Нэр дэвшигчдээс 160 нь АТГ-т хөрөнгө орлогоо бүртгүүлжээ

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс өчигдрийн байдлаар 160 хүн АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээд байна. 596 нэр дэвшигч ХОМ өгөх цахим эрх үүссэн талаар АТГ-аас мэдээллээ.

Тус байгууллагын алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 19-ний 23.59 цаг хүртэл цахимаар мэдүүлгээ бүртгүүлж, улмаар цахим системд мэдүүлгээ үнэн зөв мэдүүлснийг баталгаажуулах “Баталгааны маягт”-ыг СЕХ-нд хүргүүлэх юм.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-ын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 17-19-ний 23.59 цаг хүртэлх хугацаанд явагдах юм.


Сэтгэгдэл

зочин [202.21.100.210] 2020-05-19 08:59:13

Оюунчимэг,Сарангэрэл хөгшин гээд хүн биш үү чи өөрөө хөгшрөхгүй гэж байгаа бол залуугаараа чад хийх нь дээ тэгээд ч Монголчууд ахмадаа хүндэлдэг ёс жудагтай ард түмэн.

Зочин [103.140.11.165] 2020-05-19 03:05:59

Дахиж нэрээ дэвшүүлж байгаа Оюунчимэг, Саран гэрэл нар болих хэрэгтэй шдээ. Өөр зөндөө залуучуудад тавьж өглдөө

kh [64.119.20.147] 2020-05-19 11:19:11

Үгүй таьж өгч болохгүй шүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.