С.Эрдэнэ: Цар тахалын бодит аюулыг гадаадаас оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандаж байна
Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ: АН-ын зүгээс баримталж буй гурван суурь зарчмаа илэрхийлье. Нэгдүгээрт, Дэлхий нийтэд түгсэн цар тахалын асуудлаар бид байр сууриа илэрхийлэх ёстой. Өнгөрсөн гурван сарын хугацаанд дотооддоо хөл хорио тогтоож, олон ААН үүдээ барьлаа. Үүн дээр АН янз бүрийн байдлаар буруутгаж, шүүмжлээгүй. Гэвч цар тахалын бодит аюулыг дотоодоос биш гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаад АН шүүмжлэлтэй хандаж байна. Гадаадад байгаа иргэдээ оруулж ирж байгаа нь нэг талаараа зүй ёсны асуудал мэт боловч, Монголд байгаа гурван сая иргэний эрүүл, аюулгүй байдал, амь насны баталгааг хангах нь өнөөгийн төр засгийн үндсэн үүрэг. Гэтэл өнөөгийн эрх баригчид аюулгүй байдлыг хангах асуудалд бэлэн байна уу. Тэд онгоцоор ирж буй иргэдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангаж чадсан уу. Эргэлзээтэй олон мэдээлэл ирж байгаад маш их харамсаж байна. Энэ халдварыг нэг алдвал барих боломжгүй. Асуудал улам хүндэрнэ. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүнийг эмнэлэгт хүлээн авах боломжгүйг Эрүүл мэндийн сайд өөрөө албан ёсоор мэдэгдлээ. Монголчуудын амь насаар дэнчин тавьсан улс төрийн үйл ажиллагаагаа зогсоовол яасан юм бэ. Монголчуудын нийтлэг эрх ашгийг дээдлэх ёстой юм уу эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг дээдлэх ёстой юм уу гэдэгт анхаарал хандуулах цаг болсон. Шууд хэлэх юм бол эрх мэдэлтнүүдийн ар гэр, ах дүү, амраг саданг аврах нь чухал юм уу, нийт ард түмнээ аврах нь чухал юм уу. Хариуцлага ярих цаг болсон” гэв.




































































Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаа бол үүнд хууль тогтоогчид л буруутай
Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ
Ж.Гүррагчаа: Монголын хоёр дахь сансрын нисэгч үндэснийхээ хиймэл дагуулыг сансрын бүхээгээс тойрог замд оруулна хэмээн найддаг
Туулын хурдны зам төслийг зах зээлийн дунджаас бага өртгөөр барина
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?