Хэнтий аймагт шүлхийн вакцинжуулалт эхэлжээ

Н.Баярмаа / Орон нутаг

Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн А/224 тоот “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамж хэрэгжиж эхэлжээ.

Энэ хүрээнд 18 суманд уг ажлыг эхлүүлсэн талаар тус аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ. Тус ажилд аймгийн хэмжээний бүх үхэр, 2019 оны өвөл отроор ирсэн бод нийт 373.3 мянган үхэр, мөн Баян-Овоо, Баянхутаг сумын Дорнод аймагтай, Дэлгэрхаан сумын Төв, Говьсүмбэр, нийслэлтэй хил залгаа багийн бог нийт 3587.3 мянган малыг вакцинжуулахаар болсон байна. Мал эмнэлгийн 70 үйлчилгээний нэгж урьдчилан сэргийлэх вакцинаа бүрэн татан авч бэлтгэл ажлаа хангасан байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.