АНУ-д Солонгос, Хятадын иргэдийг мөнгө угаасан хэрэгт буруутгав

Ц.Анударь / Гадаад мэдээ

АНУ-ын хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор 2013 оноос хойш дэлхийн санхүүгийн системээр дамжуулан 2.5 тэрбум гаруй ам. долларыг Хойд Солонгосын Гадаад худалдааны банк руу хууль бусаар шилжүүлсэн хэрэгт олон тооны этгээдийг буруутгаж байгаагаа тус улсын Холбооны прокурорууд мэдэгдлээ.

Хойд Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлсэн асуудлаар тус улсын Гадаад худалдааны банкинд АНУ-ын Сангийн яамнаас хориг тавьсан байсан юм. Прокурорын мэдэгдэлд дурдсанаар “АНУ-аар дамжуулсан” төлбөрийг угаахын тулд “250 гаруй халхавч компани”-ийг ашигласан хойд солонгосын 28, хятадын 5 иргэнийг буруутгаад байгаа аж. Эдгээр хүмүүсийн дунд Гадаад худалдааны банкны Ерөнхийлөгч асан Ко Чол Ман болон Ким Сонг Уй нар багтаж байгаа юм.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн улсын цөмийн зэвсгийг “бэхжүүлэх” асуудлаар зэвсэгт хүчний удирдагчидтайгаа уулзсан талаар тус улсын төрийн мэдээллийн хэрэгслээр энэ долоо хоногийн эхээр дамжуулсны дараагаар буюу АНУ, Хойд Солонгосын хооронд хийж буй цөмийн хэлэлцээр тодорхойгүй байдалд байгаа энэ цаг мөчид дээрх мэдэгдлийг хийж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.25] 2020-06-04 09:19:32

Манай авилагчдыг бас бариарай.

Зочин [202.9.46.209] 2020-06-04 07:23:19

Наад Солонгос Хятад хоёр чинь гарал үүсэл нэгтэй үндэстэн. Царай зүс ямаан омог өмхий санаагаараа яг ижилхэн.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.