Коронавирусийг эмчилж буй эмч Ц.Чинбаяр: Амьдралын эцсийн зогсоолоос аварсан хүнээ аз жаргалтай явааг харах сайхан

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улс саяхныг хүртэл дэлхийн олон орноос коронавирусийн халдвар тархаагүй цорын ганц улс байсан. Харин гуравдугаар сарын 10-нд Франц Улсын иргэнээс халдвар илэрсэн. Үүнээс хойш тусгай үүргийн онгоцоор ирсэн 14 хүн халдвар авсан нь тодорхой болж ХӨСҮТ-д тусгаарлагдсан.Иргэд хүнсээ цуглуулж, хөлийнхөө тавхайг өвдтөл хүнсний захаар хэсэж, өдгөө тайвшраад амны хаалт зүүх нь ч алсарч байгаа энэ үед ХӨСҮТ-ийн эмч нар аль хэдийн дөрвөн өвчтөнөө бүрэн эдгээжээ. Цаг наргүй, амрах завгүй, гэртээ харилгүй өвчтөнүүдээ эмчилж байгаа олон эмч бий. Түүний нэг нь ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр. Тэрбээр “Эмнэлгийн ажил гэдэг цэвэр багийн ажиллагаа. Ганцхан Чинбаяр гэж эмч мундагтаа хүмүүсийг эдгээгээд байгаа юм биш ээ. ХӨСҮТ-ийн бүх ажилтны хөдөлмөр шүү дээ. Гэртээ харилгүй 14 хоног болж байна. Гэхдээ өвчтөнүүд маань эдгэж байвал миний харих яах вэ, болох биз” хэмээн даруухан өгүүлсэн юм. Амсхийх завгүй ажлынхан нь хажуугаар түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Манай улсад коронавирусийн халдвараар өвчилсөн 15 хүний дөрөв нь эдгэрчээ. Энэ бол танай баг хамт олны хичээл зүтгэл. Хэдэн сар нойр хоолгүй зүтгэсэн хөдөлмөрийнх нь үр шим тод томруунаар гарч байгаад уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Баярлалаа. Оношлогдсон 15 тохиолдлынхоо дөрвийг нь эдгээгээд эмнэлгээс гаргасан. Хамгийн анхны тохиолдлоор бүртгэгдсэн хүний хувьд хүнд өвдсөн учраас нэлээн удаан хэвтэж байна. Одоо бараг 28 хонох гэж байгаа байх. Гэхдээ биеийн байдал нь сайжирсан. Мөн бусад хүний биеийн байдал сайжирч, хэвийн болж байгаа шүү. ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, асрагч нар 14 хоног гэртээ харихгүй ажиллаж байгаа. Бид нэг баг болж групплэгдээд 14 хоног эмчилгээгээ хийгээд, үүний дараа дараагийн багт ээлжээ хүлээлгэж өгдөг. Миний хувьд хоёр дахь багтайгаа ажиллаж байна. Одоо ажиллаж байгаа багийн ээлж маргааш (өнөөдөр) дуусна.

-Та тэгэхээр маргааш гэртээ харих нь ээ. Хүүхдүүд нь бөөн баяр байна уу?
-Манай гэр бүлийн хүн эмч. Манайх хоёр хүүхэдтэй, бага нь 12 настай. Хүүхдүүд маань аав, ээжийгээ цаг наргүй ажилладгийг мэддэг учраас хэдийн дасчихсан. Би эмнэлгийн байгууллагад 23 жил ажиллаж байгаа шүү дээ. Тийм ч учраас ар гэр маань намайг хангалттай ойлгодог болсон. Албан үүргээ гүйцэтгэчихээд л харина даа. Өвчтөнүүд маань л эдгэрч байвал бидний харих яах вэ, болох биз. Манай ХӨСҮТ-ийнхэн ийм л нэг сэтгэлээр ажиллаж байгаа шүү дээ.

