Г.Хосбаяр: 100 саяын жагсаалт гэдэг нь худлаа нэрс байна лээ

АН-ын ҮБХ-ны гишүүн Г.Хосбаяраас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-АН-д 100 саяыг тушаасан хүмүүсийн нэрсийн жагсаалт гэгч цацагдаж хүмүүсийн анхааралд орлоо. Таны хувьд хэр бодитой нэрс харагдав?
-Шулуухан хэлэхэд худлаа жагсаалт байна лээ. Мэдээж мөнгөө тушаасан хүмүүсийн нэрс тэр дотор нь байгаа байх. Тушаагаагүй нь ч байгаа гэсэн.
-Тушаасан, тушаагаагүй нь та яаж мэдэж байгаа юм?
-Тухайлбал, би өөрөө дүрмийн дагуу мөнгөө тушаасан хүн шүү дээ. Миний нэр алга л байна лээ. Таних хүмүүс рүүгээ асуусан зарим нь мөнгө огт тушаагаагүй миний нэр тэр жагсаалт дотор чинь явна гэх юм. Гэтэл тушаасан миний нэр алга байна лээ гэсэн хүмүүс ч цөөнгүй байна. Ийм маягаар юун худлаа жагсаалт өөр намын хүн тараагаад байна гэх гишүүд намд олон л байгаа бололтой.
-Та тухайлбал хаанаас ҮБХ-д сонгогдсон төлөөлөл вэ?
-Өвөрхангайгаас. Манай аймгаас ҮБХ-д сонгогдсон 15 гишүүн бий. Үүний гурав нь эмэгтэй, гурав нь залуучууд. Бусад нь чөлөөт суудал. Би залуучуудын төлөөлөл. Миний хувьд 2003 онд АН-д элссэн. 2017 онд ҮБХ-нд орсон. Намын ажилд идэвхтэй оролцооны маань нэг илрэл л энэ дэнчин, хандив гэж ойлгож явдаг.
-Энэ том мөнгөн дүнтэй дэнчин, хандивыг АН авч байгаа нь ер нь зөв үү?
-Сонгуульд намаас заавал зардал гарах нь тодорхой шүү дээ. Үндэсний Аудиторын газраас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон байна лээ. Жишээ нь манай Өвөрхангай аймагт нэг нэр дэвшигчээс зарцуулах мөнгө дүн 462.8 сая байна гэж. Тушаасан мөнгийг энэ зардлын нэг хэсэг л гэж ойлгож байгаа даа.
Тэгш, сондгой хязгаарлалт ирэх мягмар гарагт дуусна
У.Хүрэлсүх: Жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход онцгой анхаарч, хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлах ёстой
Ц.Туваан: Ерөнхийлөгч байсан хүн хил холболтын гэрээг санаатайгаар мушгин гуйвуулах нь Монгол Улсаа хорлож байгаа үйлдэл
Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
О.Цогтгэрэл: Халамжаар угждаг төрийг биш, хөдөлмөрлөсөн иргэдээ дэмждэг төрийг бий болгоно
Өнөөдөр "Автомашингүй өдөр"
Украины кино найруулагч Сенцов Зэвсэгт хүчний батальоны захирагч болжээ
Клиентелизм ба Какистокраси
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг