадар барьсан шиг байгаа юм. Орж ирсэн санал нь хариугүй юм. УИХ-ын гишүүн асан, шог зохиолч Л.Одончимэдийн нэг хэлсэн үг бий л дээ. “Төсвийн байгууллагын ядууг яахав

Төө Рашийн хатууг яахав

Төмөр замын баяныг яахав

Элгэн түмний алгыг тэнийлгэдэг

Эрхий Мажигийн дүү баймаар

Энэ Раш хэцүү мөртлөө сайн хүн” гэсэн утгатай. Тэр байдлаараа л хандаж нөгөө гуйгаад ороод ирсэн бичгийг нь гурваар үржүүлээд санхүүдээ цохсон байдаг юм гэнэ лээ. Тэгэхээр нөгөөдүүл чинь ерөөсөө хагартлаа баярлахгүй юу. Тэгээд хоорондоо “Энэ хүнээс салахгүй байх арга замыг хайя” гэцгээгээд дараагаар нь миний санал онолыг ч авсан юм байхгүй, шийдвэрээр шахуу Цанын холбооны ерөнхийлөгч болгочихсон юм. Тэгээд би арван есөн жил тэнд мануухай болж тамга тэмдгийг нь барьж явсан юм байх аа. Би өөрөө ямар хувийн хөрөнгө энэ тэр гэсэн юм байх биш.

-Төмөр замаасаа л төсөв санхүү гаргадаг байв уу?

-Улсын бэл бэнчин ядмаг байгаа нөхцөлд “Эрдэнэт үйлдвэр”, төмөр зам энэ мэтийн газрууд элбэж дэвсэж байж энэ улсын ажлыг явуулна шүү дээ. Тэр бол Ш.Отгонбилэг бид хоёрын ярьж байсан яриа ч бий. Талийгаач бид хоёр тохиролцож “Энэ талын юмыг нь чи хариуц, энэ талын юмыг нь би анхааръя” гэж хуваарилж авсан юмнууд байсан. Байгууллагаа хохироох замаар харин тэгж байгаагүй ээ. Улсын эрх ашиг нэгдүгээрт, байгууллагын эрх ашиг хоёрдугаарт, тэгээд дараагаар нь бусад эрх ашиг яригддаг байсан байж таарна. Ийм л байдлаар явж байсан даа. Улсын буянд зөвхөн Сочийн ч биш дөрвөн олимпт оролцсоон. Тамирчдаа дагуулаад явдаг юм. Орос, Америк энэ тэр тав зургаан зуугуулаа орж ирж байхад манайх бол яахав тугаа барьчихсан, үнэгэн лоовууз малгай өмсчихсөн зургаа долоон хүн явж байдаг биз дээ. Тиймэрхүү маягаар л оролцдог байлаа. Гэхдээ хамгийн гол нь олимп чинь олон улс үндэстнүүдийн эв нэгдлийн илэрхийлэл гэж үздэг. Грекийн олимп бол тэгж л эхэлсэн түүхтэй эд л дээ. Олимпийн гол уриа нь уралдаж түрүүлэхдээ биш оролцохдоо гол нь гэж үздэг. Гэхдээ энэ чинь уралдаж байгаа болохтой зэрэг ямар хоцрох гэж очиж байгаа биш аль болохоор бэлтгэлээ хангаж базаана. Түрүүлж байгаа улсыг харахад ёстой нэг албадан, бүх юмаа шавхаж орж ирээд тугны хажуугаар гараад үсрээд ойчиж байгаа харагддаг. Тэгэхэд сүүлээр орж ирж байгаа зарим нэгнүүд бараг л янцгаах нь халаг юмнууд орж ирж байгаа харагддаг шүү дээ. Ер нь тэгж бол болохгүй л дээ. Өөрийгөө асар их дайчлах хэрэгтэй. Манай цанын холбоо чинь анх 1964 оны олимпт тамирчдаа сойж байсан түүхтэй. Зуны олимп нь сүүлд нь болохгүй юу. Тиймээс олон улсын олимпт Монголын бөх жудочид биш цаначид, тэшүүрчид эхэлж оролцсон түүхтэй юм шүү дээ. Тэр Зундуй, Рэнцэндорж гуай энэ тэр гэсэн манай цанын мундагчуул тэгж оролцож явсан байдаг. Тэшүүр гэхэд аварга Цэнд гуай энэ тэр гээд олон хүн бий.

