Мөнгөний бодлогын хороо ирэх 7 хоногт хуралдана

Төв банкны Мөнгөний бодлогын хороо ирэх 7 хоногт хуралдаж, бодлогын хүүг 0.5 нэгжээр буулгах саналыг хэлэлцэнэ.
Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр УИХ-ын байнгын хороодын дарга нар, Монголбанк болон МҮХАҮТ-ын удирдлагатай уулзаж, "COVID-19" Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй сөрөг нөлөө, эрсдэлийг бууруулах үүрэг өгсөн юм. Тухайлбал, мөнгөний бодлогын хүүг бууруулж, арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулахыг Монголбанканд даалгасан.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хамгийн сүүлд өнгөрсөн 2019 оны 12 дугаар сарын 20-нд хуралдаж, бодлогын хүүг 11 хувьд, Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувьд хэвээр хадгалах, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоосон юм.
Тус хороо жилд 4 удаа хуралддаг. Өөрөөр хэлбэл, 3, 6, 9, 12 дугаар сард хуралдаж, бодлогын хүүгийн хэмжээг тогтоодог.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл
ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:41:01
ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:41:00
Зочин [103.57.95.21] 2020-03-07 15:04:37
Мөнгөний бодлогын хорооны гайгаар олон банк дампуурлаа одоо шинэчилж ажлуул банкны асуудлыг их хурлын дарга мэдэх ёсгүй
Зочин [103.10.21.27] 2020-03-06 11:31:21
БАНК ББСБ ЛОМБАРД эдгээр байгууллагууд хүн ардаа хайр найргүй шулж далд хэлбэрээр дарлаж мөлжиж ард түмнийг туйлдуулан ядууруулж байна Банк жилийн 18 хувь ББСБ жилийн 35 с 42 хувь ЛОМБАРД 14 хоногт 4хувь 21 хоногт 5 хувь томоохон ЛОМБАРД сарын 5 жилийн 60 хувь ....Ард түмнийг маань шулаад боловсон байдлаар тонон дээхэмдээд байгаа энэ байгууллагуудад яаралтай арга хэмжээ авч өгөөч ээ Бараг.30 жил ажилтай нь цалингийн хөгшид нь тэтгэврийн залуус нь байр орон сууц гэх мэт хэрэглээний зээлийн өрийн болон хүүгийн дарамтанд амьдарч ирлээ МОНГОЛЧУУД ТЭНГЭР ЗАЯАТ АРД ТҮМЭН БОЛОХООР 30 жил ядарсан ч ядраагүй юм шиг тэмцэлдэн амьдарч байна Зээлийн хүүг нь бууруулах дорвитой арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй ЭНЭ ТАЛААР ОЛОН ОЛОН САНАЛ ГАРЧ БАЙСАН Ч ХҮҮГ БУУРУУЛАХ ТАЛ ДЭЭР ТӨР ОЛИГТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАЛГҮЙ ӨДИЙ ХҮРЛЭЭ...
Зочин [124.158.74.120] 2020-03-06 08:38:14
арилжааний банкнуудад нэг ижил хэмжээ тогтоо арай л дураараа шулж байнаа.......ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДДАГ ГАДНЫ БАНК ОРУУЛ ДАВАРСАН ЮМНУУДЫГ ХООСОЛ ХҮҮНИЙ ДАРАМТ ҮЗҮҮЛ
Оюунбилэг [66.181.176.35] 2020-03-06 08:04:53
Би капитрон банкнаас 14 - н жил зээл авч үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Одоо зээл хүүгээ төлж чадахгүй боллоо Энэ улсын эдийн засагтай шууд холбоотой Улс орноо буруу удирдаж ирснээр сүүлийн жилүүдэд зээлээ ч төлж чадахгүйд хүрлээ