Монголбанк он гарсаар 5.3 тн үнэт металл худалдан авчээ

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Монголбанк оны эхний 3 сард 5.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд 3 дугаар сард 830 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлт юм. Худалдан авсан 5.3 тн үнэт металлын 3.6 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

Өнгөрсөн 3 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36 кг үнэт металл тус тус худалдан авчээ. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ өнгөрсөн сард 141,512.11 төгрөг байлаа.


Сэтгэгдэл

Зочин [103.140.11.236] 2020-04-04 15:00:30

Хил. Хаасанд хулгайчдад боломж олгогдохгүй харин ч зөвөөр эргэж эхэлж бгаам бишүү

Зочин [66.181.161.36] 2020-04-04 13:42:51

Алтны кампаниуд ооборлосон алтаа хилээр нууцаар гаргаж зардагын нотолгоо юм . Өнгөрсөн жил алтны татварыг 2,5 байсныг 5% болгоход кампаниуд өмнөх жилээс өчнөөн тонн алт дутуу тушаасан . Учир нь тэд газраас зүгээр л ухаад угаагаад авчихдаг ямар нэгэн боловсруулалт хиидэггүй алтны кампаниуд.татвар 5% болгоход л өчнөөн тонн алтыг улсдаа тушаалгүй нууцаар хил гаргаж шуналтаж байна . Тэд нар уг нь алтны ордыг худалдаж аваагүй лиценз нэртэй цаасаар зүгээр авчихаад ухаж аваад л зарчихдаг алтыг ядахад улсдаа тушааж болнооодоо . Тэднииг хяналттай болгож төр төмөр нүүрээ харуулахгүй бол газар нутаг гол горхииг сүйтгэж ширгээж байж авч байгаа алт нь монголдоо ч үлддэггүй гэж бодоход тэдэнд сэтгэл алгааа

Зочин [202.55.188.81] 2020-04-04 10:59:18

Хил хаасны үр дүн байна даа. Одоо эндээс л дүгнэлт хийх хэрэгтэй

zochin [66.181.161.10] 2020-04-04 07:42:08

hileer ih garch baisan shuu

Зочин [182.160.33.48] 2020-04-04 07:20:14

Өнгөрсөн жилээс илүү тушаалаа л гэх юм. Урьд нь дандаа цагдаа гааль тагнуул нь маш муу ажиллаад хилээр хулгайгаар гараад байсаныг л нотолоод байна шдээ.

Зочин [202.9.46.21] 2020-04-04 06:01:11

Байгаль орчноо сүйтгээд шар төмөрийг банкинд хадгалаад ирээдүйд яг юу хийх вэ.

Зочин [202.9.40.150] 2020-04-04 04:45:34

ХЯТАД УЛС РУУ ХИЛЭЭ ХААСНЫ ҮР ДҮНД ҮНЭТ МЕТАЛЛ ОЛБОРЛОДОГГҮЙ УЛИРАЛД 5.3 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛЫГ МЛНГОЛБАНКИНД ТУШААЖЭЭ. ХАРАМСАЛТАЙ НЬ МОНГОЛБАНКНЫ ТҮШМЭДҮҮД ҮҮНИЙГ ХИЛИЙН ХОРИОТОЙ ХОЛБОЖ ОЙЛГОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙГАА НЬ Л ӨӨРӨӨ ЭНЭ ЦАГИЙН ГАМШИГ ЮМ.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.