БНСУ-д коронавирусын халдварын улмаас 20 хүн нас баржээ

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-ын зүүн өмнөд нутгийн Дэгү хотод шинэ коронавирусээр халдварласан 3 хүн ням гарагт нас барснаар уг халдварын улмаас нас барсан хүний тоо 20 болж нэмэгдсэн талаар тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Дэгү хотын засаг захиргааны мэдээлснээр, ням гарагт 80 гаруй насны гурван иргэн нас баржээ. БНСУ-д ням гарагийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 3736 хүрсний 70 гаруй хувь нь Дэгү хотод бүртгэгдсэн байна.

“Дэгү хотын Шинчонжи христийн сүмийн 210 мянга гаруй гишүүнээс коронавирусний шинжилгээ авч эхэлсэн тул халдвар авсан хүмүүсийн тоо ойрын өдрүүдэд олноор нэмэгдэж болзошгүй байна. Бямба гарагийн байдлаар тэдний дийлэнхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд 9000 орчим гишүүнээс халдварын шинж тэмдэг илэрсэн” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Ташрамд дурдахад, Шинчонжи христийн сүмийг үүсгэн байгуулагч, тэргүүн И Ман Хэгээс бямба гарагт коронавирусний шинжилгээ авсан бөгөөд түүний шинжилгээний хариу ойрын өдрүүдэд гарах төлөвтэй байна. Тэрбээр одоогийн байдлаар Гёнги муж дахь гэртээ өөрийгөө тусгаарлаад байгаа аж.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:04:37

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:04:36

Оюунбилэг [192.82.68.216] 2020-03-02 06:02:18

Энэ бол цэвэр хувь хүний зохион байгуулалттай холбоотой Түүнээс шашинтай ямар ч холбоо байхгүй Хүмүүс бид бүгд адилхан мах цуснаас бзтсэн

Зочин [202.9.46.190] 2020-03-02 01:48:42

Hristiin shashinii bas gaj ursgal nogoo aabaa namig ashiglaach bilvv shagach bilvv

Зочин [202.131.235.198] 2020-03-02 01:00:34

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.