-Өвчтөнүүдийн сэтгэл санааны байдал тогтворжсон уу?
-Энэ өвчнөөр өвдсөн хүн цочролд орохоос өөр аргагүй. Дэлхий олон орны хүмүүс өвдөж, цаашлаад амь нас нь эндэж байгаа учраас эхний үед эмзэглэж, цочирдох нь аргагүй. Харин эмнэлэгтээ хэвтээд, эмчтэйгээ ярилцаж, шаардлагатай бүх төрлийн эмчилгээг хийлгэж байгаа болохоор өвчтөнүүдийн маань сэтгэл санаа харьцангуй тогтворжиж, дээрдсэн. Ямар ч хүн эх орондоо вирус зөөвөрлөөд ирэхдээ хямралгүй яах вэ. Бүгдийг л тэсээд гарч байгаа даа. Эхнээсээ хүмүүс эдгээд, эмнэлгээс гарч байгаа болохоор өвчтөнүүд маань “эдгэрэх юм байна” гэсэн дүүрэн итгэлтэй болсон. Өвчтөнүүд эмчилгээ хийлгэхгүй гэж янз бүр болохгүй, эмч, эмнэлгийн ажилтнуудад төвөг учруулахгүй байгаа нь сайн хэрэг. Тэд эхний үед эмзэглэж байсан ч одоо “Би та нарын ажлыг хөнгөлөхийн тулд яах ёстой вэ” гэж хүртэл асууж байгаа. Өөрөөс шалтгаалах бүх зүйлд анхаарч ажиллаж байна. Тийм учраас хүмүүсийг эмчлэхэд тулгарсан бэрхшээл бол байхгүй. Эдгээд гарсан дөрвөн хүн маань “Эрт илрүүлээд, эмчлээд, эрүүл болгож өгсөнд маш их баярлалаа” гээд гарсан.

-Вирусийн голомтод ажиллаж байгаа болохоор гэрийнхэн тань санаа зовж байгаа байх даа?
-Ариутгагч, асрагч, сувилагч гээд бүх ажилчид өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Зөвхөн манай гэр бүл биш. ХӨСҮТ-ийн ажилчдын ар гэр сэтгэл зүйн хувьд өндөр бэлтгэгдсэн байдаг. Бид ямар нэгэн халдварт өвчний голомтод тусгаарлагдаж, байршиж ажиллаж сурсан учраас ар гэрийнхний сэтгэл санаа харьцангуй гайгүй байгаа.

-Таны мэргэжил хэцүүдээ хэцүү, сайхандаа сайхан байх. Мэргэжлийнхээ сайхныг мэдрээд, ажилдаа дурлаж, зүтгэх шиг сайхан зүйл гэж үгүй. Энэ удаад хэцүү гэхээсээ илүү мэргэжлийнх нь сайхныг асуумаар байна?
-Хэцүү үе зөндөө бий. Би чинь анх Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв гэж байхад тэнд зургаан сар ажилласан. Түүнээс хойш 23 дахь жилдээ ХӨСҮТ-дөө ажиллаж байна. Эмч бол үүрэг хүлээсэн, хариуцлага өндөртэй хүн. Тэр тусмаа эрчимт эмчилгээнд ажиллахад хувь хүний идэвх зүтгэл, хариуцлага их шаарддаг. Амьдралын эцсийн зогсоолоос аварсан хүнээ аз жаргалтай явааг харах сайхан байдаг. Харин өвчтөнийхөө амь насыг аварч чадахгүй үе хамгийн хэцүү байдаг. Давагдашгүй хүчин зүйл тулгараад, өвчтөндөө эрчимт эмчилгээ хийж чадахгүй, бүр мөсөн алдана гэдэг үнэхээр хэцүү шүү дээ. Энэ үеийг хамгийн ихээр мэдэрсэн үе маань 2015-2016 он. Тэр үеэр улаан бурхан өвчин дэгдэж, бага насны олон хүүхэд маш хүндээр өвчилж, цөөнгүй хүүхдийг бид алдаж байсан. Тэр үед зөвхөн надад гэлтгүй манай хамт олонд үнэхээр хэцүү байлаа. Бусад үед бол бүхий л боломжоороо зохицуулаад ажилладаг.

