Ипотекийн зээлийг арилжааны банкууд олгож эхэлжээ

Н.Баярмаа / Эдийн засаг

УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт оруулж Ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр болжээ. Ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхдээ Монголбанк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, банкууд Монголбанкнаас олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжүүлэхээр болсон байна.

Улмаар ипотекийн зээлийн шалгуурт зарим өөрчлөлтүүд орсон байна. Үүнд:

  • Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх;
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох;
  • Монголбанкны эх үүсвэрээр зөвхөн шинээр олгогдох зээлийг санхүүжүүлэх;
  • Монголбанкны эх үүсвэрийн 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад олгох;
  • Үндсэн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломж зэргийг тусгажээ. Тавдугаар сараас эхлэн Монголбанкнаас дараах банкуудад эх үүсвэр хуваарилсан бөгөөд эдгээр банкууд иргэдэд ипотекийн найман хувийн зээлийг олгож эхэлжээ. Эдгээрт Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Төрийн банк, Хас банк, Улаанбаатар хотын банк, Богд, Тээвэр хөгжлийн банк, Кредит, Ариг, Капитрон банкууд тус тус орж байгаа юм.


Сэтгэгдэл

zochin [202.126.89.10] 2020-05-26 16:51:33

6% bolgood buulgahad l bolj bgam da

Ипотекчин [66.181.161.125] 2020-05-26 10:35:16

Ипотекийн зээлээ 2 % болгох хэрэгтэй. Арилжааны дамжуулахгүй төрийн өмчийн банкууд шууд олгох хэрэгтэй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.