Ц.Ганзориг: Ерөнхий сайд БНСУ-д Монгол Улсын иргэн нас барсанд эмгэнэл илэрхийллээ

Aдмин / Улстөр

Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Шинийн 4-нөөс эхлэн хөдөө явах, сар шинээ нөхөж хийх зэргээр олны хөл хөдөлгөөн ихсэх эрсдэл ажиглагдаж байгаа учраас шинийн 8-ныг дуустал буюу гуравдугаар сарын 2-ны даваа гариг хүртэл орон нутгийн зам, Улаанбаатар хот руу орох, гарах урсгалыг хязгаарлах санал Ерөнхий сайд гаргасан. Улсын Онцгой комиссоор энэхүү асуудлыг эцэслэн нарийвчилж батална. Үүнтэй холбоотойгоор иргэдээс асуулт их ирж байгаа. Жишээ нь хорио тавихаас өмнө ажлаасаа чөлөө аваад хөдөө явсан хүмүүс буцаж яаж гэртээ ирж ажилдаа явах вэ гэх мэт зүйлс бий. Иймээс иргэдийн амьдран суудаг хаягийг үндэслэн нийслэл рүү нэвтрүүлэх зэрэг зохицуулалтыг Улсын онцгой комисс эцэслэн шийднэ.

Ерөнхий сайд Японы нислэгийг цуцлах санал оруулсан. БНСУ руу хийж байгаа нислэгүүдийг цуцалсан. Маргааш ажлын өдөр хэвээрээ. Төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллана. Засгийн газраас тогтоол гаргаж хамгаалах хувцас хэрэгсэлд шаардагдах төсвийг баталлаа. Өмнө нь 4.2 тэрбум төгрөгийн төсөв баталсан байсан бол сая дахин 6.5 тэрбум төгрөгийн төсвийг нэмж батлаад байна. Эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцас захиалсан. Эдгээр хэрэгсэл Сөүлд ирчихсэн байгаа. Энэ ачааг татаж авах асуудал яригдаж байна. Өнөөдрийн байдлаар БНСУ-ын Инчоны нисэх буудал дээр дамжих өнгөрөх нислэгийн нэг ч зорчигч байхгүй. Одоогоор Турк, Орос, Казахстаны нислэг нээлттэй байгаа. Бангкок, Наритагийн нислэгүүд өнөөдөр хамгийн сүүлчийн нислэгээ үйлдээд маргаашаас зогсоож байгаа.

Ерөнхий сайд БНСУ-д Монгол Улсын иргэн нас барсанд хуралдаан эхлэхэд эмгэнэл илэрхийллээ. БНСУ-д нас барсан манай улсын иргэний үхлийн шалтгааныг тус улсын талаас албан ёсоор ирүүлнэ. Вирусээс эсвэл өөр өвчний улмаас нас барсан уу гэдгийг албан ёсоор мэдээлэх болно. Тухайн иргэн өмнө нь Солонгос улсад дөрвөн жил ажилласан. Тэрээр хоёрдугаар сарын 12-нд Монголоос тус улс руу явсан. Очоод эмнэлэгт шинжилгээ өгсөн. Солонгост халдвар авсан 2-3 тохиолдол тухайн иргэний шинжилгээ өгсөн эмнэлгээр үйлчлүүлж байсан юм билээ. Тэгэхээр Солонгост очоод халдвар авсан байх магадлал өндөр байгаа. Ойр байсан зургаан хүнээс нь шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Хоёрдугаар сарын 12-нд хамт ниссэн хүмүүсийг нь тусгаарлаад ажиглаж байгаа" гэв.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:13:34

zj1Cbl http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.185.156] 2020-02-26 14:54:14

ЕСайдксайн ажиллаж бгаа нь үнэн . Магтууштай . Гэхдээ энэ хүний хийх естой ажил хариуцлага нь юм шүү дээ. Манайхан нэг бол хэт аагтаад л нэг бол газар доор ортол муулаал ... Ингэж ажиллуулах гэж сонгосон ингэж ажиллах гэж энэ хүн үүрэг хүлээсэн . Тэгээд л болоо.

