Зам тээврийн ослын улмаас Нийслэлд нэг хүний амь нас хохирчээ

Н.Алтанцэцэг / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 108 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 67-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 1 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас Нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -2 бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.02.24-ны өдөр 21:10 цагийн орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 41 настай, эрэгтэй О мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан. /явган зорчигч О нь ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан.

Тухайн хэргийг илрүүлэх чиглэлээр Тээврийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 2 зөрчил бүртгэгдсэн.

Зам тээврийн хэрэг, осол санамсар, болгоомжгүй үйлдэгддэг боловч гэмтсэн иргэд тусламж үзүүлээгүй, ослын газрыг орхиж явсан үйлдэл нь хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал болдог гэдгийг анхаарч үүргээ ухамсарлаж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг иргэд, жолооч нарт анхааруулж байна.

Тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020.02.23-ны өглөөний 08:00 цагаас 2020.02.27-ны өглөөний 08:00 цаг хүртэл бүрэн хориглосон болохыг анхааруулж,байна.

Мөн хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна


Сэтгэгдэл

kfubaitlhq [51.81.254.30] 2020-05-04 02:04:31

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

ktbykdkivv [51.81.254.30] 2020-05-04 02:04:28

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [66.181.186.82] 2020-02-25 03:06:50

зам чөлөөтэй болохоор эргүү малнууд хамаагүй давхиад байна ш дээ. Гэрлэн дохион дээр ч зогсохгүй

Зочин [202.9.46.179] 2020-02-25 02:52:21

Замын хөдөлгөөнд соёлтой оролцоочээ.

Зочин [182.160.36.132] 2020-02-25 02:32:11

Замын цагдаагийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаад ч хүн үхүүлчих юм даа. Маш муу ажиллаж байна

Zochin [66.181.178.83] 2020-02-25 03:56:25

Tenegteech soliotoi yumnuudiin mashind ni suuj hamt yawah u

Зочин [202.9.46.45] 2020-02-25 02:52:08

Chi yu chadhiin bogsoo oiligtoi archachaad .....


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.