Б.Янжмаа: "Самсунг" үйлдвэрт дахин коронавирусийн халдвар гарсан учраас үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон

Ц.Анударь / Эрүүл мэнд

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирустэй холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр тус яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа халдвар гарсан улс орнуудын талаар дараах мэдээллийг өглөө.

Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: “БНХАУ-ын Хубэй мужид халдварын тохиолдол буурч байгаад сүүлийн хоёр өдрийн байдлаар нэмэгдсэн байна. АНУ-д ням гарагт нас баралтын анхны тохиолдол бүртгэгдсэн. Тус улсад нас барсан тохиолдлуудын хувьд халдвар гарсан улс орнуудад зорчсон түүх байхгүй учраас халдварыг хэрхэн яаж авсан бэ гэдгийг судалж байгаа. Калифорни мужид эмнэлгийн хоёр ажилтан шинээр халдвар авсныг гэрт нь тусгаарласан талаар мэдээлсэн. Түүнчлэн Нью-Йорк мужид халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Самсунг үйлдвэрт дахин халдвар гарсан. Ажилчин нь коронавирусын халдвар авсан учраас үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Канад улсад дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэн. Герман улсад 66-130 болж нэг дахин нэмэгдсэн байна. Франц улсад орон нутгийн сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ”


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:04:28

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:04:27

Зочин [202.21.97.90] 2020-03-02 09:27:25

нэг дахин гэж байхгүй, хоёр дахин гэдэгийн


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.