suhe [66.181.161.120] 2020-02-26 13:49:49

etonhii said maani hicheen zutgej ba. uunig ard tumen oilgoosoi. zarchim zaawaraa mordoosei bilee. mongolchyyd heneggui deer niigemsheegui humuus ih ba.

sywdaa [66.181.161.120] 2020-02-26 13:46:46

ochood haldwar awsan baihaa syl bietei bsan hun. ar gert ni gun emegnel ilerhiile. zaluu hun haramsaltai wum

Зочин [202.131.239.170] 2020-02-26 13:08:13

Хүүхдүүд хичээлд орох үед үдийн хоолыг болих хэрэгтэй

Zоchin [66.181.161.40] 2020-02-26 10:59:14

Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж буй та бүхэндээ баярлалаа.Ядаж төрийн алба эмч цагдаа нараа Стандартын маскаар хангаачэээ.

Зочин [115.171.135.203] 2020-02-26 09:46:01

solongos ajillaad biye alsan baijee, huurhii. tend baigaa humuusee biee bodooroi!

Зочин [148.60.92.227] 2020-02-26 08:29:58

yheegyi geed bicheed bnaa!yagaad hydal medeelel taraagaad bna!!!!

Zochin [103.229.123.124] 2020-02-26 07:56:42

Mongol zaluudaa emgenel ilerhiiliy. Virus mon eseh ni todorhoi yum uu . Mongoldoo emchluulsen bol geed haramsal turuh yum.

Иргэн [203.91.119.42] 2020-02-26 07:03:20

Энэ төрийн албан хаагчид, эмч,цагдаа, онцгойнхон өөрсдийн мөнгөөр л маны хаалт санитол аваад байх шиг байна, энэ төсөвлөөд байгаа мөнгө нь хаачдаг юм бэ, ядаж энэ хүмүүсийн аюулгүй байдлыг хангаад амны хаалтаар хангалттай хангаж болохгүй юм уу

Зочин [202.9.46.108] 2020-02-26 06:25:18

Хүрэлтопорь маш зөв ажиллаж б.на.Амжилт хүсье. манайханд жаахан хатуу шударга гар хэрэгтэй нь үнэн шүү.Харин одоо эдийн засагтаа анхаарлаа сайн тавих хэрэгтэй.Боохой борооноор гэж нэг үг байдаг шүү анхаар.Хэрэглэгч нь гайгүй байх дунд нь дамжуулагч нь мөнгө цохино шүү.

Зочин [202.55.188.93] 2020-02-26 06:03:05

Тэр ажилдаа ирэх гэртээ ирэх нэрээр хот руу оруулах буруу нэг мөсөн 14 хоног хөл хорио тогтоох хэрэгтэй эргэж буцсан хэрэггүй чөлөө авсан нь авсанаараа яваг төрийн байгууллага нь ажиллаад бусад үйлчилгээний байгууллага бүгд хаах чухал банк мөн ялгаагүй оны өмнө хэдэн хөгшид зээл авах гээд юу болов ер нь хатуу хөл хорио тогтоож эмч ,цагдаа, онцгой байдлын алба хаагчидаа сэлгүүлж ажиллуулаад амраагаад авах хэрэгтэй ажлын ачаалалд ядарна шүү . Яг онцгой үед хүн хүч дутах асуудал гарч мэднэ нэг тогтоосон юм хөл хориог 14 хоног чангахан барих хэрэгтэй

Зочин [192.82.68.175] 2020-02-26 05:47:37

Ийм хагас хугас ажлууд чинь бхйдлыг алаад байна. Олон хүний араас хөөцөлдаж тусгаарлах хэрэггүй. Бүрэн хөл хориогоор асуудал багатай шийдэх блломж байна. Цаг дулааоах тусам хөл хорио асуудалтай болох тул одоо л 14 хоног зарлах хэоэгтэй. Эмч нараа туйлдуулж эмнэлгүүд нөөцөө барах хэрэг одоохондоо алга. Ажил цуглах бол эрсдэлтэй л юм


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.