Яармагийн замд хурд хэтрүүлсэн жолоочийг илрүүлэн хариуцлага тооцжээ

Н.Баярмаа / Хууль

Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн автозамд 134 км/цагийн хурдтай явсан жолоочийг цагдаа нар саатуулж хариуцлага тооцжээ. Тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зөөврийн хурд хэмжигч байршуулснаар дээрх зөрчлийг илрүүлсэн байна. Дүүргийн цагдаагийн алба хаагчдын хэлснээр жолооч нар хотын алслагдсан бүс нутагт цагдаагийн хяналт суларсан гэж эндүүрч хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зэрэг зөрчил гаргах нь түгээмэл байдаг аж.

Хан-Уул дүүрэгт зөөврийн хурд хэмжигч байршуулахад цагийн дотор 100 орчим зөрчлийг илрүүлсэн байна. Мөн Хонхор, Дүнжингарав худалдааны төв, Гачуурт болон Улиастайн замд хурд хэмжиж байгаа юм. Хэрэв тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас 50 хүртэлх хувиар хэтрүүлэх юм бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.31-т заасны дагуу 50 нэгж буюу 50000 төгрөгийн торгууль ногдуулдаг. Харин 50-иас дээш хувиар хурд хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.32-т заасны дагуу жолоочийг 50000 төгрөгөөр торгож, зургаан сар жолоодох эрхийг хасах юм.


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.2] 2020-07-29 22:54:58

Цагдаа нарын хэрэглэж байгаа хурд хэмжигч алдаатай юм байна шүү. Жолооч нар хурдаа өөрсдөө хянаж явах нь зав юм байна.

зочин [103.212.116.140] 2020-06-02 01:46:56

Байнгын хурд хэмж тэнэг л биш бол хурдалахгүй.

Иргэн [202.126.89.124] 2020-05-31 04:44:14

Яармагийн 10 хүрэхгүй км замд юунд нь хурдалдаг байна. Юм үзээгүй ОРКУУД хурдны зам гээд ойлгочихсон байдаг юм. Хурдны зам гэдгийг үзээгүй мэдэхгүй Оркуудтай юу ярих вэ дээ.

Зочин [202.126.89.69] 2020-05-31 02:48:31

цаг үе зарим замд 70 хурд аардлагата байна

Зочин [103.212.118.24] 2020-05-31 01:12:41

Хүүеэ би 62 км цагийн хурдтай явсан гэж камерт бүтгэгдлээ гэж 50000 төгрөгийн торгуул шуудангаар иосэн . Төлсөн түүнээс хойш Яармагийн замд ажиглаад байхад үнэтэй машин содон дугаартай машинуудыг торгодоггүй юм билээ. Хууль эрх тэгш биш үйлчилдэг юм билээ

Монгол [192.82.74.37] 2020-05-31 00:22:09

Пээ ямар баатарлаг зориг вэ! Монгол улсын баатар олгох хэрэгтэй

Зочин [66.181.161.82] 2020-05-30 16:18:49

Энэ тэнэг 60 км/ц хурдыг одоо жаахан нэмэх хэрэгтэй.

зочин [64.119.22.208] 2020-05-30 13:08:00

Их ажил хийж дээ. Дахиад нэгийг илрүүлэхгүй дээ

Зочин [172.58.139.84] 2020-05-30 12:41:10

Bainga hyanadag bol hen hurd hetruulhiin?

Zochin [202.126.88.200] 2020-05-30 11:13:48

Ene yamar sonin um bee? Urgelj l hiij bh estoi ajil biz dee? Erguu Ih hurliin gishuud songuulid yaj tsetseg chiher shig genet nutag usaa sanaad gedeg shig um boloh ni ee? Utgelj l ene ajlaa hiij bh estoi bish bil uu? Estoi sonirhuulah umaa mun olov oo?

Зочин [59.153.112.115] 2020-05-30 12:31:01

Дандаа л шүүмжлэх. Яармагийн замд хурд хэмждэг байнгын камер угаасаа бий. Камернуудын хооронд хурд хэтрүүлээд байгаа болохоор нэмэлтээр хэмжиж байна. Хэмжихээр хэмжлээ гэх. Чамд яг юу хэрэгтэй вэ?


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.