-Өргөн сэдвээр сайхан хөөрөлдсөн танд хулгана жилдээ хувь төгөлдөр байхыг хүсэн ерөөе!

-Ачааны галт тэрэг ярайтал сайхан цувран жирэлзэж, ган замчдын амьдрал халгиж цалгин далай шиг бялхсан, ард олон амгалан тайван амар жаргалан дэлгэрсэн сайхан жил болоосой гэж би хүсэж байна даа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:03

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:03

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:18:17

V8tDJX http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [59.153.113.129] 2020-03-14 08:47:45

Төмөр замыг хувьчилчихвал бусад улсын хөгжилөөс цаашид улам хоцрохгүй байх юм шиг

Зочин [59.153.113.129] 2020-03-14 08:45:21

Алсын удирдлагатай хоорондоо зогсохгүйгээр зөрдөг зөрлөгийг нэмж барьсаар байвал суудлын вагон ачааны вагоноосоо хурдаараа хол тасарч тэнгэр газар шиг болбол яанаа

Зочин [192.82.76.54] 2020-03-12 16:37:27

Ган хийц ххк вагоны дугуй үйлдвэрлэж байсан вагоны бүхээгнээс бусад эд ангийн нь бараг хийчихэж чадна. Вагон депогынхон ган хийц ххк-ыг мэддэггүйн болвуу

Зочин [66.181.191.226] 2020-02-29 17:37:47

Раш дарга нисэхийн салбараа сайд байхдаа мартсан

Зочин [66.181.191.226] 2020-02-29 17:36:57

Дээр үед мэргэжлийн бус хүмүүс төмөр замын барилгачин хийж болдог байсан тэр хүмүүсээ халахгүй мэргэжлийн үнэмлэх олгож болох байсан эрдэм сурахад оройтохгүй

Зочин [103.212.118.90] 2020-02-29 17:35:00

Хэчнэээн тонн ачаатай галт тэрэг аль зам дээр зогсож хөдөлж байна гэж мэддэг систем америкт байдаг

Зочин [103.212.118.90] 2020-02-29 14:19:28

Анх төмөр зам тавьж байхад сайншандаас трассаа алдчихсан гэж ярьдаг юм билээ

Олигарх [122.201.21.169] 2020-02-28 04:33:56

Хамаатан садан ах дүүсээ л төмөр замд чихэж ажилтай болгосноороо л гавьяа байгуулсан хүндээ. Одоо хүртэл шүү бас зөвлөх хийсээр л байна сайхан амарч аялж зугаалдаггүй л юм байхдаа. УБТЗ д хэрэггүй орон тоогоо цөөлж байжил өрнөөсөө гарна

Төмөр замын хүүхэд [202.21.118.138] 2020-02-28 03:58:03

Цэрэнноров дарга л Монголын төмөр замыг хөгжүүлсэн дээ, тэр үед төмөр замчдын цалин хангамж, нийгмийн асуудал маш сайн шийдэгддэг байсан. Түүнээс хойш хувалзнууд л дарга болж төмөр замыг өөрсдийн баяжих арга хэрэгслээ болгосон байх шүү. Рааш гуайд лав төмөр замынхан дургүй байдаг. Өөртөө л хаус энэ тэр барьсан байх. Цэрэнноров даргын хаана нь ч хүрэхгүй хүн.

Egduutsev [103.212.119.141] 2020-03-04 12:47:08

Yu ch medehgui bj bitgii ingej hudal gutge. Huvidaa gants l huuchnii bairtai jiriin ardiin adil amidarch bn naad hun chini. Ubtz ees shine bair uguy gehed ni avaagui yum shuu. Bitgii iim bertegchin lalriin amidar duu mini.

