Автобусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавьж ажиллалаа

Ц.Анударь / Нүүр

Нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн техникийн болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар Улсын болон Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийн дагуу “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 58 автобусны гадна болон дотор тал, тухайлбал, бүхээгийн дотор талын гадаргуу, салхины шил, шал, зорчигчийн бариул, суудлын бүрээсийг угааж цэвэрлэсэн болон халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт шалгалт хийлээ.

Цаашид автобусны бүхээгийн дотор талын бүх гадаргуу болон зорчигчийн бариул, суудлын бариул, суудлын бүрээсийг сайтар угааж цэвэрлэсний дараа жавелионы уусмалаар халдваргүйжүүлэх, эрх бүхий байгууллагаар халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгүүлэх, жолооч нарт зорчигчдыг амны хаалтаа тогтмол зүүхийг шаардах, амны хаалтгүй зорчигчдод үйлчилгээ үзүүлэхгүй байх талаар үүрэг өглөө.

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл

Зочин [202.180.220.172] 2020-04-10 08:11:52

Баярлалаа. Автобус гэхээрээ л хэн дурттай нь хогоо хаяж бохио нааж байдаг, шал бариулыг бол цэвэрлэж үзээгүй байсан байх. Хянагч гэж нэг суудлын бөглөө, цалин авдаг хувалз байдаг одоо л тэднээр цэвэрлэгээ хийлгэж байх хэрэгтэй байна. Цар тахлын үеийг даимдуулаад автобус цэвэр явж үзэх нь. Цаашид ч энэ чигээрээ хяналт тавьж байх хэрэгтэй. Ядаж л шалных нь шороо донслох бүрийд пургиад хэцүү байдаг шүү

jjy [202.131.240.22] 2020-04-10 04:43:26

Ashguidee .... Horiin zahiin awtobusaniig hyalnt hj tsewerlgee, bolon haldwrguijuullt hmer bn


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.