-Аюулт өвчний голомтод ажиллаж байх энэ хугацаанд тулгамдаж байгаа асуудал байна уу?
-Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ халдварын талаар эртнээс мэдээлэл аваад, хамгаалах үйл ажиллагаагаа дэс дараалалтайгаар гүйцэтгээд явж байгаа. Цаашид олон тохиолдол гараад, нийтийг хамарвал яах талаар төлөвлөгөө боловсруулсан. Эмнэлгийн тоног төхөөрөмж, тусгаарлалтын байр зэргийг бэлдэж байгаа. Манайх коронавирусийн үед дэлхий нийтээр хэрэглэж байгаа гурван төрлийн эмийг хэрэглэж байна. Хамгийн сүүлд гэхэд л өчигдөр Япон Улсаас вирусийн эсрэг эм авчирсан. Одоогоор тулгамдаж байгаа бэрхшээл байхгүй. Гэхдээ халдвар хурдацтай тархаад, олон нийтийг хамрах юм бол амьсгал орлуулах аппарат гээд шаардлагатай тоног төхөөрөмжүүд олноор хэрэг болно. Ийм учраас бид хэрэгтэй тоног төхөөрөмжийнхөө тоо, судалгааг гаргаад эхнээс нь захиалж байгаа.

-Монголд коронавирусийн анхны тохиолдол илрэхэд юу гэж бодогдож байв?
-Халдвар авсан өвчтөнүүдээ эмчилж байгаа нь ганцхан миний хийгээд байгаа зүйл биш ээ. Миний оронд хэн ч байсан энэ үүргийг гүйцэтгэх байсан. Эмч болгоны хийдэг өдөр тутмын ажлаа л бид хийж байна. Эмнэлгийн ажил гэдэг цэвэр багийн ажиллагаа. Эмч хүн гэдэг сувилагч, асрагч, лабораторийн оношлогч, эм зүйч, эм тариагүйгээр хэн ч биш. Тэгэхээр ердөө л багийн ажиллагаа. Анхны тохиолдлыг оношилхоор Дорноговь аймаг руу явах багийг ХӨСҮТ-ийн захиргаа, ЭМЯ гээд л бүх байгууллага тооцож, шийдсэн. Энэ багт ямар хүмүүсийг явуулах уу, хэдэн хүн явах зэргийг бүгдийг нь дээрээс гаргасан.Тэгээд очоод, тархалт судлаач эмч маань дахиж халдвар тархахгүй байх талаарх бүх төрлийн ажлыг хийсэн. Харин биднийг тийш нь жолооч аваад явдаг. Тэгэхээр жолооч хүртэл бидний багийн нэг хэсэг. Тэгээд шаардлагатай бүх арга хэмжээг авсны дараа анхны өвчтөнөө ХӨСҮТ рүү аюулгүй тээвэрлэж авчирсан. Маш олон хүн зохион байгуулсан учраас бид өвчтөнөө аюулгүй авчирсан.

Энд хүрээд бидний яриа өндөрлөсөн юм. Учир нь, түүний өвчтөнүүдээ үзэх цаг нь болчихсон. Тэрбээр “Надтай хамт баг болж ажилласан бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлье. Бүх өвчтөнүүдээ эмчлээд, эрүүл саруул болгоод гаргана” гэсэн юм.

эх сурвалж: http://www.npost.mn/


Сэтгэгдэл

bayrlalaa [202.9.46.95] 2020-04-14 04:56:30

Haldvartiin buh emch, suvilagch, asragch, ajiltnuuddaa bayrlalaa. Ajild ni amjilt husie. Tumen olon ta buhend talarhaj yvaa shuu. Eldev shagnal tsolnoos iluu tsalin uramshuulal, hangamjiig ni sain olgoosoi

зочин [122.201.23.84] 2020-04-09 23:44:15

Маш ховор болсон сайхан даруухан, ухаантай зантай бүсгүй байна. Ажлын амжилт хүсье. Гэр бүл үр хүүхэддээ цаг гаргаж байгаарай.

Зочин 555 [202.21.109.89] 2020-04-09 15:36:56

ХӨСҮТ-ийн хамт олон болон Ц.Чинбаяр эмчийн багийнханд нь амжилт хүсье. Та нар минь өөрсдийн эрүүл мэнддээ сайтар анхаарч ажиллаарай. ХӨСҮТөв хэмээх өнөр бүлийн дотроос олон олон Монгол Улсын баатар, гавъяат эмч нар төрөх болтугай. Та нартаа БАЯРЛАЛАА.