Зочин [202.70.44.146] 2020-02-28 03:42:59

Раш дарга шиг шулуун шударга хүн одоо нийгэмд ховор болсон доо, ядарч яваад тусалдаг, задарч яваад нь шууд хэлчдэг байсан учир, энэ хүн олон юмнаас шахагдаж хоцроод байгаа нь энэ. Төрийн хар хүн гэж ярьдаг тэр бол Раш яах аргагүй мөн, хүн муулсан нөхдүүдэд хэлэхэд нэрнээс нь цааш юу ч мэдэхгүй байж, хэн бэ гэдгийг нь танихгүй, мэдэхгүй байж битгий ингэж муулж бай, ил гараад FB т шейрлэгдсэн дээр нь ингэж бичээч чадахгүй байж, муулаад байгаа нөхдүүд өөрсдөө юу хийснээ бодоод үз дээ. Та нарыг бодвол энэ хүний хөдөлмөр зүтгэлийг Монгол-Орос төдийгүй дэлхийн төмөр замын салбар мэднэ шүү. Хийж бүтээсэн ажилтай бахархах гавьяатай байна гэдэг сайхан шүү.

иргэн [192.82.77.212] 2020-02-27 08:58:32

зөв

Zochin [66.181.190.210] 2020-02-27 07:57:57

Төмөр зам монголд ирэх байсан боловч түүнийг авалгүй өөрийнхөө ахад үлдээсэн хүн дээ. Төмөр замд юу ч хийгээгүй. Худлаа амь тариа байдлаар олон жил байлгаж монголын төмөр замыг хоцрогдолд хүргэсэн хүн дээ.

huts [43.242.243.108] 2020-02-27 07:54:29

taigan zandaa uh

OORIIGOO SHUTSEEN GAR VE [202.9.40.23] 2020-02-27 06:18:15

OORIIGOO SHUTSEN GAR VE

Зочин [103.26.193.63] 2020-02-26 12:01:35

ЗТЯ-ны сайд байсан. Маш тааруу сайд байсан.

Зочин [202.9.40.116] 2020-02-26 03:33:34

Орос монголыг холбосон стратегийн ийм том бүтцийг 100% үнэгүйгээр монголынх болгох боломж гарахад энэ хүний гайгаас болж бид энэ том боломжийг алдсан. Харамсаад ч барамгүй юм. Бусад асуудал бол энэ хариуцлагагүй байдлын хажууд юу ч биш.

Зочин [202.9.40.116] 2020-02-26 03:34:32

Орос хятадыг монголоор дайруулан холбосон

Зочин [202.126.89.151] 2020-02-26 03:22:22

Битгий шаагаад бай. Ясны гэчижээ бас. Темер замаас насаараа идэж байгаа эргкк гар одоо хуртэл зевлех нэрээр идээд суугаад байгаа заваан луйварчин МАНгар

Зочин [202.9.40.145] 2020-02-26 01:26:59

Мундаг зохион байгуулагч.сайн дарга байсаан.мэдэх нэг нь мэдэнэ.идсэнээсээ хийсэн нь хэдэн зуун хувь илүү байх шүү.буурал даргад талархаж явдаг аа

Зочин [64.119.27.140] 2020-02-25 22:52:50

Рааш дарга ёстой жинхэнэ удирдагч, оросуудтай хэл амаа ололцож чаддаг, Төмөр замчдын олон байруудыг монгол руу шилжүүлж төмөр замчдад хувьчилсан. Ардчилалын үёд олон үйлдвэр дампуурч байхад төмөр зам бараг ганцаар үлдэж байсан г м маш их зүйл бий дээ.

Амбаар [194.228.32.8] 2020-02-25 17:55:25

Вокзал гэгч Монгол улсын галт тэргийн төв буудлын байшинг хар. Амбаар хэвээрээ. Чойбалсан Цэдэнбалын үеийн амбаарыг өөрчилөх эрх байхгүй гэх үү та?

