COVID-19-н хүчийг сулруулагч "эсрэг биет" олжээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Вакцин болон эмчилгээ бий болох найдвар гарч ирж байна.
YTN-ийн өнөөдрийн нэгэн эерэг мэдээллийг хүргэе. БНСУ-ын вирус судалгааны баг корона19-ийг эсэргүүцэх чадвар бүхий эсрэг биетийг олж илрүүлсэн байна. БНСУ-ын Химийн Хүрээлэнгийн Вирус судлалын судалгааны багаас SARS вирусыг саармагжуулагч хоёр ширхэг эсрэг биет, MERS вирусийг саармагжуулагч нэг ширхэг эсрэг биетийг "Ковид-19"-ийн өргөст уурагт нийлүүлж болно гэж зарлалаа.
Вакцин болгосон антигенийг тарихад хүний биеийн дархлааны хариу үйлдлээс хамаарч биеийн эсэргүүцлийг бий болгох ба түүн доторхи өвчин үүсгэгч нянг саармагжуулж болох эсрэг биетийг саармагжсан эсрэг биет гэж нэрлэдэг.
Өргөст уураг гэдэг нь "ковид-19" вирусийг хүний эсэд нэвтрүүлж өгдөг уургийг хэлэх ба судалгааны баг нь генийн шинжилгээний тусламжтайгаар энэ өргөст уурагт холбож болох эсрэг биетийг олж тогтоосон гэж мэдэгдсэн байна.
Дэлхийн биологи судлалын салбарт bioRxiv-ээр танилцуулагдсан энэхүү судалгааны үр дүн нь корона19-ийн эмчилгээнд хэрэглэх эсрэг биет болон вакцины хөгжилд хэрэг болно гэж найдаж байна.
Вирус судлалын баг нь Өвчний хяналтын төв газраас корона19 вирусын эсийн хуваагдлыг авч хурдан үржүүлээд корона19 вирусын RNA-г тогтоосон гэнэ.
Тус судалгааны баг нь үүнийгээ ашиглан корона19 вирусыг эмчлэх арга технологи болон вакциныг бий болгоход хүчээ дайчлан ажиллаж байгаа юм байна.
Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот
Эх сурвалж: Uno Tsog


Сэтгэгдэл

hiZ [5.188.210.52] 2020-05-21 01:35:35

http://reyna.userbet.xyz Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах [url=https://ekb.podarki-market.ru/catalog/product-470653/?MID=3190&result=reply#message3190]Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах[/url] [url=https://kistv.ru/serialy-k2/turetskie/46734-zapakh-klubniki]Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах[/url] [url=https://proffish.ru/products/kryuchki_cobra_baitholder_ser1101_razm0050_5shtc1101nsbk050#comment_2055]Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах[/url] 2c43c87

ZAP [134.122.22.13] 2020-03-30 00:02:52

ZAP [134.122.22.13] 2020-03-30 00:02:51

У [66.181.161.6] 2020-03-06 14:18:22

Ашгүй дээ ядаж хүчийг нь ч гэсэн сулруулж байвал арай дээр биз дээ

Зочин [150.129.141.65] 2020-03-05 11:58:39

Сайхан мэдээ байна. Батцэнгэл гэгч Монголчуудыг Түгшээгээд байсын.

Зочин [202.9.46.54] 2020-03-05 11:45:09

medee.mn on garsnaas hoishih anhnii eyereg medeegee tavijee bayar hurgeye


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.