зочин [115.65.46.112] 2020-04-09 13:14:26

Иймэрхүү ажлаа мэддэг, хийж чаддаг мундаг эмч нар Эрүүл мэндийн сайд болоосой, тэгвэл Монгол хүн эрүүлжиж урт наслах байх даа? Сэтгүүлч авгай эм, эмчилгээ, эмнэлгийн ажил мэдэхгүй мөртлөө "Авиган" эмийг би л тулдаа захиалаад авчруулсан гээд шоудаад байна уу? "Авиган" эм 6 жилийн өмнөөс Японд үйлдвэрлэгдэж, ханиадны эсрэг хэрэглэгдэж байгаа юм билээ. Япончууд энэ эмээ үнэгүйгээр улс орнуудад тусламж болгон өгч байгаа тухайгаа Японы хэвлэлд мэдээлсэн байсан. Мундаг эмчид баярлалаа, амжилт хүсье.

Зочин [202.9.46.67] 2020-04-09 11:13:44

ХҮНИЙ АЖЛЫГ ТАЙВАН ХИЙЛГЭЭЧЭЭ САРАНГЭРЭЛ ШОУЧИН АВГАЙ .................

Хөдөөний хүн [202.131.242.122] 2020-04-09 09:22:17

Эрх биш ХӨСҮТ-ийн Нямхүүд улсын баатар цол өгөх байлгүй дээ. Энэ эмчид гавьяат эмч багадах байхаа

Зочин [202.9.46.67] 2020-04-09 11:11:17

Одоохондоо байж л бай л даа . Юун хөөрүү юм бэ манайхан. Цаг яагаа ч үгүй байна штэ. Учиргүй л одон тэмдэг яриад байх юм аа. Тахлаа даваад гарсан цагт яаж ч шагнаж урамшуулж болно штэ. Монголчуудаас өөр ингэж ярьж байгаа хүмүүс алга цаана чинь. Яаж хохирол багатай давж туулах уу гээл бүгд чармайцгааж байна. Тэгээд ч Монголд арай хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа шүү ялангуяа манай монгол хүмүүс. Монголд байгаа монголчууд бол бүр яах ч үгүй байх.

Зочин. [203.91.115.51] 2020-04-09 09:18:45

Цалин, урамшууллыг нь олигтой өгөх хэрэгтэй. Хүнд ажил. Өөрөө ч халдвар авч болно. Хичээгээрэй.

зочин [122.201.19.99] 2020-04-09 08:30:15

Төрийн хэнд хэрэггүй төмөр авах гээл үхэл хатаад байхын эмч нар бүгд л ингэж ажилдаг шүү

Б [202.55.188.82] 2020-04-09 08:02:46

Улс төр рүү зүтгээд байдаг адгийн шаарнууд ичиу амьдрах хэрэгтэй. Ийм л нэг жирийн эмч,сувилагч,асрагч нар л баатрууд бна. Юун салаганасан толгойтой Батүүлийн баатар гэж юу байдаг юм. Ичээчээ Бат үүлээ. Хүүтээгэй хамтарч татварын мөнгө хулгайлдаг баатариай байснаас байгаагүй нь дээр.

Зочин [202.179.31.109] 2020-04-09 07:24:15

Таньд болон танай гэр бүлд эрүүл,энх аз жаргал хүсье Таньд болон танай хамт олонд иргэд бид маш их баярлаж,бахархаж байгаа шүү,та нартаа найдаж байна,сайхан даруухан эмч байна амжилт,амжилт гэхээс өөр хэлэх үг олдохгүйнээ.

зочин [66.181.160.16] 2020-04-09 06:59:06

Иймэрхүү голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч болон эмнэлгийн бусад ажиллагсадад тэр Гавьяат эмч цол, дээд шагналуудыг хайргүй бүгдэд нь өгөх хэрэгтэй. Үнэхээр гавьяа байгуулж байгаа хүмүүс шүү. 500 мянгаас нэг сая төгрөгийн урамшуулал өгөх юм ярьж байна лээ, тэр бага байна аа. Мөнгөө ч нэмж өгье, цол, одон тэмдэгээ ч өгье.