Зочин [202.126.88.51] 2020-02-25 16:29:24

Хүний хэлсэн бичсэн болгоныг харлуулах үгүйсгэх хандлагатай төмөр замын үнэр ч үгүй хэсэг бүлэг хүмүүсийн бичээд байгааг 17 мянган ган замчид үгүйсгэх байхаа.зах зээлд дөнгөж орж байсан хүнд цаг үед хөл алдалгүй тэсч үлдэхэд төмөр замд Раш даргын гавъяа ихээ

ЖД [122.201.21.169] 2020-02-28 04:29:10

17000 биш шүү хө

Зочин [64.119.25.50] 2020-02-25 13:19:59

Энэ хүн НАМ дагаж ЗХУ-д Намын дээд сургууль, ирээд Намын Төв хороо, УИХ-ын гишүүн гэж их явсан, УБТЗ-д Цөөхөн хэдэн жил ажиллахдаа авсан нь хийснээсээн ИХ гэцгээдэг, Одоо Замын даргын ЗӨВЛӨХ гэж юу хийдэг юм болоо, Өндөр цалин авсан Нэгэн байдаг гэдэг шүү.Тэтгэвэрт гарахад нь УБТЗ шинэ ЛАНД 100 машинаар шагнаж байсан гэндэг юм.

Зочин [64.119.25.104] 2020-02-25 08:43:04

хэзээ яс руугаа орсон юм бол доо

Баянмөнх [64.119.20.9] 2020-02-25 07:37:11

Рааш дарга байсан тулдаа манай төмөр зам дампуурчихгүй үлдсэн шүү дээ. 1990-ээд онд ч хэцүү л байсан даа. Тэгэхэд Төмөр замын ажил хэвийн яваад хэдэн ажилтан нарын ХАОА-ын татварт төлсөн хэдээр нь төр захиргааныхан болон төсвийн байгууллагууд цалинжиж байсан байх шүү. Өнгөрсөнөө марталгүй л урагшлах юмсан даа.

Зочин [202.9.46.78] 2020-02-25 05:44:58

Андуурч дээ хөө,"ясны"авилгач хулгайч гэсэн бол онох байждээ. Хөдөлмөрч хүн юм бол одоо б.гаа хөрөнгийнхөө задаргааг яг үнэнээр нь гаргаад бүлэглэлээ задла.Төмөр зам бол хамгийн өндөр цалинтай газар нь үнэн.Гэхдээ л ийм хөрөнгийг бүрдүүлж чадах уу???Үзмээр б.на.

Зочин [66.181.161.68] 2020-02-26 01:45:01

Yamaa oilgoj harj unsh erguu nowsh min..i hun buruutgah hardahiin don shugelsen hulgaichaa..chamaig l bodwol hiisen yamtai hun shu

Зочин [14.146.93.245] 2020-02-25 04:39:52

hulgaichaa, hulgaichaa... geed neg kinon deer gardag baihaa. zugeer l egel neg hulgaich shuu de, suudal zindaa ni tomor zamd baisan bolohoos bish. Ene huniig meddeg humuus zondoo bii.

Bayraa. [66.181.181.246] 2020-02-25 01:37:12

Овооны цаана хуц гэхчээр нэр усгүй, сэтгэгдэл бичээд байгаа шаарнууд гарч ирээд бичээрэй. Энэ хүн төрд хийсэн юмтай, хэлэх үгтэй жинхэнэ төрийн хар хүн. Төмөр замыг, Улсыг авч явсан эрхэм. Энэ хүн шиг Орос, Япон зэрэг олон улсын төмөр замтай харьцаж төмөр замыг хөл дээр нь босгосон эрхэм түүхэнд үгүй.

Зочин [46.5.229.133] 2020-02-25 18:58:48

Тийм ш дээ

Dorjchultem Yagaantsetseg [66.181.161.40] 2020-02-25 06:42:35

Ta nariig bodoh yum bol olon hunii aj amidarliig uud ni tatsan tur uls tumur zamdaa hiisen buteesen zuil ihtei buyntai buural shuu ta nar bol ene hunii haana ni ch hurehgui

Зочин [202.9.40.64] 2020-02-25 00:52:59

Тз цагтаа сахилга дэг журамтай хагас цэрэгжсэн хнн байлаа.одоо намын шахааны тз .а. ч үгүй дарга нар их зантай хүүхнүүд олширчээ.

