Говь-Алтай аймгийн Тонхил суманд 5.8 магнитудын газар хөдлөлт болжээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Өнөөдөр 11 цагийн үед Завхан аймагт хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ мэдээллийг Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Гамшгийн улсын хяналтын байцаагч Х. Баярсайхантай холбогдож тодруулахад “ Манай аймагт газар хөдлөлт болоогүй. Говь-Алтай аймгийн Тонгил суманд 5.8 магнитудын газар хөдлөлт болсон байна. Манай аймгийн иргэдэд газар хөдлөлт мэдрэгдэж, ширээ сандал хөдөлсөн байгаа. Одоогоор манай аймагт ямар нэгэн хохирол гараагүй” гэдэг мэдээлэл өглөө.

Үүний дараа Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газартай холбогдож тодруулахад “ Манай аймгийн Цээл суманд газар хөдлөлт болсон. Одоогоор бид мэдээллээ нэгтгэж байна. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

НЭМЭЛТ

Говь-Алтай аймгийн ОБГ-ын мэргэжилтэн Г.Алтаншагай: Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км-т 11:03:11 цагт 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Ерөнхийдөө Тонхил суманд ойрхон давтамжтай газар хөдлөлт дөрвөн удаа болсон. Тухайлбал, эхний газар хөдлөлт 5,8 магнитуд байсан бол дараагийн газар хөдлөлт 4.5, 3.6, 4.1 магнитудын хүчтэй болсон Одоогоор ямар хохирол гарсан зүйл байхгүй. Илтгэх хуудсаа цуглуулж байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 05:34:02

S2eBQe http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 04:32:07

tGoTdV http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:58:17

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:58:16

Зочин [202.179.27.30] 2020-03-20 19:06:53

Зочин [202.179.25.176] 2020-03-20 14:13:24

neg yum duuldah nee hot bol hetsuu shdee

Зочин [103.229.120.86] 2020-03-20 13:37:59

Энэ нэг юм хэлээд байа даа.5 с дээш балл ойрхон болоод байна.

Зочин [43.242.243.194] 2020-03-20 13:16:19

2020 он гарсаар 5 баллаас дээш хүчтэй газар хөдлөлт их болж байх чинь вэ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.