Зочин [202.179.31.57] 2020-04-09 06:40:02

Манай эмч нар төр засаг үнэхээр сайн ажиллаж байна . Тэр байтугай дэлхиин хамгын хүчирхэг гүрэн америкт өдөрт 1400 гаруй хүн нас барж байхад монгол улс маань хүн нас бараагүй байгаа нь төр засаг эмч нарын үнэн сэтгэлээсээ ажиллаж байгаа зүтгэл, өвөг дээдэсиин сүр сүлд ивээж байгаагынх биз . Та нарт баярлалаа . Одоо ард түмэн бид өөриинхөө төлөө гэр бүлиинхээ төлөө маскаа зүүж ариун цэвэр сахиж , гадуур аль болох гарахгүй байцгаая???

Иргэн [202.131.242.122] 2020-04-09 06:38:30

Энд ажиллаж байгаа хүмүүс ёстой баатарууд . Энэ өвчин дуусч амьдрал хэвэндээ орохын цагт баатаруудаа үнэлэхээ төр засаг, Тэр тусмаа ерөнхийлөгч ёстой орхигдуулж болохгүй шүү. Энэ хүмүүс дэлхийн дайнд оролцсон ард иргэдээ хамгаалсан, аварсан баатарууд.. Одоо цагт баатар гавьяат болоод байгаа зарим нэг инээдэмтэй хүмүүс ичиг. Монголын төр засагтаа баярлаж байна. Хөх тэнгэртээ талархаж байна, хувь заяагаа шүтэж байна

Уул үүл [103.229.120.35] 2020-04-09 06:04:58

маш аюултай нөхцөлд аөиллаж бна шүү. Юу ч болоо билээ дээ. Ар гэр үр хүүхдүүд нь мундаг шүү.

Зочин [202.70.41.114] 2020-04-09 05:35:32

Манайхан их тэвчиж байгаа, гадаадад байгаа монголчууд маань ажил нь хаагдсан, орлогогүй, хоолны мөнгөгүй байгаа ч байдал сайхан болно гэж бас тэвчиж байгааг төр засгийнхан ойлгох хэрэгтэй.

Zayat [202.126.89.233] 2020-04-09 03:53:33

Myndag emch ba.gawuyat tsol ogie. Bag bolon hamtarch ajillaj bga humuust ni ajliin amjilt husie. Manai mongol emch nariin yr chadwsriig delhiid bishirch ba shuu. Ta naraar baharhaj ba.

zochin [202.55.188.89] 2020-04-09 04:27:40

Tiim shuu.Surie DOH tembuugeer undesnii ayulgui baidliin hemjeend hurgej Surie uvchnuur 2019 ond 265 hunii amiig hohirooson gej delhiid Mongoliin emch naraar baharhaj baina.Ene amjiltiig ni tur zasag unelj Baatar tsol uguurei duu.

Зочин [64.119.20.206] 2020-04-09 03:52:18

Эд бол жинхэнэ Баатрууд ! 5,6 зуун мянган төгрөгийн цалин авч байгаа хирнээ хүн ардынхаа төлөө хамаг бүхнээ зориулан зүтгэж байна энэ эмч нар маань Гэтэл сарын 5 ,6 сая төгрөгийн цалин авчихаад дээр нь авилгал авч байдаг Шүүгчид бол Монголын ард түмний дайснууд , үхэж далд орморууд

зочин [64.119.27.146] 2020-04-09 03:41:24

Мундаг сайн байна Энэ гавьяагий чинь төр үнэлэх болно Гэхдээ гавьяатаа авчихаад Чинбүрэн шиг алга болхгүй гэж найдаж байна ЧИН нэртэнгүүд хэцүү шүү

Зочин [103.57.94.133] 2020-04-09 03:30:03

Мундаг Энх цагийн эгэлгүй баатрууд шүү

Зочин [64.119.16.140] 2020-04-09 02:33:15

Jinhene emch bna

Зочин [172.58.143.8] 2020-04-09 03:58:00

Tiim bna daruuhan zov hun bna

зочин [192.82.76.147] 2020-04-09 02:14:00

төр засгийн хяналтанаас гарчихвал улс орон даяар гамшиг болох вий гэж олон ардууд үзэж бгаа шүү.манай эмнэлэг эмчилгээ эмч нарын хүчин чадалд дулдуйдахад бас л хэцүү шүү дээ,хөгжил дэвшилээр хол яваа улс орнууд хөл алдаж хүчин мөхөсдөж бгааг харсаан,хаана хаанаа анхаарал болгоомжилол сэрэмжтэй байх цаг ирсэн шүү.ардууд аа

Зочин [192.82.77.243] 2020-04-09 02:27:58

Ийм хүмүүсээ төр үнэлэх хэрэгтэй .энгийн даруу эх орончид шүү та нар ,амжилт аз жаргал хүсье.