Зочин [66.181.161.81] 2020-02-25 00:37:05

Буянтай сайхан буурал, тулхтай сайн зөвлөх хаана ч эрхэм. Түмэн олон энх амгалан болох болтугай.

Зочин [122.201.21.3] 2020-02-24 23:01:38

Орсууд УБТЗ-ын өөрийнхөө 50%-ийг манайд үнэ төлбөргүй шууд өгье гэхэд энэ зөнөг өвгөн аваагүй гэсэн, тэгэхээр том гэмт хэрэгтэн мөн үү???

Зочин [202.72.245.122] 2020-02-27 05:06:32

Tumur zamaa 100hubi awlaa gehed deequur ni yvuulah achaa bhgui boloh bsn Orosuud Hytad ruu uur gartsaar manaihiig toirood garah bsan gej huuchchuul yrdag

Зочин [202.9.40.116] 2020-02-26 03:29:49

Харин тийм, энэ хүний хийсэн хамгийн том алдаа бол энэ гэж боддог, манайхан загасны ой санамжтай юмдаа.

Зочин [103.57.95.21] 2020-02-24 14:02:05

Сүүлийн 50 жил төмөр зам бахь байдгаагаа огт хөг

Зочин [172.58.143.198] 2020-02-24 18:44:37

Chamaig hogjuulehiig hen baig gesiin

Zolboo [202.126.89.208] 2020-02-24 13:10:04

Sain darga baisan muu heleh argaguiee. Odoo iim darga oldihguidee. Hund aldah onoh bii dee. Ter yaah we. Odoogiin darga nar shig terbumaar ideegui baih. Tsagiin ezelsen ih gurend chadwartai darga ydirdagch yawsang medne.

Зочин [103.212.117.248] 2020-02-24 12:53:47

Бага хатан яасан

Ганзамчин [202.9.40.64] 2020-02-24 12:14:29

Раш дарга ясны тз байсан шүү.нэрийг нь барьж бөгсөө хаясан хүүхнүүд тушаал дэвшсэн.тз даа зөвлөх байж л байг.та нараас цалинжаагүй хуц.

Зочин [202.55.188.83] 2020-02-24 12:02:33

Ene surug setgegdel bichij bgaa humuus uursduu yag tiim surug humuus bgaa. Dandaa yumiig harluuldag niigmiin hog shaaruud iim yum bichij bgaa daa zailuul gej.....

zochin [202.9.40.6] 2020-02-24 11:52:49

UBTZiin herenge ymar ch hynalt algaa.Nam dagasan luivarchid bugd zuvleh gd yvj bh uom.Ochirhuu.Da.Ganbold .Raash ed nart zuvlehiin tsalin egeed bdg.Boliosoi.Jinhene hedelmerch TZ ITA bhd ene evgedeer yanaa.Paash darga bol TZ d tes eer meregjiltei.bur bagsh nariig oruulj ted nar n eersdiigee l bolgood garsan.Odoo ch ted nariin gai duusaagui bga.Zuvlej bga bol meregjiliin bus taviuluudaa zailuulaad egeech.TZ iin ajil shalgaad yvj bhd meregjiliin shan injneruud bish shal hendlen uomnuud TZ teleeleed yvj bh uom.Ene bol rani hiisen ajil...

Зочин [103.57.94.77] 2020-02-24 11:10:53

wahaha

Зочин [103.212.117.248] 2020-02-24 09:20:33

Ц.эрдэнэтэй нийлж төмөр замаас хулгайлснаа буцааж өг. Түм мэднэ

Зочин [139.5.216.10] 2020-02-24 09:18:00

Энд бичсэн хүмүүсийн сэтгэгдэл монголчуудын 80% дэмжих болов уу.одоо хуртэл тэтгэвэр тэтгэмж авч суучихаад улсын емчит байгууллагаас идэж ууж ханахгуй хувалз юм даа. Яаасан ч идэж дуусдаггуй херенге менге энэ темер замд байдаг юм бол эне раашийн идэж ууж бгаа зам нух гарцыг монгол удсын зг хаах цаг болсон шүү.хүрэлсүх ээ.

