АНУ-д коронавирусын вакциныг хүн дээр туршиж эхэлжээ
АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн коронавирусний вакциныг хүн дээр туршиж эхэлснээ мэдэгдлээ. Туршилтад оролцсон сайн дурынхны биеийн байдлыг жилийн турш ажиглах ажээ.
Тус хүрээлэнгийн эрдэмтдийн мэдээлснээр, туршилтад сайн дураар оролцох 45 хүнийг сонгож авсан бөгөөд тэдэнд 28 хоногийн зайтай хоёр вакцин ижил тунгаар тарина. Харин тун нь өөр өөр байх бөгөөд 25, 100, 150 микрограмм байна. Энэхүү судалгаагаар туршилтын вакцины аюулгүй байдал, дархлааны хариу урвалыг өдөөх чадвар, мөн хамгийн оновчтой тунг тодорхойлох ажээ.
“мРНК-1273” гэж нэрлэсэн вакциныг АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд Массачусетс муж улсын Кембриж хотод байрладаг “Moderna” биотехнологийн компанитай хамтран гарган авсан байна.
Сиэтл хот дахь “Kaiser Permanente Washington” хэмээх Эрүүл мэндийн хүрээлэнд хийгдэх эмнэлзүйн туршилтын эхний үе шат нь уг вакцины аюулгүй, үр дүнтэй эсэхийг шалгах урт хугацааны үйл явцын зөвхөн эхлэл гэдгийг эрдэмтэд тэмдэглэжээ.











.jpg)







.jpg)


.jpg)















































Иргэдийг автомашинаар нь далимдуулан ингэж шулж байна
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд
Иргэн Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг дахин 30 хоног цагдан хорихоор болжээ
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой
Хуульч Н.Төрмөнх: Монгол Улсын хувьд давхар иргэншлийг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Зураач Ц.Цэгмэд “МОНГОЛ” бие даасан үзэсгэлэнгээ ХААН галерейд нээлээ