Зочин [192.82.71.73] 2020-04-09 01:59:28

bayr hurgemeer bn.

Зочин [172.58.143.8] 2020-04-09 03:58:43

Hurgeech

Zochin [66.181.161.45] 2020-04-09 01:40:07

Mundag bn shuu amjilt huse hooloo sain ideerei uursdiiguu sain hamgaalarai

MOGEUH [202.55.188.91] 2020-04-09 01:32:24

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj ariutga MOGEUH

зочин [66.181.187.142] 2020-04-09 01:30:32

Адуу хүртэл нутгаа санаад гүйдэг байхад хүний нутагт энэ өвчин халдваралчих вий эцэг эх ах дүүдээ очихюмсан гэж хүн бүр л бодож байгаа.тэднийг бол буруутгах аргагүй.Ийм хэцүү үед гэр орноо бараг мартаад ажиллаж байгаа та нартаа талархаад баршгүй.Баярлалаа.ажлын амжилт хүсие.Та нарыг минь төр засаг харах биз

Зочин [103.26.194.66] 2020-04-09 01:25:22

Амжилт хүсье

Зочин [64.119.16.131] 2020-04-09 01:20:12

Бид ажлаа л хийж байна..Хариуцлага алдаж болохгүй.Эрүүл мэндийн бүх ажилчидадаа ажлын амжилт хүсье!

Зочин [202.9.46.199] 2020-04-09 01:18:48

Сайн байна. Гэхдээ гаднаас коронавирусийн халдвартай хүн онгоцоор зөөвөрлөн авчраад байвал монголын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй хяналтаас гарч нийгмээрээ эдийн засгаараа асар их хохирол амсах болно. Коронавирус мутацад орж илрэхгүй байна гэж мэдээлж байна. Тиймээс гаднаас ирсэн коронавирусийн халдвартай хүн бүрийг эмчилж эдгээдэг улс орон болох гэж тэнэгтэх хэрэггүй.

Зочин [172.58.143.8] 2020-04-09 04:00:23

Emchlehgui bol haldvarlahiin bishuu uhaantaan

zochin [202.55.188.87] 2020-04-09 01:13:03

Ulaan burhan uvchnuur olon huuhdiin amiig eguutgesen hun dee. Negent ungursun ym chini geed uuriiguu zuvtgudug bololtoi. Ene huniig harah bur uriinh ni tsogtssiig tevruuleed mashind suulgaad yvuulj baisan ni sanahddag. Aldaagaa huleehiin orond davagdashgui huchin zuil gej biee umuurdug butehgui gar baina bilee. Odoo ingej ner tur huutsulduhduu ichih bulchirhai gej alga aa.

зочин [202.21.102.226] 2020-04-09 01:10:38

эмч нар бүгд л ингэж зүтгэдэг. мундаг эмчдээ амжилт хүсьё

zochin [202.9.46.162] 2020-04-09 00:43:47

Ta nar chadaj bgaa. Bid itgej bn. Bygdeeree yalnaa.

Зочин [66.181.161.50] 2020-04-09 00:50:07

Mundag emchdee ajlin amjilt ervvl enh sain saihan bvgdiig hvse ta nar chadnaa bid ch chadna amjilt

Зочин [43.242.242.42] 2020-04-09 00:41:46

өвчнөөр битгий шоу хий Эд нар ажлаа л хийж байгаа

Зочин [202.9.46.162] 2020-04-09 00:46:35

Chi emch bsan bol udiid ajlaa xayad gertee bygej bgaa. Oilgomjtoi. Busdadaa uram ugch sur

ulaanbaatariin emegtei [77.87.228.70] 2020-04-09 00:38:06

Manai emch nar Mundag shuu. Amjilt amjilt


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.