Zochin [202.126.88.60] 2020-03-03 15:19:00

Idsen uuusniig ni gargaad ireech malaa Comiin tsaanaas zusee nuuj hun gujirdsen cham shig novshnuudaar duuren bolohoor ene uls hugjihgui baina

Зочин [172.58.143.198] 2020-02-24 18:46:23

Daanch shunalguildee mundag darga

Зочин [66.181.184.110] 2020-02-24 08:19:00

90 д ОНД ТӨМӨР ЗАМАА ӨӨРСДӨӨ 100 % АВ ГЭХЭД НЬ МОНГОЛ УЛС ЧАДАХГҮЙ ГЭЭД АВААГҮЙ УРВАГЧ ОДОО ЯМАР ГЭЭЧ НҮҮР ЦАРАЙ ГАРГААД БАЙНА . ИЧИГ ИЧИГ ,

Зочин [172.58.141.232] 2020-02-24 15:57:54

Halzan ganbold hujaad aldaagui ni Mongolchuudiin az yumdaa

Зочин [66.181.184.177] 2020-02-24 08:07:57

ХУЛГАЙЧ рааш, ямар хүнийг Ясны гэдэг юм бэ хэлж өгнө үү.

Зочин [202.126.88.60] 2020-03-03 15:22:37

Эхлээд Монгол хэлээ сурч мэдчихээд дараа нь хуц. Хуц гэхийг ойлгоно биз

Зочин [172.58.143.198] 2020-02-24 18:47:38

Surguuliig ni togsood buh shatand ajillaj bolovsorson huniig

Зочин [202.126.89.227] 2020-02-24 08:03:57

Рааш та аймагтаа юу я хигээгүй шүү

Зочин [202.126.89.227] 2020-02-24 07:56:12

Мөн ч заяагүй худалч золиг бсн даа, бүх сумдад очоод төмөр зам тавина гд л .... хулхидсаар УИХ-д 4 жил болсон гөлөг дөө.Үр дүнд нь бид ямар ч хөгжилгүй хоцорсон юм даа

Зочин [172.58.141.232] 2020-02-24 15:59:50

Rash darga meddeg baisan bol tavih l baisiin yuch medehgui baij buu dongos

zochin [202.9.46.61] 2020-02-24 07:41:53

tukhain ueiin tomkhon tumur zamiin osliin ued dandaa tomiloltoor yavj b.khgui taaraad b.san aztai khulgaich daa.

зочин [202.131.229.246] 2020-02-24 06:46:32

энэ нөхөрч одоогийн хулгайчийг бодвол дээр байсан одоо ч улайм цайм л дээрэмчид болж дээ энэ төмөр замын нөхдүүд

S [66.181.182.250] 2020-02-24 05:37:32

Medleg baga, deedest doli, doodostoo dogi zamiin ner hurungiig ih tsusalsan hun l gej sonsson

Зочин [172.58.141.232] 2020-02-24 16:01:31

Zahiin tomor zamchin Rash dargadaa am saitai baidag

Зочин [64.53.234.130] 2020-02-24 05:30:45

Rash dargadaa shine ondoo sain saihan buhniig husie!

Зочин [202.55.188.94] 2020-02-24 05:17:37

цахилгаан галт тэрэг эсвэл хос зам аль нэгийг нь хийсэн бол үнэлэх байлаа, энэ хүн монголын заяа ярьж хулгай их хийсэн буй

Зочин [64.53.234.130] 2020-02-24 05:28:20

Buu medreltmui!

Зочин [202.126.89.247] 2020-02-24 03:45:25

Olon jil Tumur zamiin darga hiilee hiij buteesen yum yuch baihgyi Nuguu tumur zam n ali Choibalsan Tcedenbaliin uyes deerdsen yum baihgyi Melhii shig hurdtai har utaa tatuulaad da bid again heveeree Ene bugdiig uurchluh hangalttai hurungu mungu tcag hugatcaa baisan bolovch ta nar metiin aimhai hulchgar hulgaich darga naraas bolood yu ch huigdsengyi

Зочин [172.58.141.232] 2020-02-24 16:03:42

Mongoliin tomor zamiig 90 onii hyamralaas yavch garaar gaviyatai dargadaa

Tenegled l [103.57.94.223] 2020-02-24 03:38:07

Tenegled

Зочин [202.21.108.18] 2020-02-25 09:01:11

Khurdan dald orj uzreeree .Thkekhgui bol zaluusiig khorduulj duuskhah nieeeeeee . Jinkhene TZ- N gegiig naad avilgalch medekhgui deeeeeeeeee.

Зочин [66.181.185.150] 2020-02-24 02:52:29

Төмөр замаа монголдоо авах боломжийг алдсан хүн дээ.

Зочин [64.53.234.130] 2020-02-24 05:26:46

Halzan ganbold danjaad tegj bna uu

Зочин [103.229.122.75] 2020-02-24 02:08:02

Ёстой төмөр замаас идэж уусныг нь тоочвол мөн ч их юм гарна дөө!! Одоо тэгээд өөрийгөө ясны төмөр замчин гэж бодоод л амар сайхандаа жарга даа!!

Зочин [64.53.234.130] 2020-02-24 05:22:08

Za estoi hovor oldoh mundag darga shuu buu gutge

Зочин [66.181.185.84] 2020-02-24 01:59:38

Юун " ясны"... Замчин ?!! Яахав , энэ чигийн мэргэжилээр ЗХУ- д суралцсаны буянаар хоер орны хоронгон дээр хангалттай цадсан нохор л доо ... Томрох гэж оролдоно , угаасаа номын шанага нь халбага болохоор гавихгуй ...

Зочин [172.58.141.232] 2020-02-24 16:04:46

Mashin housegui l hunshdee

зочин [150.129.143.192] 2020-02-24 01:51:09

Одоо , дижитал,эдийн ,засаг цахим ,засаглал ,хиймэл ,оюун ,ухаан ,хөгжөөд ,өвгөн , ,муухай ,харж захиргааддаг үе ,ард ,хоцорсон.. Одоо ,их ,хоол ,идлээдээ ,юм ,хугацаатай ,саналаараа ,больсон нь дээрээ. Шунал ,зөнөглөл. ,ханахгүй ,шүү

Зочин [64.53.234.130] 2020-02-24 05:23:35

Tsagiig ezelsen mundag darga baisandaa

Zochin [172.58.46.194] 2020-02-24 01:41:56

Yasaar hiisen tomor zam baih uu? Zonog boov n sheesnii krantaa barihaa bolison lagaa ovoo mine

зочтн [150.129.141.238] 2020-02-24 01:40:48

нам дагаж улс төр гэж жаал давхисан одоо мундаг төмөр замчин гэж өөоийгөө дөвийлгөх гэждээ юуных нь төмөр замчин төмөр замыг ашилаж нэр төр мөнгө хөөсөн байхдаа

Zochin [59.153.113.236] 2020-02-24 01:16:30

Хүн чанар гайгүй. Ясны шахааны бизнесч. Шахаагаар баяжигч төрөөс төрсөн тэрбумтан

Зочин [64.53.234.130] 2020-02-24 05:26:00

Bi ene huniig darga baihad 10 garan jil tz-d ajilsan mundag chadvarlag udirdagch baisandaa

Зочин [202.9.46.60] 2020-02-23 23:55:00

ДАВАРГА - юмыг савлан тэгнэж ачих зориулалттай, бөс даавуугаар хийсэн богц сав; даалин; шуумааз гэсэн утгатай үг юм байна.

Зочин [59.153.112.78] 2020-02-26 05:11:13

Раш дарга бол ясны төмөр замчин хүн төмөр замчдын амжилт Раш даргатай салшгүй холбоотой.төмөр замчдад маш их буян үйлдсэндээ


86 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
86 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.